• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Толгой нь нийлээд байхад хөл нь “зодолдох” хэрэг юун?!

Хоёр сарын өмнө дууссан УИХ-ын 2024 оны сонгуулийн сонин хуучраагүй л байна. Сонгуулийн үеэр салам нүдэлдэж байсан намууд сонгуулийн дараа ялсан МАН-ын засагт орцгоосон. Ингээд нэг ялагчтай сонгуулийн дараа гурван нам нийлээд Засгийн газрыг байгуулсан. Улмаар хамтарсан Засгийн газрын ажлыг эхлүүлэхээр УИХ ээлжит бусаар чуулав. Ээлжит бус чуулганаар мөрийн хөтөлбөрийг баталж, төсөвт тодотгол хийлээ. Гэсэн ч сайд нь шинээрээ, гишүүд нь түүхийгээрээ л байна. Бид бүгдээрээ л харж байна.

Сайд нар яамтайгаа танилцаж, салбартайгаа мэндэлж явна. Шинэ гишүүд хурал хуйдаа сууна, суухгүй гэсэн хэрүүлтэй. “...Хууль уншихгүй байна”, “...Хурлын дэгээ мэдэхгүй байна” гэдэг шүүмжтэй. Ингэж тэгж байтал орон нутгийн буюу Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль эхэлчихлээ.

Хамгийн гол нь “...Засагт хамтарсан намын гишүүд УИХ дээр биеэ хэрхэн авч явах вэ” гэдэг их сонин асуудал болж байх шиг байна. “...Сөрөөд байя” гэхээр өөрсдийнх нь сонгуулиар амлачихсан баахан бодлого төлөвлөгөө Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтчихсан байдаг. Дандаа дэмжээд байхаар улс төрийн рейтинг нь унаад байх шинжтэй. Тэгэхээр эрхэм гишүүд шинэ, хуучингүй их л ухаалаг улс төр хийх хэрэгтэй болж байгаа юм. Ээлжит бус чуулганыг харж байхад “эзэн”-тэй гишүүд нь гэрийн даалгавраа ярьж, эзэнгүй нь харзнасаар өнгөрөв.

Эндээс, намрын чуулган маш сонирхолтойгоор үргэлжлэх нь дээ гэж харагдлаа.

Товчхондоо, Монголын улс төрийн намууд дээгүүрээ, толгой хавиараа нэг болчихсон. “...Цаашдаа ч сонгууль бүрийн дараа ингэж нийлж нэгдсэн Засгийн газар байгуулагдана, сонгуулийн тогтолцоо нь ийм”  гэж эрх баригч намын даргын хэд хэдэн удаа хэлэхийг сонсов. Тийм л бололтой.

Гэтэл сар илүүхний дараа санал хураалт нь болох Аймаг, нийслэл, сум, ИТХ-ын сонгуулийн гараанаас л анхан дунд шатны намын дарга нар урьдныхаараа асаж бадарсан үг яриад л гараад ирлээ.

Лав Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар “…Бид НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулахын тулд өнгөрсөн наймдугаар сард хэд хэдэн нийгмийн судалгаа явуулсан. Нийслэлчүүд ирэх дөрвөн жил их бүтээн байгуулалт хийх цаг хугацаа учраас инженер, эдийн засагч, хуульчид илүүтэй түлхүү төлөөлбөл зүйтэй юм гэдэг хариулт өгсөн судалгааны дүн гарсан. Ингээд энэ судалгааны дүнг үндэслэж бид нэр дэвшигчдээ тодрууллаа. Манай нэр дэвшигчид дотор Монгол Улсад хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн менежментийн багийг ахалж ажилласан зөвлөх инженерүүд, Монгол Улсын барилгын залуу зөвлөх инженерүүд бий. Мөн хот төлөвлөгч, олон улсын банк санхүүгийн зах зээл дээр ажиллаж байсан санхүүчид, эдийн засагчид, Монголын хуулийн салбарын шилдэг төлөөллүүд багтсан. Түүнчлэн өмнө нь нийслэл, дүүргийн ИТХ-д нэр дэвшиж ялалт байгуулж байсан нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөллүүд бас бүрдсэн. Энд нэг зүйлийг дурдахад, бид өнгөрсөн зун болж өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүй хүмүүсийг дэвшүүлэхгүй гэдэг зарчим барьсан” гэв.

Бас Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт “…Монгол Улс хүүхдийн хөгжлийн төлөө, хүүхдийн сайн сайхны төлөө хуулийг батлуулж зайлшгүй хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэр дэвшигчид салбар салбараас сонгуульд оролцож байна. Ялангуяа нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлыг иргэдийнхээ төлөө зоригтой шударгаар дуугардаг дуу хоолой болсон иргэдээ энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлж байгаа юм. Бид нэг ялгаатай зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ажил хийх хүн мэргэжлийн мэргэшсэн хүн байх ёстой. Өндөр боловсрол мэдлэгтэй, тухайн салбартаа олон жил ажиллаж мэргэшсэн хүмүүс байх хэрэгтэй. Ер нь иргэдийг төлөөл ажиллаж сард нэг удаа хуралдаанд сууж Иргэдийн хуралдаанд суух хүмүүс арай өөр байх ёстой. Илүү шударга, иргэдийнхээ дуу хоолой болсон энэ хүмүүсийг бид нэр дэвшүүлж байгаагаараа онцлогтой. Бидний хувьд энэ удаа нийслэлээ төлөөлөх сонгуульд ялна гэсэн бат итгэлтэй байна. Ер нь намууд сонгуульд яах гэж оролцдог вэ. Өөрсдийн боловсруулж, сонгогчдод танилцуулсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж, сонгуульд ялахын төлөө өрсөлддөг. МАН-д эрх мэдэл, мөнгө нь хангалттай байгаа. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар битүү мөнгө тараалт явагдсан. Одоо ч мөнгө тараалт явагдах байх. Тойргийг маш том болгосон. Энэ нь МАН-д маш ашигтай. Харин АН энэ зардлыг даагаад оролцоход тун хэцүү. Гэхдээ л бид бүх хүч чадлаа дайчилж сонгуульд оролцоно” гэв.

АН-ынхан энэ удаагийн Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд ШИНЭ намтай эвсэж оролцохоор болжээ. Үүнийгээ баталж уржигдар санамж бичиг байгуулав. Тэр үеэр ШИНЭ намын дарга Ц.Гантулга их сонин зүйл хэлсэн. “…Орон нутгийн сонгуульд Шинэ нам нийт гишүүн, дэмжигчид иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн сэхээтнүүдийг нэгтгэж, АН-ын тугийн дор хамтран оролцохоор санамж бичигт гарын үсэг зурлаа.

Намыг дэмжсэн 70 мянга, нэр дэвшигчдийг дэмжсэн 325 мянган иргэний саналыг бид хамгаалж, шинэ мөнгөний бодлого, төр, эдийн засгийн, аж үйлдвэржсэн Монгол Улсыг бий болгох АН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжин, хамтран орохоор болж байна.

Ардчиллын үзэл санаа, нийгмийг бодит утгаар нь хэрэгжүүлэх бодлогыг дэмжиж дараа дараагийн үйл ажиллагаанд оролцуулах боломжийг бүрдүүлж буй АН-ын удирдлагуудад талархаж байгаа. Бид нийт найман аймаг, зургаан дүүрэгт 60 гаруй нэр дэвшигчдээ АН-ын нэрийн дор нэр дэвшүүллээ. Өрөөс өр, зээлээс зээлийн хооронд явсан энэ нийгмийг шинэчлэх бодлогыг маань дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Орон нутгийн сонгуульд бие даан орох шиг амархан зүйл байхгүй. Ардчиллын үзэл баримтлалтай улс төрийн намууд хуучин туршлагаасаа суралцаж, нэгдэх үедээ хүчтэй юм. МАН-ын дангаараа бие даан төрийг чиглүүлэх үедээ Монголын өрийг ямар болгосон бэ.

АН байх үедээ зоригтойгоор маш олон ажил хийсэн. Бид АН-ын тасархайнууд. Зөвхөн иргэн төвтэй бодлого хэрэгжүүлж байсан нь улс оронд хэрэгцээтэй байсан. Өнөөдрийн Засгийн газар үндсэн хуулийг зөрчиж бий болсон. Үнэмлэхүй олонхоор ялсан улс төрийн нам төрийг удирдах ёстой. Харамсалтай нь үнэмлэхүй олонх болсон ч АН-д хамтрах боломжийг бий болгож өгсөн. Манай Шинэ нам ч гэсэн ардчиллын баримжаатай намыг нэгдэх үйл ажиллагаанд оролцох боломжийг нээж өгч байгаа. Өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үеэр Баянгол дүүрэгт нэгэн гишүүн намаасаа гарсан асуудал үүсэж байсан. Шинэ намын зүгээс тодорхой хариуцлагаа хүлээн, гэрээгээр зохицуулагдаж, АН-ын дүрмийн дагуу үүргээ хэрэгжүүлнэ. Бид ямар нэгэн байдлаар урваж шарвах асуудал гарахгүй. Шинэ намын гишүүд намаасаа түдгэлзээд АН-ын гишүүн болж орон нутгийн сонгуульд оролцох гэж байгаа” гэлээ.

Тэгэхээр ШИНЭ намынхан АН-тай эвсээд биш тус намд элсээд сонгуульдах тухай яриа болоод явчихлаа.

Ер нь бол орон нутгийн сонгуульд оролцох намууд нэг иймэрхүү цовоо цолгиун мэдэгдэл хийгээд сонгуулиа эхлүүлж байна. Гэхдээ энэ сонгуульд оролцох нам эвслүүдийн тоо УИХ-ын сонгуулийнхыг арай л гүйцэхгүй аж. Жишээ нь, Нийслэлийн сонгуулийн хорооноос “…Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнд МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН, БНН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, ИХН, Хөгжлийн хөтөлбөр нам, Ард түмний хүч нам, Үнэн ба Зөв нам, АТОЗ нам, Гэр хороолол хөгжлийн нам, ШИНЭ нам, ИОН, САИНН-ыг оролцохоор болсныг зарлаж байна. 

За яахав, хуульдаа аймаг, нийслэл, сум, дүүргийнхээ тоогоор сонгуульдахаар заачихсан учраас тэд ингэж яриад үзэлцээд, өрсөлдөөд эхэлнэ.

Гэхдээ үр дүнгийн тухайд их сонин зүйл гарна. Яагаад гэхээр, УИХ-ын сонгуулийн тойргийг томсгоод бүсчилсэн. Тэр загвараар УИХ бүрдэж, Засгийн газар ч түүнд тохируулсан мөрийн хөтөлбөр гаргасан.

МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө “…Улсыг тэр чигт нь, Улаанбаатар болон бусад зургаан бүс болгож хөгжүүлэхээр төлөвлөсөн” гээд УИХ-д танилцуулсан. Улаанбаатарын тухайд “…Нийслэлийн төвөөс Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал хүртэл 20 минутын дотор очдог байхын тулд хотын төвөөс Хүрхрээгийн ам хүртэл “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр барина. Хүрхрээгийн амнаас нисэх буудал руу шууд очих Хөшигийн хөндийн хос урсгалын туннел байгуулна.

Улаанбаатар хотын замуудыг хооронд нь холбох “Шинэ тойрог авто зам”-ын төслийг хэрэгжүүлнэ. Энэ бүтээн байгуулалтыг Туул хурдны замаар эхлүүлнэ. Богдхан уулыг тойрч Тэрэлж, Налайх, Майдар хот, Зуун мод хот, Хөшигийн хөндий, Аргалант-Эмээлт хот, Жаргалант, Рашаант хотыг холбосон “Шинэ их Тойруу” хурдны авто зам, эсвэл хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлнэ. Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км “Метроны нэгдүгээр шугам”-ыг ашиглалтад оруулна. Улмаар Улаанбаатар хотыг Төвийн бүс нутагт Хөшигийн хөндийгөөр дамжуулан тэлж, улсын төв цэгт байрлах эртний нийслэл Хархорум хотыг сэргээн босгоно” гэв.

Мөн “…Нийслэлийн хэт төвлөрлийн үндсэн шийдэл бол улс орон бүсчлэн хөгжих гэдэг нь ойлгомжтой. Засгийн газраас Бүс бүрийг нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд төрөлжсөн болон дэд тэргүүлэх чиглэлтэй байхаар энэхүү хөтөлбөрт тусгалаа. Ингэж төрөлжүүлэхгүй бол хөрөнгө оруулалт тарамдаж, бодит үр дүн гарахгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа! Тиймээс ч бид мөн л хурдтай хөгжлийн төлөө зориг гаргах учиртай. Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс”, Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс”, Хойд бүсийг “Байгалийн аялалын жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс”, Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн, ногоон эрчим хүчний дэд бүс”, Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс”, Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс” болгон хөгжүүлэх нь тохиромжтой. Бүсүүдийн эдийн засгийн эргэлтийн дэмжихийн тулд аймгийн төвүүдийг хилийн боомттой, аймгийн төвүүдийг хооронд нь холбосон Бүсчилсэн хөгжлийн “Таван тойрог” авто замын их бүтээн байгуулалтыг өрнүүлнэ” гэсэн.

Ингээд харахаар бүр марзан болоод явчихна. Нэгэнт л бүс болж нийлж хөгжинө гээд хэд хэдэн аймаг, дүүргийг УИХ-ын сонгуулиар багцалчихсан. Улаанбаатар гэхэд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүд дангаараа, Сүхбаатар, Чингэлтэй хоёр, Багануур, Багахангай, Налайх гурав нийлээд нэг тойрог болсон. УИХ-ын сонгуулийн өмнө, хойно ярьснаар дүүргүүд эдгээр хуваагдлаараа ашиг сонирхол нь нэг болох учиртай. Аймгууд ч мөн адил долоон тойрог, зургаан бүсээ бариад явахаас өөр арга байхгүй. Энэ сонгууль дуусна. Их хурал, Засгийн газраас төсөв хөрөнгө тавихад бүсчилсэн тойргоо дагаад хөрөнгө оруулалт урсана шүү дээ. Тэгэхээр явж явж “...Юун нам, эвсэл, юун баруун зүүний үзэл вэ” л болно.  Ер нь тэгээд маш товчоор хэлэхэд толгой нь нийлээд байхад хөл нь “зодолдох”-ын хэрэг юун. Oрон нутгийн сонгуульд оролцож өрсөлдөх нам, эвслүүд сонгуулийн дараа нийлээд, нэг тогооноос хооллоно гэдгээ мартав даа. Уг нь “…Ходоодонд ороод холилдохын хооронд” гэдэг шиг хайран хөрөнгө мөнгө, цаг хугацаа л байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 173 (7417)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Уул уурхай
ХУРААХ
Үс засуулвал эд мал баялаг...
Хөдөлмөрийн гэрээний хугацаа...

Толгой нь нийлээд байхад хөл нь “зодолдох” хэрэг юун?!

ДАМДИН-ОЧИР 2024-09-06

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах