• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Ганболд: Нүүрсний сонсголыг АТГ-ын саналаар хойшлууллаа

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох”  Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд 2023 оны 04 дүгээр сарын 10,11,12-нд Нээлттэй сонсголыг зохион байгуулахаар товлон зарлаад байсантай холбогдуулан өнөөдөр (2023.04.03) мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн,  Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд мэдээллийнхээ эхэнд, 2022 оны 6 дугаар сарын 10-нд байгуулагдсан Хянан шалгах түр хороо өнгөрсөн есөн сарын хугацаанд шинжээч, хянан шалгагчдыг томилон ажиллуулж, төрийн болон хууль хүчний байгууллагуудаас 20 гаруй мянган хуудас нотлох баримтыг авч, шинжлэн судалж 2023 оны 4 дүгээр сарын 10,11,12-ны өдрүүдэд Хянан шалгах түр хорооны сонсголыг нээлттэй зохион байгуулахаар товлон зарлаад байсан. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу сонсгол болохоос долоо хоногийн өмнө сонсголд гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг олон нийтэд мэдээлж, зарлах үүрэгтэй. Хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдаанаар дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн сонсгол зохион байгуулах талаар олон нийтэд мэдээлэхээр төлөвлөж байсан. Хянан шалгах түр хорооны хурлын явцад Авлигатай тэмцэх газраас, тус нээлттэй сонсгол нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33.9-д заасан  “Хянан шалгах түр хорооноос шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох, заавар өгөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна.  Нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулан Хянан шалгах түр хорооны сонсголд дуудагдаж байгаа дийлэнх гэрч нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөн Хянан шалгах түр хорооны сонсголд үнэлэх гэж байгаа нотлох баримтууд мөрдөн байцаах ажиллагааны нууц задлах, мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулах магадлалтайгаас гадна хэрэг шийдвэрлэх явцад урьдчилж сонсгол хийснээр зарим хүмүүсийг нийгэмд гэм буруутайд тооцох зэрэг эрсдэл байна гэж үзэж, нээлттэй сонсголыг  хойшлуулах хүсэлт ирүүлсэн талаар дурдав.

Энэ дагуу Хянан шалгах түр хороо хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүд  Авлигатай тэмцэх газрын хүсэлтийг хүлээж авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн санал нэгтэйгээр  нээлттэй сонсголыг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.

Хянан шалгах түр хороо хуульд заасан хугацаанд багтаан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг дахин зарлахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо
“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад тулгарсан асуудлыг шуурхай шийдвэрлэнэ
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Улсын Онцгой Комисс
  • •Яам, Агентлаг
  • •ММ-ын тодруулга
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Намууд
  • •Сурвалжлага
ХУРААХ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах...
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн...

Г.Ганболд: Нүүрсний сонсголыг АТГ-ын саналаар хойшлууллаа

Kuzmo 2023-04-04
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Г.Ганболд: Нүүрсний сонсголыг АТГ-ын саналаар хойшлууллаа

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох”  Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд 2023 оны 04 дүгээр сарын 10,11,12-нд Нээлттэй сонсголыг зохион байгуулахаар товлон зарлаад байсантай холбогдуулан өнөөдөр (2023.04.03) мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн,  Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд мэдээллийнхээ эхэнд, 2022 оны 6 дугаар сарын 10-нд байгуулагдсан Хянан шалгах түр хороо өнгөрсөн есөн сарын хугацаанд шинжээч, хянан шалгагчдыг томилон ажиллуулж, төрийн болон хууль хүчний байгууллагуудаас 20 гаруй мянган хуудас нотлох баримтыг авч, шинжлэн судалж 2023 оны 4 дүгээр сарын 10,11,12-ны өдрүүдэд Хянан шалгах түр хорооны сонсголыг нээлттэй зохион байгуулахаар товлон зарлаад байсан. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу сонсгол болохоос долоо хоногийн өмнө сонсголд гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг олон нийтэд мэдээлж, зарлах үүрэгтэй. Хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдаанаар дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн сонсгол зохион байгуулах талаар олон нийтэд мэдээлэхээр төлөвлөж байсан. Хянан шалгах түр хорооны хурлын явцад Авлигатай тэмцэх газраас, тус нээлттэй сонсгол нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33.9-д заасан  “Хянан шалгах түр хорооноос шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох, заавар өгөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна.  Нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулан Хянан шалгах түр хорооны сонсголд дуудагдаж байгаа дийлэнх гэрч нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөн Хянан шалгах түр хорооны сонсголд үнэлэх гэж байгаа нотлох баримтууд мөрдөн байцаах ажиллагааны нууц задлах, мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулах магадлалтайгаас гадна хэрэг шийдвэрлэх явцад урьдчилж сонсгол хийснээр зарим хүмүүсийг нийгэмд гэм буруутайд тооцох зэрэг эрсдэл байна гэж үзэж, нээлттэй сонсголыг  хойшлуулах хүсэлт ирүүлсэн талаар дурдав.

Энэ дагуу Хянан шалгах түр хороо хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүд  Авлигатай тэмцэх газрын хүсэлтийг хүлээж авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн санал нэгтэйгээр  нээлттэй сонсголыг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.

Хянан шалгах түр хороо хуульд заасан хугацаанд багтаан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг дахин зарлахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо
“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад тулгарсан асуудлыг шуурхай шийдвэрлэнэ
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

10 цагийн өмнө өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод өвөл болохоос өмнө үндэслэж эхэлнэ

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

12 цагийн өмнө өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

12 цагийн өмнө өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

12 цагийн өмнө өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

12 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

12 цагийн өмнө өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад тулгарсан асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

12 цагийн өмнө өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

12 цагийн өмнө өмнө

Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

13 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаан бар өдөр

13 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

1 өдрийн өмнө өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

1 өдрийн өмнө өмнө

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

1 өдрийн өмнө өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал нас уртасна

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

САНАЛ БОЛГОХ
2026-10-13 өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-13 өмнө

Намар мод тарьцгаая!

2026-10-13 өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-14 өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-14 өмнө

Согтуугаар машин жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-14 өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

2026-10-14 өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-13 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

2026-10-13 өмнө

Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах