• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өчигдөр (2024.05.27) “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогод боловсруулах үйлдвэрлэл, тэр дундаас мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг байгальд ээлтэй байдлаар хөгжүүлэх, түүхий эдийн боловсруулалтын түвшнийг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн паркийг нийлүүлэлтийн сүлжээний хамт үе шаттайгаар байгуулах зорилтууд тусгагдсан.

Манай улс жилд дунджаар 49.8 мянган тонн ноос, ноолууран түүхий эд бэлтгэх нөөцтэй байна. Үүнээс хонины ноос 37.0 мянган тонн, ямааны ноолуур 10.0 мянган тонн, тэмээний ноос 2.0 мянган тонн, сарлагийн хөөвөр 400 тонн байна. Ноос, ноолууран түүхий эдийнхээ 70 гаруй хувийг нь зөвхөн угаагаад экспортолж байна.

Монгол Улс 2023 оны эцэст 64.6 сая толгой мал тоолуулсан бол энэ жилийн өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй байдлаас шалтгаалан 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 6.9 сая толгой мал, үүнээс 0.003 сая тэмээ, 0.38 сая адуу, 0.6 сая үхэр, 3.7 сая толгой хонь, 2.3 сая толгой ямаа тус тус хорогдоод байна. Эндээс тооцоход хонины ноосны нөөц 31.6 мян.тонн, ямааны ноолуур 8.0 мян.тонн болж буурахаар байна.

Уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж дотооддоо бүрэн боловсруулснаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Арьс, ширний салбарын хувьд авч үзвэл жилд дунджаар 18 сая ширхэг арьс, ширэн түүхий эд нөөц бэлтгэх нөөцтэй хэдий ч, 30 хүрэхгүй хувийг нь боловсруулж, үлдсэн хувийг нь боловсруулж чадахгүй байна. Тухайлбал дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд 2023 онд 3.3 сая ширхэг арьс ширэнд хагас боловсруулалт, 2.3 сая ширхэг арьс ширэн гүн боловсруулалт, нийт 5.5 сая ширхэг нь боловсруулж, 12.5 сая ширхэг арьс ширийг боловсруулж чадаагүй байна.

Арьс, шир боловсруулах салбарт нийт 14.9 сая ширхэг арьс ширийг хагас боловсруулах, 700 мянган ширхэг бодын шир, 1.7 сая ширхэг богийн арьс ширийг гүн боловсруулах хүчин чадал суурилагдсан ба арьс ширний гүн боловсруулалтын хүчин чадал дутагдалтай байна.

Дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хөрөнгийн чадавх сул, арилжааны банкны зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага өндөр, түүхий эдийн зах зээлд гаднын худалдан авагчдын өрсөлдөөн их, түүхий эдийн чанар муу, бэлтгэлийн оновчтой тогтолцоо хөгжөөгүй, хууль эрх зүйн орчин дутагдалтай зэргээс шалтгаалан түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулж чадахгүй, боломжит орлогоо алдсаар байна.

Түүнчлэн үйлдвэрүүдэд нарийн мэргэжлийн хүний нөөц, инженер, техникийн ажилтны хангамж дутмаг, тогтвор суурьшил сул байна. Үйлдвэрүүд хүний нөөцийг сургах, тогтвор суурьшилтай ажиллуулахад боломжоороо анхаарч байгаа хэдий ч цөөн хэдэн үйлдвэрээс бусад нь хүний нөөцийн дутагдалтай байна.

Дэлхийн зах зээлд 2023 оны байдлаар 652.9 тэрбум ам.долларын хувцасны хэрэгцээ байна. Энэ нь 2027 онд 830.7 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаагаас 2 хувийг ноос, ноолууран хувцас эзэлж байна. Мөн дэлхий нийтийн чиг хандлага байгальд ээлтэй үйлдвэрлэлд анхаарах болж, эко бүтээгдэхүүний хэрэглээ 2032 онд 2 дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлого, зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор дэлхийн зах зээлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлага, түүхий эдийн нөөцөд тулгуурлан “Цагаан алт” болсон малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглаж, үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн болгох, дотооддоо нэмүү өртөг бүтээх шаардлагатай байна.

Иймд дээр дурдсан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөнийг өрнүүлэх хүрээнд “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.

Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор батлахаар, малыг эрүүлжүүлэх, арьс ширний чанарыг сайжруулах, түүхий эдийн бэлтгэл, урамшууллын оновчтой тогтолцоог бий болгох, малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх татвар, хөрөнгө оруулалт, санхүүгийн таатай орчин бүрдүүлэх, чанар, стандартын шаардлага хангасан түүхий эд бүтээгдэхүүнийг баталгаажуулах, олон улсад магадлан итгэмжлүүлэх, сурталчлан таниулах, үйлдвэрлэлийг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан цогцолбор, кластер байдлаар хөгжүүлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулахад дэмжих чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн...
Байнгын хороодын хуралдаан...

“Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Kuzmo 2024-05-28
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өчигдөр (2024.05.27) “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогод боловсруулах үйлдвэрлэл, тэр дундаас мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг байгальд ээлтэй байдлаар хөгжүүлэх, түүхий эдийн боловсруулалтын түвшнийг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн паркийг нийлүүлэлтийн сүлжээний хамт үе шаттайгаар байгуулах зорилтууд тусгагдсан.

Манай улс жилд дунджаар 49.8 мянган тонн ноос, ноолууран түүхий эд бэлтгэх нөөцтэй байна. Үүнээс хонины ноос 37.0 мянган тонн, ямааны ноолуур 10.0 мянган тонн, тэмээний ноос 2.0 мянган тонн, сарлагийн хөөвөр 400 тонн байна. Ноос, ноолууран түүхий эдийнхээ 70 гаруй хувийг нь зөвхөн угаагаад экспортолж байна.

Монгол Улс 2023 оны эцэст 64.6 сая толгой мал тоолуулсан бол энэ жилийн өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй байдлаас шалтгаалан 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 6.9 сая толгой мал, үүнээс 0.003 сая тэмээ, 0.38 сая адуу, 0.6 сая үхэр, 3.7 сая толгой хонь, 2.3 сая толгой ямаа тус тус хорогдоод байна. Эндээс тооцоход хонины ноосны нөөц 31.6 мян.тонн, ямааны ноолуур 8.0 мян.тонн болж буурахаар байна.

Уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж дотооддоо бүрэн боловсруулснаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Арьс, ширний салбарын хувьд авч үзвэл жилд дунджаар 18 сая ширхэг арьс, ширэн түүхий эд нөөц бэлтгэх нөөцтэй хэдий ч, 30 хүрэхгүй хувийг нь боловсруулж, үлдсэн хувийг нь боловсруулж чадахгүй байна. Тухайлбал дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд 2023 онд 3.3 сая ширхэг арьс ширэнд хагас боловсруулалт, 2.3 сая ширхэг арьс ширэн гүн боловсруулалт, нийт 5.5 сая ширхэг нь боловсруулж, 12.5 сая ширхэг арьс ширийг боловсруулж чадаагүй байна.

Арьс, шир боловсруулах салбарт нийт 14.9 сая ширхэг арьс ширийг хагас боловсруулах, 700 мянган ширхэг бодын шир, 1.7 сая ширхэг богийн арьс ширийг гүн боловсруулах хүчин чадал суурилагдсан ба арьс ширний гүн боловсруулалтын хүчин чадал дутагдалтай байна.

Дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хөрөнгийн чадавх сул, арилжааны банкны зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага өндөр, түүхий эдийн зах зээлд гаднын худалдан авагчдын өрсөлдөөн их, түүхий эдийн чанар муу, бэлтгэлийн оновчтой тогтолцоо хөгжөөгүй, хууль эрх зүйн орчин дутагдалтай зэргээс шалтгаалан түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулж чадахгүй, боломжит орлогоо алдсаар байна.

Түүнчлэн үйлдвэрүүдэд нарийн мэргэжлийн хүний нөөц, инженер, техникийн ажилтны хангамж дутмаг, тогтвор суурьшил сул байна. Үйлдвэрүүд хүний нөөцийг сургах, тогтвор суурьшилтай ажиллуулахад боломжоороо анхаарч байгаа хэдий ч цөөн хэдэн үйлдвэрээс бусад нь хүний нөөцийн дутагдалтай байна.

Дэлхийн зах зээлд 2023 оны байдлаар 652.9 тэрбум ам.долларын хувцасны хэрэгцээ байна. Энэ нь 2027 онд 830.7 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаагаас 2 хувийг ноос, ноолууран хувцас эзэлж байна. Мөн дэлхий нийтийн чиг хандлага байгальд ээлтэй үйлдвэрлэлд анхаарах болж, эко бүтээгдэхүүний хэрэглээ 2032 онд 2 дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлого, зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор дэлхийн зах зээлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлага, түүхий эдийн нөөцөд тулгуурлан “Цагаан алт” болсон малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглаж, үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн болгох, дотооддоо нэмүү өртөг бүтээх шаардлагатай байна.

Иймд дээр дурдсан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөнийг өрнүүлэх хүрээнд “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.

Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор батлахаар, малыг эрүүлжүүлэх, арьс ширний чанарыг сайжруулах, түүхий эдийн бэлтгэл, урамшууллын оновчтой тогтолцоог бий болгох, малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх татвар, хөрөнгө оруулалт, санхүүгийн таатай орчин бүрдүүлэх, чанар, стандартын шаардлага хангасан түүхий эд бүтээгдэхүүнийг баталгаажуулах, олон улсад магадлан итгэмжлүүлэх, сурталчлан таниулах, үйлдвэрлэлийг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан цогцолбор, кластер байдлаар хөгжүүлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулахад дэмжих чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах