• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Их эмч Н.Шүүдэр: Монголын УАУ-ы гайхамшигтай мэдлэгийг Монголд, тэр дундаа Оточ Манрамба Их Сургуульд суралцсанаар олж авсан

Онгон байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг чухалчилж, эрүүл амьдралыг эрхэмлэн, бие болоод сэтгэлийн амар амгаланг цогцоор нь илүүд үзэх болсон энэ зуунд Дэлхий нийт уламжлалт анагаах ухааныг хүлээн зөвшөөрч, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг авахыг эрмэлзэх болжээ. Тэр утгаараа  хамгийн эрэлттэй мэргэжлийн тоонд УАУ-ы Их эмч, Сувилагч, Эмзүйчид зүй ёсоор багтаж байгаа билээ. 65-70 насласан хүн амьдралынхаа 40 жилийг өөрийн сонгосон мэргэжилдээ зориулдаг гэдэг. Тэгэхээр мэргэжил сонголт гэдэг бол хариуцлагагүйгээр эсвэл санамсаргүй сонгох зүйл огт биш байх нь ээ. Бид залуусын мэргэжил сонголтод туслах үүднээс Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгч, УАУ-ы Их эмч Наранзуны Шүүдэртэй ярилцсан юм. Тэрээр ОМИС-д Уламжлалт анагаах ухааны Хүний их эмч мэргэжлээр зургаан жил суралцан, өнгөрсөн сард төгсөөд өнөөдөр “Бодьсэтгэлтэн” эмнэлэгт ажиллаж байгаа юм. Америкт төрж өссөн тэрээр өөрийн хүсэл мөрөөдөлд хөтлөгдсөн тус сургуулийг сонгож, курс ахих тусам Уламжлалт анагаах ухааны гайхамшигт шимтсээр төгссөн тухайгаа ярьж байна.
  
-Саяхан л төгсөж байсан бол өнөөдөр Н.Шүүдэр эмчийн өрөөнд уулзаж байна. Анх удаа жижүүрт хонож байна гэсэн үү?

-Тийм ээ, өчигдөрхөн л сургуулиа төгсөөд баяр гунигийн нулимсаа барьж дийлэхгүй зогсож байлаа. Ажилд ороод анх удаа жижүүрт хонож байна.  
-Яг энэ мөчид ямар санагдаж байна вэ?

-Дипломын ажил, шалгалт шүүлэг үргэлжлүүлээд төгсөлтийн баяр гээд үнэхээр завгүй өдрүүдийн ард гарлаа. Үүний дараа амрах юм шиг санагдсан. Гэтэл бүх юм одоо л эхэлж байна. Өчигдөр өглөө ирэхэд “Шүүдэр эмчид” гээд багш үйлчлүүлэгчийн нэр бичээд үлдээсэн байсан. Ингээд анхны үйлчлүүлэгчээ авсан. Ахиад л сурч эхэлсэн байна.

-Ажлын саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Би чинь ангийн багшийнхаа үгнээс гардаггүй хүн байгаа юм. /инээв.сурв/ Багш  ажлын ярилцлагад ороод үзэхийг санал болгосон. Хэлснээр нь ирээд ярилцлагад орж, шалгалт өгч тэнцээд ажилдаа орлоо.

-Зургаан жил гэдэг урт хугацаа шүү. Хэрхэн өнгөрсөн байна вэ?

-Тийм шүү. Монголд анх удаа оюутан болж ирсэн надад амаргүй үе гарсныг нуугаад яах вэ. Гэхдээ сургууль маань их дулаахан уур амьсгалтай, багш нар маань найрсаг болохоор сайн зааж сургаж, бас ангийнхны дэмээр суралцаж эхэлсэн дээ. Үнэндээ оюутны амьдрал үнэхээр завгүй өнгөрсөн ч эргээд бодоход хэцүү байгаагүй байжээ. Хамгийн хэцүү үе төгсөлтийн өдөр байлаа. Тэр өдөр би  бараг 7,8 удаа уйлсан байх аа. Сургуулиа орхиод явна, багшийгаа орхиод явна гэж бодохоор нулимс урсаад л байсан. Ийм болтлоо ижил дасал болжээ.

-Таны эмээ Монгол Улсын Гавьяат эмч Х.Бадарч гуай Монголын урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа агсны гэргий шүү дээ. Аав тань бас гайхалтай мундаг продюсер. Шүүдэр яагаад урлагийн хүн болоогүй юм бэ?

-Аавын маань талынхан урлагийн хүмүүс байдаг. Гэхдээ эмээ маань “Манай талыг дуурайжээ, миний охин эмч болоорой” гэдэг байсан. Би багаасаа эмч болохыг хүсдэг байсан л даа. Эмээ эх барихын эмч, дүү нь бас Долгормаа гэж эмч бий. Тэд хоёулаа Биндэръяа гэж эмнэлэг ажиллуулдаг, би эмнэлэгт нь байнга очдог байсан. Эмээ маань сүүлд 1990-ээд он гараад уламжлалтын эмчийн мэргэжил олгох курст суралцаж уламжлалтын эмч болсон юм билээ. Эмээг маань нярайн эндэгдлийг бууруулахад бодитой ажил хийсэн эмч нарын нэг гэж ярьдаг. Монгол Улсын гавьяат эмч хүн дээ. Эмээгийн эмнэлэг дээр өвчтэй хүмүүс ирээд эмчлүүлээд баярлаад гарахад нь би эмээгээрээ маш их бахархдаг байсан. Тэр үеэс л эмч болохоор шийдсэн.

-Америкт суралцаж байгаад Оточ Манрамба Их сургуулийн сонгон суралцаж төгслөө. Сонголтын талаар асуух гэсэн юм.

-Тийм ээ, хүмүүс намайг анх яах гэж Монголд ирсэн юм гэж асуудаг байлаа. Би Америкт төрж өссөн. Миний хувьд Америкт эсвэл дэлхийн аль нэг өндөр хөгжилтэй улсад сурч болох байсан ч Монголын уламжлалт анагаах ухааны гайхамшигтай мэдлэгийг Монголд, тэр дундаа Оточ Манрамба Их Сургуульд суралцсанаар л олж авна гэж бодсон. Дэлхийн аль ч топ сургуульд манай сургуульд заадаг шиг хичээл, сургалтын хөтөлбөр байхгүй шүү дээ. Манай сургуулийн олон төгсөгч  дэлхийн олон улс оронд мэргэжлээрээ ажиллаж байна. Бас олон төгсөгч хувийн эмнэлэгтэй болсон байна. Би ч тэдний адилаар сургуулиа амжилттай төгсөж, сайн эмч болоод Монголын уламжлалт анагаах ухааныг Америк төдийгүй дэлхийн улсуудад дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулна. Ийм л зорилго тээж Монголд ирж байлаа.

-Буцаад явах тухай бодож байна уу?

-Анх сургуулиа төгсөөд явна л гэж боддог байлаа. Харин эмээ “Эх орондоо, багш нарынхаа хажууд Монголдоо мэргэжлээрээ ажиллаад үлдвэл яасан юм бэ” гэж зөвлөсөн. Ангийн багш маань ч энэ тухай асуусан. Сургуулиа төгсөх мөчид явах тухай бодохоо больсон шүү. /инээв.сурв/ Дассан газрын даавуу зөөлөн  гэдэг шиг эндээ л баймаар санагдах болсон. Гэрийнхэн маань ч энд ажиллахыг их дэмжиж байгаа. Яваандаа түрүүн хэлсэн Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийн улсуудад дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахаар гадагшаа явж болох юм. Одоо бол Манба Дацан төвийн хамт олноос холдмооргүй байна.

-Оюутан болж байсан үеийн анхны сэтгэгдлээсээ хуваалцах уу. Хүүхдүүд их хөгжилтэй юм ярьдаг.

-Би Оточ Манрамба Их Сургуулийн талаар багаасаа мэднэ. Манай сургуулийн бааз Манба Дацан эмнэлэгт би бага байхын л эмчлүүлдэг байсан. Манай аав, ээжийн аль аль нь намайг эмч болоход, тэр дундаа уламжлалт анагаах ухаанд суралцахад их дэмжиж байгаа. Б.Бадрууган өвөө маань манай сургуультай хамтран ажиллаж, манай сургуулийн талаар кино хийж байсан гэдэг. Бага байхдаа Монголд ирээд Хамба багш дээр ирж золгож байсан. Ер нь сургуультайгаа эртнээс танилцсан гэж боддог байлаа. Гэхдээ яг дотор нь ороод суралцахад эхний жил юу үзээд байгаагаа ч ойлгохгүй хүн явлаа. Анх оюутан болж байхад би дээд курсийн ах эгч нарыгаа хараад их гайхаж байсан шүү. (инээв) Яагаад гэвэл их даруухан, байнга л ном уншиж явдаг, хичээлээс өөрийг мэддэггүй юм шиг л санагдсан. Гэтэл би хаа сайгүй харайж дэвхцэж явдаг хүүхэд болохоор их уйтгартай байх нь дээ гэж бодсон. /инээв.сурв/ Найзууд ч сургуулийн маань талаар ойлгохгүй гээч. Одоо харин бүх зүйл өөрчлөгдсөн. Эсрэгээрээ бүгд дэмждэг болсон. Би өөрөө ч Уламжлалт анагаах ухааны талаар тайлбарлах хэмжээний чадвартай болсон. Нөгөө талаас хүн бүхэн дор бүрнээ эрүүл амьдралыг шүтэх болсон байна. Уламжлалт анагаах ухааны ач тусыг тэр тусмаа ковидын энэ үед бүр илүү ойлгож байна. Жишээ нь өнөөдөр Норов 4, Мана 4-ийг мэдэхгүй хүн байхгүй болжээ.

-Анх судас барихад юу гэж “хэлж” байх юм бэ?

-Юу ч ойлгохгүй л дээ. Маш олон удаа барина. Ангидаа бид чинь 30 хэдүүлээ. Бүгд  нэг нэгийнхээ судсыг барьж үзээд, хоорондоо ярилцана. Үүний дараа сая нэг ялгаатай болохыг мэдэрч эхэлнэ.

-Оточийн оюутнуудын онцлог нь юу вэ? Төвөд хэлийг нэгдүгээр курсээс үздэг. Хэцүү юу?

-Мэдээж анх төвөд хэл сурах хэцүү санагдсан. Хичээлийн эхний өдөр дэвтэр дүүрэн даалгавар өгч, шөнөжин бичээд өглөө хичээлдээ явж байлаа. Америкт бол даалгавар ч өгөхгүй. Одоо эргээд бодоход хэцүү гэж бодвол хэцүү л байна. Чадна гэж бодвол бүхнийг амжуулж болох юм билээ. Курс ахих тусам үзэж байгаа юм нь илүү сонирхолтой болоод улам  илүүг үзмээр санагдаж шунасаар яваад л төгссөн. Уламжлалт анагаах ухааны гайхамшиг үнэхээр намайг дурлуулсан.

-Оюутнууд  нь үнэхээр завгүй хичээллэдэг. Магадгүй шантрах үе гарч байв уу. Тэр үед зориг нэмсэн үгийг хэн хэлж байсан бол оо.

-Багш нар маань урмын үгээр их тэтгэнэ ээ. Мэдээж бас загнана. Би чинь зургаан жилийн хугацаанд шалгалтад унаж үзээгүй. Тэгсэн АУ-ы доктор Г.Одонцэцэг багшийн сүүлийн хичээл дээр уначихдаг юм. Анх удаа шалгалтад унаж үзсэн нь тэр. Тэр үед багш  маш уран цэцэн үгээр зүйрлэл хэлж, загнах, зөвлөхийн дундуур үг хэлэхэд би гэмшээд уйлаад л ангиас гарч байлаа. Үнэхээр өөртөө их гэмшсэн. Багшийн хэлсэн тэр үг Монголдоо үлдэж ажиллахад бас нөлөөлсөн гэж одоо боддог юм.

-Сэтгэл хөдлөл өндөр хүн шүү.

-Тийм шүү. Аав маань тэнд шоунд баахан уйлаад л. Би төгсөх гэж, шалгалтдаа анх унаж уйлаад л. /инээв.сурв/

-Ангийнхан чинь хаана хаана ажиллахаар болж байна вэ?

-Ангийнхан маань багш, эмчээр ажилд орцгоож байна. Биднийг төгсөх үед олон газраас ажлын санал тавьж бидэнтэй уулзсан.

-Оточ Манрамба Их сургуулийн элсэгч дүү нартаа юу гэж зөвлөх вэ?

-Суралцаад л үз. Манай сургууль Уламжлалт анагаах ухаанаас гадна амьдралын ухаан заадаг онцлогтой. Энэ бол өнөө цагт хамгийн олзуурхмаар зүйл шүү. Анагаах ухааны номоо үзээд эхлэхээр, анги дэвших тусам илүү их төлөвшиж, эмч болоход бэлэн болцгоодог. Их сургуулиа төгссөн ч төлөвшөөгүй хүмүүс олон байдаг шүү дээ. Гэтэл манай сургуулийн оюутнууд эмч болж, бас хувь хүнийхээ үүднээс төлөвшөөд төгсдөг нь давуу талтай. Сургуулийн хажууд дадлагын бааз эмнэлэг, эмийн үйлдвэр, хийд нь байгаа болохоор үзсэн хичээлээ дор бүр нь практикт туршаад явах боломжтой гээд олон зүйлийг хэлж болно. Ингээд Оточ Манрамба Их сургуулийн сонгох дүү нартаа амжилт хүсье.
-Ярилцсанд баярлалаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Мал аж ахуй, газар тариалангийн...
Өдөртөө 29-31 градус дулаан байна

Их эмч Н.Шүүдэр: Монголын УАУ-ы гайхамшигтай мэдлэгийг Монголд, тэр дундаа Оточ Манрамба Их Сургуульд суралцсанаар олж авсан

Kuzmo 2022-07-28

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах