• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймонгуудыг илрүүлжээ

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

“Зууны мэдээ” сонин энэ оноос эхлэн сард хоёр удаа нийтийн эрх ашгийг хамгаалсан эрэн сурвалжлах нийтлэлийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд бид бэлэн гоймонгийн зохистой хэрэглээг сануулах үүднээс таван төрлийн бэлэн гоймонг шинжилгээнд өгсөн. Шинжилгээгээр давсны хэтэрсэн хэрэглээ, амт оруулагч, цаашлаад хар тугалга илэрсэн нь Монголд бэлэн гоймонгийн шинжилгээ болоод хяналт шалгалт ямар түвшинд байгааг харуулсан. Үүнээс гадна бэлэн гоймонг ямар ч тусгай зөвшөөрөлгүй, хүнсний бүтээгдэхүүн гэсэн нэрийдлээр хараа хяналтгүй оруулж ирж байгаа нь монгол хүний эрүүл мэндэд заналхийлсэн  үйлдэл гэж онцлоод буй. Тэгвэл манай нийтлэлийн дараа  Нийслэлийн прокурорын газраас нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бэлэн гоймон худалдаалдаг зах, хүнсний худалдааны газар болон импортлогч аж ахуйн нэгжийн агуулахад шалгалт хийжээ.

Бэлэн гоймон оруулж ирэхэд тусгай зөвшөөрөл шаарддаггүй

Эрэн сурвалжлах бүтээлээ нийтлэхээр судалгаа хийж байх үед манай улсад жилд 6000 гаруй хүн хавдраар оношлогдсоноос 4600 гаруй нь хожуу шатандаа орчихсон үедээ мэддэг гэж ХСҮТ-ийн эмч нар онцолж байсан юм. Эдгээр хавдрын дийлэнх нь элэгнийх. Харин араас нь ходоодны хорт хавдар зуузай холбож байна. Манай улс ходоодны хорт хавдраас шалтгаалах нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. Ходоодны хорт хавдрын үндсэн шалтгаан нь буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг юм. Ялангуяа, хийжүүлсэн болон чихэрлэг ундаа, халуун ногоог байнга хэрэглэснээр ходоод шархлах, цоорох цаашлаад ходоодны хорт хавдар үүсэх шалтгаан болж буйг Хүний их эмч Б.Амаржаргал ч хэлж байсан юм.

Тэгвэл өнөөдөр бидний өргөн хэрэглээний нэг болсон бэлэн гоймонд халуун ногоо, давсны хэмжээ хамгийн ихээр агуулагддаг. Манай улсад энэ бэлэн гоймонгуудад тавих хараа хяналт байна уу. Улаанбаатар хотын Гаалийн газрын Хорио цээрийн алба нь Гүний гаалийн хяналтын бүсүүдээр нэвтэрч буй бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, стандартын хяналтыг хийж ажилладаг байгууллага. Нийт 42 байцаагч зургаан хяналтын чиглэлээр 14 гүний гаалийн хяналтын бүсэд хяналт тавьж байна гэсэн мэдээллийг бидэнд өгч байв. Эх сурвалжийн хэлж буйгаар “Импортоор орж ирж буй барааг тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гэж хоёр ангилдаг. Харин бэлэн гоймон нь тусгай зөвшөөрөлгүй, хүнсний бүтээгдэхүүн гэж орж ирдэг.

Бэлэн гоймон импортлохын тулд заавал аж ахуйн нэгж буюу компани байх ёстой гэсэн шаардлага л тавьдаг. Манай улсад импортоор орж ирж буй бүтээгдэхүүнийг гүний, хилийн хяналтын аргаар шалгадаг. Хилийн хяналт гэдэг нь Монгол Улсын зах хязгаар бүс, боомтууд дээр байгаа хяналтыг хэлдэг. Харин Улаанбаатар хотын Гаалийн газар нь гүний хяналтыг 14 терминал дээр хийж байна. Өмнө нь импортоор орж ирж буй бүтээгдэхүүнүүдийг Гаалийн ерөнхий газар дээр шинжилгээнд өгөөд, гүний хяналт хийж оруулдаг байсан. Харин сүүлийн жилүүдэд их олон нэр төрлийн бараа орж ирдэг болсон учир ачааллаа дийлэхээ больсон. Тиймээс тодорхой бичиг баримтыг нь шалгаад оруулж байна” гэсэн. Тэгэхээр өнөөдөр бидний, ирээдүй болсон хүүхдүүдийн ходоод руу орж буй бэлэн гоймон ямар ч шинжилгээнд хамрагдалгүй, дэлгүүрийн лангуун дээр очиж байна гэсэн үг. 

19 нэрийн 51 төрлийн бэлэн гоймонд шалгалт хийв

Нийслэлийн прокурорын газраас нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран хийсэн шалгалтын үр дүнг харахад Монгол Улс одоогоор бэлэн гоймон үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 90 аж ахуйн нэгж 17 улсаас бэлэн гоймон импортолдог. Өнгөрсөн онд 79 аж ахуйн нэгж 14 улсаас 10212.38 тонн, 2024 оны гуравдугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 41 аж ахуйн нэгж 11 улсаас 3111.46 тонн бэлэн хоол, гоймон оруулж ирснээс 75.6 хувь нь Хятад, 19 хувь нь Солонгос, 1.9 хувь нь Индонезоос оруулж ирсэн байна.

Шалгалтын хүрээнд хүнсний худалдааны чиглэлийн 13, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэг, бэлэн гоймон импортлогч есөн аж ахуйн нэгж болон 23 объектын 27 агуулахыг шалгаж, 19 нэрийн 51 төрлийн бэлэн гоймонгийн гарал үүсэл, шинжилгээний дүн, хаяг шошго, сав баглаа боодол, хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдлыг  хянан үзэж, зарим нэр, төрлийн бэлэн гоймонгоос дээж авч Стандарт хэмжил зүйн газрын лабораторид шинжилгээ хийлгэхээр хүргүүлжээ. Шалгалтын явцад хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, агуулахын ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулаагүй, хүнсний агуулахууд холбогдох стандартыг бүрэн хангаагүй, хог хаягдлыг ялган ангилаагүй зэрэг зөрчил гаргасан байна.

Мөн нэр бүхий найман газарт прокурорын мэдэгдэл хүргүүлж, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөхийг даалгажээ. Монгол Улсын хүнсний аюулгүй байдал буюу монголчуудын идэж байгаа “хоол”  эрүүл, баталгаатай юу гэдэг нь нэг номерын асуудал. Гэтэл Монголын төр хүн амынхаа хүнсний аюулгүй байдалд анхаарах бодлого туйлын хангалтгүй, хэрэгжилт “тэг” зааж байгаа нь Үндэсний аудитын газрын  шалгалтаар удаа дараа тогтоогджээ. Аудитын шалгалтаар хүнсний аюулгүй байдлыг хангасан олон улсын чанарын стандартад нийцсэн шим тэжээллэг хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд хүртээмжтэй хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарчээ.

Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд хийсэн аудитын шалгалтаар хүнсний салбарын урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцыг тогтмол хугацаанд үнэлж дүгнэдэггүй, залгамж чанар, уялдаа байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ чухал салбарын бодлого төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын үйл ажиллагаа, судалгаа хийх, сургалт, өдөрлөг зохион байгуулах хэмжээнд хэрэгжиж байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Ганцхан жишээ дурдахадад ХХААХҮЯ-ны “Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”-ын Хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнээр 2015 оноос хойш  мэргэжлийн бус хүн хүн буюу 2021 оны арваннэгдүгээр  сарын байдлаар Физикч мэргэжилтэй хүн ажиллаж байсныг аудитын газрын тайланд дурдсан байв.

Бэлэн гоймонд давтан шинжилгээ хийдэггүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлыг онцгой анхаарч, 2022 оны тавдугаар сард ҮАБЗ-ийг хуралдуулж, энэ талаар зөвлөмж гаргасан. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганд дэлгэрэнгүй мэдээлэл хийж, улс орон даяар “Хүнсний хувьсгал”-ыг эхлүүлсэн. Тэрбээр “...Үүний үр дүнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдана. Үр дүн ч гарах ёстой” гэсэн. Тэгвэл хүнсний аюулгүй байдлын тухайд түүний хэлснийх нь эсрэг үйл ажиллагаа хэвээрээ үргэлжилсээр байна.

Уг нь бэлэн гоймонд чиг үүргийнхээ дагуу ХХААХҮЯ хяналт тавьж байх ёстой. Тэгээд ч Мэргэжлийн хяналт тараад хүнсний хяналт нь энэ яаманд шилжсэн. Яамных нь сайд, дарга нар “Хүнсний хувьсгал” гээд Ерөнхийлөгчийг хаана явна, дагаад л харайлгаад байдаг. Дагаж очоод гоё гоё “эрүүл хүнс” ярина. Гэтэл импортоор орж ирдэг энэ тодорхойгүй бүтээгдэхүүнийг “...Бид мэдэхгүй, зөвшөөрөл өгдөггүй” гээд сууж байна. Монгол Улсын  зах зээлд 30 гаруй жил ноёрхож, буй бэлэн гоймон хилээр орж ирээд шинжилгээний бичиг нь бүрэн л бол ямар ч дахин давтан шинжилгээгүйгээр дэлгүүрүүдийн лангуун дээр очдог ажээ. Мөн Монгол Улсын хэмжээнд бэлэн гоймонд тавих тусгай стандарт гэж байхгүй. Зүгээр л хүнсний бүтээгдэхүүн гээд хэдэн зуун вагоноор орж ирсээр байна.

Стандартчилал хэмжил зүйн газраас 2014 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 42 дугаар тогтоолоор түргэн болдог бэлэн гоймон “MNS CAC 249” стандартыг баталсан. Уг стандартад бэлэн гоймонгийн орц, найрлага, хадгалах хугацааны талаарх тайлбар, мэдээллийг монгол хэлээр орчуулахыг заасан байдаг ажээ. Гэвч энэ нь хөрсөн дээр бууж, хэрэгжихгүй байсаар 10 жилийн нүүрийг үзжээ. Уг стандарт нь бэлэн гоймондоо тохироогүй, харьцуулах олон улсын стандартгүй байгаа нь анхаарал татаж байна. Хэрэв та бэлэн гоймон идэх гэж байгаа бол уутных нь ард байх найрлага орц нь монгол хэлээр байна уу гэдгийг заавал хараарай, байхгүй. Зөвхөн энэ жишээ л өнөөдөр бэлэн гоймон гээч ямар ч стандарт, хараа хяналтгүйгээр, хаяг шошгоны зөрчилтэй, дураараа авирлаж байгааг харж болно. Тиймээс Нийслэлийн прокурорын газар болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар, цаашлаад харъяа яам, холбогдох байгууллагууд ганцхан удаа шалгалт хийгээд өнгөрөх бус шат дараатайгаар  байнга шалгалт, үзлэг явуулж, бэлэн гоймон гээч хоол бус хоронд анхаарлаа хандуулж, Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалаасай гэж хүсэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. Пүрэв ГАРАГ. № 93 (7337)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгдлээ
“BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээн манай улсын эдийн засагт ямар үр ашигтай вэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
  • •Сонгууль
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •ММ-ын тодруулга
  • •Шүүхийн танхимаас
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
УИХ-ын Тамгын газар, Азийн сан...
"The Mongolz" баг тэмцээнээ...

Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймонгуудыг илрүүлжээ

Kuzmo 2024-05-09

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгдлээ
“BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээн манай улсын эдийн засагт ямар үр ашигтай вэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

“Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн

14 цагийн өмнө өмнө

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

16 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгдлээ

18 цагийн өмнө өмнө

Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна

19 цагийн өмнө өмнө

“BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээн манай улсын эдийн засагт ямар үр ашигтай вэ

19 цагийн өмнө өмнө

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

19 цагийн өмнө өмнө

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

19 цагийн өмнө өмнө

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

19 цагийн өмнө өмнө

Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ

19 цагийн өмнө өмнө

Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буйд талархал илэрхийллээ

19 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

20 цагийн өмнө өмнө

Үдээс өмнө бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд 4-5 жил хорих ял оноожээ

1 өдрийн өмнө өмнө

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

1 өдрийн өмнө өмнө

Чимээгүй баатруудын таван минутын стандарт

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 29-31 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд эхлүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Хуурамч мэдээллийн гол талбар нь сошиал медиа, тэр дундаа Фэйсбүүк байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

2 өдрийн өмнө өмнө

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

2 өдрийн өмнө өмнө

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-01 өмнө

Г.Жаргалсайхан: Улаанбаатарт гэрт ойр 21 сургуулийг шинээр байгуулж, 8739 хүүхэд суралцана

2026-08-31 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглоно

2026-08-31 өмнө

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

2026-08-31 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

2026-09-01 өмнө

Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

2026-08-31 өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ

2026-08-31 өмнө

Маргааш буюу 9-р сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-31 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-08-31 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-08-31 өмнө

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

2026-09-01 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-08-31 өмнө

COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд эхлүүлнэ

2026-09-01 өмнө

Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ

2026-09-01 өмнө

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

2026-09-01 өмнө

Өнөөдөр есдүгээр сарын 1

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр

2026-09-01 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

2026-09-01 өмнө

Замын-Үүдийн гаалийн албаны дарга 88.5 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

2026-09-01 өмнө

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

1 өдрийн өмнө өмнө

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

2026-09-01 өмнө

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-08-31 өмнө

Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242,742 хүүхэд бүртгүүлэх урьдчилсан төсөөлөл байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 29-31 хэм дулаан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах