• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Приус осолдож, монголчууд амиа алдсаар л...

Цагдаагийн газраас авч байгаа өнгөрсөн хоногуудын гэмт хэргийн мэдээг уншихад автомашины осол багагүй хувийг нь эзэлдэг. Тэр дунд өдөртөө хэд хэдэн ноцтой гэж болохоор  осол ёс юм шиг гарч байгааг ч уншиж болно.  Тэгэхдээ приус машинтай явж байсан нөхдүүд хурд хэтрүүлэх, дүрэм зөрчих зэргээс үүдсэн осолд өртөхдөө ихэнх нь амиа алдаж байгааг ч тоон мэдээлэл харуулж байгаа юм. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Онцлох хуудас” булангаараа приус машинтай явж байгаад осолд орж, амиа алдсан тохиолдлуудыг онцолж байна.

Сенсаацийн эргэн тойронд

Приус машин осолдож, гурван хүн амиа алджээ

2016.02.15: Цагаан сарын үеэр цагдаагийн газраас гаргасан хоногийн мэдээнд энэ талаар дурдсан. “Замын цагдаагийн газар өнгөрсөн баярын өдрүүдэд түргэн шуурхай ажиллаж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл орон нутагт зам тээврийн ослоор өнгөрсөн амралтын өдөр гурван хүн амиа алджээ.

Тухайлбал, Булган аймгийн Бугат сумын нутаг Зоон даваа гэх газарт энэ сарын 13-нд Тоёота Приус маркийн машин зам тээврийн осол гаргаж 21 настай эрэгтэй Ц, 21 настай эмэгтэй Б нар нь амиа алджээ. Мөн Ховд аймгийн Мөст сумын нутагт Бургасны хөндий гэх газар Ниссан Санни, Тоёота Приус маркийн автомашинууд мөргөлдөж, 78 настай эрэгтэй Т гэгч амиа алдсан байна” хэмээн мэдээлсэн.

Приус мӨргӨлдӨж, долоон хҮн амиа алдлаа

2016.08.09: Өнгөрсөн наймдугаар сард гарсан мэдээлэл. Бас л цагдаагийн газраас өгсөн. Тодруулбал, “Наймдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч дөрвөн том хүн, гурван хүүхэд амь насаа алджээ.

Тодруулбал, Тоёота Приус маркийн автомашин Тоёота Ланд Круизер маркийн  автомашинтай мөргөлдөж, Тоёота Приус маркийн авто машинд зорчиж явсан дөрвөн том хүн, гурван хүүхэд амиа алдсан байна. T.Landcruicer маркийн авто машинд зорчиж явсан гурван хүн гэмтжээ. Осол оройн 20:00 цагийн үед гарсан бөгөөд  T.Prius маркийн автомашин нь Архангай аймгаас Улаанбаатар хотыг чиглэж явсан бол T.Landcruiser маркийн  автомашин Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явж байжээ” хэмээн мэдээлсэн юм.

Приус мӨргӨлдӨж, нэг хҮн нас барж, дөрвөн хүн гэмтлээ

2016.09.14: Энэ сард гэхэд худал хэлсэн хүнд өдөр болгон приус машин осолдож, хүний амь нас хохирсон. Тухайлбал, наймдугаар сарын 13-ны өдөр гарсан осол. Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Зам тээврийн ослын улмаас өчигдөр хоёр хүн амиа алдсан байна.

Тухайлбал, Хонхорын замд H.Accent, T.Prius машин мөргөлдөж 26 настай эрэгтэй амиа алдаж, дөрвөн хүн гэмтжээ. Мөн өчигдөр Архангай аймгийн Өндөр Улаан сум, Донгой багийн төвөөс зүүн зүгт Istana  маркийн машин, Мустанг-5 мотоцикльтой мөргөлдсөний улмаас 37 настай эрэгтэй амиа алдаж, нэг хүн гэмтсэн байна” хэмээн мэдээлсэн юм.

Приус машин онхолдож, нэг хүн нас барлаа

2016.09.16: Энэ сарын 15-нд дахиад л осол гарав. Энэ талааар цахим хуудсууд “Өнгөрсөн өдөр хөдөө орон нутийн замд хоёр осол гарч, хоёр хүн нас баржээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Мөнх сумын төвөөс хойш 60 км-т Цагаан усны хоолой гэх асфальтан замд T.Prius маркийн Б жолоочтой авто машин онхолджээ.

Улмаар жолооч 31 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирсон байна. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг Домбрын уулзварт H.Grace маркийн авто машины жолооч С нь явган зорчигч долоон настай эмэгтэй А-г мөргөж амийг нь хохироожээ” хэмээн мэдээлсэн.

Приус онхолдож, 22 настай эрэгтэй нас барлаа

2016.09.17: Ердөө л дөрөвхөн хоногийн өмнө гарсан осол.  Энэ талаар цахим хуудсууд мөн мэдээлсэн. Тодруулбал “Замын цагдаагийн газарт нийт 270 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 213 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж,  хоёр хүний амь нас хохирч 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны гурван хүүхэд өртсөн байна.

Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Баруун салааны зам, Тэс петролиум  ШТС-ын урд замд Prius  маркийн Н жолоочтой авто машин онхолдож  жолооч 22 настай эрэгтэй Н-ийн амь нас хохирч зорчигч 22 настай эрэгтэй Л гэмтжээ” хэмээн мэдээлсэн юм.

Сэтгүүлчийн өнцөг

Аминаас үнэтэй хэмнэлт гэж байх уу

Монголчууд бид хэмнэлт хийх гэж, шатахуун бага зарцуулдаг машин худалдаж авах сонирхолтой болсон. Нөгөө талаар тийм хэрэгцээ шаардлага байгаа ч гэж зүтгэж болох юм. Харин энэ шаардлагыг приус машин хангаж байгаа гээд ойлгочиход болох байх. Приус 10, 11, 20, 30, цаашлаад 50 гээд янз янзаар нь үйлдвэрлэж байна, япончууд. Энэ машин шидтэй юу шидтэй, давуу тал ихтэй юу гэвэл тийм. Муу хэлэх юм байхгүй ээ. Шид нь шатахуун үнэхээр бага зарцуулдаг. Өнөөдөр Улаанбаатар хотод түгжрээд машинтай явах нь битгий хэл явган алхахад хэцүү болсон цаг. Ийм нөхцөлд приус шиг сайхан унаа хаана байна. Өвөл ч гэсэн шатахууныг үнэрлээд байгаа. Дээрээс нь өнгө үзэмж сайтай, тохилог. Багтаамжаар ч муу биш.

Гэх мэтээр сайн сайхан зүйл алийг тэр гэхэв. Ганцхан энэ машин үнэхээр хэврэгхэн. Шар айрагны лааз шиг нимгэн төмөртэй гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй болов уу. Үүнээс үүдээд багахан осол гарахад л жолооч нь, зорчигч нь ноцтой бэртэж, амь насаа алдах дээрээ тулчихаад байна. Осолдлоо, мөргөлдлөө гэхэд гишгэсэн лааз шиг болчихоор яаж тэндээс хүн амьд гарах вэ дээ. Гэтэл манайхан ийм машиныг л унаж хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэн давхиж байгаа. Улаанбаатар хотод ч гэсэн хурд хэтрүүлж, дүрмээ биелүүлэхгүй дайрснаас болоод осолд ордог, амиа алддаг.

Уншигч та дээр дурдсан хэдхэн жишээг харж байгаа байх. Энэ бол приустэй явж байгаад осолд орж, амиа алдсан хүмүүсийн ердөө л хэлтэрхий нь. Яг ийм осол, гэмтэл, амиа алдсан жишээг өдөр өдрөөр нь жагсааж бичсэн ч бараг болно. Ийм л байна. Зарим хүмүүс толгойтой болгон приус унаж байхад гарч байгаа осол нь олон байхгүй яах вэ дээ гэж хэлж магадгүй. Тэгвэл нэг тоо баримт дурдъя. Монгол Улсад 600 гаруй мянган тээврийн хэрэгсэл байгаа. Түүний ердөө л 10 гаруйхан хувь нь буюу 60-70 мянга нь приус гэсэн тоо баримт байна.

Тийм ч замбараагаа алдчихсан тоо бас биш. Гэтэл яагаад осол гарах болгонд заавал приус унаж явсан хүмүүс нь амиа алдаад байна вэ гэдгийг л бодолцох цаг болж.  Бид хэмнэж, шатахуун баг зарцуулдаг машин унах л хэрэгтэй байх. Гэхдээ  амь нас, эрүүл мэндээ хамгаалах нь хэмнэлтээс илүү л байлтай. Ядаж л приус унаж байгаа бол хурдаа зөв тохируулж яваач ээ, хүмүүс минь. Приустэй орон нутгийн замд том машинтай хурдтай зөрөхөд хийсээд уначихсан тохиолдол ч гарсан.

Ер нь бол эрх баригчид зоригтойхон шийдээд, приусны татварыг нэмчих л хэрэгтэй.  Зөрүүлээд арай дөнгүүр, аятайхан машины татварыг жаахан бууруулчих л даа. Өнөөдөр бүхий л машин хосолмол хөдөлгүүртэй болчихсон шүү дээ. Бид өөрсдийгөө, төр засаг нь ард иргэдээ бодохгүй бол гуравхан сая монголчууд өдөрт хэд хэдээрээ осолд орж амиа алдсаар дуусах нь байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Женнифер Лопез нууц болзоонд...
Өр нь өвдөж, элэг нь эмтэрдэггүй ...

Приус осолдож, монголчууд амиа алдсаар л...

Пунцагболд 2016-09-20

Сэдвүүд : #Гэмт хэрэг   #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
36 минутын өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

37 минутын өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

41 минутын өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

12 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

12 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

12 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

13 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

13 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах