• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт зарцуулсан 230 тэрбумаа хэзээ тайлагнах вэ?

Түрүүч нь  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийн талаарх зөрүүтэй хариултын шалтгаан юу вэ, 

Зорилтдоо хүрээгүй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийг нууцлав, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн  шинжилгээнд 160 тэрбумыг зарцуулсан уу?

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлэхэд 230 орчим тэрбум төгрөг зарцуулахаар Монгол Улсын Засгийн газар төлөвлөж байв. Тодруулбал, тус хөтөлбөрийн нээлтийн үеэр буюу 2017 оны тавдугаар сарын 05-нд тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Мөнгөнчимэг  “Элэгний хорт хавдрын эсрэг Засгийн газар олон арга хэмжээ авч байгаа ч иргэдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан байсаар байна. Энэ өвчний эсрэг тэмцэхэд манай улс 220 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна” хэмээн Д.Сүхбаатарын талбайн индэр дээр зогсоод ярьж байлаа.

Тэгвэл үүнээс хойш тус хөтөлбөрт хэдий хэмжээний төсөв зарцуулж, ямар үр дүнд хүрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “2017-2020 онд хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг хариуцсан хүн нь ажлаасаа гарсан. Өөр мэдэх хүн байхгүй” гэсэн хариу өгөв. Харин энэ хөтөлбөрийн эмийн эмчилгээ, хөнгөлөлтийг хариуцан ажилласан ЭМДЕГ-тай холбогдвол “Хөтөлбөр хэрэгжээд дууссан учир мэдээлэл өгөх боломжгүй. Өмнөх мэдээллүүд ЭМЯ-нд бий” гэсэн хариултыг  бидэнд өглөө. Хариуцан ажилласан төрийн хоёр байгууллага нь мэдээлэл өгөхөөс бултсан учир бид аудитын тайлан болон тус хөтөлбөрт хамрагдсан нийт иргэдийн тоог, зарцуулах дундаж төлбөртэй нь үржүүлэн тооцоолон төсөвтэй холбоотой гурван цуврал нийтлэлийг хүргэсэн билээ. Энэ удаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хугацаанд эмийн хөнгөлөлтөд зарцуулсан төсөвтэй холбоотой асуудлыг хөндөж байна.

ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛСАН ИРГЭДИЙН ТОО ОЛГОСОН САНХҮҮЖИЛТИЙН ДҮНТЭЙ НИЙЦСЭНГҮЙ

Эрүүл мэндийн даатгалын сангаас 2016-2021 онд жороор олгох эмийн хөнгөлөлтөд 226 тэрбум төгрөг олгосноос гепатитын B, C вирусын эсрэг эмд 36 тэрбум төгрөгийг олгосон байна. Үүнээс гадна гепатитын С вирусын эмийн эмчилгээнд 2016-2017 онд 9.6 тэрбум, 2018-2021 онд 21 тэрбум нийт 30 тэрбум төгрөг зарцуулжээ. Тодруулбал, гепатитын В, С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээ, эмийн хөнгөлөлтөд нийт 84 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газар зарцуулсан нь аудитын дүгнэлтээр ил болсон юм.

 Гепатитын С вирусын эмийн нэг сарын хэрэглээ 210 мянган төгрөг ба стандарт эмчилгээ нь гурван сарын хугацаатай гэж тооцвол 48725 хүнийг эмчилгээнд хамруулсан байх тооцоо гарч байна. Гэвч ЭМДЕГ-ын мэдээллээр 16922 хүнийг эмчилгээнд хамруулсан нь олгосон санхүүжилтийн дүнтэй нийцэхгүй байгаа юм. Харин гепатитын B вирусыг дарангуйлах нуклаосидын аналог эмийн эмчилгээнд 2018-2021 онд нийт 5.8 тэрбум төгрөг зарцуулж, 12534 хүнд эм олгосон байна. B вирусын эмийн эмчилгээ нь урт хугацаанд тогтвортой хэрэглэж байх заалттай ба одоогоор 1013 хүн эмээр 24 болон түүнээс дээш сар хэрэглэж байгаа бол 2350 хүн 12-24 сар үлдсэн 9171 хүн нь 12 сараас доош хугацаанд хэрэглэж байна гэж төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайланд дурджээ.

Эргэн сануулахад, 2020 оноос элэгний С вирусын халдвартай 150 мянган хүнийг бүрэн эмчлэх, уг вирусын эсрэг эмийн хайрцаг тутмаас 210 мянган төгрөг хөнгөлөх, элэгний В вирусын эмийн үнийн 60 хувийг хөнгөлөх зэрэг арга хэмжээг авч байсан юм. Тодруулбал, элэгний С вирусын эсрэг дан найрлагатай эм Майхеп 240 мянган төгрөг бөгөөд ЭМД-аас 150 мянгыг хөнгөлнө. Элэгний С вирусын эсрэг нийлмэл найрлагатай Харвони, Ледвир, Ледифос, Вирпас зэрэг эмнээс 210 мянган төгрөг хөнгөлсөн юм. Харвони эмийн хайрцгийн үнэ нь 702 мянга, Ледвир-475 мянга, Ледифос-380 мянга, Вирпас-340 мянга байв.

Энэ талаар Эрүүл мэндийн яам “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд практикт шинээр нэвтэрсэн С вирусын эсрэг шууд үйлчилгээтэй эмийн эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, В, С вирусын архаг халдвартай иргэдийг санхүүгийн хүндрэлгүй оношлуулах, эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор вирус илрүүлэх, тоолох шинжилгээ, вирусын эсрэг эмийг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд оруулснаар 30 мянга орчим иргэнийг гепатитын С вирусын эсрэг, 22 мянга гаруй иргэнийг гепатитын В вирусын эсрэг эмчилгээнд хамрууллаа” гэсэн мэдээлэл өгөв. Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол  Улсад  В ба  С  гепатитын   вирусын   халдвартай  350 мянган  иргэн амьдардаг гэх тооцоолол  гарчээ.

Манай улсын иргэдийн 10 хүн тутмын нэг нь гепатитын В вирусын архаг халдвартай, 20 хүн тутмын нэг нь гепатитын С вирусын архаг халдвартай байгааг ДЭМБ тооцоолон гаргажээ. Монгол Улсын Засгийн газраас 2017-2020 онд хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүнд гепатитын В,С вирусын илрүүлэг шинжилгээнд хамрагдсан 15-аас дээш насны нэг сая 180 мянга 220 иргэний найм орчим хувиас гепатитын В вирус, есөн хувиас нь гепатитын С вирусын халдвар илэрсэн гэж ЭМЯ-наас мэдээлэв. В ба  С вирусын   халдвартай  иргэний тоо хоёр дахин нэмэгдсэн атал эмийн үнийн хөнгөлөлт зогсоод байгаа нь харамсалтай.

2030 ОНЫ ЗОРИЛТОД ХҮРЭХЭД ДОЛООН ЖИЛ ДУТУУ Ч БОДИТ БАЙДАЛ...

 Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Энэ хугацаанд 2017 онд 40-65 насны бүх иргэдийг өрх, сумын эрүүл мэндийн төвд элэгний  В, С вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулна. Цаашид хамрах хүрээг өргөтгөн 15-65 насны нийт хүн амыг хамруулах зорилт тавьж байв. Мөн элэгний хавдрын эхний шат, элэгний хатууралтай, зайлшгүй элэг шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн элэг шилжүүлэн суулгах санхүүжилтийг төр хариуцна хэмээн мэдэгдэж байв. Гэтэл ЭМЯ хэдэн хүнийг хамруулсан гэсэн тоон мэдээллээс өөр баримт өгсөнгүй. Хэрэв энэ хөтөлбөр үр дүн сайтай үргэлжилсэн бол  хэдэн хүнийг шинжилгээнд хамруулсан, хэдэн хүнд элэг шилжүүлэн суулгасан хийгээд үүнд зарцуулсан төсвийг нээлттэй мэдээлэх ёстой. Гэтэл хөтөлбөрийг хариуцаж байсан хүн нь ажлаасаа гарсан гэсэн шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Мөн ирэх онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болж, 17 тэрбумыг төсөвлөжээ. Өмнөх хөтөлбөртөө аудитын дүгнэлтээр 80 гаруй тэрбум, бидний тооцооллоор 140 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч  хэрэгжилт нь зорилтот хүн амынхаа 50 хувьд ч хүрээгүй нь ил болсон байтал дахин үргэлжлүүлэхээр болж 20 орчим тэрбум төгрөг төсөвлөсөнд их “но” байгаа юм.

Хөтөлбөр хэрэгжих үед УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ХӨСҮТ-ийн даргаар ажиллаж байсан учир төсвийг хамгийн сайн мэдэх хүний нэг. Түүний мэдээллээр бол дөрвөн жилд 160 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Ингээд харвал аудитын дүгнэлт, Ерөнхий сайдын мэдээлэл, Ж.Чинбүрэн гишүүний ярианд дурдагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийн тоо эрс зөрүүтэй байгаа нь бас л ноцтой асуудал. Үүнээс гадна хөтөлбөрт хамруулсан иргэдийн тоо ч аудитын дүгнэлтээс зөрсөн талаар бид өмнөх нийтлэлүүдээрээ хүргэсэн.

ДЭМБ-аас 2016 онд “Вируст  гепатитийн эрүүл мэндийн салбарын  дэлхийн стратеги” -ийг тодорхойлж,  улс  орон  бүр  гепатитын   вирусын   халдвартай  иргэнийхээ  90 хувийг шинжилгээнд хамруулан оношлох,  тэдний 80 хувийг эмчилснээр 2030 онд нийгмийн  эрүүл мэндийн   тулгамдсан асуудал  болсон гепатитын  вирусын  халдварыг хяналтанд авах,  халдварын  голомтыг  устгах,  гепатитын вирусын  халдвараас  нас барах шалтгааныг  65 хувь  бууруулах  зорилго дэвшүүлсэн юм.Гэтэл манай улс сүртэй нэртэй хөтөлбөрийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлж, төсвийн олон тэрбум төгрөгийг зарцуулсан атлаа хүн амынхаа 50 хувийг ч бүрэн дүүрэн шинжилгээнд хамруулж, эмчилж чадсангүй. Төсвийг өөр зорилгоор ашигласнаас хэрэгжилт хангалтгүй байгаа учир хийсэн ажлаа ЭМЯ, ЭМДЕГ тайлагнаж чадахгүй байна уу гэсэн хардлага төрж байна.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 236 (6968)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Улсын Онцгой Комисс
  • •Яам, Агентлаг
  • •ММ-ын тодруулга
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Намууд
  • •Сурвалжлага
ХУРААХ
Н.Алтанхуяг: Бусдын "хашаа" давж...
Самрын сүлжээнийхэн Засгийн...

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт зарцуулсан 230 тэрбумаа хэзээ тайлагнах вэ?

ДОЛЖИНЖАВ 2022-12-06

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

14 цагийн өмнө өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод өвөл болохоос өмнө үндэслэж эхэлнэ

15 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

15 цагийн өмнө өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

16 цагийн өмнө өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

16 цагийн өмнө өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

16 цагийн өмнө өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

16 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

16 цагийн өмнө өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад тулгарсан асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

16 цагийн өмнө өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

16 цагийн өмнө өмнө

Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

16 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаан бар өдөр

16 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

1 өдрийн өмнө өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

1 өдрийн өмнө өмнө

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

1 өдрийн өмнө өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал нас уртасна

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

САНАЛ БОЛГОХ
2026-10-13 өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-13 өмнө

Намар мод тарьцгаая!

2026-10-13 өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-14 өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-14 өмнө

Согтуугаар машин жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-14 өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

2026-10-14 өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-13 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

2026-10-13 өмнө

Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах