• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АН: Улаанбаатарыг хоёр жилийн дотор "ногоон" болгоно

Ц.МЯГМАРБАЯР

Нийслэлийн Ардчилсан нам “UB 1460” нэртэй зөвлөгөөнийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулж Нийслэлийн ирэх дөрвөн жилийн төлөвлөлтийг ярилцлаа. Ирэх дөрвөн жилд хөгжүүлэх төлөвлөгөөг Нийслэлийн АН-ын дарга Т. Батцогт танилцуулсан юм. Тус хөтөлбөрийн нэг онцлог нь “Ногоон Улаанбаатар”-ыг бий болгохыг зорьж буй. Байгаль орчинд ээлтэй ногоон сууцыг барьж гэр бүлд ээлтэй, ногоон байгууламж бүхий  хот төлөвлөлт оролцогчдын анхаарлыг илүү татаж байгаа. Түүнчлэн цэцэрлэг, сургууль нь гэртээ ойрхон аюулгүй байдлыг бүрдүүлсэн хотыг төсөөлж төлөвлөсөн нь АН-ын гэр бүл хүүхэд, залуучуудад ээлтэй хот байна гэсэн нэгдсэн бодлоготой уялдсан нь хотод илүү тодоор тусаж  байна гэж олон төлөөлөгч ярьж байв. Хотын тулгамдсан асуудлын нэг болох түгжрэлийн асуудлаар Нийслэлийн намын дарга Т.Батцогт “Гурван жилийн хугацаанд бид 164 их наяд төгрөгийг хотын түгжрэлд зарцуулсан. Тэгвэл өнөөдөр түгжрэл нэг хувиар ч буурсангүй. Энэ их мөнгө хаачсан бэ. Ногоон автобусны хэрэг. Тухайн үед Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатараас ногоон автобусны талаас асууж байсан. Гэвч жилийн дараа юу болсон билээ бүгд мэдэж байгаа. Хотын салбар бүрд төсвийн мөнгийг  их бага хэмжээтэй хулгайлж байна. Мэргэжлийн байгууллага үүнийг шалгаж ил болгох  ёстой.  Гэхээ сонгууль дөхсөн энэ үед хуулийнхан хөдлөхгүй байна. Тэдний томилгоог МАН хийсэн учраас энэ бол сонгуулийн өмнө ил болохгүй нь ойлгомжтой. Найман жил түгжрэл, утаа, ядуурал, эрүүл мэнд, бизнес болон бусад бүх зүйлд “0” зогсолт хийлээ. Энэ алдагдсан найман жилийг АН засна” гэсэн юм.

АН-ын дарга Л.Гантөмөр зөвлөгөөнд оролцогчдод хандаж үг хэлсэн юм.  Тэрээр ” Хотын тулгамдсан асуудал утаа, түгжрэлийн гол шалтгаан ажилгүйдэл, ядуурал. Улаанбаатар Монгол Улсын хөгжлийн төв байх ёстой. Улаанбаатарыг жижиглэснээр хөгжил улам доройтно. Улаанбаатар хүчирхэг эдийн засагтай бол Монгол Улсын хөгжил тэр хэрээр сэргэнэ. Тиймээс нэн түрүүнд авлигачдаас салгаж дүүрэг болгоны хөрөнгө оруулалтыг бизнест чиглүүлэх. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Мэдээлэл технологийн ХАБ байгуулж 20 гаруй мянган код бичдэг залуучуудыг бэлтгэнэ.  www.burtgel.mn  e-mongolia зэргийг  блокчэйн технологиор хийж 100 хувь цахимжуулна Ингэснээр Улаанбаатараас гадаадад ажиллах боломжийг тэдэнд олгоно. Сонгинохайрхан болон Налайх дүүрэгт жижиг дунд бизнес, хүнд  хэлбэрийн үйлдвэрүүдийг Багануурт их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудыг төвлөрүүлэх зэргээр монголчууд хаана ажиллаж болохоор байна тэнд нь ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн ирэх дөрвөн жилд нүүрснээс салж ногоон байгууламж бүхий ногоон Улаанбаатарыг бий болгоно. Нүүрс байгаа цагт утаа байна. Шийдэл нь эко+эрчим хүч. Тиймээс эрчим хүчний асуудлыг жилийн дотор шийдвэрлэнэ” гэсэн юм. Тэд “UB1460” гэдгээ ирэх дөрвөн жилд 1460 хоног байгаа учраас ингэж нэрлэсэн гэлээ. Мөн ипотекийн зээлд сард нэг сая  төгрөг төлж буйг гурав дахин бууруулж 300 мянган төгрөг төлдөг болгох мөн түгжрэлийг нүхэн гарцаар шийдвэрлэнэ.Хүмүүсийн ажил орлого сайжрах тусам амьдрах орчин цэцэглэнэ. Мөн Туул голыг огт хөндөхгүйгээр Богд уулын урд талаар төмөр зам, Алтанбулаг-Эрээнийг холбосон хурдны зам тавина. Ингэснээр Улаанбаатар хотын төвийн нэвтрэлтийг илүү сийрэг, хөнгөн болгох боломжтой. Эрүүл мэндийн үйлчилгээг анхан шатанд авах орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарах талаар төлөвлөлтөд тодорхой тусгажээ.  Түүнчлэн II шатлалын эмнэлгүүдэд хавдрын тасгуудыг нээж мэс засал хийлгэдэг болгоно. III шатлалын эмнэлгүүдийг өндөр түвшинд хөгжүүлнэ гэх зэргээр илүү нарийн бодит зүйлүүдийг төлөвлөсөн байв.

 Энэ үеэр зарим оролцогчдын сэтгэгдлийг хуваалцлаа.

Э.Бат-үүл:2012-2016 онд хийсэн ажлын нэг хувьтай ч тэнцэх ажил хийгээгүйд харамсаж байна

-Миний үед хот 600 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Одоо 2.4- 3.5 их наяд. Хөрөнгийн хэмжээ тав дахин өссөн. Ингэж төсөв тэлж байхад 2012-2016 онд хийсэн ажлын нэг хувьтай ч тэнцэх ажил хийгээгүйд харамсаж байна. Бидний хийсэн гэр хорооллын дахин төлөвлөлтөөр явсан бол өдийд 20 мянган өрх орон сууцанд орох байв. Энэ бүгдийг улстөржүүлсэнтэй  холбоотой ахиц гарсангүй. Ардын намын метро, Ардчилсан намын метро гэж байж болохгүй биз дээ. 2016 онд МАН засаглаж  улмаар АН-ын хийсэн бүх ажлыг зогсоосон. Хохирлыг нь Улаанбаатарчууд үүрч байна. Ардчилсан нам ийм л эрүүл сэтгэдэг, рационал. Т.Батцогт даргадаа, залуучууддаа бидний эхлүүлсэн ажлыг гүйцээхийг хүсэж байна. “АН” Японы Засгийн газарт санал тавьсан. Асар их шилжилт хөдөлгөөний үед хот төлөвлөлтийг социалист арга барилаар хийж болохгүй. Дахиад найман жил Улаанбаатар хот унтвал тэсэж дийлэхгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлт, метро гээд бүгдийг тэд зогсоосон.

Нийслэлийн АН-ын дэд дарга Ж.Энхбат:Бид инженерийн дэд төвийн II дах давлагааг эхлүүлнэ

-Мэргэжлийн холбоод, инженерүүдтэй хамтарч эдийн засгийн тооцоолол, хууль эрх зүйн үндэслэлтэй, шийдэл гаргалгаатай “UB1460” хөтөлбөрөө боловсрууллаа. Өмнөх алдаагаа давтахгүйгээр шинэ зорилго инженерийн дэд төвийн хоёр дахь давлагааг эхлүүлэх хөтөлбөр гаргалаа. Улаанбаатарын өмнө тулгамдсан найман асуудлыг инженерийн шийдлээр цогцоор нь энэ хөтөлбөрт орууллаа.

АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Болорсүрэн:МАН хоёр жилийн дотор метро барих эсэх нь эргэлзээтэй

- Нийслэлийн намын дарга Т.Батцогтын багийн боловсруулсан “UB1460” хөтөлбөр шийдэлтэй хэрэгжих үндэслэлтэй зөв төлөвлөгөө болсон байна. Мөн хотыг авлигачдаас  салгая төлөвлөгөөг танилцууллаа. Жишээлбэл, Т.Батцогт даргын хэлснээр  Замын цагдаагийн уулзварыг Э.Бат-Үүл даргын үед хоёр сая ам.доллароор бүрэн шийдэх боломж байсан МАН-47 сая ам.доллароор нь гүүр тавьсан нэртээ  45 сая ам.долларыг нь хуваагаад идсэн.  Мөн  Алтанхуяг даргыг засаглаж байх үед хот хоорондын 3800 км зам, 33 уулзвартай болгож  Гудамж” төсөл, ипотекийн зээлийг эхлүүлсэн бол МАН найман жил  засаглахдаа юу хийсэн юм. Тухайлбал, АН засаглах үед уулын замын хажуугаар дугуйн зам тавина, ус зайлуулах хоолойг нь давхар хийхээр тооцсон байтал  үүнийг нь үгүй болгож одоо бүхэлдээ эвдэрсэн. Хотын зуслангийн замуудыг холбосон олон км зам тавьсан ч энэ найман жилд АН-ын тавьсан зам гээд автозам засвар арчлалтын компани ажлаа хийгээгүйгээс бүгд эвдрэлд орсон. МАН хоёр жилийн дотор метро барина гэсэн. Энэ биелэх  эсэх нь эргэлзээтэй. 

Нийслэлийн АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөх Г.Ууганцэцэг: АН анхан шатны нэгжид илүү төвлөрч ажиллана

-АН  эрүүл мэндийн анхан шатны нэгж өрхийн эмнэлэгт илүү анхаарч ажиллана. Жишээлбэл, Баянзүрх дүүрэг 43 хороо, 43 өрхийн эмнэлэгтэй. Гэвч нэг ч өрхийн эмнэлэг нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдаагүй. Мөн Нийслэлийн хүн амын зургааны нэг нь амьдардаг энэ том  дүүрэгт хэвтэн эмчлүүлдэг эмнэлэггүй. Түүнчлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийг зорьж агаарын бохирдлыг бууруулахын төлөө багаараа нэгдэж ажиллана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 68, 69 (7312, 7313)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо
Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
“Бид 1990 онд хүний шунал гэдэг...
“Ус болон хийн цахилгаан...

АН: Улаанбаатарыг хоёр жилийн дотор "ногоон" болгоно

Kuzmo 2024-04-08
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
АН: Улаанбаатарыг хоёр жилийн дотор

ФОТО:

Сэдвүүд : #Намууд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо
Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

5 цагийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

10 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

11 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

11 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

11 цагийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

11 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

11 цагийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

11 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах