• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АБГББХ: Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн  /2024.04.23/ хуралдаанаар Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуулийн төслийн талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 35 дахь заалт, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны 02 дугаар зөвлөмжид “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасны дагуу Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах зарчмын өөрчлөлтүүдийг тусгасан байна.

-Хуулийн зарим нэр томьёоны тодорхойлолтыг өөрчлөн найруулж, энхийг дэмжих ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг нарийвчлан тодорхойлжээ.

-Монгол Улсын Их Хурал, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон Цагдаагийн төв байгууллагын даргын бүрэн эрх, Цэрэг, цагдаагийн багийн захирагчийн нийтлэг эрх, үүрэг, энхийг дэмжих ажиллагаанд оролцогч цэрэг, цагдаагийн алба хаагч, багийн нийтлэг үүргийг шинээр нэмж, Засгийн газрын болон гадаад харилцаа, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхтэй холбогдох зохицуулалтыг нарийвчлан тодорхойлсон байна.  

-Энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнд хамаарах Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан тушаал, сонгон шалгаруулалтад тэнцсэн бие бүрэлдэхүүнийг томилох, эгүүлэн татах асуудлыг тусган, Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн баг оролцуулах, үүрэг гүйцэтгэх төрлийг тодорхой болгожээ.

-Энхийг дэмжих ажиллагаанд оролцогч хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан тохиолдолд НҮБ-аас нөхөн олговор олгуулах, ээлжийн амралтаа эдэлж чадаагүй тохиолдолд мөнгөн урамшуулал олгох, үүрэг гүйцэтгэх хугацаанаасаа өмнө эгүүлэн татагдах тохиолдолд холбогдон гарах зардлыг тухайн алба хаагч өөрөө хариуцах, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан тодорхойлох зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан байна.

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад Монгол Улсын хувь нэмэр, үүрэг оролцоо нэмэгдэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр энхийг сахиулах ажиллагаа болон олон улсын бусад ажиллагаанд оролцох хууль, эрх зүйн орчин боловсронгуй болж, энхийг сахиулагчдын аюулгүй байдал, эрх зүйн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх, оролцоо, төрөл нэмэгдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүмүүсийг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор манай улсад орлого ордог уу, мөн хэр хэмжээний зардал гардаг вэ хэмээн асуусан.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,  НҮБ, цэрэг илгээгч орнуудын хооронд НҮБ-ын дүрэмд заасны дагуу гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурдаг.  Санамж бичигт НҮБ-ын энхийг сахиулах мандаттай ажиллагаанд цэргийн баг, алба хаагчдыг илгээх асуудлыг нарийвчлан тодорхойлсон байдаг. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч цэргийн албан хаагчийг сонгон шалгаруулах манай журам байгаа. Энэ журмын дагуу сонгон шалгаруулсан цэргийн алба хаагчдын материалыг НҮБ-руу илгээдэг.  НҮБ манай материалыг хүлээн аваад дахин хянадаг.  

Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргийн баг, алба хаагчдад НҮБ гэрээнийхээ дагуу нөхөн төлбөр олгодог. Тухайн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа зэвсэг, галт хэрэгсэл, техник бүрт олгох НҮБ-ын нөхөн төлбөрийн норматив гэж бий. Энэ нормативын дагуу нөхөн төлбөр Монгол Улсад орж ирдэг. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд явсан цэргийн алба хаагчид цалин хөлстэй байдаг. Монголд хашиж байсан албан тушаалынхаа цалинг бүрэн авна. Мөн  үүрэг гүйцэтгэсэн томилолтын нөхөн төлбөр авдаг. Нэг жил үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагч бол дунджаар 30-35 сая төгрөг нөхөн төлбөрт авдаг гэсэн хариулт өгсөн.

Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, цагдаагийн байгууллагын хаагчид энхийг сахиулах үйл ажиллагаанд ямар үүрэгтэй оролцдог вэ. Энхийг сахиулах үйл ажиллагаанд онцгой байдлын албан хаагчдыг оролцуулах боломж бий юу. Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй үер усны аюул, газар хөдлөлт, гал, усны хохирлын голомтод тэдгээр алба хаагчид ажиллаж туршлага суух шаардлага байгаа хэмээн тодруулсан.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга С.Ганбямба,  Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагын алба хаагчид энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа. ЗХЖШ-аас төрийн цэргийн байгууллагад квот өгч байгаа. Хилийн цэрэг, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагад квот өгөөд онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа. Онцгой байдлын алба хаагчид Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байна. Одоо Нил мөрөн үертэй байгаа. Тэнд онцгой байдлын алба хаагчдын туршлагыг ашиглаж байгаа. Онцгой байдлын алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцох асуудал нээлттэй байгаа хэмээн хариуллаа.

Үргэлжлүүлэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

Дараа нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгагдсан “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн боловсрууллаа хэмээн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулав. .

Хуулийн төсөлд алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид мөнгөн урамшуулал олгох эрх зүйн зохицуулалтыг тусгажээ. Мөн дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч, суралцагчдад цалин хөлс олгох журмыг холбогдох Засгийн газар гишүүн батлах, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа цэргийн алба хаагчийн ажил, албан үүргийг хуулиар албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцохоор тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар цэргийн алба хаагчийн нийгмийн баталгаа дээшилж, алслагдсан болон хөдөө, орон нутагт байрлах цэргийн анги, салбарт тогтвор суурьшилтай ажиллах, цэргийн албаны хэвийн, аюулгүй, тасралтгүй үйл ажиллагаа хангагдах нөхцөл сайжирна хэмээлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Н.Энхболд, хуулийн төсөлд зөвхөн алслагдсанд тооцогдсон цэргийн анги салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цэргийн цолны нэмэгдлийн тухай тусгасан гэж ойлгож болох уу хэмээн лавлав.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга С.Ганбямба, Хуулийн төсөлд Засгийн газрын тогтоолоор алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт ажиллаж байгаа цэргийн алба хаагчдад мөнгөн урамшуулал олгохоор тусгасан байгаа. Өнөөдрийн байдлаар Хилийн тухай хуулийн дагуу зөвхөн агаарын цэргийн салбарт ажиллаж байгаа алба хаагчид хамаарч байсан. Энэ хууль батлагдсанаараа хуурай замын тусгай хүчний, мөн радио электрон, тагнуулын зарим ангийн алба хаагчид нэмэгдэж, 5 жил тутам мөнгөн урамшуулал олгох асуудал нь шийдэгдэх юм гэсэн хариулт өгсөн.

Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Монгол Улсын батлан хамгаалах салбар  39 улстай хамтын ажиллагаатай. Одоогийн байдлаар 11 улсын цэргийн академи, их дээд сургуульд монгол оюутнууд, сонсогчид, офицер, ахлагчид суралцаж байна. Гадаадад суралцаж байгаа цэргийн албан хаагчдын үндсэн цалин ар гэрт нь олгогддог хэвээрээ юу хэмээн асуусан. Дотоодод сурч байгаа сонсогч, ахлагч, офицеруудын суралцах хугацааг ажилласан жилд нь оруулж тооцдог. Гадаадад сурч байгаа сонсогч, ахлагч, офицеруудад энэ заалт хамаатай юу хэмээн тодруулав.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,  Хууль зүйн сайд, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд гадаадад суралцаж буй алба хаагчдын цалинг олгоод явж байгаа.  ОХУ-д академи, дээд сургуульд суралцаж байгаа сонсогч, суралцагчид цалингаа 100 хувь авч байгаа. Тэтгэлэг өндөртэй оронд сурч буй хүмүүсийн цалин 50-иас дээш хувиар олгогдож байна. Энэ хууль батлагдсанаар гадаадад суралцаж байгаа цэргийн албан хаагч, сонсогч, суралцагч цалингаа бүрэн авах эрх зүйн үндэс нь баталгаажна. Гадаадад цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогчдын суралцах хугацаа нь алба хаасан хугацаанд тооцогдоно гэсэн хариулт өглөө.

Хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн хуралдаанаар Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулсан юм.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас “Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-ыг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”,  “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т олон улсад өрсөлдөх чадвартай боловсролын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

2019 оны 11 дүгээр сард ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаар батлагдаж, эхний 20 орон нэгдсэн орсноор 2023 оны 03 дугаар сарын 05-нд хүчин төгөлдөр болсон  “Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц” нь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас дээд боловсролыг салбарыг хамарсан анхны дэлхийн хэмжээний гэрээ юм. 2024  оны 03 дугаар сарын байдлаар  Япон, Франц, Норвег, Швед, Их Британи зэрэг дэлхийн 28 улс  энэхүү гэрээнд нэгдэн ороод байна.

Энэхүү конвенц нь нэгдэн орсон улс орнуудын их, дээд сургуулиудын боловсрол, сургалтын үр дүн, зэрэг, цолыг ил тод, шударгаар хүлээн зөвшөөрөх, суралцагчдад бусад орны их, дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах, хөдөлмөр эрхлэх, зайн хэлбэрээр суралцаж, эзэмшсэн мэргэшлээ хүлээн зөвшөөрүүлэх боломжийг олгодог гэсэн мэдээллийг өгөв.

Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг соёрхон батлах тухай хуулийн  төсөл батлагдсанаар:

-Монгол Улс дэлхийн улс орнуудтай дээд боловсролын салбарт хамтран ажиллах, бүс нутаг хоорондын инновацыг дэмжих,

-дээд боловсролын салбар дахь олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх,

-Монголын дээд боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд хувь нэмрээ оруулахаас гадна дээд боловсролын салбарт чанарын баталгаажуулалтын тогтолцоо, соёлыг төлөвшүүлж, чанарын баталгаажуулалтын найдвартай байдал, уялдаа холбоо, чадавхыг бэхжүүлэх боломж бүрдэх юм байна.

Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар шинэчлэгдэн батлагдсан Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийг баталгаажуулах, бүртгэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд боловсролын зэрэг, баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх судалгаа, үнэлгээ хийх, баталгаажуулах сантай байх чиг үүргийг Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага хариуцан ажиллах ажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно
Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой
С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Олимпизм
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Халуун сэдэв
  • •Нийтлэл
  • •Сурвалжлага
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Ярилцлага
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
NBA-ын талбайд болсон тоглолтын...
Ерөнхий боловсролын 12 дугаар...

АБГББХ: Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Kuzmo 2024-04-23

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно
Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой
С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой
ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

10 цагийн өмнө өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

18 цагийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

18 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

18 цагийн өмнө өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

18 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

19 цагийн өмнө өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

19 цагийн өмнө өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

19 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

19 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

1 өдрийн өмнө өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

1 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

1 өдрийн өмнө өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, нойтон цас орно

2 өдрийн өмнө өмнө

"Умард руу" роман нээлтээ хийлээ

2 өдрийн өмнө өмнө

"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Хятадын уран бичлэг

САНАЛ БОЛГОХ
2026-09-20 өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-09-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2026-09-20 өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-20 өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-21 өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

2026-09-20 өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-21 өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

2026-09-21 өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

2026-09-22 өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-19 өмнө

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

2026-09-22 өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-21 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

2026-09-19 өмнө

Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа

2026-09-22 өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-22 өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2026-09-21 өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

2026-09-22 өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

2026-09-21 өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

2 өдрийн өмнө өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-19 өмнө

Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-21 өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-22 өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

2026-09-22 өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

2 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-21 өмнө

"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замыг өнөө орой нээнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах