• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хотын даргыг “эрэн сурвалжилж” байна

Умард  Солонгосын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путин нарыг  ажлаа хийж байгаа мөртөө хэвлэлээр хэд хоног  гарахгүй болохоор олон улсад бөөн эрэл сурал болж элдэв таамаг дэвшүүлсэн мэдээлэл хөвөрдөг.  Тэд  манай УИХ-ын зарим гишүүний хэлдгээр “Ажлаа тултал”  хийж байсныг  өнөөдөр дэлхий дахинд өрнөж буй үйл явдал, ил гарч ирснийх нь дараах мэдээллүүд гээд олон зүйлээс харж болно. 

Харин манай Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазарыг  хэвлэлээр харагдалгүй удлаа гэхээс илүүтэй  ажлаа хийгээч ээ хэмээн иргэд “эрэн сурвалжилж”  байна.  

Түүнийг олны нүдэнд ил байсан ч далд байсан ч ажлаа хийхгүй, Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь нь оршин сууж буй хотыг удирдаж  чадахгүй байгаад бухимдаж байгаа юм. 

Ил гарч ирээд танилцуулсан шийдвэрүүд нь элдэв асуудал дагуулж иргэдийн уур унтууг хүргээд хэлсэн үг нь цахим сүлжээгээр  “од болоод гялалздаг”  талтай. Ийм учраас  олны хэл амнаас зугтааж энд тэнд “бүгчихсэн” юм байх даа гэцгээж байна.  

Хотын дарга маань хамгийн сүүлд  Цагаан сарын өмнөхөн БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Чунчин хотод албан томилолтоор ажиллаж, танилцсан. Тэгээд  “Улаанбаатар руу ирэх ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлнэ” гэж хэлээд таг чиг, алга болсон билээ. Үүнээс хойш олон нийтийн сүлжээгээр түүнийг амралтын газар байна гэсэн сураг гараад алдарсан. Түүнийг тэгтлээ санаж бэтгэрсэндээ иргэд  эрэл хайгуул хийгээгүй. 

Аз  жаргалтай, Соёлтой хотын маань  уран гулгуурын талбайн цас, мөс ханзарч дороос нь хог цухуйж шороо тоос босож ирлээ. Сүүлийн үед цахим сүлжээгээр энд тэнд уул овоо мэт болсон хогтой гэр хорооллын гудамж, орон сууцны хорооллын халгиж цалгисан хогийн цэгийн зургууд тархаж байна. Ялангуяа хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хог цэвэрлэх, ачих асуудал хуримтлагдаж буй гэнэ. Хотын дарга Д.Сумъяабазарын УИХ-д гишүүнээр сонгогдож байсан Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд сард нэг удаа л хог ачиж байгаа аж. Ялангуяа Тахилт орчимд тендерийн асуудлаас болоод хоёр компани  хог  тээвэрлэх, цэвэрлэх ажлаа дундаа хаяад байгаа мэдээлэл бий. 

Галлагааны улирал хулжиж байгаа ч Улаанбаатар хот өнгө алдсан, бүүдгэр саарал хэвээр. Харин хэдэн залуус нийлж Багшийн дээдийн нүхэн гарц, гудамжны сандлыг угааж хотоо өнгө зүстэй болгож байгаа нь бахархууштай. Уг нь хотын дарга, удирдлагууд санаачилга гаргаад өөрсдөө биш юм гэхэд ойролцоох байгууллага, хариуцсан газраар нь угааж цэвэрлүүлж байх ёстой биз дээ. Гэтэл бүр таг шүү. 

Нөгөө талаар хэдэн арван тэрбум төгрөгөөр автомашинд чип суулгаж иргэдээ хянана, явсан км-ээр тооцож татвар авна гээд ажил хийж буйгаа илэрхийлж буй хотын удирдлагууд ичмээр. Үүнээс өөр хийх ажил Улаанбаатарт үнэндээ алга гэж үү. Хотын дарга аа та амарч дууссан бол “цэргүүдээ” дагуулаад хотын төв болон, гэр хорооллын дундах явган хүний замаар нэг өдөр алхаад үзээрэй. Тэгвэл яг ямар ажил хийхийг чинь тухайн орчин нөхцөлийн дүр төрх шууд хэлээд өгнө. Яг сайхан “хурдаа аваад” алхаж байтал чинь  тав, арван метрийн зайтай, зам голлосон гэрлийн шонгууд  “дүнхийгээд”  гараад, гараад л ирнэ. Эрүүл саруул, залуус нь яах вэ автозам руу ороод тойроод л гарна биз гэж бодъё. Харааны бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэн, таяг тулсан хөгшид, хүүхдүүд  яах билээ. Машинд чип суулгана гэж “маанагтаж” байхаар явган хүний зам голлосон гэрлийн шонгуудаа нүүлгэн шилжүүлээч. Хотын дарга нь ажлаа хийхгүй амралт зугаалаад алга болдог юм байж. Хот  хариуцсан сайд Ж.Сүхбаатар нь бас хаана явна вэ. Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг шийдээд шийдээд явна л гэсэн. Яг хаана юу шийдээд яваа тайлангаа бас нэг тавина байгаа. Хотын асуудлыг хар толгойгоороо хариуцсан хоёр дарга минь  гэгээн дүрээ харуулж гийгүүлсэн ажлаа ярьж өгнө үү. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин
2023 оны гуравдугаар сарын 16. Пүрэв. №042 (5770)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Наполи Аваргуудын лигийн...
Шинэ тойрог замын зурваст газар...

Хотын даргыг “эрэн сурвалжилж” байна

Kuzmo 2023-03-16
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хотын даргыг “эрэн сурвалжилж” байна

Умард  Солонгосын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путин нарыг  ажлаа хийж байгаа мөртөө хэвлэлээр хэд хоног  гарахгүй болохоор олон улсад бөөн эрэл сурал болж элдэв таамаг дэвшүүлсэн мэдээлэл хөвөрдөг.  Тэд  манай УИХ-ын зарим гишүүний хэлдгээр “Ажлаа тултал”  хийж байсныг  өнөөдөр дэлхий дахинд өрнөж буй үйл явдал, ил гарч ирснийх нь дараах мэдээллүүд гээд олон зүйлээс харж болно. 

Харин манай Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазарыг  хэвлэлээр харагдалгүй удлаа гэхээс илүүтэй  ажлаа хийгээч ээ хэмээн иргэд “эрэн сурвалжилж”  байна.  

Түүнийг олны нүдэнд ил байсан ч далд байсан ч ажлаа хийхгүй, Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь нь оршин сууж буй хотыг удирдаж  чадахгүй байгаад бухимдаж байгаа юм. 

Ил гарч ирээд танилцуулсан шийдвэрүүд нь элдэв асуудал дагуулж иргэдийн уур унтууг хүргээд хэлсэн үг нь цахим сүлжээгээр  “од болоод гялалздаг”  талтай. Ийм учраас  олны хэл амнаас зугтааж энд тэнд “бүгчихсэн” юм байх даа гэцгээж байна.  

Хотын дарга маань хамгийн сүүлд  Цагаан сарын өмнөхөн БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Чунчин хотод албан томилолтоор ажиллаж, танилцсан. Тэгээд  “Улаанбаатар руу ирэх ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлнэ” гэж хэлээд таг чиг, алга болсон билээ. Үүнээс хойш олон нийтийн сүлжээгээр түүнийг амралтын газар байна гэсэн сураг гараад алдарсан. Түүнийг тэгтлээ санаж бэтгэрсэндээ иргэд  эрэл хайгуул хийгээгүй. 

Аз  жаргалтай, Соёлтой хотын маань  уран гулгуурын талбайн цас, мөс ханзарч дороос нь хог цухуйж шороо тоос босож ирлээ. Сүүлийн үед цахим сүлжээгээр энд тэнд уул овоо мэт болсон хогтой гэр хорооллын гудамж, орон сууцны хорооллын халгиж цалгисан хогийн цэгийн зургууд тархаж байна. Ялангуяа хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хог цэвэрлэх, ачих асуудал хуримтлагдаж буй гэнэ. Хотын дарга Д.Сумъяабазарын УИХ-д гишүүнээр сонгогдож байсан Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд сард нэг удаа л хог ачиж байгаа аж. Ялангуяа Тахилт орчимд тендерийн асуудлаас болоод хоёр компани  хог  тээвэрлэх, цэвэрлэх ажлаа дундаа хаяад байгаа мэдээлэл бий. 

Галлагааны улирал хулжиж байгаа ч Улаанбаатар хот өнгө алдсан, бүүдгэр саарал хэвээр. Харин хэдэн залуус нийлж Багшийн дээдийн нүхэн гарц, гудамжны сандлыг угааж хотоо өнгө зүстэй болгож байгаа нь бахархууштай. Уг нь хотын дарга, удирдлагууд санаачилга гаргаад өөрсдөө биш юм гэхэд ойролцоох байгууллага, хариуцсан газраар нь угааж цэвэрлүүлж байх ёстой биз дээ. Гэтэл бүр таг шүү. 

Нөгөө талаар хэдэн арван тэрбум төгрөгөөр автомашинд чип суулгаж иргэдээ хянана, явсан км-ээр тооцож татвар авна гээд ажил хийж буйгаа илэрхийлж буй хотын удирдлагууд ичмээр. Үүнээс өөр хийх ажил Улаанбаатарт үнэндээ алга гэж үү. Хотын дарга аа та амарч дууссан бол “цэргүүдээ” дагуулаад хотын төв болон, гэр хорооллын дундах явган хүний замаар нэг өдөр алхаад үзээрэй. Тэгвэл яг ямар ажил хийхийг чинь тухайн орчин нөхцөлийн дүр төрх шууд хэлээд өгнө. Яг сайхан “хурдаа аваад” алхаж байтал чинь  тав, арван метрийн зайтай, зам голлосон гэрлийн шонгууд  “дүнхийгээд”  гараад, гараад л ирнэ. Эрүүл саруул, залуус нь яах вэ автозам руу ороод тойроод л гарна биз гэж бодъё. Харааны бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэн, таяг тулсан хөгшид, хүүхдүүд  яах билээ. Машинд чип суулгана гэж “маанагтаж” байхаар явган хүний зам голлосон гэрлийн шонгуудаа нүүлгэн шилжүүлээч. Хотын дарга нь ажлаа хийхгүй амралт зугаалаад алга болдог юм байж. Хот  хариуцсан сайд Ж.Сүхбаатар нь бас хаана явна вэ. Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг шийдээд шийдээд явна л гэсэн. Яг хаана юу шийдээд яваа тайлангаа бас нэг тавина байгаа. Хотын асуудлыг хар толгойгоороо хариуцсан хоёр дарга минь  гэгээн дүрээ харуулж гийгүүлсэн ажлаа ярьж өгнө үү. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин
2023 оны гуравдугаар сарын 16. Пүрэв. №042 (5770)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах