• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Суруга”-гийн сургамж буюу гадаадын хөрөнгө оруулалтыг гацаадаг гурван субьект

Яг одоогийн Монголын төр гадаадын хөрөнгө оруулалтыг татахад онцгой анхаарч байна. Сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас дэлхий нийтээрээ эдийн засгийн савлагаанд орсон. Үүнд бас Орос, Украйны дайны байдал ч нөлөөлөл үзүүлж байна. Манай улсын тухайд 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ноос хоёр жилийн хугацаанд нийт долоон удаагийн хатуу хөл хорио тогтоосон. Улаан түвшин буюу хатуу хөл хорионд 79 хоногийг өнгөрөөсөн. Үүнээс бусад үед улбар шар түвшинд байжээ. Харамсалтай нь энэ үед экспорт тасарч, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширсан. Үйлчилгээний газрууд үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орсон. Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшсан. Улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан. Энэ бол 2022 оны хоёрдугаар сарын 14-ний мэдээлэл юм.

Тэр өдөр Монгол Улс цар тахлын хөл хорионы дараа лав бүс нутагтаа хамгийн түрүүнд хилээ нээж байлаа. Тэгэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг хэлэлцэн баталлаа. Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо зарлаж байна. Манай улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчид вакцины бүрэн тунд хамрагдсан бол хүлээн авахад бэлэн байна” гэж байсан юм. Мөн тэр үеэр ЭЗХЯ-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталж, харьяанд нь Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг байгуулахаар шийдвэрлэсэн тухайгаа дуулгасан. Тэр тухайд “Монгол Улс Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийг сэргээн байгуулна. Монголд хөрөнгө оруулалт хийхийг урьж байна” гэж байв.Үүнээс өмнө 2021 наймдугаар сарын 17-нд тэрбээр  “Цар тахлын үеийн эдийн засаг” төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр “Өнгөрсөн 30 жилд хөрөнгө оруулагч нартай холбоотой тодорхойгүй байсан бүх асуудалд Монгол Улсын үе үеийн Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайдын хувиар уучлал хүсэж байна” гэсэн юм.

Түүнчлэн 2022 оны аравдугаар сард ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Дэд сайд Б.Солонгоогоор ахлуулсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажил дуусч байна. Холбогдох яамдаас санал дүгнэлтийг аваад Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэж, хамтарч хувьцаа эзэмшиж байсан нөхдүүд нь янз бүрийн байдлаар эрүүгийн болон иргэний хэрэгт холбогдуулан хууль хүчний байгууллагынхантай хамтарч тонон дээрэмдэх ажлууд хийсэн талаарх судалгааг УЕПГ болон мөрдөн шалгах байгууллагын удирдлагуудтай хамтран гаргаж байгаа. Ийм хэргүүдийг ил болгож, бүгдийг нь шийдүүлж байж хөрөнгө оруулагчид бидэнд итгэх итгэл тээнэ” гэсэн юм.

Мөн наадмын үеэр болсон “Монголын эдийн засгийн чуулган-2023” үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улсын Төв банк гадаадын шууд хөрөнгө оруулалтыг байнга дэмжиж ажиллана. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангаж, төрөлжсөн Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, дагалдах журмуудын төслийг бэлэн болголоо. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид том төслүүдийг санхүүжүүлэх, банкны салбар байгуулах боломж илүү нээлттэй болж байна” гэж зарласан.

Хэдхэн хоногийн өмнө “Монголын уул уурхайн долоо хоног-2023” арга хэмжээ боллоо. Түүнд оролцогсдын зүгээс “Монгол Улсын уул уурхайн салбарт хууль, журмыг гэнэт өөрчилдөг. Хуулиуд хоорондоо зөрчилддөг. Зарим журам нь хуулиас давсан эрхийг бий болгодог. Уялдаа холбоо муутай. Эрх зүйн тогтворгүй орчин ноёлж байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээх томоохон хүчин зүйл болж байна” гэсэн нь бодит байдалд өгсөн маш товч бөгөөд тодорхой үнэлгээ болов.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг  “Welcome to Mongolia” гэж уриалсаар байгаа юм.  Энэ мэтээр хөрөнгө оруулагчдыг уриад, боломж бололцоогоор хангах гээд үзээд л байна. Харин үр дүн гарч байна уу?

Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдад манай хууль эрх зүйн орчин тэгтлээ гологддоггүй. Заримд нь таатай боломжийг олгодог. Манай уул уурхайн ордууд дээр ашигтай гэрээ хэлцэл байгуулчихсан компани олон бий.

Харин хуулийн гадуур, хуулийн бусаар хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлэх, тэр ч бүү хэл дээрэмддэг явдал нэлээд гардаг. “Хамгийн хэцүү нь энэ, хамаг юмаа алдчихлаа” гээд шогширч суусан хөрөнгө оруулагчидтай цөөнгүй таарсан.

Жишээ нь 2009 онд Оюу толгойн гэрээ зурагдаж, гадныхан Монгол руу хошуурч байхад орж ирсэн Австралийн иргэн Лим Кен Жин компанийнхаа гүйцэтгэх захирал байсан П.Энхсайханд 8914000 ам.доллар алдсан. Энэ хэргийг прокурорын байгууллага өнгөрсөн хавар сэргээн шалгаж эхэлсэн. Гэвч одоог хүртэл хохирогчтой нь уулзаагүй. Австралийн иргэн Лим Кен Жин өөрийнхөө хохирогчоор оролцох хэргээ хаана шалгаж байгааг хайсаар л байна.

Бас “Засагчандмань” компанийнхан Английн иргэн Макс Жонсоны оруулсан 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтын зээлийг үрэн таран хийсэн гэх мэдээлэл гадаад дотоодын хэвлэлүүдээр гарсан. Английн “The Times”-т “Борис Жонсоны дүү Монголын уул уурхайн компанид 14 сая фунт алджээ” гэсэн гарчиг бүхий нийтлэл хэвлэгдэж байв. Уг асуудалд холбогдсон “Засагчандмань” компанийн эзэд гэх хүмүүс Америкт оччихсон, тэндээс мэдэгдэл хийгээд л байгаа билээ.

Ер нь бол иймэрхүү жишээ баримтуудаас хамгийн эмгэнэлтэй, тааруухан асуудал бол “Суруга”-гийн түүх байдаг. ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар жилийн өмнө энэ талаар “Өнгөрсөн 2012 оноос хойших 10 жилийн хугацаанд үйлдэгдсэн дээрх гэмт хэргүүдээс хамгийн дуулиантай нь “Суруга Монгол” корпорацийн гүйцэтгэх захирал Цүкэаки Харад хар тамхины хилс хэрэг тохож эд хөрөнгийг нь дээрэмдсэн хэрэг одоо хэр нь шийдэгдээгүй. Гэмтнүүд “хариуцлагын гадна үлдсэн. Т.Гочоосүрэн нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, 2012 оны хоёрдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Палас” зочид буудлын 69 тоот өрөөнд байрлаж байсан Япон улсын иргэн “Суруга” Корпорацийн гүйцэтгэх захирал Цүкэаки Харагийн орны матрас доор мансууруулах бодисыг байрлуулж, бусдыг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт гүтгэсэн. Гэхдээ энэ хэргийг анхан шатны шүүхийн 2012 оны есдүгээр сарын 2-ны өдрийн тогтоолоор цагаатгаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн 2012 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн магадлалаар хэвээр үлдээсэн. Хэргийн хохирогч “Суруга Монгол” корпорацийн эзэн 70 гаруй насны Япон улсын иргэн Цүкэаки Хараг нас барсан гэсэн мэдээлэл би авсан. Манай хууль сахиулах байгууллагынхан хүүхдийг нь хохирогчоор татаж авчрах ажлыг зохион байгуулж байна.  Одоо АТГ дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тусгай субъектүүд оролцсон учраас АТГ-т харьяалагддаг. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр саяын хүмүүсийн нэр дурдагдаж яригдсан. Дээр нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхийн нэр холбогддог. А.Гансүхийн хамаарал бүхий компанид “Суруга Монгол”-ын хувьцаа шилжсэн юм билээ. Энэ хэрэг шийдэгдэхгүй бол бид өнөөдөр шударга ёсны талаар яриад ч хэрэггүй. Япончуудын өмнөөс, гэр бүлийнх нь өмнөөс манай тодорхой хүмүүс уучлалт гуйх ёстой. Хууль бусаар газрыг нь булааж, барилга байгууламжийг нь авсан юм бол түүнийг улсын орлого болгож, хохирогчийн ар гэрийн гомдлыг барагдуулах ёстой” гэж байсан юм.

Яг ийм технологиор, мөн илүү улайм цайм дээрэм, луйврын аргаар гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдэх явдал гарсаар л байна.

Нэгдүгээрт, улс төрийн нөлөө бүхий этгээдүүд эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж ийм дээрэм тонуул хийдэг. Үүндээ хууль хяналтын байгууллагыг зохион байгуулалттайгаар татаж оролцуулдаг.

Хоёрдугаарт, эх орончийн дүр эсгэсэн иргэний нийгмийн байгууллагын нэр барьж гадаадын хөрөнгө оруулалтад халддаг. Ийм хэлбэрийн шантааж хийж явдаг нэр ус нь тодорхой болчихсон хүмүүс байдаг.

Гуравдугаарт, төрийн байгууллагуудын санамсаргүй алдаа, болгоомжгүй үйлдлээс улбаатайгаар гадаадын хөрөнгө оруулагчдын төсөл арга хэмжээ амжилтгүй болж, улмаар Монголоос гарч явдаг, Монгол Улстай арбитраар маргадаг. Энэ дээр манай ажил хариуцсан албан тушаалтнуудын хайнга ажиллагаа тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэдгийг зориуд тэмдэглэе.

Хамгийн гол нь тэдгээр улс төрд нөлөө бүхий “дээрэмчид”, иргэний нийгмийн нэр барьсан “хуурамч эх орончид” , хариуцсан ажилдаа хайнга хандаж, санамсаргүйгээр алдаа гаргадаг төрийн албан хаагчдын аль алийнх нь үйл ажиллагааны балгаар хөрөнгө оруулагчид үргэдэг. Нэг үгээр хэлбэл, “Суруга”-гийн үлдээсэн сургамж энэ. Тэгээд дээрх гурван субьект Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг гацаадаг. Энэ нь ХЗДХ-ийн шинэ сайд Б.Энхбаярын бас нэг “ачаа” болж буй юм.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин- 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 214 (7199)

Өдрийн сонин - 2023.10.27 Баасан №203 (7323)

Өнөөдөр сонин - 2023.10.27 Баасан 211 (7770)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Сүнсний бус хүнсний баяр болгоё
Нийслэлийн авлигын дийлэнх нь...

“Суруга”-гийн сургамж буюу гадаадын хөрөнгө оруулалтыг гацаадаг гурван субьект

Kuzmo 2023-10-27

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

19 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

19 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

19 цагийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

19 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

19 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

1 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах