• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Лу.Гантөмөр: Шаардлагыг хүлээж авна, шантаажийг зөвшөөрөхгүй

Сонгууль хаяанд иржээ. Дараа жилийн өдийд гэхэд сонгууль дуусчихсан, засаг ч шинээр байгуулагдчихсан байна. Ирэх сонгууль өмнөхүүдээс өөрөөр явагдана. Жижиг намуудад боломж олдсон. Босго намхан. Өөдтэйхэн ажиллавал хэд хэд нь парламентад суудалтай нам болно. Харин энэ нь том намуудад халгаатай. Ялангуяа “...Улс төрийн хоёр баганын нэг” гэж олон жил цоллуулж ирсэн АН-ынханд илүү хамаатай. Багана мантай л болсон. Олон унины нэг болох дээрээ л тулсан. Яагаад гэхээр энэ намын хэрүүл уруул даргатай болсон ч даамжраад, тамгатай болсон ч тарж бутраад нэг л болж өгдөггүй.

Өнгөн дээрээ үйл ажиллагаа явуулж харагдаад л байгаа юм. Хөдөөгүүр явж форум зохион байгуулах зэргээр ажиллаад л байна. Гэвч энэ бүхний цаана яг эвлээд байна уу гэхээр үгүй. АН-ын дарга болоод хагас жил давсан Лу.Гантөмөрийн чадал муутайнх уу, намаа эвлүүлэхгүй бужигнуулаад байгаа “ах нар”-тай нь холбоотой юу. Яагаад ингээд байгааг намынхан нь ч ойлгохгүй байна.

Ямартай ч энэ намаас нэр дэвшиж сонгогдсон экс Ерөнхийлөгч нар жолоогоо татаж буй бололтой. Тус тусдаа АН-ын дарга Лу.Гантөмөртэй уулзаж санаа оноогоо хэлсэн байна. Эх нь эцэхгүй, тугал нь турахгүй байх дээр тохирцгоожээ. Нэг экс нь эрс зөөлөрч жагсаалт руу зүтгэх тухайгаа хэлсэн байна. Харин нөгөөх нь жаахан чангарч, урьдынхаараа квот тохирох саналыг тавьжээ. Болохгүй бол “...Салж сонгуульдана” гэдгээ ч хэлсэн бололтой юм. Тэгээд орон нутаг, намын анхан шатны нэгжүүдээ тойрохоор гарсан байна. Бусад “ах нар” нь ч “...Сонгууль хүртэл томоотой байж, нэг чигтэй байна” гхэмээн намын даргадаа амлацгаажээ. Ингээд амар тайван болох нь уу гэтэл эд нарыг нийлүүлснээс илүү хүчтэй “дайсан” гарч ирчихээд байгаа юм байна. Тэр нь С.Баярцогт аж.  Анзаарсан бол сүүлийн үед гэнэтхэн түүний тухай элдвийн мэдээ, сүүлдээ бүр “хөрөг” нийтлэл хүртэл нийтийн хүртээл болов шүү. Өөрийнх нь ойр хавиас л ийм мэдээ, нийтлэл хөврөөд байсан бололтой. Тэр нь ч санамсаргүй явдал биш юм байна. Мань эр өнгөрсөн өвлийн АН-ын даргын сонгуулиар өөрт нь санал өгсөн голдуу ҮБХ-ны гишүүдийг цуглуулчихаад байгаа юм байна. Тэр хүчээрээ намын даргадаа сүрийг үзүүлж, “хүсэлт” тавих болжээ. Эх сурвалжийн мэдээллээр, хэрвээ Лу.Гантөмөр түүний “хүсэлт”-ийг хүлээж авбал бараг л өөрөө гарын үсэг зурах генсек, дэд дарга, тэгээд тойрог, жагсаалт зэрэг квот ч үлдэхгүй шахам юм байна.Харин үгүй бол “...Унагачихна шүү” гэсэн бололтой юм. Тиймээс Лу.Гантөмөр “...Шаардлагыг хүлээж авна, шантаажийг зөвшөөрөхгүй” гэчихээд гэдийж буй аж. Энэ юу болж дуусах юм, бүү мэд.

Ер нь АН зөвхөн энэ том тохироо ч бус, байх ёстой бусад бүтцүүд нь ч асуудалтай хэвээр байна. Хоёр ҮБХ-ны дарга нь хоёр тусдаа ажиллаж, энд тэнд баахан юм яриад л явж байх жишээтэй. Дээрээс нь УИХ-ын хоёр гишүүн нь өнгөрсөн хавар бие биеэ гүтгэсэн, зодсон хэрэгт холбогдсон. Тодруулбал, Шинэ жилийн дараахан "...УИХ-ын гишүүд Төрийн ордонд зодолдлоо" гэж шуугисан. Тэр гишүүд нь О.Цогтгэрэл, Д.Ганбат хоёр болж таарсан. Түүний дараахан О.Цогтгэрэл нь Д.Ганбатыг зодоод биед хөнгөн гэмтэл учруулсан, Д.Ганбат нь О.Цогтгэрэлийг гүтгэсэн болж таарсан. Хоёуланд нь хэрэг үүссэн. Хамгийн гол нь уг хэргүүд хэн нэг нь гомдол татсанаар хэрэгсэхгүй болохгүй. Тийм хуультай. Тэгэхээр О.Цогтгэрэл, Д.Ганбат хоёрын ирэх сонгуульд нэр дэвших эсэх нь эргэлзээтэй болно. Иймэрхүү “жижиг сажиг” асуудлууд АН-д байна. Эндээс хамгийн том нь АН-ын даргын суудал сонгууль дөхүүлээд дахин “хөдөлж” магадгүй болоод байгаа явдал юм. Олонх нь “...Гарам дээр морио сольдоггүй” л гэв. Гэхдээ нэлээд нь “...Бид чинь энэ гарам хүртэл морьгүй, бараг л явган шахам хүрч ирсэн дээ” хэмээцгээх аж. Эдгээрээс харвал АН ирэх сонгуульд оролцохоор СЕХ-нд бүртгүүлэх хүртэл даргынх нь асуудал “нээлттэй” хэвээр байх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 165 (7150)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
ХУРААХ
ҮАБЗ юу хийдэг вэ
Цахилгаан хязгаарлах газрууд...

Лу.Гантөмөр: Шаардлагыг хүлээж авна, шантаажийг зөвшөөрөхгүй

ДАМДИН-ОЧИР 2023-08-22
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Лу.Гантөмөр: Шаардлагыг хүлээж авна, шантаажийг зөвшөөрөхгүй

Сонгууль хаяанд иржээ. Дараа жилийн өдийд гэхэд сонгууль дуусчихсан, засаг ч шинээр байгуулагдчихсан байна. Ирэх сонгууль өмнөхүүдээс өөрөөр явагдана. Жижиг намуудад боломж олдсон. Босго намхан. Өөдтэйхэн ажиллавал хэд хэд нь парламентад суудалтай нам болно. Харин энэ нь том намуудад халгаатай. Ялангуяа “...Улс төрийн хоёр баганын нэг” гэж олон жил цоллуулж ирсэн АН-ынханд илүү хамаатай. Багана мантай л болсон. Олон унины нэг болох дээрээ л тулсан. Яагаад гэхээр энэ намын хэрүүл уруул даргатай болсон ч даамжраад, тамгатай болсон ч тарж бутраад нэг л болж өгдөггүй.

Өнгөн дээрээ үйл ажиллагаа явуулж харагдаад л байгаа юм. Хөдөөгүүр явж форум зохион байгуулах зэргээр ажиллаад л байна. Гэвч энэ бүхний цаана яг эвлээд байна уу гэхээр үгүй. АН-ын дарга болоод хагас жил давсан Лу.Гантөмөрийн чадал муутайнх уу, намаа эвлүүлэхгүй бужигнуулаад байгаа “ах нар”-тай нь холбоотой юу. Яагаад ингээд байгааг намынхан нь ч ойлгохгүй байна.

Ямартай ч энэ намаас нэр дэвшиж сонгогдсон экс Ерөнхийлөгч нар жолоогоо татаж буй бололтой. Тус тусдаа АН-ын дарга Лу.Гантөмөртэй уулзаж санаа оноогоо хэлсэн байна. Эх нь эцэхгүй, тугал нь турахгүй байх дээр тохирцгоожээ. Нэг экс нь эрс зөөлөрч жагсаалт руу зүтгэх тухайгаа хэлсэн байна. Харин нөгөөх нь жаахан чангарч, урьдынхаараа квот тохирох саналыг тавьжээ. Болохгүй бол “...Салж сонгуульдана” гэдгээ ч хэлсэн бололтой юм. Тэгээд орон нутаг, намын анхан шатны нэгжүүдээ тойрохоор гарсан байна. Бусад “ах нар” нь ч “...Сонгууль хүртэл томоотой байж, нэг чигтэй байна” гхэмээн намын даргадаа амлацгаажээ. Ингээд амар тайван болох нь уу гэтэл эд нарыг нийлүүлснээс илүү хүчтэй “дайсан” гарч ирчихээд байгаа юм байна. Тэр нь С.Баярцогт аж.  Анзаарсан бол сүүлийн үед гэнэтхэн түүний тухай элдвийн мэдээ, сүүлдээ бүр “хөрөг” нийтлэл хүртэл нийтийн хүртээл болов шүү. Өөрийнх нь ойр хавиас л ийм мэдээ, нийтлэл хөврөөд байсан бололтой. Тэр нь ч санамсаргүй явдал биш юм байна. Мань эр өнгөрсөн өвлийн АН-ын даргын сонгуулиар өөрт нь санал өгсөн голдуу ҮБХ-ны гишүүдийг цуглуулчихаад байгаа юм байна. Тэр хүчээрээ намын даргадаа сүрийг үзүүлж, “хүсэлт” тавих болжээ. Эх сурвалжийн мэдээллээр, хэрвээ Лу.Гантөмөр түүний “хүсэлт”-ийг хүлээж авбал бараг л өөрөө гарын үсэг зурах генсек, дэд дарга, тэгээд тойрог, жагсаалт зэрэг квот ч үлдэхгүй шахам юм байна.Харин үгүй бол “...Унагачихна шүү” гэсэн бололтой юм. Тиймээс Лу.Гантөмөр “...Шаардлагыг хүлээж авна, шантаажийг зөвшөөрөхгүй” гэчихээд гэдийж буй аж. Энэ юу болж дуусах юм, бүү мэд.

Ер нь АН зөвхөн энэ том тохироо ч бус, байх ёстой бусад бүтцүүд нь ч асуудалтай хэвээр байна. Хоёр ҮБХ-ны дарга нь хоёр тусдаа ажиллаж, энд тэнд баахан юм яриад л явж байх жишээтэй. Дээрээс нь УИХ-ын хоёр гишүүн нь өнгөрсөн хавар бие биеэ гүтгэсэн, зодсон хэрэгт холбогдсон. Тодруулбал, Шинэ жилийн дараахан "...УИХ-ын гишүүд Төрийн ордонд зодолдлоо" гэж шуугисан. Тэр гишүүд нь О.Цогтгэрэл, Д.Ганбат хоёр болж таарсан. Түүний дараахан О.Цогтгэрэл нь Д.Ганбатыг зодоод биед хөнгөн гэмтэл учруулсан, Д.Ганбат нь О.Цогтгэрэлийг гүтгэсэн болж таарсан. Хоёуланд нь хэрэг үүссэн. Хамгийн гол нь уг хэргүүд хэн нэг нь гомдол татсанаар хэрэгсэхгүй болохгүй. Тийм хуультай. Тэгэхээр О.Цогтгэрэл, Д.Ганбат хоёрын ирэх сонгуульд нэр дэвших эсэх нь эргэлзээтэй болно. Иймэрхүү “жижиг сажиг” асуудлууд АН-д байна. Эндээс хамгийн том нь АН-ын даргын суудал сонгууль дөхүүлээд дахин “хөдөлж” магадгүй болоод байгаа явдал юм. Олонх нь “...Гарам дээр морио сольдоггүй” л гэв. Гэхдээ нэлээд нь “...Бид чинь энэ гарам хүртэл морьгүй, бараг л явган шахам хүрч ирсэн дээ” хэмээцгээх аж. Эдгээрээс харвал АН ирэх сонгуульд оролцохоор СЕХ-нд бүртгүүлэх хүртэл даргынх нь асуудал “нээлттэй” хэвээр байх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 165 (7150)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах