• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ҮАБЗ юу хийдэг вэ

Манайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж нэлээн нууц байгууллага бий. Тиймдээ ч олон нийтийн дунд битүүхэн эргэлзээ таамаг төрүүлдэг байж мэднэ. Харин хууль журмаас харвал Монгол Улсын дөрвөн зүг найман зовхис бүрээс ирж болзошгүй аюулаас сэрэмжлэн хамгаалагч-од гэсэн утгыг бэлгэддэг тус зөвлөлийг Ерөнхийлөгч тэргүүлж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар гишүүнээр ажилладаг. Тиймдээ ч улс орны бүрэн эрхт байдлыг хангахад төрийн гурван өндөрлөг эвтэй  байж гэмээнэ хүчирхэг байх учиртай. Гэхдээ Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг  хуульчилж өгсөн.

Ерөнхийлөгчийн зарлигаар ҮАБЗ -ийн Нарийн бичгийн дарга буюу төрийн гурван өндөрлөгийн “шадар” түшмэлээр Ж.Энхбаяр ажиллаж байна. Тэрбээр урьд нь ИХ хурлын гишүүн Батлан хамгаалахын сайд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байв. Мөн зөвлөл дэргэдээ  дэмжлэг үзүүлэх ажлын албатай. Зөвлөх, илтгэгч, шинжээчийн хэсэг хамаарна. Их хурлын дэд дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, парламент дахь дахь нам, эвслийн бүлгийн ахлагч, тагнуулын төв байгууллагын дарга нар зөвлөлийн хуралдаанд зөвлөх эрхтэй оролцоно. Товчхондоо, гаднаас нь харвал ҮАБЗ иймэрхүү цомхон гэмээр бүтэцтэй.

Үндсэндээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг байгуулах эрх зүйн суурь 1992 онд тавигдсан гэж үздэг. Түүнээс хойш цаг үеэ даган шинэчлэгдсээр буй юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь үндэсний аюулгүй байдлын талаархи төрийн бодлогын нэгдмэл, залгамж чанарын үндэс болно хэмээн хуульд заасан. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг чанд дагаж мөрдөх ёстой. Мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай

Үйл ажиллагаа нь ерөнхийдөө эдгээр “бодлого”-оор зохицуулагдана. Тэр дотроо Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үндсэн зарчим, үндэсний аюулгүй байдлыг хангахад аж ахуйн нэгж, байгууллага, иргэний оролцоог тодорхойлж, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг уялдуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж Үндэсний аюулгүй байдлын тухай хууль заасан нь бий. “Зууны мэдээ” сонин нийгэмд “нууц” гэсэн ойлголт төрүүлдэг ҮАБЗ ямар ажил, үүрэгтэйг холбогдох хууль журмаас тоймлон хүргэж байна.

ҮАБЗ-ИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

-Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн.

-Иргэдэд адил тэгш, хүртээмжтэй үйлчилдэг, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлж, төрийн албыг мэргэшсэн, чадварлаг хүмүүсээр бүрдүүлэх бодлого баримтална.

-Авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өрнүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог хангана. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлнэ.

-Нийслэл, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нар орон нутагтаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг хүлээнэ.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн биелэлтэд байнгын хяналт тавьж, үндэсний аюулгүй байдлын нөхцөл байдалд үнэлгээ өгнө.

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаа нь тасралтгүй, хурдтай хувиран өөрчлөгдөх аюулгүй байдлын орчинд нийцэж, шинэчлэгдэн боловсронгуй болж байх шаардлагатай.

-Мэдээлэл, мэдээллийн орчин, түүний дэд бүтцэд хууль бусаар нөлөөлөх, өөрчлөх үйлчлэлээс хамгаалснаар мэдээллийн бүрэн бүтэн байдал хангагдана.

-Ардчилсан тогтолцооны тулгуур болох улс төрийн намуудын төлөвшил, дотоод ардчиллыг дэмжиж, улс үндэстэн хийгээд нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг нь өндөржүүлнэ.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

-Улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллага, Монгол Улсын иргэн үндэсний аюулгүй байдлыг хангах талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоно.

-Монгол Улсын Засгийн газар нь үндэсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

-Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үүсэхээс сэрэмжилж, энэ талаар үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй албадад мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахуулах асуудлаар санал өгнө.

-Төрийн байгууллага, албан тушаалтан үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар тогтоосон журмыг сахин биелүүлэх төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг чанд хамгаалах, өөрийн хууль ёсны үүрэгт хамаарах мэдээ баримтыг холбогдох дээд байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй.

-Зөвлөлөөс үндэсний аюулгүй байдал хэрхэн хангагдаж буй талаар Улсын Их Хуралд жилд нэгээс доошгүй удаа мэдээлж байна.

-Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний язгуур ашиг сонирхолд харш олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулахыг хориглоно.

-Монгол Улсын иргэн үндэсний язгуур ашиг сонирхлоо дээдэлж, хуулиар тогтоосон үүргээ биелүүлэх, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.

-Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Мөн орон нутгийн төсөв, төсвийн гадуурх хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 165 (7150)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Хотын даргын гурван “Э”...
Лу.Гантөмөр: Шаардлагыг хүлээж...

ҮАБЗ юу хийдэг вэ

УЯНГА 2023-08-22

ФОТО:

Сэдвүүд : #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах