• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Занданшатар: ХЭҮК-ын шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцуулж, ажиллах хэрэгтэй

УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос “Монгол дахь  хүний эрх, эрх чөлөөний  байдлын талаарх 23 дахь илтгэл”-ээ танилцууллаа.

Тус комиссоос ирүүлсэн энэхүү илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар, улмаар УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлнэ.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид илтгэлээ танилцууллаа. Тэрбээр, энэ удаагийн илтгэлийг “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал”, “Хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал”, “Иргэний болон байгаль орчны чиглэлээр хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”, “Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцооны асуудал” гэсэн долоон сэдвийн хүрээнд боловсруулсан. Тухайлбал, хүрээлэн буй орчны асуудлаар 180 улсыг хамруулсан 2022 оны индексийн үзүүлэлтээр Монгол Улс 155 дугаар байранд байна. Агаарын, хөрсний, усны бохирдол нь үндэсний болон олон улсын стандартын үзүүлэлтээр ноцтой түвшинд байгаа тул орчны чанарыг зохистой түвшинд хүргэх, аюулгүй орчны стандартын хэрэгжилтийг хангах асуудал нэн тулгамдсан болохыг илэрхийлж байна. Энэ сэдвийн хүрээнд эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрхийн хэрэгжилтийг хангахад анхаарах 14 санал дэвшүүллээ гээд бүлэг тус бүрээр нь хүний эрхийн дүгнэлтээ танилцуулж эрхийн хэрэгжилтийг хангах саналаа дэвшүүлэв. Тухайлбал, Монгол Улсын боловсролын салбарын бодлого, эрх зүйн зохицуулалтад тасралтгүй шинэчлэл хийгдэж байгаа ч хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн, хот суурин газрын хүн амын хэт нягтрал, суурьшлын тархалтаас шалтгаалан боловсролын үйлчилгээг эрх тэгш, чанартай хүргэж чадахгүй байна.  

Мөн хүүхдийн эрхийн чиглэлээр тэр дундаа эмзэг, эрсдэлтэй бүлэгт хамаарах хагас болон бүтэн өнчин хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудал орхигдож байгаа нь төрийн болон төрийн бус байгууллагуудын тайлан мэдээ, судалгаа, ХЭҮК-т ирж буй гомдол, мэдээлэл, түүний мөрөөр хийсэн хяналт шалгалтын үр дүн илтгэж байна. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах, холбогдох шийдвэр гаргуулахаар 9 санал дэвшүүлсэн.  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 23 дахь илтгэлд 7 бүлгийн хүрээнд 54 саналыг тусгасан гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Энэ хаврын чуулганаар хүний эрхийг хангах багц хуулийн төсөл,Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл зэрэг хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр УИХ-ын зарим гишүүд хуулийн төсөл өргөн мэдүүлсэн байгаа. Эдгээр хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэхэд энэхүү илтгэлд тусгагдсан санал, зөвлөмж чухал юм. Хүний эрхийн үндэсний комисс УИХ-ын Хууль зүйн байнгын хороотой хамтран аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж буй зарим нэг аймгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, бодит үр дүн гаргаж, эргээд ард иргэддээ мэдээлдэг байх шаардлагатай байна. Мөн орон нутгийн хүүхдүүдийн сурч боловсрох эрх хэр хангагдаж буй ч судалж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэх боломжтой юм.

Энэ мэтчилэн Хүний эрхийн үндэсний комисс нээлттэй ажиллаж чадвал иргэдийн хүний эрхийн мэдлэг дээшилж, та бүхний үйл ажиллагааг ч эргээд дэмжиж ажиллана. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэд эрүүл, аюулгүй амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглахад байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй гэсэн агуулга бүхий заалт орсон. Иргэдийн мэдэх эрхийг хангах хүрээнд далд буй хүний эрхийн зөрчлийг илрүүлэн, мэдээлж, үр дүн гаргах нь чухал юм. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй албан тушаалтныг хуульд заасан үндэслэлээр албан тушаал бууруулах, чөлөөлөх, огцруулах, хуулийн этгээдийн үйл ажиллагааны зөвшөөрлийг цуцлах, зогсоох саналаа эрх бүхий албан тушаалтанд гаргаж ажиллах хэрэгтэй.  Комисс, комиссын гишүүн нэг бүрийн үйл ажиллагааны ил тод байдал нь иргэдийн мэдэх эрхийг хангаж, улмаар хүний эрхийн мэдлэгтэй иргэд Комиссын үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно. Илтгэлийг сонсох нэг өөр хэрэг, хэрэгжилтийг хангахад чиглэж ажиллах механизмыг бүрдүүлэх нь чухал байна гэв.

Уулзалтад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Н.Энхбаяр нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо
Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
ХУРААХ
NBA-ын талбайд болсон тоглолтын...
Өдөртөө 5-7 градус дулаан байна

Г.Занданшатар: ХЭҮК-ын шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцуулж, ажиллах хэрэгтэй

Kuzmo 2024-04-02
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Г.Занданшатар: ХЭҮК-ын шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцуулж, ажиллах хэрэгтэй

УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос “Монгол дахь  хүний эрх, эрх чөлөөний  байдлын талаарх 23 дахь илтгэл”-ээ танилцууллаа.

Тус комиссоос ирүүлсэн энэхүү илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар, улмаар УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлнэ.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид илтгэлээ танилцууллаа. Тэрбээр, энэ удаагийн илтгэлийг “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал”, “Хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал”, “Иргэний болон байгаль орчны чиглэлээр хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”, “Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцооны асуудал” гэсэн долоон сэдвийн хүрээнд боловсруулсан. Тухайлбал, хүрээлэн буй орчны асуудлаар 180 улсыг хамруулсан 2022 оны индексийн үзүүлэлтээр Монгол Улс 155 дугаар байранд байна. Агаарын, хөрсний, усны бохирдол нь үндэсний болон олон улсын стандартын үзүүлэлтээр ноцтой түвшинд байгаа тул орчны чанарыг зохистой түвшинд хүргэх, аюулгүй орчны стандартын хэрэгжилтийг хангах асуудал нэн тулгамдсан болохыг илэрхийлж байна. Энэ сэдвийн хүрээнд эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрхийн хэрэгжилтийг хангахад анхаарах 14 санал дэвшүүллээ гээд бүлэг тус бүрээр нь хүний эрхийн дүгнэлтээ танилцуулж эрхийн хэрэгжилтийг хангах саналаа дэвшүүлэв. Тухайлбал, Монгол Улсын боловсролын салбарын бодлого, эрх зүйн зохицуулалтад тасралтгүй шинэчлэл хийгдэж байгаа ч хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн, хот суурин газрын хүн амын хэт нягтрал, суурьшлын тархалтаас шалтгаалан боловсролын үйлчилгээг эрх тэгш, чанартай хүргэж чадахгүй байна.  

Мөн хүүхдийн эрхийн чиглэлээр тэр дундаа эмзэг, эрсдэлтэй бүлэгт хамаарах хагас болон бүтэн өнчин хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудал орхигдож байгаа нь төрийн болон төрийн бус байгууллагуудын тайлан мэдээ, судалгаа, ХЭҮК-т ирж буй гомдол, мэдээлэл, түүний мөрөөр хийсэн хяналт шалгалтын үр дүн илтгэж байна. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах, холбогдох шийдвэр гаргуулахаар 9 санал дэвшүүлсэн.  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 23 дахь илтгэлд 7 бүлгийн хүрээнд 54 саналыг тусгасан гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Энэ хаврын чуулганаар хүний эрхийг хангах багц хуулийн төсөл,Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл зэрэг хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр УИХ-ын зарим гишүүд хуулийн төсөл өргөн мэдүүлсэн байгаа. Эдгээр хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэхэд энэхүү илтгэлд тусгагдсан санал, зөвлөмж чухал юм. Хүний эрхийн үндэсний комисс УИХ-ын Хууль зүйн байнгын хороотой хамтран аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж буй зарим нэг аймгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, бодит үр дүн гаргаж, эргээд ард иргэддээ мэдээлдэг байх шаардлагатай байна. Мөн орон нутгийн хүүхдүүдийн сурч боловсрох эрх хэр хангагдаж буй ч судалж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэх боломжтой юм.

Энэ мэтчилэн Хүний эрхийн үндэсний комисс нээлттэй ажиллаж чадвал иргэдийн хүний эрхийн мэдлэг дээшилж, та бүхний үйл ажиллагааг ч эргээд дэмжиж ажиллана. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэд эрүүл, аюулгүй амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглахад байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй гэсэн агуулга бүхий заалт орсон. Иргэдийн мэдэх эрхийг хангах хүрээнд далд буй хүний эрхийн зөрчлийг илрүүлэн, мэдээлж, үр дүн гаргах нь чухал юм. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй албан тушаалтныг хуульд заасан үндэслэлээр албан тушаал бууруулах, чөлөөлөх, огцруулах, хуулийн этгээдийн үйл ажиллагааны зөвшөөрлийг цуцлах, зогсоох саналаа эрх бүхий албан тушаалтанд гаргаж ажиллах хэрэгтэй.  Комисс, комиссын гишүүн нэг бүрийн үйл ажиллагааны ил тод байдал нь иргэдийн мэдэх эрхийг хангаж, улмаар хүний эрхийн мэдлэгтэй иргэд Комиссын үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно. Илтгэлийг сонсох нэг өөр хэрэг, хэрэгжилтийг хангахад чиглэж ажиллах механизмыг бүрдүүлэх нь чухал байна гэв.

Уулзалтад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Н.Энхбаяр нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо
Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

5 цагийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

10 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

10 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

10 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

10 цагийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

10 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

10 цагийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

11 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах