• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдийнхээ хамт Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцов. Уулзалтад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европын холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын хөгжлийн агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Элчин сайдын яамдуудын төлөөлөл зэрэг хүмүүс оролцлоо.
Ерөнхий сайд уулзалтын эхэнд Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөө тууштай дэмжлэг үзүүлж ирсэн хөгжлийн түншүүдэд талархал илэрхийллээ. Тэрбээр 2024 оны төсвийг боловсруулж байгаа энэ үед хөгжлийн түншүүдийн санал бодлыг тусгах нь чухал гэдгийг тэмдэглээд 2023 оны төсөв тэр чигтээ эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн бол 2024 оны төсөв хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилготой гэв. Мөн цаашид бүх зүйлийг төр хийдэг байдлыг өөрчилнө. Тухайлбал, соёлын төв, спорт цогцолборыг заавал төр барьдаг байж болохгүй. Хувийн хэвшилтэй хамтарч ажиллана. Төр дэд бүтцийг нь шийдэж, газар олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр хамтарна. Төр өөрөө хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг үе шаттай өөрчилж байна, төр цаашид уул уурхайн олборлолт, төрийн эзэмшлийн банкууд, олон улсын онгоцны нислэг гэх мэтээ либералчлах, менежментийг нь дэлхийн ахисан түвшинд нийцүүлэн үндэсний болон олон улсын мэргэжлийн багаар удирдуулах ажлыг энэ жилд багтаан зохион байгуулахаар ажиллаж байна. Иргэд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн оролцоо, олон нийтийн хяналттай, үр ашигтай хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болгох ажлыг үе шаттай хийнэ гэдгийг хэллээ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар хөгжлийн түншүүдэд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, 2024 оны төсвийн төсөөллийг танилцуулав. 2023 оны эхний улирлын байдлаар төлбөрийн тэнцэл анх удаагаа ашигтай гарч, эдийн засгийн өсөлт 6,4 хувьд хүрсэн. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаагаа 5000 ам.долларт хүрсэн бол 2024 онд энэ 6000 ам.долларт хүргэх төсөөлөлтэй байна гэж танилцууллаа.

Уулзалтад оролцсон хөгжлийн түншүүд санал хүсэлтээ хэллээ.

Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Себистиан Сүрүн: Монгол Улс өрийн менежментдээ үр дүнтэй ажиллаж байгаад баяр хүргэе. Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний боломжийг ашиглахад  хамтарч ажилламаар байна. Энэ салбарыг манай улсын хөрөнгө оруулагчид сонирхож байна.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайд Хэльмут Кулитц: Цар тахал, геополитикийн хүнд нөхцөлд сайн ажиллаж эдийн засгийн өсөлтийг бий болгосон Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье. Манай улсын зүгээс, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин ба экологийн нөлөөлөл, мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллах саналтай байна. 2030 оноос нүүрсний хэрэглээ багасах хандлагатай байна. Тиймээс нар, салхины цахилгаан станц зэрэг төсөлд хамтарч ажиллах боломж бий.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска: Монгол улс тогтвортой хөгжлийн тайлангаа Нью-Йоркт танилцуулсанд баяртай байна. Манай байгууллагын зүгээс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, сайн засаглалыг төлөвшүүлэх, хот хөдөөгийн тэнцлийг хангахад олон улсын хөрөнгө оруулалтыг татахад дэмжиж ажиллана. Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний нөөц их байна. Ногоон эрчим хүчийг дэмжихэд хамтарч ажиллана.
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Коусси-Комлан Эва: Түншлэлд 50, 50 хувиар санхүүжилтийг бүрдүүлнэ гэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналыг дэмжиж байна. Манай байгууллагын зүгээс Улаанбаатар хотыг хүүхдэд ээлтэй хот болгоход хамтарч ажиллахад бэлэн байна. Монгол Улсад хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажилд ахиц дэвшил гарсанд баяртай байна.
Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шэннон Коулин: Бидний төлөвлөгөө танай Засгийн газрын тэргүүлэх чиглэлтэй нийцэж байна. Энэ жил бүс нутгийн замуудыг барихад 180 сая ам.долларын зээл баталсан. Боомтын дэд бүтцийг сайжруулахад хамтарч ажиллана. Төслүүдээ хугацаанд нь дуусгахад анхаарч байна. Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт чухал зэрэг санал хэллээ.

Уулзалтын төгсгөлд салбарын сайд нар хөгжлийн түншүүдийн тавьсан асуултад хариулж байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын энэ намрын чуулганаар хувийн эрх зүйн салбарын шинэчлэлийн хуулийн төслүүдийг өргөн барьж батлуулна. Дампуурлын хууль, Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн хууль, Шүүх байгуулах тухай хууль, Арилжааны тухай хууль, Компанийн хууль зэргийг өргөн барьж шинэчлэн батлуулна гэв.
Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийн төсөлд эдийн засгийг тэлэх бодлогыг баримталж буй. Энэ хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн сэргэлт, иргэдийн орлогыг хамгаалах,  хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр 2023 онд нийт 140 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаагаас Шинэ сэргэлтийн бодлоготой уялдан хэрэгжиж буй 96 төсөл хөтөлбөрт байна. Үүнд нийтдээ 1.6 их наяд төгрөгийн санхүүжилтийг энэ онд багтаан олгоно. Цаашид шинээр эхлэх гадаадын зээл, тусламжийн төслүүдийг Шинэ сэргэлтийн бодлого болон Хүнсний хангамж, аюулгүй байдлын хүрээнд хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажиллана гэж хэллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
  • •Ерөнхийлөгч
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Эрүүл мэнд
  • •Азийн АШТ
  • •ММ-ын тодруулга
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Дээд шүүх хэлэлцэх эсэхийг...
Нүүр номын урвуу амьдрал

Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна

Kuzmo 2023-09-27

ФОТО:

Сэдвүүд : #Гадаад харилцаа  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
20 цагийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

20 цагийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

20 цагийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

20 цагийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

22 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

23 цагийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

23 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

23 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

23 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

23 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

1 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2026-09-28 өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-25 өмнө

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

2026-09-25 өмнө

С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

2026-09-28 өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

1 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-26 өмнө

Бага зэргийн бороо орно

2026-09-28 өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах