• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хаваржин ярьсан нүүрсний сонсголыг намар руу “шидчих” шиг боллоо

Нүүрсний сонсгол гэж намуудын мөрийн хөтөлбөр шиг биелдэггүй, дуусдаггүй үлгэр байна аа. Хавраас хойш л “...Нүүрсний сонсгол” гэж ярьцгаалаа. Болдоггүй. “...Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэдэг хэлц байдаг даа. Түүн шиг л юм. “...Одоо л болох нь уу” гэхээр болдоггүй. Олон нийт хүлээгээд л байдаг.

УИХ-ын хаврын чуулган энэ долоо хоногийн баасан гарагт хаалтаа хийнэ. Хаалтын өдөр нь Г.Ганболдын ахалдаг Нүүрсний түр хороо тайлангаа тавина. Тэгээд тэр Түр хороо татан буугдана. Хууль нь ч тийм. Тэгэхээр Х.Нямбаатарын ахалсан ажлын хэсэг Нүүрсний сонсгол хэзээ вэ гэдгийг тогтоох ёстой.

Ер нь бол УИХ-ын дарга Г.Занданшатар хавраас хойш дуншсан нүүрсний сонсголыг гацаанаас гаргасан юм. Тэрбээр 2023 оны зургадугаар сарын 16-ны “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамждаа “...Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт,  холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэсэн. Энэхүү ажлын хэсгийн даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нарыг оруулсан. Захирамж ёсоор тэд нүүрсний сонсголын бэлтгэлийг базааж, 2023 оны долдугаар сарын 1-ний дотор танилцуулах ёстой.

Х.Нямбаатар 2023 оны зургадугаар сарын 20-нд “...Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэл шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тендер, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлын хангах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. УИХ-ын хяналт шалгалтын хуулиар Хяналтын сонсголыг зөвхөн түр хороо явуулах хуультай. Манай ажлын хэсэг “...Нотлох баримтыг шинжлэн судлах хяналт шалгалт зохион байгуулъя” гэдэг дээр нэгдлээ. Маргааш ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргана. Санал дүгнэлтийн нэгдүгээр агуулга нь нүүрсний асуудлаар бие даасан Түр хороо байгуулах, хоёрт, Түр хороо нь дараах хүрээгээр хяналт шалгалт сонсгол явуулах чиг үүрэгтэй байна. Олон оролцогчтой сонсгол явуулах учраас цаг хугацааны дарааллаа тусад нь санал дүгнэлтэд оруулна” гэж мэдээлэл өгсөн. Тэгээд таг болсон.

Ер нь “Иргэд, олон нийт нүүрсний сонсголыг яагаад хүлээгээд, анхаараад байгаа юм бэ” гэдгийг шийдвэр гаргагчид, эрх баригчид бодох ёстой юм. Өнгөрсөн өвөл, хавраар Хөгжлийн банкны сонсголыг Б.Энхбаяр ахалж байгаад явуулсан. Нийтээрээ энэ зээл хуй, түүний цаадах өгөө, авааны талаар мэддэг болсон. Тиймээс нүүрсний хулгайг ч гэсэн мэдэхийг хүсэж байгаа хэрэг. Учир нь Хөгжлийн банкны хөрөнгө ч, Тавантолгойн нүүрс ч нийтийн өмч юм. Тэр утгаараа, оффтейк гэрээний наана, цаана хэний эрх ашиг шингэсэн бэ. Энэ гэрээнүүдийн улмаас “Эрдэнэс Тавантолгой” хохироод үлдсэн үү, эсвэл “Бодь интернэшнл” хэлмэгдээд байна уу. Нүүрсний “ам нөхцөл”-тэй гэрээ ямар замаар, яаж хийгддэг байсан бэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендерүүд хэн гэдэг босстой, ямар сүлжээний гарт байдаг вэ. Нүүрсний сонсголыг хавраас хойш “барьсан” гэж чичлүүлээд байгаа Г.Ганболд гүтгүүлээд байна уу. Эсвэл сонсгол хийх гэж байхад нь АТГ загнаад болиулчихсан нь үнэн үү. Эдгээрийг монголчууд бүгдээрээ мэдэх эрхтэй. Хамгийн гол нь энэ бүхнийг бид мэдэхээр хэний эрх ашиг хөндөгдчих гээд байгаа нь бас сонин байгаа юм. Яагаад гэхээр нүүрсний сонсголд хэн нэгэн, ямар нэгэн том “гацаагч” байгаад байна. Ийм хардлага сүүлийн үед газар аваад эхэллээ. Нүүрсний сонсгол нэг иймэрхүү л явдалтай байна. Тэгэхээр тэсвэр тэвчээр гаргаад хүлээж л таарах нь. Манай монголчуудын албан бус цаг хугацааны хэллэг байдаг даа. Өвөл болохоор “...Шинэ жилийн өмнө”, “...Цагаан сарын дараа” гэж ярьцгаана. Зун болохоор “...Наадмын өмнө, дараа” гэнэ. Ингэж болзоно, товлоно. Үүгээр бол нүүрсний сонсголыг наадмын өмнө хийхгүй нь тодорхой болов. Энэ хаврын чуулганы хугацаанд амжихаар ч үгүй болчихлоо. Тэгэхээр намар руу л “шидчих” шиг боллоо. Одоо  наадмаа л ярьж байх уу даа, хэдүүлээ?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 132 (7117)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
ХУРААХ
Наадам угтаж батлах хуулиуд
Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий...

Хаваржин ярьсан нүүрсний сонсголыг намар руу “шидчих” шиг боллоо

Kuzmo 2023-07-04
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хаваржин ярьсан нүүрсний сонсголыг намар руу “шидчих” шиг боллоо

Нүүрсний сонсгол гэж намуудын мөрийн хөтөлбөр шиг биелдэггүй, дуусдаггүй үлгэр байна аа. Хавраас хойш л “...Нүүрсний сонсгол” гэж ярьцгаалаа. Болдоггүй. “...Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэдэг хэлц байдаг даа. Түүн шиг л юм. “...Одоо л болох нь уу” гэхээр болдоггүй. Олон нийт хүлээгээд л байдаг.

УИХ-ын хаврын чуулган энэ долоо хоногийн баасан гарагт хаалтаа хийнэ. Хаалтын өдөр нь Г.Ганболдын ахалдаг Нүүрсний түр хороо тайлангаа тавина. Тэгээд тэр Түр хороо татан буугдана. Хууль нь ч тийм. Тэгэхээр Х.Нямбаатарын ахалсан ажлын хэсэг Нүүрсний сонсгол хэзээ вэ гэдгийг тогтоох ёстой.

Ер нь бол УИХ-ын дарга Г.Занданшатар хавраас хойш дуншсан нүүрсний сонсголыг гацаанаас гаргасан юм. Тэрбээр 2023 оны зургадугаар сарын 16-ны “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамждаа “...Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт,  холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэсэн. Энэхүү ажлын хэсгийн даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нарыг оруулсан. Захирамж ёсоор тэд нүүрсний сонсголын бэлтгэлийг базааж, 2023 оны долдугаар сарын 1-ний дотор танилцуулах ёстой.

Х.Нямбаатар 2023 оны зургадугаар сарын 20-нд “...Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэл шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тендер, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлын хангах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. УИХ-ын хяналт шалгалтын хуулиар Хяналтын сонсголыг зөвхөн түр хороо явуулах хуультай. Манай ажлын хэсэг “...Нотлох баримтыг шинжлэн судлах хяналт шалгалт зохион байгуулъя” гэдэг дээр нэгдлээ. Маргааш ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргана. Санал дүгнэлтийн нэгдүгээр агуулга нь нүүрсний асуудлаар бие даасан Түр хороо байгуулах, хоёрт, Түр хороо нь дараах хүрээгээр хяналт шалгалт сонсгол явуулах чиг үүрэгтэй байна. Олон оролцогчтой сонсгол явуулах учраас цаг хугацааны дарааллаа тусад нь санал дүгнэлтэд оруулна” гэж мэдээлэл өгсөн. Тэгээд таг болсон.

Ер нь “Иргэд, олон нийт нүүрсний сонсголыг яагаад хүлээгээд, анхаараад байгаа юм бэ” гэдгийг шийдвэр гаргагчид, эрх баригчид бодох ёстой юм. Өнгөрсөн өвөл, хавраар Хөгжлийн банкны сонсголыг Б.Энхбаяр ахалж байгаад явуулсан. Нийтээрээ энэ зээл хуй, түүний цаадах өгөө, авааны талаар мэддэг болсон. Тиймээс нүүрсний хулгайг ч гэсэн мэдэхийг хүсэж байгаа хэрэг. Учир нь Хөгжлийн банкны хөрөнгө ч, Тавантолгойн нүүрс ч нийтийн өмч юм. Тэр утгаараа, оффтейк гэрээний наана, цаана хэний эрх ашиг шингэсэн бэ. Энэ гэрээнүүдийн улмаас “Эрдэнэс Тавантолгой” хохироод үлдсэн үү, эсвэл “Бодь интернэшнл” хэлмэгдээд байна уу. Нүүрсний “ам нөхцөл”-тэй гэрээ ямар замаар, яаж хийгддэг байсан бэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендерүүд хэн гэдэг босстой, ямар сүлжээний гарт байдаг вэ. Нүүрсний сонсголыг хавраас хойш “барьсан” гэж чичлүүлээд байгаа Г.Ганболд гүтгүүлээд байна уу. Эсвэл сонсгол хийх гэж байхад нь АТГ загнаад болиулчихсан нь үнэн үү. Эдгээрийг монголчууд бүгдээрээ мэдэх эрхтэй. Хамгийн гол нь энэ бүхнийг бид мэдэхээр хэний эрх ашиг хөндөгдчих гээд байгаа нь бас сонин байгаа юм. Яагаад гэхээр нүүрсний сонсголд хэн нэгэн, ямар нэгэн том “гацаагч” байгаад байна. Ийм хардлага сүүлийн үед газар аваад эхэллээ. Нүүрсний сонсгол нэг иймэрхүү л явдалтай байна. Тэгэхээр тэсвэр тэвчээр гаргаад хүлээж л таарах нь. Манай монголчуудын албан бус цаг хугацааны хэллэг байдаг даа. Өвөл болохоор “...Шинэ жилийн өмнө”, “...Цагаан сарын дараа” гэж ярьцгаана. Зун болохоор “...Наадмын өмнө, дараа” гэнэ. Ингэж болзоно, товлоно. Үүгээр бол нүүрсний сонсголыг наадмын өмнө хийхгүй нь тодорхой болов. Энэ хаврын чуулганы хугацаанд амжихаар ч үгүй болчихлоо. Тэгэхээр намар руу л “шидчих” шиг боллоо. Одоо  наадмаа л ярьж байх уу даа, хэдүүлээ?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 132 (7117)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Уул уурхай  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах