• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ: Экспортыг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтын нэгдмэл байдал чухал

Монголбанк, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулсан “Экспортлогч үндэстэн-Шинэ сэргэлтийн бодлого” чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Уг чуулганыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан бөгөөд төр, хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг эдийн засгийн чухал үзүүлэлт болох экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, гарц, санхүүжилтийг нэмэгдүүлэх, тулгарч байгаа хүндрэлүүдийг шийдэхэд чиглүүлэх зорилготой.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилт, бодит ажлуудыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцогчдод дэлгэрэнгүй танилцууллаа. УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилт буюу 2020-2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” нь хөгжлийг хязгаарлагч зургаан том хүчин зүйлсийг шийдвэрлэх зорилготой. Тэр дундаа боомт, аж үйлдвэржилт, эрчим хүч, төрийн бүтээмж, хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд экспортыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ажлууд нь бүхэлдээ дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд шууд нөлөөтэй. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд ДНБ багадаа гурав дахин нэмэгдэж 120-150 их наяд төгрөг, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4599 ам.доллар байгааг 12 мянган ам.долларт хүргэх боломж бүрдэнэ. Монгол Улс экспортлогч үндэстэн болох бүрэн боломжтой. Цар тахлын сөрөг үр дагавар манай улсад эрүүл мэндээс гадна эдийн засагт хүндээр нөлөөлсөн. Гэхдээ вакцинжуулалтыг амжилттай хийж чадсанаар өнөөдөр Монгол Улс хилээ нээж, эдийн засагт чухал амжилт боловч дараагийн сорилттойгоо нүүр тулаад байгаа нь Орос-Украины асуудал. Энэ нь тодорхойгүй нөхцөл байдлыг дэлхийн төдийгүй манай эдийн засагт дахин үүсгээд байна. Гэхдээ эдийн засаг -5.3 хувьд хүртлээ унаад байсан хүнд үеийг бодвол нөхцөл байдал сайжирч энэ оны эцэст гурван хувьд хүргэх боломжтой. Экспортын гарц, төрөлжилтийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад төр, хувийн хэвшил, гадаад хөрөнгө оруулалтын нэгдмэл байдал чухал гэдгийг тэрбээр тодотгосон юм. Шинээр байгуулсан Эдийн засаг, хөгжлийн яамаар дамжуулж Засгийн газар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байгаа гээд нэн түрүүнд төсвийн сахилга бат, төлбөрийн тэнцэлд анхаарал хандуулж байгаа. Цаашдаа макро эдийн засгийг тогтворжуулах, экспортыг цар тахлын өмнөх түвшинд хүргэж нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг сайжруулах, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгох, хөгжлийг хязгаарлагч салбаруудыг либералчлах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг бодлогуудыг хэрэгжүүлнэ гэлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын өмнө тулгамдаж буй чухал сорилтуудын нэг бол экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, эдийн засгийн бүтцийн төрөлжилтийг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэх явдал болоод байна. Өнөөдөр нийт экспортын 94 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн бүрдүүлж, сүүлийн 20 гаруй жилд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь хэмжээ буурсан. Эрдэс түүхий эдийн орлогоос хамааралтай байдал нэмэгдэж байгаа нь гадаад орчинд шинээр үүссэн эмзэг нөхцөл байдал, дотоодын эдийн засагт үзүүлэх нөлөөг улам бүр өсгөж байгааг онцоллоо.

Ялангуяа, “Ковид-19” цар тахал, геополитикийн хурцадмал байдлын хүчтэй нөлөө нь манай эдийн засгийн гадаад орчин талд эмзэг, тодорхойгүй байдлыг бий болгож буй. Монголбанкны судалгаагаар энэ оны наймдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал 1.5 тэрбум ам.долларт хүрч, жилийн инфляцын 70 орчим хувийг импортын барааны үнийн өсөлт бүрдүүлж байгаа нь үүний нэг илэрхийлэл юм. Тиймээс экспортыг төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нэгдсэн бодлогоор зохицуулах, үүсээд байгаа нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх цаг үеийн шаардлага зүй ёсоор тавигдаж буй. Төр, хувийн хэвшил хамтраад экспортын төрөлжилтийг нэмж, дотоод эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлийг бууруулж, тогтворжуулах бодлогын үр нөлөөг сайжруулж, хүртээмжтэй өсөлтийг хангах зорилтыг хэрэгжүүлэх нь чухал байгаа юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо
Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
ХУРААХ
Лука Дончич 40 оноотой трипл дабл...
Б.Баттөмөр: Шатыг дээрээс нь...

Л.Оюун-Эрдэнэ: Экспортыг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтын нэгдмэл байдал чухал

Kuzmo 2022-10-28
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Л.Оюун-Эрдэнэ: Экспортыг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтын нэгдмэл байдал чухал

Монголбанк, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулсан “Экспортлогч үндэстэн-Шинэ сэргэлтийн бодлого” чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Уг чуулганыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан бөгөөд төр, хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг эдийн засгийн чухал үзүүлэлт болох экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, гарц, санхүүжилтийг нэмэгдүүлэх, тулгарч байгаа хүндрэлүүдийг шийдэхэд чиглүүлэх зорилготой.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилт, бодит ажлуудыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцогчдод дэлгэрэнгүй танилцууллаа. УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилт буюу 2020-2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” нь хөгжлийг хязгаарлагч зургаан том хүчин зүйлсийг шийдвэрлэх зорилготой. Тэр дундаа боомт, аж үйлдвэржилт, эрчим хүч, төрийн бүтээмж, хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд экспортыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ажлууд нь бүхэлдээ дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд шууд нөлөөтэй. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд ДНБ багадаа гурав дахин нэмэгдэж 120-150 их наяд төгрөг, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4599 ам.доллар байгааг 12 мянган ам.долларт хүргэх боломж бүрдэнэ. Монгол Улс экспортлогч үндэстэн болох бүрэн боломжтой. Цар тахлын сөрөг үр дагавар манай улсад эрүүл мэндээс гадна эдийн засагт хүндээр нөлөөлсөн. Гэхдээ вакцинжуулалтыг амжилттай хийж чадсанаар өнөөдөр Монгол Улс хилээ нээж, эдийн засагт чухал амжилт боловч дараагийн сорилттойгоо нүүр тулаад байгаа нь Орос-Украины асуудал. Энэ нь тодорхойгүй нөхцөл байдлыг дэлхийн төдийгүй манай эдийн засагт дахин үүсгээд байна. Гэхдээ эдийн засаг -5.3 хувьд хүртлээ унаад байсан хүнд үеийг бодвол нөхцөл байдал сайжирч энэ оны эцэст гурван хувьд хүргэх боломжтой. Экспортын гарц, төрөлжилтийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад төр, хувийн хэвшил, гадаад хөрөнгө оруулалтын нэгдмэл байдал чухал гэдгийг тэрбээр тодотгосон юм. Шинээр байгуулсан Эдийн засаг, хөгжлийн яамаар дамжуулж Засгийн газар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байгаа гээд нэн түрүүнд төсвийн сахилга бат, төлбөрийн тэнцэлд анхаарал хандуулж байгаа. Цаашдаа макро эдийн засгийг тогтворжуулах, экспортыг цар тахлын өмнөх түвшинд хүргэж нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг сайжруулах, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгох, хөгжлийг хязгаарлагч салбаруудыг либералчлах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг бодлогуудыг хэрэгжүүлнэ гэлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын өмнө тулгамдаж буй чухал сорилтуудын нэг бол экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, эдийн засгийн бүтцийн төрөлжилтийг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэх явдал болоод байна. Өнөөдөр нийт экспортын 94 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн бүрдүүлж, сүүлийн 20 гаруй жилд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь хэмжээ буурсан. Эрдэс түүхий эдийн орлогоос хамааралтай байдал нэмэгдэж байгаа нь гадаад орчинд шинээр үүссэн эмзэг нөхцөл байдал, дотоодын эдийн засагт үзүүлэх нөлөөг улам бүр өсгөж байгааг онцоллоо.

Ялангуяа, “Ковид-19” цар тахал, геополитикийн хурцадмал байдлын хүчтэй нөлөө нь манай эдийн засгийн гадаад орчин талд эмзэг, тодорхойгүй байдлыг бий болгож буй. Монголбанкны судалгаагаар энэ оны наймдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал 1.5 тэрбум ам.долларт хүрч, жилийн инфляцын 70 орчим хувийг импортын барааны үнийн өсөлт бүрдүүлж байгаа нь үүний нэг илэрхийлэл юм. Тиймээс экспортыг төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нэгдсэн бодлогоор зохицуулах, үүсээд байгаа нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх цаг үеийн шаардлага зүй ёсоор тавигдаж буй. Төр, хувийн хэвшил хамтраад экспортын төрөлжилтийг нэмж, дотоод эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлийг бууруулж, тогтворжуулах бодлогын үр нөлөөг сайжруулж, хүртээмжтэй өсөлтийг хангах зорилтыг хэрэгжүүлэх нь чухал байгаа юм.

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо
Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

8 цагийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

13 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

13 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

13 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

14 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

14 цагийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

14 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

14 цагийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

14 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

14 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах