• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хавдрын эмнэлгийн дотоод “амьдрал”-ыг сурвалжлахуй-2

Б.ДОЛЖИНЖАВ, Б.НЯМСҮРЭН

Олон жилийн турш ярьсан ч оновчтой гарц шийдлийг өдгөө хүртэл олоогүй нэг асуудал нь Хавдар судлалын үндэсний төвийн / ХСҮТ/ хэт их ачаалал. Оношоо тодруулж, хавдартайгаа мэдчихээд мэс засалд орох өдрөө хоёр сар орчмын турш хүлээсэн тухайгаа харуусан ярих алс хязгаарын Завхан аймгаас ирсэн өвчтөн. Гурван хоног хүлээсний эцэст эмчдээ очоод үзүүлэх гэтэл “Таны дугаар баталгаажаагүй байна” гэсэн хариу сонссондоо цөхөрсөн ходоодны хорт хавдартай иргэн. Энэ бол ХСҮТ-д үйлчлүүлж байгаа иргэдэд тулгарч байгаа бодит асуудал гэдгийг “Хавдрын эмнэлгийн дотоод “амьдрал”-ыг сурвалжлахуй” нийтлэлээрээ бид хүргэсэн. Энэ удаа хэт их ачаалал иргэдийн хэлсэнчлэн эмнэлгийн байр болоод эмч нарын тоог нэмэгдүүлснээр шийдэгдэх асуудал мөн эсэхийг тодруулахаар хавдрын голомтод ажилласан эмчтэй ярилцсанаа сурвалжлан хүргэж байна.

“ХАВДРААР ОНОШЛОГДСОН МЭДЭЭГ НУЛИМСАА ТЭВЧИЖ ХЭЛДЭГ”

“Ар гэр, ахуй амьдралаа умартан өвчтөнөө эрүүл болгох, өвчиндөө шаналж байгаа хүмүүсийг оношилж, гарц гаргалгааг нь нээж өгөхийн төлөө ажилладаг. Хавдраар өвчилсөн хүнд гунигт мэдээг нь үгээ цэгнэж, нулимсаа тэвчиж хэлдэг. Анх уулзсан өвчтөндөө хавдар гэсэн оношийг нь шууд хэлж болохгүй. Хоёроос гурван удаа уулзаад шинжилгээ оношилгоонд үндэслээд хэлдэг. Энэ нь бид бүгдийн ажилд тулгамдсан асуудал болохыг үгүйсгэхгүй” хэмээн ХСҮТ-ийн эмч нар санаа алдан бидэнд ярилаа. Нэг өдрийн турш хавдрын эмч нар өвчтөнүүдтэйгээ хэрхэн харилцаж байгааг ажиглан суулаа. Хэнийг ч ялгаж харилцдаггүй соёл, ойлгож хүндэлж байгаа нь сэтгэл зүйч шиг мэдрэмжийг төрүүлэв.

Тус төвөөр үйлчлүүлэгчдийн зүгээс “Эмчийнхээ тоог” нэм хэмээх шаардлагыг үргэлж тавьдаг. Гэвч эмнэлгийнхээ багтаамжид тааруулан бүх хүч нөөцөө  шавхан ажиллаж байгаа тухайгаа ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээ ярилаа. Тэрбээр “Үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлага их өндөр байдаг. Гэтэл эмч нарын ажил бас нарийн дүрэм, журамтай. Манай эмнэлгийн байр 1982 онд ашиглалтад орсон. Тухайн үеийн улсын хүн ам, хавдрын өвчлөлийг одоогийнхтой харьцуулбал тэнгэр газар шиг зөрүүтэй. Эмнэлгийнхээ орон тоо, нөхцөлд тааруулж ажилладаг. Түүнээс өвчтөн их байгаа учир орон тоогоо нэмье гээд шийддэг тийм хялбар зүйл биш” гэсэн юм.

НЭГ ЭМЧ ӨДӨРТ 40 ӨВЧТӨН ҮЗДЭГ

Эмч нарын ажлын ачаалал ямар байгааг гаргаж ирэхийн тулд бид ХСҮТ-ийн Элэгний тасгийг сонгон энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.  Учир нь манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд нэгдүгээр байрт ордог юм.

ХСҮТ-ийн Элэг шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн эмч, элэг судлаач Ч.Мөнхзаяа элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай байгаа өвчтөнүүд болон мэс засалд орсон хүмүүст хяналт хийдэг. Мөн мэс засалд орж, биеийн байдал нь хүндрэхээсээ өмнө элэгний B, C вирусын халдвар, элэгний хатууралаас болж хавдар үүссэн хүмүүстэй  ажилладаг. Түүний нэг өдрийн ажлын тал орчим хувь нь өглөө өрнөдөг. Хавдрын бүх эмч нар түүнтэй адил асар их ачаалал дунд 30 минут тайван суугаад хоол идэх завгүй ажилладаг гэдгийг Ч.Мөнхзаяа эмчийн нэг өдөртэй танилцах үеэрээ мэдэрлээ.

Энэ тухай эмч  Ч.Мөнхзаяа “Миний хувьд эмч нарын ажлын ачаалал их байна гэж боддог. Өдрийн найман цаг зогсолтгүй ярьж, тайлбарладаг. Зарим үед таван хүнд ижил зүйл ярьж байхад, дараагийн өдөр нь 10 хүнд өөр зүйл ярих жишээтэй. Энэ нь эмчээс их ур чадвар их шаарддаг. Стандартаар өдөрт 28 хүн үзэх ёстойгоос нэмэгдээд яаралтай 10 гаруй хүн үздэг. Улсын нийгэм, эрүүл мэндийн хангамж нь өвчтөний сэтгэл зүйд нөлөөлдөг. Тиймээс эмч хүн өвчтөнөө соргогоор ажиглах хэрэгтэй. Аль талын тусламж үйлчилгээ сул байгааг олж харах, мэдэх хэрэгтэй” гэв.

Хүн бүр харилцан адилгүй онош зовиуртай. Нэг  хүнд зөвхөн эмчилгээний талаар зөвлөгөө өгөхөд 25-30 минут зарцуулдаг.  Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээр бол донороо судлах, мэс заслын талаар тайлбарлах, зөвшөөрөл авах гэсэн олон үе шатыг дамждаг учир нэг хүнд мэс засал хийхэд урт хугацаа шаарддаг юм.

Дугаар олголттой холбоотой ачааллын талаар түүнээс тодруулахад “Дугааргүй болчихвол  өвчтөнүүд үзүүлэх эрхгүй болдог. Гэтэл дугаар аваад 3-14 хоног хүлээгээд зөвөлгөө авах гэж буй хүмүүс нь зөвөлгөө авах гэж буй хүмүүсийн өмнө орохоор энэ хүмүүсийн оношлогоо, эмчилгээ хойшилдог” гэв.

ХАЛДВАР АВСНААС ХОЙШ 10-15 ЖИЛИЙН ДАРАА ЭЛЭГНИЙ ХАВДАР ҮҮСДЭГ

Элэгний хавдар, хатуурал нь халдвар авсанаас 10-15 жилийн дараа үүсдэг. Тухайн иргэн хүүхэд байхдаа халдвар авсан бол 18-20 насандаа цирроз болоод ирдэг. Мөн 25 насандаа халдвар авсан бол 35 насандаа хавдартай болоод ирдэг байна. Тиймээс элэгний хавдраар өвчлөх магадлалтай нас хэмээн нэрлэх боломжгүй юм байна.

Энэ талаар эмч Ч.Мөнхзаяа “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөр 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Үүний үр дүнд иргэдийн элэг гэмтээх В, С вирусын талаарх мэдлэг сайжирсан. Гэвч мэдлэгээ дадлага болгох хандлага дутаад байна. Жишээ нь вирустай гэсэн мөртлөө жилд нэг удаа үзүүлнэ. Вирустай гэдгээ мэдэж байгаа бол гурван сар, зургаан сар тутам эмчдээ тогтмол үзүүлэх ёстой гэсэн дадал нь хандлага болоод явах юм. Тогтмол үзүүлээд хавдар, хатуурал болохоос нь өмнө эмчлүүлэх, богино үе шатанд нь барих дадал хандлагад суралцах хэрэгтэйг үйлчлүүлэгчдэд зөвлөдөг” гэлээ.

Хавдар судлалын үндэсний төвийн эмч ийн ярилаа. Иргэдийн зүгээс хавдрын эмнэлгийн ачаалал хэт их, үйлчилгээ нь хүнд сурталтай, эмч нарын тоог нэмэх хэрэгтэй хэмээн ярьсан. Харин эмч нарын хувьд тэд хоолоо идэх, заримдаа гэртээ харих ч завгүйгээр мэс засал хийж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Хавдар судлалын үндэсний төв хэмээх эмнэлэг хүчин чадлынхаа дээд хязгаараар ажилладаг. Тиймээс эмч нарын орон тоог нэмэх боломжгүй. Тэгэхээр иргэд болоод эмч нарын аль алинд нь тулгарч байгаа хэт их ачааллыг шийдвэрлэх гарц нь дахин өөр Хавдар судлалын үндэсний төв барих гэсэн саналыг иргэд гаргасныг бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн. Эс бөгөөс нэг талдаа үйлчлүүлэгчид бухимдаж нөгөө талдаа эмч нар нь ажилдаа дарагдсаар хэт их ачааллын улмаас үйлчилгээ авч чадахгүйгээр иргэдээ бид хавдраар алдсаар байх нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 125 (6857)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Үндэсний их баяр наадмыг зохион...
"Онгойлгох" нь ганц...

Хавдрын эмнэлгийн дотоод “амьдрал”-ыг сурвалжлахуй-2

ДОЛЖИНЖАВ 2022-06-27

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах