• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Иргэд автобусанд зүүгдэж, хөлдөж үхтлээ хүлээж зогсож байгаад хотын дарга буруутай

Т.Эрдмаа 

Монголчуудад “Нухыг нь авах гээд нүдийг нь сохлов”  гэсэн хэлц үг бий. Тэгвэл Нийслэлийн нийтийн тээвэрт энэ яг тохирч байна. Учир нь 1990 оны дунд үе шиг автобусны буудлууд  хүнээр дүүрэн. Ирсэн автобусыг амдан гүйж зүүгдэж чирэгдэн байж суух болов. Ялангуяа төв замаар явж буй автобус, троллейбусууд пиг дүүрэн. Жолооч нь огцом тормос гишгэн чигжиж байж зүүгдэж чирэгдсэн хүмүүсээ багтааж байна. Сургуулийн хүүхдүүдэд бүр хэцүү. Томчуудад шахагдаад “Битгий шахаад байгаач. Багтарч үхлээ. Гишгэж аллаа” хэмээн орилох нь харамсалтай. Автобусанд суухдаа бөх шиг дэлэх маягтай зүтгэж нэг бариулаас атгаж аваад хоёр тийшээ займчиж чихэхгүй бол суух боломж алга. Суусан хойноо гараа гаргаж бариулаас барина гэвэл бүр худал. Ийм байхад автобусны хаалга хагас хаагдаж задарчих шахан явж байна. Юун иргэдийн аюулгүй байдал түй ч алга.  Ядаж байхад хүйтний эрч буурахгүй -30 хэм давж байгаа. Энэ хоёрдугаар сард ч үе үе хүйтэрч, цасаар шуурах цаг уурын урьдчилсан мэдээ гарсан байдаг. Дээр нь хичээл сургууль эхэлсэн болохоор автобусаар зорчигчдын тоо огцом нэмэгдсэн. 

Автобусны буудал бүр дээр наадам үзэхээр цугларсны дайтай хүнтэй. Хүйтэн байгаа учраас даарч бээрсэн хүүхэд, хүмүүс бээлийтэй гараа үлээж хоёр хөлөө хавсран хайвганаж дулаацах аядна. Тэгээд хотын даргын автобусны шинэ маршрут нь иргэдийг чирэгдүүлсэн хогийн шийдвэр боллоо хэмээн  ярьсан хүмүүс л хаа сайгүй байна. Ингэж автобусанд суух гэж дүүжлэгдэж, чихэлдэж яваад хүний амь нас сүйдвэл хотын дарга Х.Нямбаатар хариуцлага хүлээх үү. Амьдрал мэдэхгүй цүнх баригчид ёстой ард түмнийг алж байна даа гэлцэх юм. Уг нь хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй эвэртэн, туурайтнууд автобусны шинэ маршрутаа танилцуулахдаа

“...Богино эргэлт хийснээр автобус нэг талдаа бөөгнөрөхөөс сэргийлж байна гэсэн үг. Нэг автобусаа удаан хүлээж зогсох бус нэг чиглэлийн автобусанд суугаад тэндээсээ дамжин сууж илүү хурдан зорчих боломжийг бүрдүүлж байгаа... Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 110 чиглэлд 1017 автобус үйлчилгээнд явж байна. Үүнийг өөрчилж, нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 74 чиглэлд 1075 автобус үйлчилгээнд явуулахаар авто­бус­ны чиглэлийг шинэчлэн төлөв­лөсөн. Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замуудаар олон чиглэлийн автобуснууд давхцаж явдгаас үүдэн түгжрэл үүсэж, хүлээлт их болдог гэж үзсэн. Тиймээс гол магистрал зургаан шугамаар нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлж, бусад чиглэлийг тойрог хэлбэрээр холбохоор төлөвлөн богино эргэлтийн 40 чиглэл гаргасан” хэмээн сүр жавхлантай мэдээлсэн билээ.  

Гэтэл аль ч буудал  дээр хүний бөөгнөрөл үүсэж  автобусанд суух гэж “дайн” болдог  болов.  Үүнийг иргэд дараах байдлаар  тайлбарлаж байна. Тодруулбал, богино эргэлтийн автобусанд ямар ч цагийн менежмент алга. Ийм учраас автобус нь нэг талдаа гарчхаад байна. Ийм тохиолдолд автобус хүлээж нэг цаг орчим зогсох нь энүүхэнд байна  гэсэн шүүмжлэл өрнөв.  Мөн чиглэл  бүрийн богино эргэлтийн автобуснууд нэг дор цугларч түгжрэл үүсгэх болсон гэлээ. Үүнээс гадна төв замаар явдаг байсан автобусны чиглэл цөөрснөөс үүдээд автобусны буудлууд дээр хүний бөөгнөрөл үүсдэг боллоо гэж байгаа юм. Өмнө нь чиглэл бүрээс автобус ирдэг байсан тул иргэд буудал дээр удаан зогсдоггүй байлаа гэсэн билээ гэсэн шүүмжлэл гарч байна. Зарим иргэний цахим хаягтаа оруулсан бичвэрийг сонирхъё. 

Нэгэн иргэн “Сэтгэл өвдөөд байна. Сая автобусны буудлын  хажуугийн  зогсоолд машинтайгаа охиноо хүлээгээд цаг гаран зогслоо. Гэтэл нэг ч автобус ирсэнгүй. Автобусны буудал дээр байсан эгчийг та машинд суугаад автобусаа хүлээх үү би энд охиноо хүлээж байна гэтэл эгч ашгүй дээ гээд хэсэг суугаад дулаацаад буулаа. Гэтэл 3,4-р ангийн бололтой нэг хүү намайг ирснээс хойш л байж байсан юм. Би миний дүү суугаад дулаацчих гээд зөндөө гуйлаа. Ээж, аав танихгүй хүний машинд сууж болохгүй гэсэн гээд огт суусангүй. Аргагүй дээ би ч бас хүүхдэдээ сууж болохгүй гэж хэлдэг. Томчууд, хүүхдүүд аль аль нь “Осголоо” шүү дээ” гэжээ. 

Бас нэг иргэн “Баруун дөрвөн  замаас алхаад алхаад  нэмэргүй автобус нь байхгүй. Автобусны буудлууд бүгд дүүрэн, пиг хүнтэй автобуснууд нь буудал дээрээ зогсохгүй хол очиж зогсоод яваад байна лээ” гэжээ. 

Бас нэгэн иргэн “Замын цагдаад ажиллаж байсан эрхэм богино эргэлт зөв байсан талаар нийтэлсэн. Зарим зүйл дээр тантай санал нийлдэг. Гэхдээ  энэ  туршилтыг ийм хүйтэн, ийм асуудалтай үед ингэж муйхраар хийж болохгүй юм байна. Яармагаас 21-р хороолол явах хүн надаас шинэ маршрутаар яаж явах вэ хараад өгөөч гэхээр нь харлаа. Яаж ч хараад гурав дамжихаар байна. За яахав гурав дамжаад яваг, хурдан бол болоо гэтэл дамжих гээд алхахдаа хотын хамгийн том уулзваруудын хоёрыг нь явган хөндлөн гарна. Дамжиж суух буудал хооронд алхах зайг нь хэмжихэд наад зах нь нэг км гаран болж байх жишээний. Богино эргэлтийг буруу гээгүй. Зөв гэдэгтэй нь санал нийлнэ. Гэхдээ тэгш сондгойгоор хязгаарласан, гадаа -30 хэм гарч хүйтэн хонож байгаа хүйтэнд мөсөн гулгуурын талбай болсон зам дээр  туршилт хийж болохгүй.  Зуны амралтын цагт  иргэдийг мэдээллээр маш сайн хангаад, ухаалаг утасны апп-аа  тултал хөгжүүлээд тэр богино эргэлтээ туршсан бол ингэж эргэж буцсан юм болохгүй,  таны хүссэн үр дүнд бүрэн хүрэх боломжтой байсан байх” гэжээ. Энэ бүгдэд иргэд хотын дарга Х.Нямбаатарыг буруутгаж байна. Угаасаа тэр буруутай шүү дээ. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны хоёрдугаар сарын 01. Пүрэв. №011 (5929)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
2023 онд хэрэг бүртгэлт явуулсан...
Диман Лилард Багсын өмсгөлтэй...

Иргэд автобусанд зүүгдэж, хөлдөж үхтлээ хүлээж зогсож байгаад хотын дарга буруутай

Kuzmo 2024-02-01

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

5 цагийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

10 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

11 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

11 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

11 цагийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

11 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

11 цагийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

11 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах