• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"Онгойлгох" нь ганц Л.Оюун-Эрдэнийн ч хүсэл биш

Монгол нүүрсээ, зэс, төмрийн хүдрээ урагш нь өгч байж мөнгө олдог. Тэгвэл энэ ганц мөнгөний урсгал маань бөглөрчихөөд хүнд байна. Өдөртөө хэдхэн машин, вагон гарч манай эдийн засагт дусал залгана. Ийм болоод удаж байна л даа.

Хамгийн сүүлд УУХҮЯ-наас "...Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны зургадугаар сарын 23-ны өдөр нүүрс тээврийн 478, Ханги боомтоор 126, Булган боомтоор 141, Шивээхүрэн боомтоор 88 автомашин хил нэвтэрлээ.

Харин зэсийн баяжмал тээврийн 49 автомашин хилийн Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн бол Ханги боомтоор төмрийн хүдрийн баяжмал ачсан долоон автомашин хилээр гарчээ" гэж мэдээлэв.

Энэ байдал манайхнаас хамаараагүй. Урд хөршийн дотоод нөхцөл байдал, тэр дундаа ковидтой холбогдож буй юм.

Харин манайхны буруу бол өнгөрсөн 15 жилийн турш төмөр замаа гацааж, боомтуудаа боож хаасаар ирсэн. Төмөр зам үндсэндээ "тэг", тэгээд ганц, хоёрхон боомтоор бөөн юм болж байж нүүрс, зэсээ хэдэн машинаар гаргана. Гацаасан нь өнөөдөр гай болоод байгаа юм.

Урд хөрш ачаа тээврийг ковидын халдвар тээхгүй, хил дээр хавьтал үүсгэхгүй, аюулгүй тээврийг хүсээд байгаа аж. Тавьж буй шаардлагууд нь ч ийм.

Гэтэл манайх тэрийг нь хангаж чаддаггүй. Товчхондоо, экспортын гацаа нь энэ болчихжээ.

Тэгэхээр энэ гацаанаас гарах гарц нь тов тодорхой. Төмөр замаа тавь. Боомтуудаа байнга ажилладаг болго. Тэгээд хөршийнхтэй холбо. Ердөө л энэ. Тэгвэл зэс, нүүрс, төмрийн экспорт урсана. Энийг хийхгүйгээр эндээ мянга хэрэлдээд, энэ засаг, хэдэн сайдыг зүхээд ямар ч хэрэггүй.

Харин ч гацаанаас гаргах гээд зүтгээд байгаа нь харагдаад байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 23-нд урд, хойд хөршүүдээс манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Цай Вэньруй нартай уулзжээ. Тэгэхдээ  "...Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтуудыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа" гэжээ. Тэрбээр хилийн боомтыг хөгжүүлэн шинэчлэх асуудалд Элчин сайд нарыг онцгой анхаарал хандуулахыг хүсчээ. Хойд хөршөөс суугаа Элчин сайдад "...Монгол, Оросын хилийн Ульхан боомтыг шинэчлэн өргөтгөх, боомт руу засмал зам барих, зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллах сонирхолтой байна" гэсэн бол урд хөршийн Элчин сайдад "Өнгөрсөн тавдугаар сард Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд оролцсон. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөлтэй танилцсан. Миний БНХАУ-д айлчилсны дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын яриа хэлэлцээ, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, бодит үр дүн гарч байгаад талархаж байна" гэсэн байна.

Мөн "...Экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн. Энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно. Шивээхүрэн боомтод ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалт хийж байна.

Хоёр улсын хилийн байнгын ажиллагаатай автозамын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, Бичигт-Зүүнхатавч боомтын үйл ажиллагааг ойрын хугацаанд сэргээх, улмаар зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлж, иргэд харилцан зорчих нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж өгөхийг хүсч байна" хэмээн урд хөршийн Элчин сайдад хэлжээ.

Ер нь төмөр замаа тавьж, боомтуудаа цэгцэлж байж л бид монголчууд мөнгөтэй болно. Ерөнхий сайдын тухайд ч тийм бодолтой байгаа бололтой. Үүнийг маргаашгүй Бичигт, Ульхан, Хавиргын боомтын бүтээн байгуулалтын ажлууд эхлэх гэж байгаагаас харж болно.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болчихоод гурван сарын дараа, одоогоос жил нэг сарын өмнө Ульхан боомтод ажиллаж байв. Анхны очсон боомт нь тэр болсон байх. Тэгэхдээ "... Монгол Улс далайд гарцгүй орон. Тиймээс бид төмөр зам, авто зам, агаарын замаа хөгжүүлж байж л асуудлыг шийдэх боломжтой. Нэг үгээр хэлбэл хилийн боомтуудаа эхний ээлжинд авто замаар холбох ёстой. Ингэж чадвал экспорт, импортын урсгал сайжирна. Нөгөө талаас аялал жуулчлал, ачаа тээврийн татан авалт нэмэгдэхийн хирээр нөөц боломжууд нээгдэх юм. Үүнийг даган зүүн бүсийн эдийн засаг, үйлдвэрлэл үйлчилгээ тэлж, иргэдийн амьжиргаа эрс сайжирна” гэж байв. Тухайн үед  2024 онд багтааж Чингис хот-Ульхан чиглэлийн замыг хатуу хучилттай болгох, боомтын цогцолбор барихад шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн болон Сангийн сайд нарт өгсөн байдаг. Өнөөдөр тэр нь ажил хэрэг болжээ.

Гэхдээ Монголын өдөр тутмын хэрэглээ, дэлхийн зах зээлийн байдал улам их хурдыг шаардаж байна.

"...Ядахад яр" гэдэг шиг нүүрсний хэрэглээний амьдрах хугацааг 10-15 жил гээд тооцоолсон. Ковидын хязгаарлалт лав хоёр жилийг нь аваад явчихлаа. Монголоор дүүрэн ухаад гаргачихсан, гаргаснаасаа хойш удаад энд тэндгүй шатсан нүүрс л байна.

Гэхдээ энд нэг асуудал бий.

Нүүрсээ гаргаж мөнгөтэй болохыг төр засаг, олон нийт, бас нүүрснээс хууль бусаар ашиг олдог улс төр, бизнесийнхний гэмт бүлэглэл ч хүсч буй. Өөрөөр хэлбэл, хилээ онгойлгох нь ганц Л.Оюун-Эрдэнийн ч хүсэл биш юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 125 (6857)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Хавдрын эмнэлгийн дотоод...
Үндсэн хуулийн цэцийн Их...

"Онгойлгох" нь ганц Л.Оюун-Эрдэнийн ч хүсэл биш

ГАРЬД 2022-06-27
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Монгол нүүрсээ, зэс, төмрийн хүдрээ урагш нь өгч байж мөнгө олдог. Тэгвэл энэ ганц мөнгөний урсгал маань бөглөрчихөөд хүнд байна. Өдөртөө хэдхэн машин, вагон гарч манай эдийн засагт дусал залгана. Ийм болоод удаж байна л даа.

Хамгийн сүүлд УУХҮЯ-наас "...Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны зургадугаар сарын 23-ны өдөр нүүрс тээврийн 478, Ханги боомтоор 126, Булган боомтоор 141, Шивээхүрэн боомтоор 88 автомашин хил нэвтэрлээ.

Харин зэсийн баяжмал тээврийн 49 автомашин хилийн Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн бол Ханги боомтоор төмрийн хүдрийн баяжмал ачсан долоон автомашин хилээр гарчээ" гэж мэдээлэв.

Энэ байдал манайхнаас хамаараагүй. Урд хөршийн дотоод нөхцөл байдал, тэр дундаа ковидтой холбогдож буй юм.

Харин манайхны буруу бол өнгөрсөн 15 жилийн турш төмөр замаа гацааж, боомтуудаа боож хаасаар ирсэн. Төмөр зам үндсэндээ "тэг", тэгээд ганц, хоёрхон боомтоор бөөн юм болж байж нүүрс, зэсээ хэдэн машинаар гаргана. Гацаасан нь өнөөдөр гай болоод байгаа юм.

Урд хөрш ачаа тээврийг ковидын халдвар тээхгүй, хил дээр хавьтал үүсгэхгүй, аюулгүй тээврийг хүсээд байгаа аж. Тавьж буй шаардлагууд нь ч ийм.

Гэтэл манайх тэрийг нь хангаж чаддаггүй. Товчхондоо, экспортын гацаа нь энэ болчихжээ.

Тэгэхээр энэ гацаанаас гарах гарц нь тов тодорхой. Төмөр замаа тавь. Боомтуудаа байнга ажилладаг болго. Тэгээд хөршийнхтэй холбо. Ердөө л энэ. Тэгвэл зэс, нүүрс, төмрийн экспорт урсана. Энийг хийхгүйгээр эндээ мянга хэрэлдээд, энэ засаг, хэдэн сайдыг зүхээд ямар ч хэрэггүй.

Харин ч гацаанаас гаргах гээд зүтгээд байгаа нь харагдаад байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 23-нд урд, хойд хөршүүдээс манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Цай Вэньруй нартай уулзжээ. Тэгэхдээ  "...Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтуудыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа" гэжээ. Тэрбээр хилийн боомтыг хөгжүүлэн шинэчлэх асуудалд Элчин сайд нарыг онцгой анхаарал хандуулахыг хүсчээ. Хойд хөршөөс суугаа Элчин сайдад "...Монгол, Оросын хилийн Ульхан боомтыг шинэчлэн өргөтгөх, боомт руу засмал зам барих, зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллах сонирхолтой байна" гэсэн бол урд хөршийн Элчин сайдад "Өнгөрсөн тавдугаар сард Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд оролцсон. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөлтэй танилцсан. Миний БНХАУ-д айлчилсны дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын яриа хэлэлцээ, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, бодит үр дүн гарч байгаад талархаж байна" гэсэн байна.

Мөн "...Экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн. Энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно. Шивээхүрэн боомтод ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалт хийж байна.

Хоёр улсын хилийн байнгын ажиллагаатай автозамын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, Бичигт-Зүүнхатавч боомтын үйл ажиллагааг ойрын хугацаанд сэргээх, улмаар зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлж, иргэд харилцан зорчих нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж өгөхийг хүсч байна" хэмээн урд хөршийн Элчин сайдад хэлжээ.

Ер нь төмөр замаа тавьж, боомтуудаа цэгцэлж байж л бид монголчууд мөнгөтэй болно. Ерөнхий сайдын тухайд ч тийм бодолтой байгаа бололтой. Үүнийг маргаашгүй Бичигт, Ульхан, Хавиргын боомтын бүтээн байгуулалтын ажлууд эхлэх гэж байгаагаас харж болно.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болчихоод гурван сарын дараа, одоогоос жил нэг сарын өмнө Ульхан боомтод ажиллаж байв. Анхны очсон боомт нь тэр болсон байх. Тэгэхдээ "... Монгол Улс далайд гарцгүй орон. Тиймээс бид төмөр зам, авто зам, агаарын замаа хөгжүүлж байж л асуудлыг шийдэх боломжтой. Нэг үгээр хэлбэл хилийн боомтуудаа эхний ээлжинд авто замаар холбох ёстой. Ингэж чадвал экспорт, импортын урсгал сайжирна. Нөгөө талаас аялал жуулчлал, ачаа тээврийн татан авалт нэмэгдэхийн хирээр нөөц боломжууд нээгдэх юм. Үүнийг даган зүүн бүсийн эдийн засаг, үйлдвэрлэл үйлчилгээ тэлж, иргэдийн амьжиргаа эрс сайжирна” гэж байв. Тухайн үед  2024 онд багтааж Чингис хот-Ульхан чиглэлийн замыг хатуу хучилттай болгох, боомтын цогцолбор барихад шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн болон Сангийн сайд нарт өгсөн байдаг. Өнөөдөр тэр нь ажил хэрэг болжээ.

Гэхдээ Монголын өдөр тутмын хэрэглээ, дэлхийн зах зээлийн байдал улам их хурдыг шаардаж байна.

"...Ядахад яр" гэдэг шиг нүүрсний хэрэглээний амьдрах хугацааг 10-15 жил гээд тооцоолсон. Ковидын хязгаарлалт лав хоёр жилийг нь аваад явчихлаа. Монголоор дүүрэн ухаад гаргачихсан, гаргаснаасаа хойш удаад энд тэндгүй шатсан нүүрс л байна.

Гэхдээ энд нэг асуудал бий.

Нүүрсээ гаргаж мөнгөтэй болохыг төр засаг, олон нийт, бас нүүрснээс хууль бусаар ашиг олдог улс төр, бизнесийнхний гэмт бүлэглэл ч хүсч буй. Өөрөөр хэлбэл, хилээ онгойлгох нь ганц Л.Оюун-Эрдэнийн ч хүсэл биш юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 125 (6857)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах