• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төмөр замын салбарт өрсөлдөөн бий болох уу?

УИХ-ын хаалтын чуулганаар 20 гаруй  хуулийг бөөндөж баталсны нэг нь Төмөр замын тээврийн тухай хууль байв.   Хуулийн онцлох өөрчлөлтийг хүргэе.

СУУРЬ БҮТЭЦ ЭЗЭМШИГЧ, ТЭЭВЭРЛЭГЧ ХОЁРЫГ ТУСДАА БОЛЖЭЭ

Сүүлийн арав гаруй жилд төмөр замын тээвэрт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өссөн. 2010 онд суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь ганцхан УБТЗ байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч дөрөв, тээвэрлэгч дөрөв, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болжээ.  Тиймээс энэ салбарыг хуулийг үндсээр өөрчлөх шаардлага үүссэн  байна.  Мөн 2022 онд үндэсний төмөр замын сүлжээний урт 2964 километр болж, 40 гаруй хувиар нэмэгдсэн. Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 876 километр төмөр замын ажил дуусаж, төмөр замаар хийх экспортын хоёр болон гуравдагч гарцуудтай болсон. Төмөр замын суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэгч биш байхаар задалснаар өрсөлдөөнийг бий болгоно гэж үзэж, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоёрыг тусдаа аж ахуйн нэгж байхаар хууль тусгажээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 11 бүлэг, 49 зүйлтэй. ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 10 гаруй орны төмөр замын тээврийн хуулийг харьцуулан судалж, ЗТХЯ боловсруулжээ.  Хуулийн төслийн гол зорилт нь төмөр замын тээврийн суурь бүтцийг шинээр барих, өргөтгөх, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөх, ашиглах, зорчигч, ачаа тээвэрлэх, тээврийн аюулгүй байдлыг хангах, ажилтны нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ. Хуулийг баталснаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой суурь харилцаа илүү тодорхой, оновчтой болно. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчийн тэгш оролцоог хангаж, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засвар үйлчилгээ сайжирч, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашиг нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

С.БЯМБАЦОГТ: “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ”-ЫН АЧАА ТЭЭХ, НЭВТРҮҮЛЭХ ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМНЭ

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хуулийн төслийг хэлэлцэх үеэр чуулганы хуралдааны үеэр байр сууриа илэрхийлсэн.  Тэрбээр,

-Монгол Улс ганцхан төмөр замтай байсан. Орос, Монголын тал 50, 50 хувийг эзэмшдэг бөгөөд 1100 километр зам дээр үйл ажиллагаа явуулдаг. “Улаанбаатар төмөр зам” 1949 онд байгуулагдсан цагаасаа монополь байдлаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд олон төмөр замтай болсон. Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нэг байсан бол дөрөв болсон. Салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болсон. Төмөр зам дагасан тээвэр нэмэгдлээ. Төрөөс олон төмөр зам барих бодлогыг барьж байгаа учир төмөр замын эрх зүйн харилцааг тодорхой болгох шаардлага үүссэн. Төмөр зам олон суурь эзэмшигчтэй болсон, хийж байгаа тээвэртэй холбоотой олон харилцааг нэгдсэн нэг хуулиар, бодлогоор зохицуулах юм. “Улаанбаатар төмөр зам” суурь бүтэц эзэмшигч бас тээвэрлэгч. Хуулийн төсөлд төмөр замын суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэгч биш байхаар задалснаар өрсөлдөөнийг бий болгоно гэж үзэж, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоёрыг тусдаа аж ахуйн нэгж байхаар тусгасан. Мухар төмөр замуудын тухайд хэлэхэд, бид төмөр зам хурдан барих нь чухал гэж үзээд Гашуун сухайт, Ханги мандалын төмөр замыг байгуулсан. Төмөр замаа барих явцад хөрш орныхтой холбох асуудлыг зэрэгцэн шийдэх ёстой байсан. Үүнийг зэрэгцүүлж яваагүй учраас өнөөдөр экспортод бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байна. Энэ асуудлыг Засгийн газар яаралтай шийдэхээр ажиллаж байна. Энэ жил бид холболтын төмөр замуудыг барихаар БНХАУ-ын талтай хэлэлцэж байна.“Улаанбаатар төмөр зам”-ын хүчин чадлыг нэмэх тал дээр ОХУ-ын талтай ажиллаж байна. “Богд хаан” төмөр замыг барьж, Улаанбаатарын түгжрэлийг бууруулахаас гадна “Улаанбаатар төмөр зам”-ын ачаа тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмнэ” гэлээ.

Төмөр замын тээврийн тухай хуулийн онцлох заалтууд

Төмөр замын тээвэрлэлттэй холбоотой суурь харилцааг тодорхой, оновчтой зохицуулна.
-Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын тэгш оролцоог хангаж, тээврийн үр ашиг нэмэгдэнэ.
Төмөр замын ажилтны нийгмийн баталгаа сайжирч, тогтвортой ажиллах боломж бүрдэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах асуудлыг илүү тодорхой зохицуулна.
Төмөр замын тээврийн салбарт төрийн бодлогын нэгдмэл уялдааг хангах, төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг төлөвлөлттэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж ерөнхий байдлаар тусгаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 145 (7130)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Байнгын хороо
  • •Сагсанбөмбөг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Авлигын “үер” тасарч байж усны...
Цахилгаан хязгаарлах газрууд...

Төмөр замын салбарт өрсөлдөөн бий болох уу?

Kuzmo 2023-07-25
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Төмөр замын салбарт өрсөлдөөн бий болох уу?

УИХ-ын хаалтын чуулганаар 20 гаруй  хуулийг бөөндөж баталсны нэг нь Төмөр замын тээврийн тухай хууль байв.   Хуулийн онцлох өөрчлөлтийг хүргэе.

СУУРЬ БҮТЭЦ ЭЗЭМШИГЧ, ТЭЭВЭРЛЭГЧ ХОЁРЫГ ТУСДАА БОЛЖЭЭ

Сүүлийн арав гаруй жилд төмөр замын тээвэрт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өссөн. 2010 онд суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь ганцхан УБТЗ байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч дөрөв, тээвэрлэгч дөрөв, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болжээ.  Тиймээс энэ салбарыг хуулийг үндсээр өөрчлөх шаардлага үүссэн  байна.  Мөн 2022 онд үндэсний төмөр замын сүлжээний урт 2964 километр болж, 40 гаруй хувиар нэмэгдсэн. Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 876 километр төмөр замын ажил дуусаж, төмөр замаар хийх экспортын хоёр болон гуравдагч гарцуудтай болсон. Төмөр замын суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэгч биш байхаар задалснаар өрсөлдөөнийг бий болгоно гэж үзэж, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоёрыг тусдаа аж ахуйн нэгж байхаар хууль тусгажээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 11 бүлэг, 49 зүйлтэй. ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 10 гаруй орны төмөр замын тээврийн хуулийг харьцуулан судалж, ЗТХЯ боловсруулжээ.  Хуулийн төслийн гол зорилт нь төмөр замын тээврийн суурь бүтцийг шинээр барих, өргөтгөх, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөх, ашиглах, зорчигч, ачаа тээвэрлэх, тээврийн аюулгүй байдлыг хангах, ажилтны нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ. Хуулийг баталснаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой суурь харилцаа илүү тодорхой, оновчтой болно. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчийн тэгш оролцоог хангаж, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засвар үйлчилгээ сайжирч, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашиг нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

С.БЯМБАЦОГТ: “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ”-ЫН АЧАА ТЭЭХ, НЭВТРҮҮЛЭХ ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМНЭ

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хуулийн төслийг хэлэлцэх үеэр чуулганы хуралдааны үеэр байр сууриа илэрхийлсэн.  Тэрбээр,

-Монгол Улс ганцхан төмөр замтай байсан. Орос, Монголын тал 50, 50 хувийг эзэмшдэг бөгөөд 1100 километр зам дээр үйл ажиллагаа явуулдаг. “Улаанбаатар төмөр зам” 1949 онд байгуулагдсан цагаасаа монополь байдлаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд олон төмөр замтай болсон. Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нэг байсан бол дөрөв болсон. Салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болсон. Төмөр зам дагасан тээвэр нэмэгдлээ. Төрөөс олон төмөр зам барих бодлогыг барьж байгаа учир төмөр замын эрх зүйн харилцааг тодорхой болгох шаардлага үүссэн. Төмөр зам олон суурь эзэмшигчтэй болсон, хийж байгаа тээвэртэй холбоотой олон харилцааг нэгдсэн нэг хуулиар, бодлогоор зохицуулах юм. “Улаанбаатар төмөр зам” суурь бүтэц эзэмшигч бас тээвэрлэгч. Хуулийн төсөлд төмөр замын суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэгч биш байхаар задалснаар өрсөлдөөнийг бий болгоно гэж үзэж, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоёрыг тусдаа аж ахуйн нэгж байхаар тусгасан. Мухар төмөр замуудын тухайд хэлэхэд, бид төмөр зам хурдан барих нь чухал гэж үзээд Гашуун сухайт, Ханги мандалын төмөр замыг байгуулсан. Төмөр замаа барих явцад хөрш орныхтой холбох асуудлыг зэрэгцэн шийдэх ёстой байсан. Үүнийг зэрэгцүүлж яваагүй учраас өнөөдөр экспортод бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байна. Энэ асуудлыг Засгийн газар яаралтай шийдэхээр ажиллаж байна. Энэ жил бид холболтын төмөр замуудыг барихаар БНХАУ-ын талтай хэлэлцэж байна.“Улаанбаатар төмөр зам”-ын хүчин чадлыг нэмэх тал дээр ОХУ-ын талтай ажиллаж байна. “Богд хаан” төмөр замыг барьж, Улаанбаатарын түгжрэлийг бууруулахаас гадна “Улаанбаатар төмөр зам”-ын ачаа тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмнэ” гэлээ.

Төмөр замын тээврийн тухай хуулийн онцлох заалтууд

Төмөр замын тээвэрлэлттэй холбоотой суурь харилцааг тодорхой, оновчтой зохицуулна.
-Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын тэгш оролцоог хангаж, тээврийн үр ашиг нэмэгдэнэ.
Төмөр замын ажилтны нийгмийн баталгаа сайжирч, тогтвортой ажиллах боломж бүрдэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах асуудлыг илүү тодорхой зохицуулна.
Төмөр замын тээврийн салбарт төрийн бодлогын нэгдмэл уялдааг хангах, төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг төлөвлөлттэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж ерөнхий байдлаар тусгаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 145 (7130)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

6 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

6 цагийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

6 цагийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

6 цагийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

6 цагийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

6 цагийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

6 цагийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

6 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

19 цагийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

19 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

19 цагийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

19 цагийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

19 цагийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

19 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

19 цагийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах