• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Эрдэнэбат vs Н.Алтанхуяг 100 хоног

УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд бүлгийн дэд дарга Ж.Батзандан орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн мэдээллээр орон нутгийн сонгууль, мэргэжлийн Засгийн газрын 100 хоног,  Хамтын тэтгэвэрийн хуулийн асуудлаар мэдээлэл өглөө.

Орон нутагт бүртгэлгүй иргэдийг санал хураалтад оролцуулахгүй...

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2016 оны  орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах талаар АН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэгт ирсэн хүсэлт гомдол, зөрчлийн талаарх саналуудыг Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газарт хүргүүлсэн” гэв.

Cаналд зарим сум, дүүрэгт шүүхийн шийдвэр гараад байхад саналын хуудас хэвлэгдсэн гэх шалтгаанаар АН-аас нэр дэвшигчдийг бүртгэхгүй байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Марений Төлег, Байдиковын Аманкелди, Сагсай сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Торпахын Мурат, Меденханы Тилепберген, Ногооннуур сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Заводханы Серикбай нарыг бүртгээгүй юм байна.

Мөн хуулийн дагуу нэг иргэн нэг л хэсэгт зөвхөн хурууны хээг таниулан санал өгөх боломжтой байлгах, сонгогчдын санал өгсөн эсэх байдлыг тэмдэглэхийг сануулжээ. Мөн  хурууны тэмдэглэгээг ашиглах асуудлын хүрээнд 2016 оны зургадугаар сарын 27-ны өдөр УБЕГ, Статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайханы аймаг, дүүргийн сонгуулийн хороонд явуулсан 1/8196 албан тоотын дагуу 73 мянган иргэн хурууны хээ таниулахгүй зөвхөн иргэний үнэмлэхээр санал өгүүлсэн асуудлыг давтан гаргуулахгүй байхыг хүссэн байна.

Өөр нэг зүйл нь санал хураалтын цаг дуустал санал хураалтын автомат машиныг сүлжээнээс салгах, санал хураалтын явцын дүн болон аливаа мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах, тухайн орон нутагт бүртгэлгүй иргэдийг санал хураалтад оролцуулахгүй байх, тухайлбал хугацаат цэргийн албан хаагчдыг зохион байгуулалттайгаар санал өгүүлэх хууль бус ажиллагааг таслан зогсоох зэрэг асуудлуудыг судалж, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу шийдвэрлэхийг хүссэн байна.

Г.Аким: Ахмадууд тэнэг хүмүүс биш, ойлгоно

Өмнөх парламентын баталсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг шинэ парламент хүчингүй болгосон билээ. Тэгвэл тус хуулийг хүчингүй болгох нь үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж ахмадууд Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Энэ талаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан ахмадуудыг төлөөлөн МУСГЗ, доктор, профессор, нэрт дуун хөрвүүлэгч Г.Аким “Хамтын тэтгэврийн тухай хууль баталсан нь олон хүнд тустай, амьдралд хэрэгтэй хууль болсон.

Гэтэл шинэ Засгийн газар байгуулагдаад өмнөх парламентын баталсан сайн хуулийг цуцаллаа. Түүнийхээ оронд “Насны хишиг” өгөхөөр болж байгаа юм байна. Ахмадууд бид залуу насандаа улс эх орныхоо төлөө хийж, бүтээж, түүнээсээ татвар төлдөг байсан. Гэтэл ихэнх нь тэтгэврийн насанд хүрч чадалгүй, эс бол цөөн хэдэн жил тэтгэвэр аваад хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Хамтын тэтгэврийн тухай хуулиар тэтгэврээ авч чадахгүй хүмүүс ар, гэр, хань ижилдээ өвлүүлэн үлдээх боломжтой байсан.
Гэтэл энэ хуулийг хүчингүй болгож байгаа нь Үндсэн хуулийн гурван заалтыг зөрчиж байна гэж үзээд хэсэг ахмадууд Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Тодруулбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 19 дүгээр зүлийн 19.1-ийг зөрчсөн учраас Үндсэн хуулийн Цэцэд хандсан.

Сонгуулийн үр дүнгээр төр засаг солигдох нь хамаагүй ганцхан төрийн залгамж чанартай, өмнөх засгийнхаа хийж хэрэгжүүлж байсан зөв, зүйтэй ажлыг үргэлжлүүлэх ёстой. Улстөрчдийн үл ойлголцол, залгамж чанаргүй байдлын золиос ард түмэн болох ёсгүй. Тэтгэвэр бол бидний насан туршдаа хуримтлуулсан хувийн өмч. Энэ өмч хөрөнгийг өвлүүлэх эхний алхам нь Хамтын тэтгэврийн тухай хууль байсан. Үүнийг шинэ засаг гараад хүчингүй болгож болохгүй” гэсэн юм. Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгож оронд нь “Насны хишиг” хөтөлбөрөөр 70-аас дээш насныханд улирал тутамд олгохоор болсон билээ. Энэ талаар тэрбээр “Одоо “Насны хишиг” гээд насаар нь ялгаварлаж олгох гэж байна.

Уг нь Үндсэн хуульд нас, хүйсээр нь ялгаварлахгүй гэсэн байдаг биз дээ. 60-70 насныхан шоовдор, түүнээс хөгшин бол нэг хэдэн төгрөг өгөх нь л дээ. Өөрөөр хэлбэл, сардаа 10-20 мянган төгрөг өгөх л юм шиг байна. Тэгээд болоогүй “Насны хишиг” гэж нэрлээд байх юм. Гэтэл хишиг гэдэг үг чинь хүнд өөрөөсөө зүгээр бэлэг өгөхийг хэлдэг. Гэтэл МАН-ын өгөх гээд байгаа энэ мөнгө чинь бидний төрд зээлүүлсэн эргүүлээд авч байгаа хэлбэр. Харин эргүүлээд төлөхдөө хишиг хүртээж байна гэдэг маягаар өгч байгаа. Бодвол хишиг гэхээр л хөөрхий ахмадуудыг төр минь хишиг хүртээлээ гээд шогширно гэж ойлгосон байх. Бид чинь тэнэг хүмүүс биш,  ойлгоно” хэмээсэн юм.

МАН-ынхан төрийн албыг наймааны хэрэгсэл болголоо гэв

УИХ дахь АН-ын бүлэг 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн МАН-ын Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг ураг төрөл, хамаатан садан, уяачдын, давхар дээлтэй мэргэжлийн бус Засгийн газар байгуулагдсан хэмээн дүгнэжээ. Тиймээс МАН-ын Засгийн газрын 100 хоногт албан ёсны дүгнэлт өгч байгаагаа танилцууллаа.

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан “Эрх баригч иргэдэд амлаж байснаасаа эсрэг шийдвэрүүдийг удаа дараа гаргасаар байна. Эрх барьсан өдрөөсөө төрийн албанд халаа, сэлгээг өрнүүлэн төрлийн томилгоог хийж олон мянган мэргэшсэн төрийн албан хаагчдыг хоморголон халсан шийдвэрүүд нь төрийн албыг наймааны хэрэгсэл болголоо.

Түүнчлэн Олон улсын Валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт л хамрагдахгүй бол болохгүй байгаагаа ярьж, гадаадын банкуудыг Монголд оруулж ирж, эдийн засгаа сэргээх бодлого баримталж буйгаа хямрал гэдэг үгээр тайлбарласаар байна. Түүнчлэн төсөв хүнд байна гэсэн атлаа дэд сайдууд буюу түүний ажлын алба нэртэй туслах, жолооч нарыг дахин бий болгож, найман гишүүн “давхар дээлтэй” ажиллаж байна” гэлээ. Мөн өмнөх дөрвөн жилийн Засгийн газар 100 хоногт ямар ажлууд хийснийг одоогийн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажилтай харьцуулжээ.

Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт

/Монгол Ардын Нам - 2016 он/

Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт

/Ардчилсан нам - 2012 он/

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн Засгийн газар 2016 оны долдугаар сарын 30-ны өдөр бүрдсэн.

Монгол Улсын 27 дахь Ерөнхий Сайд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар 2012 оны наймдугаар сарын 20-ны өдөр бүрдсэн.

2016.08.22 Гадаадад их дээд сургуульд сурах оюутны сургалтын тэтгэлгийг зогсоолоо. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсдын тэтгэлгийг зогсоов. "Сайн оюутан" хариуцлага бий болгох хөтөлбөрийг зогсоосон.

2012.10.02 Гадаадад сурах оюутны тэтгэлгийг нээлттэй явуулдаг болов.

2016.08.22 "Сайн хашаа" хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосон.

2012.11.04 Хямд нүүрс худалдаалдаг "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв. 1 тонн нь 200,000 төгрөгийн үнэтэй нүүрсийг иргэдэд 80,000 төгрөгөөр хүргэдэг болсон.

2016.08.22 "Сайн малчин" хөтөллбөрийг зогсоож, малын хөлийн албан татварыг шинээр буй болгохыг мэдээлэв.

2013.01.12 Малчдын хоршоог хөгжүүлэх талаар зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг батлав.

2016.09.01 Засгийн газар бүрдээд 31 хоногийн дараа ах дүү, хамаатан садан, ураг төрлөө төрийн өндөр албан тушаалд томилж эхэлсэн. Одоо ч үргэлжилж байна.

2012.08.26 Засгийн газар бүрдээд зургаа дахь хоног дээрээ гаргасан шийдвэр нь Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгов.

2016.09.01 Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг зогсоов.

2012.09.11 "Шинэчилж шийдье 222" төрийн ажилд иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулсан.

2016.09.07 Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгов.

2012.09.21 Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл санаачилсан.

2016.09.12 "11-11" төвийг татан буулгалаа.

2012.10.12 Засгийн газар нүд чихээ нээж, иргэдээс мэдээлэл авах, санал гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг эргээд мэдэгдэх "11-11" төв ажиллаж эхэлсэн.

2016.09.20 Төрийн албан хаагчдыг хоморголон халж эхлэв.

- МАН-ын Засгийн газрын найман гишүүн "давхар дээлтэй" ажиллаж байна.

- Дэд сайдын албан тушаалыг бий болгов.

- Цалингийн татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

- Эмч, багш нарын 36 сарын тэтгэмжийг бууруулав.

2012.09.03 Нийтийн алба 08:00 цагаас ажиллаж эхлэдэг болов.

2016.09.22 Архи, тамхины онцгой албан татварыг 20 хувиар нэмэгдүүлэх санал өргөн барив.

2012.09.19 Хүүхдэд архи, тамхи худалдаж, үйлчилбэл тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргалаа.

2016.09.22 Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг бууруулав.

2012.11.17 Засгийн газраас 2015 он гэхэд 21 аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох шийдвэр гаргасан.

2016.09.26 Хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг ялгавартай өгөхөөр болов. Хүүхэд хамгаалын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулав.

2012.10.22 Халамж хүүхэд рүү чиглэж орон даяар хүүхдийн мөнгө олгож эхлэв.

2016.09.29 Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулав.

- Зөрчлийн тухай хуулийг буцаасан.

2012.11.13 Хууль зүйн шинэчлэл эрчимжив.

2016.09.29 Шинэ төрлийн татварууд бий болгохоо мэдэгдэж, 2017 оноос хэрэгжүүлэхээр ярьж түр хойшлуулсан.

/- Орон сууцны шинэ татвар бий болгоно

- Суудлын автомашины татвар нэмэгдэнэ

- Цалингийн татвар төлнө

-ХАОАТ-ыг нэмнэ

- Ашигт малтмалын татварыг өсгөнө

- Аж ахуй нэгж орлогын албан татварыг нэмэгдүүлнэ гэв/.

2012.11.03 "Үйлдвэржилтийн шинэ эрин үе" зарласныг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг батлав. /Шинэ төрлийн үйлдвэрүүдийг хөгжүүлж иргэдэд ажлын байр бий болгохыг уг тогтоолд чухалчлав/.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
С.Батболд: Ази Европыг холбосон...
Дэлхийн шилдэг гэрэл зураг:...

Ж.Эрдэнэбат vs Н.Алтанхуяг 100 хоног

Отгонмягмар 2016-10-13

Сэдвүүд : #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

4 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

4 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

16 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

16 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-02 өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах