• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Чинзориг: Хүн амын эрүүл мэндийг дэмжин, хамгаалахад нийгмийн салбар бүхэн онцгой үүрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулж буй  “Эрүүл Монгол хүн” үндэсний чуулганы нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эрхэм хүндэт зочид, чуулганы төлөөлөгчид өө,

Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогодоо Монгол хүний эрүүл мэнд, нийгмийн хөгжлийг дээшлүүлэхэд бага наснаас нь амьдралын зөв хэв маягт дадуулах, идэвхтэй хөдөлгөөнийг хэвшүүлэх, боловсрол, амьдралын чанарыг сайжруулснаар дундаж наслалтыг 2030 онд 78, 2050 онд 82-т хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хүнийг өвчлүүлэхгүй байх анхдагч урьдчилан сэргийлэлт; өвчнийг шинж тэмдэг илрэхээс нь өмнө эрт илрүүлж, тусламж үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах хоёрдогч урьдчилан сэргийлэлт; нэгэнт өвчилсөн хойно өвчин даамжирч, ужиграх, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэхээс зайлсхийх гуравдагч урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг цогцоор хэрэгжүүлэх нь үр дүнтэй.

Анхдагч урьдчилан сэргийлэлт буюу эрүүл аж төрөх, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлж, аливаа өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгохыг төрөөс хүн амын эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын цөм болгон хөгжүүлэх нь манай салбарын амин чухал асуудал юм.

Учир нь, хүн амын дунд дадал зуршил, зан үйлээс хамааралтай халдварт бус өвчин манай хүн амын дунд “чимээгүй тахлын” хэмжээнд хүрч, жилд нас барж буй насанд хүрсэн 10 хүн тутмын 9 нь халдварт бус өвчин, осол гэмтлийн улмаас эндэж байна.

Ихэнх халдварт бус өвчин цөөн хэдэн эрсдэлт хүчин зүйлтэй, тухайлбал архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, эрүүл бус хооллолттой холбоотой ба эдгээрийг бууруулах асуудлыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгох шаардлагатай. Хүн архи, тамхи хэрэглэхгүй, эрүүл хооллож, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэж, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьснаар зүрх судасны өвчин, цус харвалт, насанд хүрэгчдийн чихрийн шижинг 80 хувь, хорт хавдрын өвчлөлийг 40 хувиар бууруулж болохыг эрдэмтэд нэгэнт тогтоогоод байна.

Тэгвэл манай улсад 15-аас дээш насны 4 хүний 1 нь тамхи татдаг, 5 хүний нэг нь хөдөлгөөний хомсдолтой, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг. Дээрх эрсдэлт хүчин зүйлийн нөлөөнд автаагүй хүн амын эзлэх хувь дөнгөж 3.9% байна.

Энэ нь тамхи, согтууруулах ундааны татвар бусад оронтой харьцуулахад маш бага, сурталчилгааг нь хориглосон хуулийн хэрэгжилт хангалтгүй, хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, дадал зуршил хэвшээгүй, эрүүл сонголт хийх боломж хязгаарлагдмал байгаатай холбоотой юм.

Үүнд мөн төлөвлөлт муутай хотжилт, хүн амын шилжилт хөдөлгөөн, орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн бусад олон хүчин зүйл нөлөөлж байна.

2022 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 60 гаруй хувь нь хот, суурин газарт оршин сууж байна. Хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгаатай байдлаас шалтгаалан иргэд амьжиргаагаа залгуулахын тулд хот, суурин уруу шилжин суурьшиж, улмаар хот төлөвлөлт нь хотжилтын хурдыг гүйцэхгүй, гэр хороолол ямар нэг зохицуулалтгүйгээр нэмэгдэж, байгаль орчны даац хэтрэн, хүн амын эрүүл мэнд, нийгэм соёлын үйлчилгээ, орон сууцны хангамж, автозамын ачааллын асуудлуудыг шийдвэрлэхэд бэрхшээл учирч, хотын агаар, ус, хөрсний бохирдол ихээр нэмэгдэж, осол гэмтэл, хүчирхийлэл, зүрх судасны болон амьсгалын замын өвчин, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг хотжилттой холбоотой цөөнгүй асуудал бидний өмнө тулгарч байна.

Үүний дотроос хүн амын сэтгэцийн эрүүл мэнд, мансууруулах бодисын хэрэглээ онцгой анхаарал хандуулах ёстой асуудал болоод байна. Манай улсад хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлж, эрэгтэйчүүдийн амиа хорлолтын үзүүлэлт дэлхийн дунджаас 2 дахин өндөр байна.

Сэтгэл эмзэглүүлэм нь Монголын 13-17 насны 4 хүүхэд тутмын 1 нь амиа хорлох талаар бодож, 10 хүүхэд тутмын 1 нь амиа хорлох оролдлого хийж үзсэн байна. Амиа хорлолт нь 10-14 насны хүүхдүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан, харин 15-29 насныхны нас баралтын 2 дахь шалтгаан болж байна. Ингэхдээ эрэгтэйчүүд амиа егүүтгэх нь эмэгтэйчүүдээс 4 дахин их, ер нь л эрэгтэйчүүдийн эрүүл мэнд сайнгүй байна.
Монгол эрчүүдийн талаас илүү хувь нь ид хөдөлмөрийн насандаа нас барж байгаа нь эмэгтэйчүүдээс 2.8 дахин өндөр үзүүлэлт юм.  Үүний улмаас эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дунджаар 9.5 жилээр ахар насалж байна. Дундаж наслалтын хүйсийн энэхүү ялгаа нь манайд олон улсын дунджаас 2 дахин өндөр байна.

Энэ нь нэг талаас эрэгтэйчүүдийн дунд архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол зэрэг амьдралын буруу хэвшил түгээмэл байгаатай, нөгөө талаас  эрэгтэйчүүдэд зориулсан эмнэлэг, кабинет, мэргэшсэн эмч дутагдалтай байдгаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс орхигдож, асуудлаа шийдвэрлүүлж чаддаггүйтэй холбоотой байна.

Үүнийг шийдвэрлэх нэг алхам болгож Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн томоохон арга хэмжээ болох Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог яг нэг жилийн өмнөөс эхлүүлж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүн амын 29 хувь буюу 1 сая иргэнийг хамруулаад байна.

Эрт илрүүлэх үзлэгээр манай улсын 3 хүүхэд тутмын 2 нь шүдний цооролттой болох нь тогтоогдсон бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Шүд” төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн хүүхдийн дундах шүд цоорох өвчний тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох, эрүүл зан үйлийг багаас нь төлөвшүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Насанд хүрэгчдийн хувьд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүмүүсийн 70 гаруй хувь нь өвчлөлийн сэжигтэй тохиолдол байна. Үүнээс хоол боловсруулах, амьсгал, зүрх судас, шээс бэлгийн тогтолцооны болон бодисын солилцооны өвчлөлүүд тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 80 гаруй хувийг эзэлж байна.

Эрт илрүүлэх үзлэгээр илэрсэн тохиолдлуудыг эмнэлгийн тусламж үйлчилгээнд цаг алдалгүй хамруулж, өвчин даамжирч, ужиграх, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэхээс зайлсхийх гуравдагч урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг цаашид оновчтой төлөвлөх, бэхжүүлэх шаардлага бидний өмнө зүй ёсоор тавигдаж байна.

Манай улсад нийт хүн амын нас баралтын талаас илүү хувь нь зүрхний өвчин, харвалт, элэгний өмөн болон цирроз, ходоодны өмөнгийн шалтгаантай байна. Үүний дотор хорт хавдрын шалтгаант нас баралтаар Монгол Улс дэлхийд тэргүүлж, харин шинэ өвчлөлийн үзүүлэлтээр 60-д орж байгаагаас дүгнэхэд хорт хавдрыг хожуу оношилж байна.

Манай хүн амын хавдрын өвчлөлийн бүтцэд хүний зан үйл, дадал зуршилтай холбоотой, урьдчилан сэргийлэх боломж харьцангуй сайтай элэг, ходоод, уушиг, умайн хүзүүний хорт хорт хавдрууд зонхилж байна. Тухайлбал, дэлхийн дундажтай харьцуулахад манайд архины шалтгаант элэгний өмөнгийн нас баралтын түвшин 31 дахин, В вирусийн шалтгаант элэгний өмөнгийн нас баралт 23 дахин их байна. 

Эдгээр тоо баримт нь “урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс хялбар” төдийгүй зардал багатай болохын тод илрэл юм. Өвчний урьдчилан сэргийлэлтэд зарцуулсан 1 төгрөг тутамд 6 дахин их ашиг олдог гэсэн тооцоолол байдаг хэдий ч манай улсад эрүүл мэндийн нийт зардлын 20 хүрэхгүй хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулж байгаа төдийгүй санхүүжилтийн ихэнх хувийг олон улсын зээл, тусламжаар бүрдүүлж байна.

Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүхий л шатлалд  бид өвчин, эмгэгийг эмчлэхэд хэт анхаарч, эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орхигдуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.

Иймээс эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулж, хүн амыг өвчнөөс сэргийлэх, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс, эрүүл зан үйлийг төлөвшүүлэн хэвшүүлэх, бүх нийтийн мэдлэг хандлагыг өөрчлөхөд эрх зүйн орчин нэн шаардлагатай гэж үзэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний анхдагч хуулийг боловсруулж, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Мөн Тусгай сангийн тухай хууль өөрчлөлт оруулах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн, үйлчилгээнд ногдуулах татварыг нэмэгдүүлж, тодорхой хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтэд зарцуулах бодлогыг хэрэгжүүлнэ.

Бид цаашид эрүүл мэндийн санхүүжилтийн реформыг улам боловсронгуй болгох, зохих тохируулгуудыг хийх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төсвөөс санхүүжүүлэх тогтолцоог бүрдүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлж ажиллана.

Мөн хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх чиглэлд урт хугацааны стратегийг салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан шинээр боловсруулж, нийт хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЭМЯ МҮОНТ-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан ба эрүүл мэндийн боловсрол олгох нэвтрүүлгийг долоо хоног бүр тогтмол хүргэнэ.

Иргэдийн эрүүл мэндийн боловсрол сайжрахын хэрээр иргэн бүр Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл мэндээ хамгаалах журамт үүргээ ухамсарлан хэрэгжүүлж, энэ нь эрүүл монгол хүнийг төлөвшүүлэх гол арга байна. Учир нь, хүнийг эрүүл, сайн сайхан байхад хувь хүний амьдрах хэв маяг 50%, гадаад орчин 25%, удамшил 15%, харин эрүүл мэндийн үйлчилгээ ердөө 10% нөлөөлдөг.

Нөгөө талаар, эрүүл байх нь хувь хүний өөрийн хариуцлагаас хамаарах ч эрүүл мэндэд нөлөөлөх нийгмийн хүчин зүйл цөөнгүй байдаг тул хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах нь нийгмээрээ хамтран үүрэх ёстой хариуцлага яах аргагүй мөн.

Иймээс өнөөдрийн чуулганд оролцож буй орон нутгийн эрүүл мэндийн удирдах ажилтнууд харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний хамтын оролцоог хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулахад манлайлан ажиллах шаардлагатай.

Хүн амын эрүүл мэндийг дэмжин, хамгаалах үйл хэрэгт албан байгууллага, аж ахуйн нэгж, салбар бүхэн онцгой үүрэгтэй болохыг зориуд тэмдэглэмээр байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй аливаа өвчин, эмгэгийн эрсдэлт хүчин зүйлийн нэг болсоор байгаа архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, эрүүл хоол хүнсний хэрэглээг бий болгоход салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх “Эрүүл монгол хүн” үндэсний энэхүү чуулган нь цаг үеэ олсон, нэн чухал арга хэмжээ болж байгаад талархалтай байна.

Монгол хүн бүр эрүүл биетэй, саруул ухаантай, идэвхтэй хөдөлгөөнтэй, зөв дадлыг төлөвшүүлсэн иргэн, гэр бүл, хамт олныг олноор бий болгохын төлөө хамтдаа хичээн ажиллацгаая. 

Та бүхэнд эрүүл энхийг хүсэн ерөөе.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ
Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ
Үс засуулбал өлзийтэй сайн

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •ММ-ын тодруулга
  • •Уул уурхай
  • •Нийслэл
  • •Ярилцлага
ХУРААХ
Бостон Селтикс баг Атланта...
Зам засварын ажил энэ сарын 29-нд...

С.Чинзориг: Хүн амын эрүүл мэндийг дэмжин, хамгаалахад нийгмийн салбар бүхэн онцгой үүрэгтэй

Kuzmo 2023-04-28

ФОТО:

Сэдвүүд : #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ
Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ
Үс засуулбал өлзийтэй сайн
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

14 цагийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

14 цагийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

14 цагийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

16 цагийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

16 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ

17 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

17 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

17 цагийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

17 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

1 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

2 өдрийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

2026-10-20 өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах