• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Road to One: Mongolia тэмцээний аварга Баатархүүгийн Энх-Оргил: “Холимог тулааны урлагийг өөрийн хувь заяа хэмээн сонгосон”

Тэрээр дасгалжуулагчийнхаа замналаар холимог тулааны ертөнцийн оргилд хүрэхийг зорьдог.

Б.Энх-Оргилыг ONE-ийн Хөнгөн жингийн дэлхийн аварга Жадамбаагийн Нарантунгалаг дасгалжуулдаг ба өнгөрсөн оны 11 сард зохион байгуулагдсан Road to ONE: Mongolia тэмцээний эхний цувралд түрүүлж ONE Championship-тэй 100,000 ам.долларын гэрээ байгуулсан нь түүнийг амжилттай бөгөөд зөв замдаа явааг харуулж байгаа юм.

34 настай тэрээр амжилтад хүрэх зам дардан байхгүйг сайн мэдэх ч нутаг нэг алдарт тамирчин, дасгалжуулагчийн хамт ямар ч сорилтыг даван туулахад бэлэн байгаагаа мөн мэднэ.

Энэхүү нийтлэлээс та энэ жил түүний хийх анхны тулааныг угтуулан Энх-Оргилын эгэл жирийн гарал угсаа, түүнийг дэлхийн хамгийн том тулааны урлагийн байгууллагад хүргэсэн нөр их хөдөлмөрийн талаар мэдэх болно.

ӨСВӨР НАС

Б.Энх-Оргил 1988 онд Ховд аймагт төрсөн ба ээж нь сувилагч, аав нь тээврийн жолооч мэргэжилтэй бөгөөд ах, охин дүүгийн хамт Ховд аймагт өсжээ.

Тулаанч маань голдуу гадаа өнгөрүүлсэн бага насаа “Жирийн монгол хүүгийн адил багаасаа хонь, ямаа маллаж, морь унаж, голоос ус зөөж, аргал түүж өссөн” хэмээн сайхнаар дурсдаг. Аав нь холын тээврийн жолооч байсан тул гэрт үзэгдэх нь ховор. Тиймээс ээж, ах, дүү гуравтайгаа илүү дотно өссөн гэдэг.

Хэдийгээр номд хорхойтдоггүй байсан ч шалгалт сэлтдээ унаад байдаггүй, ангийнхантайгаа дотно сайхан найзалдаг байж. Б.Энх-Оргил хэл ам таталж, элдэв асуудалд ороод байдаггүй, харин ч хол байхыг эрхэмлэдэг хүүхэд байсан гэдэг.

Тэрээр, “Би хичээл сурлагадаа гийгүүлж шалихгүй дундаж л сурагч байлаа. Харин газар зүй, түүх, биеийн тамирын хичээлдээ их дуртай, гайгүй сайн дүн авдаг байсан. Нэг их од байгаагүй ч олон найз нөхөдтэй, асуудал зөрчлөөс хол байхыг хичээдэг, зайлшгүй шаардлагатай бол зодоон цохионоос хэзээ ч буцдаггүй хүүхэд байлаа.” гэж манай сэтгүүлчид дурслаа.

ТӨРӨЛХИЙН ТУЛААНЧ

Энх-Оргил өсвөр наснаасаа л тулааны спортод дуртай байжээ. Адал явдалт кино үзэж, аймгийн төвийн хүүхдүүдтэй барилдаж, ноцолдож өссөн тэрээр бөхийн секцэд албан ёсоор хичээллэж эхэлсэн ч удалгүй тулааны урлагт хорхойсох болсон байна.

Тэр дурсахдаа, “Бид цусны тэмцэгч болохоор багаасаа л барилдаж өссөн. Өдөр бүр барилдаж, хааяа нударга зөрүүлж, өөрийн шүтээн болох Жеки Чан, Жет Ли, Жан-Клод Ван Дамм, Арнольд Шварцнеггер нар шиг биеэ хөгжүүлж, тэд нар шиг харагдахыг хүсэж, тэмүүлдэг байлаа.”

“Би тавдугаар ангид байхдаа чөлөөт бөхийн секцэд хамрагдсан ч барилдахаасаа илүү өшиглөх, цохих илүү сонирхолтой байсан тул хоёрхон сарын дараа яг хажууд нь байрлах таеквондогийн дугуйланд хичээллэхээр шийдсэн. Тэгээд л тулааны урлагийн амьдралын жим минь гараагаа эхэлсэн гэж боддог."

Монгол залуу хүсэл тэмүүллээ олсон ч амьдрал нь тийм боломжийн биш байсан тул мөрөөдлөө хөөх амар байгаагүй. Гэвч ээж нь хүүгээ амжилтад хүргэхийн тулд шаардлагатай бүхнийг хийхэд бэлэн байв.

“Ээж минь миний хамгийн том дэмжигч байлаа. Анхны таеквондогийн тэмцээнд оролцохоор Улаанбаатар орох болоход ээж минь цалингийн зээл авч замын зардлыг минь гаргасан. Тухайн үед ээж хөдөө сувилагчаар ажилладаг байсан тул цалин сайнгүй байсан л даа.

“Манайх шиг боломж тааруу айлын хувьд цалингийн зээл авна гэдэг их эрсдэлтэй байв. Харин ээж маань хүүгийнхээ Тив, Дэлхий, Олимпын аварга, ард түмний бахархал болох хүсэл мөрөөдлийг дэмжихийг илүүтэйд үздэг байсан."

Ховд нутгийн уугуул маань Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж таеквондогийн төрлөөр олимпын алтан медаль хүртэх мөрөөдөлтэй байсан ч биелэл олоогүй тул шинэ зүйл туршиж үзэхээр шийдсэнээр 2009 онд холимог тулааны урлагтай учирсан байдаг.

ХУВЬ ЗАЯАНЫ ЖИМ

Тэрээр Канадын домогт Жорж Сент-Пьерийн тулаануудыг үзсэний ачаар бүх төрлийг хамарсан энэ спортод тэр даруй дурлаж, мөн түүнийг оргил амжилтад хүрэхэд туслах хүн бол нутаг нэг Ж.Нарантунгалаг аварга гэдэгт итгэж байлаа.

Энх-Оргил хэлэхдээ, “Тухайн үед Ж.Нарантунгалаг багш маань хэдийн Япон, Хятад гэх мэт улсуудад аваргалж Монголын тулааны урлагийн томоохон оддын нэг болсон байлаа. Би түүний шавь нь болж, удирдлага, заавар дор бэлтгэл сургуулилт хийхийг хүсдэг байсан ч хэрхэн түүнтэй холбогдож танилцахаа мэдэхгүй явсан юм.

“Азаар би түүний шавьтай нэг арга хэмжээн дээр таарснаар намайг аваргатай танилцуулсан юм. Анх уулзахдаа маш их сандарч билээ. Тэр бол үнэхээр миний шүтээн байсан. Аварга надтай ихэд дотноор “Хэрвээ чи миний удирдлага дор бэлтгэл хийх гэж байгаа бол бүхнээ зориулаарай” гээд клубтээ бэлтгэл сургуулилт хийхийг зөвшөөрсөн юм” гэв.

Энх-Оргил Аварга Биеийн Тамирын Дээд Сургуульд бодибилдинг, фитнесийн дасгалжуулагч мэргэжлээр суралцаж, тулааны урлагаар хичээллэсэн байдаг.

2012 онд сургуулиа төгсөөд уул уурхайн Оюутолгой ХХК-д фитнесийн дасгалжуулагчаар ажилд оржээ. Тун удалгүй тэрээр өндөр цалин хөлстэй платформын оператор болсон ч цаг хугацаа өнгөрөх тусам нэг л хоосон мэдрэмжтэй явах болжээ.

“2016 онд миний хувьд бүх зүйл өөрчлөгдсөн. Тухайн үед санхүүгийн хувьд боломжийн байсан ч надад ямар нэгэн зүйл дутуу мэт мэдрэгдэх болсон л доо. Би амьдралаа бүрэн дүүрэн амьдрахгүй байгаа юм шиг, зүгээр л жингүйдээд байгаа шиг санагдах болсон. Амьдралдаа ямар нэгэн агуу зүйлд хүрэх гэсэн тэр хүсэл миний цээжинд дүрэлзэж байв.

Тэгээд би өөрөөсөө "Намайг аз жаргалтай, бүхэл болгодог зүйл юу вэ?" гэж асуусны хариулт нь тулаан байсан юм. Тулааны дараах бүх зүйл шинээр эхэлж байгаа мэт тэр мэдрэмж юутай ч зүйрлэшгүй. Зүгээр л цэвэр адреналин. Би тэр мэдрэмжид үнэхээр дуртай. Тэгээд л би Холимог тулааны урлагийг өөрийн хувь заяа хэмээн сонгосон."

ӨНДӨР ЭРСДЭЛ, ӨНДӨР ШАГНАЛ

Олон жил хөдөлмөрлөж, тууштай зүтгэж, ур, хүч чадвараа хурцлан дээшлүүлж улсынхаа дэвжээнд танигдаж чадсаны эцэст 2022 онд түүний хувьд насан туршийнх нь боломж тохиосон байдаг.

ONE Championship Mонголын Степпе Линк Холдинг компанитай хамтран "Road to ONE: MONGOLIA" тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулахаар болсон билээ. Энэхүү тэмцээн нь тулааны спортоор хичээллэдэг шилдэг 40 тамирчныг  хоёр багт хуваан дэлхийн хамгийн том холбоонуудын нэг ONE Championship-д 100,000 ам.долларын гэрээ байгуулах, эрхийн төлөө өрсөлдөх 10 цуврал анги бүхий реалити шоу форматаар зохион байгуулагдахаар болсон.

Ж.Нарантунгалаг дасгалжуулагч энэ тухай сонсоод шууд шавьдаа хэлж энэ тэмцээнд түүнийг сойхоор болсон юм.

“Road to ONE Монголд зохион байгуулагдах гэж байгаа тухай мэдээг анх дасгалжуулагчаасаа сонссон. Бид өмнө нь хилийн чанадад өрсөлдөх талаар олон удаа ярилцаж байсан ч яг хаана, ямар тэмцээнд хүч үзэхээ шийдэж чаддаггүй байсан л даа. Тэгэхээр Road to ONE: Mongolia Улаанбаатар хотод зохион байгуулагдах тухай сонсоод үнэхээр баярлаж билээ."

Энх-Оргил энэ боломжийг бүрэн ашигласан. Тэрээр Улаанбаатар дахь Степпе Арена-д зохион байгуулагдсан шоуны хоёр хэсгээс бүрдсэн финалын тоглолтын үеэр ээлж дараалан ялалт байгуулж, Б.Бат-Очирыг ганц цохилтоор КО хийн “Road to ONE: MONGOLIA” тэмцээнд түрүүлж, ONE-тэй зургаан орон бүхий мөнгөн дүнтэй гэрээ байгуулсан юм.

“Миний зорилго бол тов тодорхой: ONE Championship-ийн бүс авахаас нааш бууж өгөхгүй, сэтгэл амрахгүй. Монгол тулаанчид ямар хүчтэйг өрсөлдөгчдөдөө харуулахыг, дэлхийн талыг эзэлсэн өвөг дээдэс шигээ бид ямар чадалтай, аюултай болохыг харуулахыг хүсэж байна. ONE Championship-ийн дэвжээнд надтай тулгарах тулаанчид маш бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ бол миний хэлэх үг, бүх зүйлд бэлэн байгаарай."

https://www.onefc.com/features/i-chose-mma-as-my-destiny-get-to-know-road-to-one-mongolia-winner-enkh-orgil-baatarkhuu/

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нью-Иорк Никс аваргын төлөөх эхний тоглолтод ялалт байгууллаа
Эрэгтэй, эмэгтэй багууд хэсгээсээ гарч чадсангүй
Эрэгтэй, эмэгтэй багууд өнөөдөр шөнө тоглоно
Эмэгтэй шигшээ хоёр хожигдолтой боллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •Хөлбөмбөг
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Байнгын хороо
ХУРААХ
Үс засуулбал эд, мал арвидна
Улсын физикийн 34-р олимпиадад...

Road to One: Mongolia тэмцээний аварга Баатархүүгийн Энх-Оргил: “Холимог тулааны урлагийг өөрийн хувь заяа хэмээн сонгосон”

Kuzmo 2023-04-04

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нью-Иорк Никс аваргын төлөөх эхний тоглолтод ялалт байгууллаа
Эрэгтэй, эмэгтэй багууд хэсгээсээ гарч чадсангүй
Эрэгтэй, эмэгтэй багууд өнөөдөр шөнө тоглоно
Эмэгтэй шигшээ хоёр хожигдолтой боллоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав

1 өдрийн өмнө өмнө

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн байгаль орчны өдөр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина

2 өдрийн өмнө өмнө

Нью-Иорк Никс аваргын төлөөх эхний тоглолтод ялалт байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Он гарсаар орон сууцанд гарсан галын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн түлэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Эрэгтэй, эмэгтэй багууд хэсгээсээ гарч чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

1024 бөх барилдуулах асуудлыг Ерөнхийлөгч шийдвэрлэж байхаар хуулийн төсөлд тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл

2 өдрийн өмнө өмнө

“Хар тамхины хэрэгт 22 төрийн албан хаагч холбогдсон”

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

2 өдрийн өмнө өмнө

280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Цаг уур, орчны шинжилгээний газрын техник тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шийдвэрлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо

2 өдрийн өмнө өмнө

АТГ: Хориглосон байршилд олгосон зөвшөөрлийг ХҮЧИНГҮЙ болгов

2026-06-04 өмнө

Эрэгтэй, эмэгтэй багууд өнөөдөр шөнө тоглоно

2026-06-04 өмнө

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална

2026-06-04 өмнө

Оюутолгойн хэлэлцээ: О.Батнайрамдал VS Г.Дамдинням

2026-06-04 өмнө

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

2026-06-04 өмнө

Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ

2026-06-04 өмнө

Н.Учрал: Хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм

2026-06-04 өмнө

Барилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ

2026-06-04 өмнө

Нийслэлийн Онцгой комиссын 2026 оны анхдугаар хуралдаан боллоо

2026-06-04 өмнө

Н.Номтойбаяр: Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо

2026-06-04 өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

САНАЛ БОЛГОХ
2026-05-31 өмнө

Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ

2026-06-02 өмнө

Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд боллоо

2026-06-01 өмнө

Нэг цагаан мэнгэтэй улаан морь өдөр

2026-06-01 өмнө

Н.Учрал: Дрон инженерчлэл, хиймэл оюун зэрэг шинэ ур чадвар монгол залууст дэлхийд өрсөлдөх боломж нээж байна

2026-06-01 өмнө

Бороо орно, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-06-01 өмнө

Өнөөдөр дараах авто замыг хаана

2026-05-31 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 17-19 хэм дулаан байна

2026-06-01 өмнө

Хүүхдийн баяраар ХААНА, ЮУ болох вэ?

2026-05-31 өмнө

Шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээнэ

2026-05-31 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-06-02 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр

2026-06-02 өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

2026-06-02 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.05.02/

2026-06-03 өмнө

"Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулна

2026-06-03 өмнө

Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа

2026-06-03 өмнө

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна

2026-06-03 өмнө

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

2026-06-03 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2026-06-03 өмнө

Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр

2026-06-04 өмнө

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

2026-06-03 өмнө

Хонжворт сугалаа нэрээр хамаарал бүхий хүнийхээ автомашиныг өндөр үнээр борлуулжээ

2 өдрийн өмнө өмнө

280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

2026-06-04 өмнө

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална

2026-06-04 өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-06-04 өмнө

Барилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ

2 өдрийн өмнө өмнө

Он гарсаар орон сууцанд гарсан галын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн түлэгджээ

2026-06-04 өмнө

Нийслэлийн Онцгой комиссын 2026 оны анхдугаар хуралдаан боллоо

2 өдрийн өмнө өмнө

АТГ: Хориглосон байршилд олгосон зөвшөөрлийг ХҮЧИНГҮЙ болгов

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах