• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

100 мянган хүний 452 нь сүрьеэтэй байх магадлалтай

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Эрүүл мэнд” буландаа Монгол Улсад сүрьеэгийн нөхцөл ямар байгаа тухай сүүлийн үеийн мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.  

2026 он гэхэд сүрьеэгийн тохиолдлын 70 хувийг илрүүлнэ

Сүрьеэ өвчин нь нэгээс нөгөөд амьсгалын замаар халдварладаг. Уушгины сүрьеэтэй хүн ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний сүрьеэгийн нян тархаж байдаг. Хэрэв өвчтэй хүнтэй ойр байвал уг нян агуулсан агаараар амьсгалснаар халдвар авах нь бий. Сүрьеэгийн вирус үржих  хамгийн тохиромжтой хэсэг нь уушги ажээ. Уушгинаас нян цусаар дамжин бусад эрхтэнд очно. Уушгины хэлбэрийн сүрьеэ нь халдварладаг ба бусад эрхтний сүрьеэ нь халдварладаггүй ажээ. Сүрьеэгийн нянгийн халдвар авсан хүн болгон сүрьеэгээр өвчилдөггүй. Энэ нь хүний дархлалын систем буюу биеийн эсэргүүцэлтэй холбоотой байдаг. Тэгвэл Эрүүл мэндийн яам, “Глобал” сангийн дэмжлэгтэйгээр сүрьеэгийн нөхцөл байдал, тандалтын судалгааг хийжээ.

Тус судалгаагаар Монголд нийт хүн амын 100 мянган хүн тутамд 452 сүрьеэгийн тохиолдол байх магадлалтай гэсэн тооцоолол гарсан байна. Үүнийг бодит тоонд хөрвүүлэн үзвэл жилдээ 12-14 мянган сүрьеэгээр өвдөх эрсдэлтэй гэсэн үг. Сүрьеэгийн илрүүлэлт төдийлөн зорилтод түвшиндээ хүрч чадахгүй байна гэж Сүрьеэгийн төслийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ганзаяа мэдээлэл өгсөн юм. Харин ЭМЯ-аас энэ тухай тодруулахад, Манай улс 2026 он гэхэд сүрьеэгийн тохиолдлын 70 хувийг илрүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа тухай онцолж байв. Үүний тулд сүрьеэгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах шаардлага үүссэн байна. Энэ тухай Баянгол дүүргийн их эмч Б.Батжаргал “Жилд илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын тоог харахад төдийлэн өндөр хэлбэлздэггүй.

Гэхдээ 2011-2015 оны хооронд хийгдсэн хүн амын дунд байж болзошгүй сүрьеэгийн тархалтын анхны судалгаанаас харахад бид сүрьеэгийн тохиолдлыг эрт үед нь илрүүлж чадахгүй байна. Жил тутам Монгол улсын хэмжээнд 3500 орчим сүрьеэгийн тохиолдол оношлогдож, эмчлэгддэг. Тиймээс энэ тоог цаашдаа нэ­мэг­дүүлж жил болгон 9000 тохиолдлын илрүүлж, эмчлэх нь эмч болоод эмнэлгийн байгууллагуудын өмнө ирээд буй гол ажил” гэв.

Сүрьеэ нь ямар эрхтнийг хамарсан байгаагаас шалтгаалж уушгины болон уушгины бус сүрьеэгийн аль нь вэ гэдэг нь тодорхойлогддог байна. Уушгины бус сүрьеэгийн хувьд, халдвар цусаар дамжин нүд, нуруу, нугас зэрэг эд эрхтнийг өвчлүүлэх боломжтой. Гэхдээ сүрьеэг үүсгэгч савханцар нь уг нь уушгины 70-80 хувийг өвчлүүлдэг юм байна. Харин тухайн хүн эмчилгээ хийлгэхгүй хүндрүүлснээр жилд 10-15 хүнд өвчнөө  тараадаг гэсэн тооцоолол байдаг гэдгийг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны мэргэжилтэн хэлж байв.

18-43 насныхан өвдөж байна

ХӨСҮТ-ийн өгсөн мэдээллээр сүрьеэгийн бүртгэгдэж байгаа тохиолдлыг авч үзвэл хөдөлмөрийн насны иргэд буюу 18-43 насныхан түлхүү байгаа ажээ. Мөн энэхүү өвчин өндөр настан буюу 65 дээш насны иргэдийн дунд, ялангуяа эрэг­тэйчүүдийн дунд тархалтын тохиолдол өндөр хувьтай байгаа нь анхаарал татаж байгаа юм. Баянгол дүүргийн их эмч Б.Батжаргал “Сүрьеэгийн илрүүлэлт буурсан нь өвчлөл буурсан гэсэн үг биш.

Харин сүрьеэгээр өвчилсөн хүмүүс эрт оношлуулж чадахгүй байгаагийн илрэл юм. Сүүлийн жилүүдэд ялангуяа хүүхдүүдийн дунд энэ өвчлөл нэмэгдэх эрсдэл бий болж байгаа нь зайлшгүй анхаарах ёстой асуудал болоод байна" гэв. Сүрьеэтэй өвчтөнтэй хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүд болон хамт ажиллаж байгаа хүмүүс хоёр жил тутам сүрьеэгийн үзлэг шинжилгээнд орох шаардлагатай байдаг ажээ. Мөн сүрьеэгийн өвчлөлд нөлөөлж байгаа хамгийн гол эрсдэлт хүчин зүйл нь хүний дархлалын тогтолцоо. ДЭМБ-ын хийсэн судалгаагаар дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдвар авсан гэсэн мэдээлэл бий. Харин халдвар авсан тохиолдлын 10 хувь нь сүрьеэ өвчин болох магадлалтай байдаг гэнэ. Тиймээс бидний хувьд дархлаагаа тогтоох хамгийн чухал хүчин зүйл нь тэжээллэг хоол хүнс, амьдралын чанар байдаг гэж ДЭМБ-ийн зөвлөмжид дурдсан байна.

Тухайн улсын нийгэм эдийн засгийн байдал ч энэхүү өвчин тархахад том нөлөө үзүүлдэг ажээ. Тэр дундаа ажилгүйдэл, ядуурал нь өвчлөлийн гол шалтгаан болж байгаа тухай тус зөвлөмжид онцолжээ. Сүрьеэгийн эмчилгээ 100 хувь үнэ төлбөргүй байдаг ажээ. Энэ тухай Баянзүрх дүүргийн өрхийн эмч Б.Сэлэнгэ “Эмд мэдрэг сүрьеэ зургаан сар, эмд тэсвэртэй сүрьеэгээр оношлогдсон тохиолдолд есөн сар хүртэлх хугацаанд бүрэн эмчлэгдэх боломжтой. Энэхүү өвчин нь өдөр бүр 4-5 төрлийн антибиотик ууснаар бүрэн эдгэрдэг. Монгол улсад сүрьеэгийн тусламж үйлчилгээний хомсдол бараг үүсдэггүй. Хамгийн гол нь иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд байнга хамрагдаж, шинжилгээ өгч, зовуурь мэдрэгдвэл яаралтай эмнэлгийн байгууллагад ханддаг байх нь чухал” гэж зөвлөж байна.

Он гарснаас хойш сүрьеэгийн 654 тохиолдол бүртгэгдсэн

Өнгөрсөн жил улсын хэмжээнд 2357 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 1429 нь эрэгтэй, 928 нь эмэгтэй, 160 нь хүүхэд байна. Харин он гарснаас хойш сүрьеэгийн 654 тохиолдол бүртгэгдсэн аж. Үүний 380 нь эрэгтэй, 274 нь эмэгтэй байна. Өнгөрсөн жилийн хувьд ч сүрьеэгээр өвчлөгсдийн 63 хувь нь 15-44 насныхан буюу хөдөлмөрийн насныхан байжээ. Манай эмнэлгийн байгууллагууд 2018-2023 онд нийт 6956 халдвартай сүрьеэтэй өвчтөнийг амжилттай эмчилж, 100 000 гаруй хүнийг сүрьеэгийн халдвар авахаас сэргийлж, 10.000 орчим хүнийг сүрьеэ өвчнөөр өвчлөхөөс хамгаалсан гэсэн статистик мэдээлэл бий. 

Дэлхий дахинд 2019-2021 онд сүрьеэгийн нас баралт нэмэгдсэн. Тодруулбал, 2021 онд 10.6 сая хүн сүрьеэгээр өвчилжээ. Үүний зургаан сая нь эрэгтэй, 3.4 сая нь эмэгтэй, 1.2 сая нь хүүхэд байсан байна. Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд 520 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажил­лаж байгаагаас 140 гаруй нь эмч нар байна.

Сүрьеэгийн эмч, мэр­гэжилтнүүдийг олон улсын сургалт семинарт тогтмол хамруулдаг  ба “Глобал” сангийн төслийн дэмжлэгтэйгээр 66 эмчийг сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмч бэлдэх богино хугацааны хөтөлбөрт хам­рагдуулж, хүний нөөцийн хангалтыг сайж­руулсан байна.  Мөн сүрьеэгийн эмчил­гээнд тарилгагүй шинэ горимыг нэвтрүүлж, шинэ эмүүдийг эмд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээнд ашиглаж байна. Олон улсад сүрьеэ нь “КОВИД-19” цар тахлын дараах нас баралтад хүргэж буй хоёр дахь гол халдварт өвчин болоод байна. Дэлхий дахинд сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амиа алдаж байгаа нь харамсалтай. Энэ нь урьдчилан сэр­гийлэх үзлэгт хамрагдаагүй, зааврын дагуу эмчилгээг тогтмол хий­гээ­гүйгээх болж байна гэж ДЭМБ-аас анхааруулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 106 (7350)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Үндэсний бэлгэдэлгүй, чихэр нь...
“Ашигт малтмалын лиценз”-тэй...

100 мянган хүний 452 нь сүрьеэтэй байх магадлалтай

Kuzmo 2024-05-29

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
ШУУРХАЙ МЭДЭЭ
19 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

19 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

20 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

20 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

20 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

20 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

21 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах