• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нийтийн тээвэрт нэг төлөлтөөр 4 удаа үйлчлүүлэх төлбөрийг 1000 төгрөг болгоно

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хэлэлцэж байгаа асуудлуудтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар хуралдаанд оролцож, мэдээлэл танилцуулга хийлээ. Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлж буй 16 журам Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тодотгосон юм.

Харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дээрх 16 журмаас өнөөдөр есийнх нь танилцуулгыг хийв. Юуны түрүүнд Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг танилцууллаа. Журмаар энэхүү сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга удирдах юм. Сангийн хөрөнгө нь Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд заасны дагуу авто замын төлбөртэй бүсийн төлбөрөөс бүрдэнэ. Мөн нийтийн тээврийн автобусыг төлбөртэй ашиглаж байгаа аж ахуйн нэгжээс төлөх төлбөр, нийтийн тээврийн хэрэгслийн гадна дотно байршуулсан болон автобусан дахь дэлгэц дээр явуулсан зар сурталчилгааны орлогоос бүрдүүлэхээр тооцжээ. 

Засаг дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийт 600 автобус оруулж ирж байгаа бөгөөд энэ сардаа багтаж бүгд Улаанбаатарт ирнэ гэлээ. Мөн эдгээр автобусыг нийслэлийн харьяа олон нийтийн өмчит автобус компани болон хувийн секторуудад өгөхөөр төлөвлөж байгаа аж. Тэгэхдээ Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн журмын дагуу эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох юм. Тэрбээр “Нийтийн тээврийг хөгжүүлэх санг мөнгөжүүлж чадвал дахин дунд оврын болон их багтаамжийн автобус худалдан авах боломж бүрдэнэ. Мөн такси үйлчилгээ, дүүжин тээвэр, метро зэрэг нийтийн тээврийн бусад хэрэгслийн төслийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ” гэлээ. Энэхүү асуудлыг энэ сарын 25-нд болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.  

Бүх авто зогсоолыг нэгдсэн системд бүртгэнэ

Мөн Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмын төслийг хэлэлцэв. Хотын хүн амын өсөлт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос хамааран сүүлийн жилүүдэд Улаанбаатарт авто зогсоолын эрэлт хэрэгцээ ихээр нэмэгдсэн. 

Жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгддэг аж. Дэлхийн ихэнх улс оронд бүх авто зогсоол төлбөртэй байх зарчим баримтлан, зогсоолын зөв зохистой менежментийг хэрэгжүүлэх нь замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдолтой гэж үздэг. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт авто замын түгжрэлийг бууруулах, зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх хүрээнд энэхүү журмын төслийг боловсруулсан байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт өмчийн хэлбэрээс үл хамааран авто зогсоолын төрөл, тэдгээрийн нийтлэг шаардлагыг хотын стандартаар тогтоохоор тусгажээ. Бүх төрлийн авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч нь авто зогсоолын нэгдсэн системд холбогдсон байна. Ингэснээр иргэд сул чөлөөтэй авто зогсоолын мэдээллийг авах боломж бүрдэнэ. Мөн авто зогсоолоор үйлчлүүлж буй этгээдийн тоон мэдээллийг үнэн зөв гаргах боломж бүрдэх юм байна. Зогсоолыг:

  • Төвлөрсөн ил авто зогсоол
  • Төвлөрсөн дотор авто зогсоол
  • Орон сууцны хороолол дундах авто зогсоол
  • Гудамж, зам дагуух авто зогсоол
  • Их багтаамжтай газар доорх авто зогсоол
  • Их багтаамжтай олон давхар зогсоол
  • Гол гудамж, зорчих хэсгийн хажуугийн зогсоол гэж төлөвлөнө.

Мөн авто зогсоол барьж байгуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна. Түүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжтой. Эцэст нь дотоод гадаадын хөрөнгө оруулагч, иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр барьж байгуулах боломжтой байхаар тусгажээ.

Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар танилцуулав

Зөвлөлийн хурлаар мөн нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тотгоох тухай асуудлыг хэлэлцэв. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал 2022 оны жилийн эцсийн байдлаар манай улсад 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Үүний 56 хувь буюу 710 гаруй мянга нь Улаанбаатарт бүртгэлтэй байна. 2012-2021 оны тоон мэдээлэлд үндэслэн тооцоход 2025 он гэхэд Улаанбаатар хотод 840 орчим мянга, 2030 онд 1 сая 129 мянга, 2035 онд 1.5 сая, 2040 онд 2 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдэх тооцоололтой байгаа аж. Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 1213 км. Гэвч өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг автозамын нэвтрүүлэх чадвар хангаж чадахгүй байгаа юм.

Мөн энэ байдлаараа үргэлжилбэл 2040 он гэхэд Улаанбаатар хотын автозамын хурд 0 км/ц буюу бүтэн өдрийн турш түгжрэлтэй байна гэсэн үг. Авто замын түгжрэл хамгийн их үүсдэг их тойруугийн бүсэд өдөрт 198-233 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Энэ төвлөрлийн бүсийн автозамын урт нь 62 км. Энэ уртад тээврийн хэрэгслийн хурд, жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын урт, тээврийн хэрэгслийн урт зэргийг тооцоод автомашин 25 км/ц хурдтай явахад 85783 тээврийн хэрэгсэл л хөдөлгөөнд оролцох боломжтой. Харин 157 мянга тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэж тооцвол автомашин 9-24 км/ цагийн хурдтай л явах боломжтой юм. Иймээс нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дугаар авсан тээврийн хэрэгслийн тоогоор тогтоохоор тогтоолын төсөл боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар танилцуулсан юм.Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан төлөөлөгч П.Ганзориг хязгаартай олгож эхэлснээр  дугаарын үнэ өсөх, дамлах, мэдээлэл болон шийдвэр гаргахад ойр хүмүүс өөртөө давуу байдал бий болгохгүй байх зохицуулалтыг хэрхэн шийдвэрлэж байгааг тодрууллаа. Тухайлбал, 2-оос дээш дугаар эзэмшигчээс татвар тогтоох гэх мэт зохицуулалтын арга хэмжээг авах ёстойг санууллаа. Төлөөлөгчийн саналыг хэлэлцүүлгийн явцад төсөлд тусгах боломжтой аж.

Мөн авто тээврийн хэрэгслийн өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг хэлэлцэв.  Төсөлд албан татварын хэмжээг дараах байдлаар ногдуулахаар тусгажээ.  

№

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээ

Жилд ногдуулах албан татварын хэмжээ ₮

Мотоцикль /2 дугуйтай/

2500

Мотоцикль /3 дугуйтай/

4000

Суудлын автомашин:

-       2001 см3 хүртэл

-       2001-3001 см3 хүртэл

-       3001 см3 болон түүнээс дээш

Цилиндрйн багтаамжийн нэг см3 тутамд

24

27

33

Микробус /15 хүртэл суудалтай /

35000

Автобус

52000

Ачааны машин: /даацаар-тонн/

-       1/1 хүртэл тонн

-       1-2 тонн

-       2-3 тонн

-       3-5 тонн

-       5-8 тонн

-       8-10 тонн

-       10-20 тонн

-       20-30 тонн

-       30-40 тонн

-       40-50 тонн

-       50-60 тонн

-       60-70 тонн

-       70-80 тонн

-       80-90 тонн

-       90-100 тонн

-       100 тонноос дээш

30000

45000

55000

75000

120000

135000

150000

210000

270000

330000

420000

480000

540000

600000

660000

720000

Тусгай зориулалтын автомашин

16000

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

18000

Бага оврын трактор

8000

Чиргүүл -даацын 1 тонн тутамд

8000

Цахилгаан автомашин

0

Нийтийн тээвэрт нэг төлөлтөөр 4 удаа үйлчлүүлэх төлбөрийг ₮1000 болгоно

Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах тогтоолын төслийг мөн хуралд танилцууллаа. Танилцуулгад дурдсанаар нийтийн тээврийн Жаргалант тосгон-Хархорин чиглэлээс бусад бүх чиглэлд зорчих нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг том хүн 600 болон 1000, хүүхэд 200 төгрөгөөр тогтоохоор төсөлд тусгажээ. Нэг удаагийн энэ төлбөрөөр өдөрт 4 удаа нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эрх бүрдэнэ. Улмаар иргэнд ирэх төлбөрийн ачаалал буурна, мөн хэмжээгээр нийтийн тээврийн салбарын алдагдал буурна гэж тооцож байгаа юм.

Товчхон:

  • Нийслэлийн зам талбайн цэвэрлэгээний тариф 1 м/кв нь 50 төгрөг байгааг 70 болгон нэмэгдүүлэхээр танилцууллаа. Ийн нэмэгдүүлж байгаа нь шатахууны үнийн өсөлт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдсан өөрчлөлт юм.
  • Монгол улс, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийг ойг тохиолдуулан Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас Нийслэлийн ИТХ-д, Монгол улсын Гадаад харилцааны яамнаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Улаанбаатар хотын аль нэг гудамжийг Лондон хотын нэрэмжит болгох хүсэлтийг ирүүлсэн байна. Улмаар Баянгол дүүрэг 26-р хороо, Нарны гүүрээс зүүн тийш Нарны хорооллын дагуу, Чингисийн өргөн чөлөөний доогуур зүүн тийш Нарны замын нүхэн гарц хүртэл 1,8 км авто замыг Лондонгийн гудамж хэмээн нэрлэхээр төлөвлөж байна.
  • Чингис хааны есөн өрлөгийн нэг Урианхан овгийн Хабаны хөвүүн Сүбээдэй баатрын мэндэлсний 850 жилийн ой 2025 онд болно. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шагайн харвааны зүүн тал, Нийслэл хүрээ өргөн чөлөөнөөс хойш Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талаар Махатма Гандигийн гудамж хүртэл 0.5 км авто замыг Сүбээдэй баатрын гудамж хэмээн нэршүүлэх саналыг тус тус ирүүлжээ.
  • Нийслэлийн төвийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Жаргалант, Эмээлт, Туул тосгон, Өлзийн хорооноос бусад бүх хорооны нутаг дэвсгэр, Богд уул мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд хамрагдсан. Мөн СХД-ийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Шар цэрэгт” гэх газрын хориглосон бүсийн хязгаарыг нэмэгдүүлэх санал гаргасан юм. Хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдсон зардлыг нөхөн төлүүлэх журмыг танилцууллаа. Эдгээр болон бусад асуудлыг энэ сарын 25-нд болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
KOICA – ийн төсөл үр дүнгээ танилцууллаа
Гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр
Бороо орохгүй, өдөртөө 14-16 хэм дулаан байна
Долоон жилийн хөдөлмөр-зургаан сая ам.долларын хөрөнгө оруулалт

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Яам, Агентлаг
  • •Сурвалжлага
  • •Чуулган
  • •Боловсрол
  • •Сонгууль
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •ММ-ын тодруулга
  • •Шүүхийн танхимаас
ХУРААХ
Улсын нөөцөөс зам, даваа...
Г.Занданшатар: Хөрөнгө...

Нийтийн тээвэрт нэг төлөлтөөр 4 удаа үйлчлүүлэх төлбөрийг 1000 төгрөг болгоно

Kuzmo 2024-01-18

ФОТО:

Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
KOICA – ийн төсөл үр дүнгээ танилцууллаа
Гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр
Бороо орохгүй, өдөртөө 14-16 хэм дулаан байна
Долоон жилийн хөдөлмөр-зургаан сая ам.долларын хөрөнгө оруулалт
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

9 цагийн өмнө өмнө

Төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ

9 цагийн өмнө өмнө

Цогтцэций-Ханги чиглэлд нэг удаад 1.2 сая төгрөгийн авто замын төлбөр төлж байна

10 цагийн өмнө өмнө

KOICA – ийн төсөл үр дүнгээ танилцууллаа

10 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 14-16 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ

1 өдрийн өмнө өмнө

Долоон жилийн хөдөлмөр-зургаан сая ам.долларын хөрөнгө оруулалт

1 өдрийн өмнө өмнө

Сургалт, судалгааны 10 лаборатори байгуулжээ

1 өдрийн өмнө өмнө

Шатахууны мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч ороод, 4.8 сая төгрөг залилуулжээ

1 өдрийн өмнө өмнө

"Нээлтэй парламент" танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

2 өдрийн өмнө өмнө

“Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн

2 өдрийн өмнө өмнө

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна

2 өдрийн өмнө өмнө

“BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээн манай улсын эдийн засагт ямар үр ашигтай вэ

2 өдрийн өмнө өмнө

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

2 өдрийн өмнө өмнө

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буйд талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

Үдээс өмнө бага зэргийн бороо орно

2026-09-03 өмнө

“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ

2026-09-03 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

2026-09-03 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-03 өмнө

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

2026-09-03 өмнө

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

САНАЛ БОЛГОХ
1 өдрийн өмнө өмнө

Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ

2026-08-31 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглоно

2026-09-01 өмнө

Г.Жаргалсайхан: Улаанбаатарт гэрт ойр 21 сургуулийг шинээр байгуулж, 8739 хүүхэд суралцана

2026-08-31 өмнө

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

2026-09-02 өмнө

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

2026-09-02 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

2026-09-01 өмнө

Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

2026-08-31 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

2026-09-02 өмнө

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

2026-08-31 өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ

2026-08-31 өмнө

Маргааш буюу 9-р сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-09-02 өмнө

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд эхлүүлнэ

2026-09-01 өмнө

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

2026-08-31 өмнө

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

2026-09-01 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-08-31 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-08-31 өмнө

COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

2026-08-31 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-09-02 өмнө

Долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр

2026-09-01 өмнө

Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ

2026-09-01 өмнө

Өнөөдөр есдүгээр сарын 1

2026-09-01 өмнө

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

2026-09-02 өмнө

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

2026-09-01 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

2026-09-01 өмнө

Замын-Үүдийн гаалийн албаны дарга 88.5 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэв

2026-09-03 өмнө

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

2026-09-01 өмнө

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-09-03 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-03 өмнө

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах