• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн химийн бодисын хог хаягдлыг устгуулж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд үүрэг болгосноор тус яамны хамрах асуудлын хүрээнд хийж буй хяналт шалгалтын мэдээ, иргэдийн санал гомдлын шийдвэрлэлт болон цаг үеийн асуудлаар иргэд олон нийтэд тогтмол мэдээлэл өгдөг болсон. Энэ хүрээнд тус яамны газар хэлтсийн дарга нар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

Хурлаар үндсэн 4 асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигч нарын мэдээллийг шилэн болгов

Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт нийт 3185 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 7331.48 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсийн хилийн заагийг тодорхой болгох, хамгаалалтын бүсийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсчлэл, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын дотоод бүсчлэлийг шинэчлэн тогтоох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар, мөн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/485 дугаар тушаалаар тус тус хязгаарлалтын бүсийн талбайг багасгаж, хамгаалалтын бүсийн талбайг нэмэгдүүлэн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг авсан. 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 99 удаагийн тушаалаар нийт 298 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Мөн өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газрын нийт 13 амыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар хориглосон. Үүнд: Баруун богино, Нүхт, Залаатын баруун богино, зүүн богино, Шажинхурах, Ширдэгт, Энхтайван, Ташгай, Манзушир, Тайна, Төрхурах, Чулуут, Бумбатын амуудад нийт 5900.12 га талбайд газар ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан байна. Монгол улсын Засгийн газраас Авлигатaй тэмцэх зорилгоор зохион байгуулж буй 5ш ажиллагааны хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл хариуцагч төрийн байгууллагуудын байнга ил тод байх шилэн систем /shilen.gov.mn/ сайтад 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан зохион байгуулсан Тусгай хамгаалалттай газрын нээлттэй мэдээлэл сан буюу http://opendata.met.gov.mn/-аас Богдхан уул ДЦГ, Хөвсгөлийн БЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллүүдийг байршуулаад байна.

Туул голын бохирдлын хүрээнд хийсэн хяналт шалгалтын мэдээлэл

1. “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд орон сууцны барилга барьж буй СH Трейд ХХК нь барилгын сууриас гарсан газрын доорх усыг зөвшөөрөлгүйгээр Сэлбэ гол руу нийлүүлж байна” гэх мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, ус шавхан зайлуулах ажиллагааг зогсоож 2302000023 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж усны нөөцөд учирсан хохиролд 17 орчим сая төгрөгийн нөхөн төлбөр, 1.5 сая төгрөгийн торгууль оногдуулж, эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүллээ.

2. Хан Уул дүүргийн 9-р хорооны иргэн Т.Доржоос “Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж нь Туул гол руу усаа асгаж байгаа” тухай гомдолд үндэслэн холбогдох албаны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт хэрэгжүүлж буй “Төв цэвэрлэх байгууламж” төслийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явцад бохир уснаас дээж авч “Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 6561:2015”, “Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015” стандартын үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөхөөр Усны газрын лабораторид хүргүүлэв. Эдгээр болон бусад санал гомдлыг шийдвэрлэх хяналт шалгалт үргэлжилж байна.

“Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн химийн бодисын хог хаягдлыг устгуулах ажлын явц

Дорнод аймгийн Матад суман дахь Петрочайна дачин Тамсаг ХХК-ийн 19 дүгээр талбай дээр хугацаа нь дууссан, устгах шаардлагатай 32 нэр төрлийн 592 тн орчим устгах шаардлагатай химийн бодис хадгалагдаж байсан. Эдгээр химийн бодисуудыг тус компани 2009 оноос өмнө импортлон оруулж ирсэн бөгөөд хадгалалтын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ашиглалтын шаардлага хангахгүй аюултай хог хаягдал болсон байна. 2022 оны 6 дугаар сард Элемент ХХК нь аюултай хог хаягдал устгах тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-наас авсан нь тус үйлдвэрээр тухайн химийн бодисын хог хаягдлыг устгуулах боломжтой болсон. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 07 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д хэд хэдэн үүрэг хугацаатай даалгавар өгсний 1 нь энэхүү химийн бодисын хог хаягдлыг устгуулах асуудал байсан. Энэ үүрэг даалгаврын хүрээнд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь Элемент ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж, 2022 оны 11 дүгээр сараас эхлэн Элемент ХХК нь химийн бодисын хог хаягдлыг график төлөвлөгөө гарган устгаж эхэлсэн бөгөөд 2023 оны 03 сарын 28-ны өдрийн байдлаар нийт 32 нэр төрлийн 577 тн аюултай хог хаягдлыг устгалд оруулаад байгаа мэдээллийг тус яаманд ирүүлсэн байна.

“Жорлон” үндэсний чуулганыг зохион байгуулсан тухай

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэр хорооллын нүхэн жорлонг үе шаттай бууруулах, Монголд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын баазуудыг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлох зорилгоор “Жорлон” үндэсний чуулганыг зохион байгууллаа. Зөвлөгөөнд ариун цэврийн байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нэгдэж хөрсний бохирдлыг бууруулах жорлонгийн хувьсгалыг эхлүүлэх зорилгоор 11 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлтэй “Монголын жорлонгийн ууган холбоо” ТББ-ыг байгуулсан. Ийнхүү төр хувийн хэвшлийн оролцоог ханган чуулганаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн холбогдох албадад хүргүүлсэн бөгөөд үүнтэй уялдуулан байгальд ээлтэй, стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжийг хэрэглээнд нэвтрүүлэх, аж ахуй нэгж, айл өрхөд банк санхүүгийн байгууллагатай хамтран хөнгөлөлттэй ногоон зээл олгох ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Тусгай хамгаалалттай газар...
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн баг...

“Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн химийн бодисын хог хаягдлыг устгуулж байна

Kuzmo 2023-04-06

Сэдвүүд : #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах