• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Өр нь өвдөж, элэг нь эмтэрдэггүй эмэгтэй гишүүд

2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. МАН-аас нэр дэвшсэн эргүү төлөгч байсан өнөөдөр төрийн ордонд ороод “майлж” байгаа нь үнэн. Тэр дунд 12 эмэгтэй гишүүн багтаж байгаа. Монгол Улс парламентын тогтолцоонд шилжсэн 20 гаруй жилийн түүхэнд нэг намаас ийм олон эмэгтэй гишүүн сонгогдож байсан удаа байхгүй. 2012 оны сонгуулиар хамгийн их буюу 11 эмэгтэй гишүүн төр түшилцсэн нь хамгийн ихэд тооцогдож байлаа. Гэхдээ гурван намыг төлөөлж байсан юм. Хамгийн гол нь өнгөрсөн дөрвөн жилд төр түшилцсэн гишүүд харин ч нэг гишүүн байжээ, хөөрхийс.

Одоо УИХ-д сонгогдсон МАН-ын 12 бол ёстой зай бөглөгч, кноп дарагч, гар өргөгчөөс өөр ажил хийж байгаа юм алга. Ээлжит бус чуулган хэд хоног хуралдсан. Энэ хуралдаанд эмэгтэй гишүүд ер нь оролцсон бил үү. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж, үнэний төлөө дуугарсан ганц гишүүн харсангүй. Хамгийн гол нь өнгөрсөн дөрвөн жилд эмэгтэй гишүүдийн бүлгээс оруулж ирсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг МАН-ынхан буцааж татаж байхад дуугарах ганц ч хүн байсангүй. Бүхэл бүтэн 12 эмэгтэй гишүүн байхад шүү дээ. Энд АН-ын ганц эмэгтэй гишүүнийг дурьдсангүй. Харин олонхийн бүлэг дотор байгаа олон эмэгтэй гишүүн юу ч дуугарахгүй байгааг л гайхснаа хэллээ.

Өмнөх парламентын эмэгтэй гишүүд алчуур хүртэл зүүгээд л, чадлаараа тэмцээд, ажиллаж байж оруулж ирсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг, Монголд хамгийн их хэрэгтэй байгаа хуулийг буцааж татаж байхад тэд ядаж дуугарч болсонгүй юу. Гэтэл өнөөдөр Дарханд нэг эмэгтэй нөхөртөө шөнөжин зодуулаад нас барлаа. Дөрвийн дөрвөн хүүхдийг нь төрүүлж өгсөн, жирэмсэн эхнэрээ нэг балмад нөхөр тархийг нь бяцартал нүдээд алчихлаа. Одоо дөрвөн нялх үр өнчин бүлтийж суугаа. Эх нь бурхан руу, эцэг нь шорон руу. Хамгийн аймшигтай нь эхнэрээ яргалагчийн ах, дүү, хамаатан садан нь цагдаад өгөхөөр суллаад авчихдаг байж. Энэ бүхэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, тэр дундаа маш нарийн заалттай хууль өнөө маргаашгүй хэрэгтэйг санууллаа.

Гэтэл эмэгтэй гишүүд өр нь өвдөж, элэг нь эмтэрч, яргалал тамлалын дунд тарчилж байгаа бүсгүйчүүдээ бодсонгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг татаж байхад дуугарсангүй. Тэгсэн мөртлөө гадаад руу зугаалж, газар үзэж, галуу шувууны мах идээд л явж байна. Бас тэгээд болоогүй “Аз жаргалын өдөртэй болъё” гэж хуцаж байгаа юм. Ёстой эргүүтсэн төлөгнөөс дор гэхээс өөр хэлэх муу үг алга.  Аз жаргалын өдөртэй болъё гээд жаргалтай болчихдог юм уу. Тэр өдөр нь хүмүүс автоматаар жаргаад байх уу, тэ. Аз жаргалын өдөр нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд тамлагдаж, бүсгүйчүүд амь насаа алдвал тэрийг жаргасанд тооцох уу.

Ийм элэг хөшмөөр ганц нэг юм яриад, гадаадад зугаалж явахын оронд алчуур ч болов зүүгээд, адлагдаад ч болов яриад, чадахгүй ч гэсэн санаачлаад явах хэрэгтэй юм биш үү. Аз жаргалыг бий болгох гээд байгаа юм бол гэр бүлийн хүчирхийлэлд тарчилж байгаа хөөрхий бүсгүй, хөөрхөн үрсийн төлөө нэг удаа ч болов амаа нээх хэрэгтэй биш гэж үү. Өмнөх парламентын эмэгтэй гишүүд хүчирхийлэлд өртсөн бүсгүй дээр гүйж очоод, сэтгэлийн зовлонгоос нь ч болов нимгэлээд, эмчилгээний зардлаас нь ч болов төлөлцөж л байсан. Үүнийхээ төлөө ад болж явсан байх.

Тэгвэл өнөөдөр парламентын 15 хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүд ажлынхаа гарааг хаанаас эхэлж байна, гадаад явахаас. Хэн амиа алдсан бүсгүйчүүдийн төлөө дуугарав. Ядаж нийгэмд энэ аймшигт хэргийг шуугиан болгоод, ач холбогдол өгчих ч хүн алга л байна.

Аз жаргал гэж чухам юу юм. Би энэ асуултыг парламентад суудал бөглөж байгаа 13 эмэгтэй гишүүнээс асуумаар байна. Согтуу нөхөртөө зодуулаагүй хоносон өдрөө сэтгэл амар унтаж байгаа эмэгтэй тэр үед жаргаж байгаа болов уу. Тамлал, яргалал дунд байгаа хөөрхий хүү нэг өдөр аав, ээж нь хэрэлдэлгүй, зодолдолгүй өнжвөл жаргах юм биш үү. Та нарын бий болгох гээд байгаа аз жаргалын хэлтэрхийг эндээс л эхэлж хаймаар байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Гэмт хэрэг
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Нийслэл
ХУРААХ
Приус осолдож, монголчууд амиа...
Кулибали 2021 он хүртэл...

Өр нь өвдөж, элэг нь эмтэрдэггүй эмэгтэй гишүүд

Пунцагболд 2016-09-20
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Өр нь өвдөж, элэг нь эмтэрдэггүй  эмэгтэй гишүүд

2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. МАН-аас нэр дэвшсэн эргүү төлөгч байсан өнөөдөр төрийн ордонд ороод “майлж” байгаа нь үнэн. Тэр дунд 12 эмэгтэй гишүүн багтаж байгаа. Монгол Улс парламентын тогтолцоонд шилжсэн 20 гаруй жилийн түүхэнд нэг намаас ийм олон эмэгтэй гишүүн сонгогдож байсан удаа байхгүй. 2012 оны сонгуулиар хамгийн их буюу 11 эмэгтэй гишүүн төр түшилцсэн нь хамгийн ихэд тооцогдож байлаа. Гэхдээ гурван намыг төлөөлж байсан юм. Хамгийн гол нь өнгөрсөн дөрвөн жилд төр түшилцсэн гишүүд харин ч нэг гишүүн байжээ, хөөрхийс.

Одоо УИХ-д сонгогдсон МАН-ын 12 бол ёстой зай бөглөгч, кноп дарагч, гар өргөгчөөс өөр ажил хийж байгаа юм алга. Ээлжит бус чуулган хэд хоног хуралдсан. Энэ хуралдаанд эмэгтэй гишүүд ер нь оролцсон бил үү. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж, үнэний төлөө дуугарсан ганц гишүүн харсангүй. Хамгийн гол нь өнгөрсөн дөрвөн жилд эмэгтэй гишүүдийн бүлгээс оруулж ирсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг МАН-ынхан буцааж татаж байхад дуугарах ганц ч хүн байсангүй. Бүхэл бүтэн 12 эмэгтэй гишүүн байхад шүү дээ. Энд АН-ын ганц эмэгтэй гишүүнийг дурьдсангүй. Харин олонхийн бүлэг дотор байгаа олон эмэгтэй гишүүн юу ч дуугарахгүй байгааг л гайхснаа хэллээ.

Өмнөх парламентын эмэгтэй гишүүд алчуур хүртэл зүүгээд л, чадлаараа тэмцээд, ажиллаж байж оруулж ирсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг, Монголд хамгийн их хэрэгтэй байгаа хуулийг буцааж татаж байхад тэд ядаж дуугарч болсонгүй юу. Гэтэл өнөөдөр Дарханд нэг эмэгтэй нөхөртөө шөнөжин зодуулаад нас барлаа. Дөрвийн дөрвөн хүүхдийг нь төрүүлж өгсөн, жирэмсэн эхнэрээ нэг балмад нөхөр тархийг нь бяцартал нүдээд алчихлаа. Одоо дөрвөн нялх үр өнчин бүлтийж суугаа. Эх нь бурхан руу, эцэг нь шорон руу. Хамгийн аймшигтай нь эхнэрээ яргалагчийн ах, дүү, хамаатан садан нь цагдаад өгөхөөр суллаад авчихдаг байж. Энэ бүхэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, тэр дундаа маш нарийн заалттай хууль өнөө маргаашгүй хэрэгтэйг санууллаа.

Гэтэл эмэгтэй гишүүд өр нь өвдөж, элэг нь эмтэрч, яргалал тамлалын дунд тарчилж байгаа бүсгүйчүүдээ бодсонгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг татаж байхад дуугарсангүй. Тэгсэн мөртлөө гадаад руу зугаалж, газар үзэж, галуу шувууны мах идээд л явж байна. Бас тэгээд болоогүй “Аз жаргалын өдөртэй болъё” гэж хуцаж байгаа юм. Ёстой эргүүтсэн төлөгнөөс дор гэхээс өөр хэлэх муу үг алга.  Аз жаргалын өдөртэй болъё гээд жаргалтай болчихдог юм уу. Тэр өдөр нь хүмүүс автоматаар жаргаад байх уу, тэ. Аз жаргалын өдөр нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд тамлагдаж, бүсгүйчүүд амь насаа алдвал тэрийг жаргасанд тооцох уу.

Ийм элэг хөшмөөр ганц нэг юм яриад, гадаадад зугаалж явахын оронд алчуур ч болов зүүгээд, адлагдаад ч болов яриад, чадахгүй ч гэсэн санаачлаад явах хэрэгтэй юм биш үү. Аз жаргалыг бий болгох гээд байгаа юм бол гэр бүлийн хүчирхийлэлд тарчилж байгаа хөөрхий бүсгүй, хөөрхөн үрсийн төлөө нэг удаа ч болов амаа нээх хэрэгтэй биш гэж үү. Өмнөх парламентын эмэгтэй гишүүд хүчирхийлэлд өртсөн бүсгүй дээр гүйж очоод, сэтгэлийн зовлонгоос нь ч болов нимгэлээд, эмчилгээний зардлаас нь ч болов төлөлцөж л байсан. Үүнийхээ төлөө ад болж явсан байх.

Тэгвэл өнөөдөр парламентын 15 хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүд ажлынхаа гарааг хаанаас эхэлж байна, гадаад явахаас. Хэн амиа алдсан бүсгүйчүүдийн төлөө дуугарав. Ядаж нийгэмд энэ аймшигт хэргийг шуугиан болгоод, ач холбогдол өгчих ч хүн алга л байна.

Аз жаргал гэж чухам юу юм. Би энэ асуултыг парламентад суудал бөглөж байгаа 13 эмэгтэй гишүүнээс асуумаар байна. Согтуу нөхөртөө зодуулаагүй хоносон өдрөө сэтгэл амар унтаж байгаа эмэгтэй тэр үед жаргаж байгаа болов уу. Тамлал, яргалал дунд байгаа хөөрхий хүү нэг өдөр аав, ээж нь хэрэлдэлгүй, зодолдолгүй өнжвөл жаргах юм биш үү. Та нарын бий болгох гээд байгаа аз жаргалын хэлтэрхийг эндээс л эхэлж хаймаар байна.

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 зөрчил бүртгэгдлээ

3 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК-ийн нэрэмжит Химийн масс олимпиад боллоо

3 цагийн өмнө өмнө

Монголын шигшээ Индонезийн багийг хожлоо

3 цагийн өмнө өмнө

Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ

4 цагийн өмнө өмнө

Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв

4 цагийн өмнө өмнө

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

4 цагийн өмнө өмнө

16 настнууд монгол улсын иргэний андгай өргөлөө

4 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"GOSH" хасагдаж, "Chinggis Warriors" баг тэмцээний цааш үргэлжлүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

1 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

1 өдрийн өмнө өмнө

opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

1 өдрийн өмнө өмнө

Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

1 өдрийн өмнө өмнө

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

2 өдрийн өмнө өмнө

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

2 өдрийн өмнө өмнө

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

2 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Мөнхбат: Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлнө

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-23 өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2026-11-22 өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2026-11-24 өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2026-11-22 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2026-11-24 өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-11-23 өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

2026-11-24 өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

2026-11-22 өмнө

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2026-11-22 өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

2026-11-22 өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-24 өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

2026-11-24 өмнө

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

2026-11-23 өмнө

Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

2026-11-22 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-11-23 өмнө

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэн, ажиллаж байна

2026-11-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

2026-11-23 өмнө

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо

2026-11-23 өмнө

Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-23 өмнө

Нийт нутгийн 78 хувь цастай байна

2026-11-23 өмнө

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах