• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Гантөмөр:Дэлхийн банк, ОУВС-ийн тооцоолол ч зөрүүтэй байдаг.

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.04) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн 52.4 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээрийн зүйлийн 39.24-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн санал, дүгнэлтэд дурдсан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, М.Нарантуяа-Нара, Х.Баасанжаргал нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин “Цагдаагийн албаны тухай хуулийн нэг заалт иргэний эрх, эрх чөлөөг хязгаарлаж, хүний үндсэн эрх, эрх чөлөөг дордуулж байгаа талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурдсан. Гэхдээ салбарын хуульд нь холбогдох зохицуулалт байхгүй атал хүний эрхийг зөрчдөг байгууллага цөөнгүй байгааг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо анхааралдаа авч, цаашид иргэний үндсэн эрхэнд халддаг энэ байдлыг зогсоох чиглэлээр ажиллах нь зүйтэй” гэж байлаа.  

Хуулийн төсөлд 26.2 дахь хэсгийг “Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг хүнийг саатуулсан үеэс эхлэн тооцох бөгөөд энэ хуулийн 22.2-т заасныг танилцуулна” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байв. Ингээд Байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нар тус тус танилцуулсан.  

Экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд 2022-2024 онд хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний үр дүнд ашигт малтмалыг "ам үнэ"-ээр бус "хил үнэ"-ээр борлуулдаг болсон. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоо бүрдэж, ашигт малтмалын гэрээний бүртгэл бүрэн хийснээр уул уурхай болон ашигт малтмалын тээврийн салбарт ил тод байдал сайжирсан. Эдгээрийн үр дүнд Монгол Улсын эдийн засаг 2022 онд 5 хувиар, 2023 онд 7.4 хувиар, 2024 оны эхний хагаст 5.6 хувиар тус тус өссөнийг Тэргүүн шадар сайд танилцуулгадаа онцлов.

Түүнчлэн ирэх жилүүдэд хэрэгжих бүтээн байгуулалтын төслүүд, экспорт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбаруудын төлөв байдал болон худалдааны түнш улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал зэргийг харгалзан эдийн засгийн өсөлтийг 2025 онд 8 хувь, 2026, 2027 онд тус тус 6.5 хувь орчимд байхаар тооцоолсон гэлээ.

2025 онд 14 мега төслийн хэрэгжилт эдийн засгийн 8 хувийн өсөлтийн 2.2 хувь буюу дөрөвний нэгийг бүрдүүлэхээр байна. Улмаар 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 95 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6,800 ам.доллар болж нэмэгдэнэ. Мөн экспорт 19 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Цаашид валютын нөөцийг зузаатгаж, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой нэмэгдүүлэн, төсөв, мөнгөний оновчтой бодлогыг хэрэгжүүлснээр инфляцыг 2025 онд 7.5 хувь, 2026 онд 5 хувь, 2027 онд 4 хувьд хүргэхээр хуулийн төсөлд тусгасан гэж байлаа.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа явуулсан. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл санал, дүгнэлтдээ онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Төсвийн хүрээний мэдэгдэл дэх эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийнхээс зөрүүтэй байгаа шалтгаан, мега төслүүдийг хэрэгжүүлэх явцад төсөвт өртөг нь нэмэгдэж, улмаар төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орох нөхцөл байдал үүсэх эрсдэлийг тооцсон эсэхийг гишүүд тодруулж байлаа.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хариултдаа "Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд туссан үзүүлэлтийн тоонууд зөрүүтэй байгаа. Ер нь Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн тооцоолол ч зөрүүтэй байдаг. Төсвийн хүрээний мэдэгдэл үндсэн есөн үзүүлэлтэй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулан 2025 оныхоо тоог л шинэчилж буй хэрэг. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2024 онд 8 хувь гэж баталсан тул бид энэ тоог барина гэж бодож байгаа” хэмээв.

Мөн Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтэд тавьсан тоонуудыг дээд хязгаар гэж ойлгох хэрэгтэй. Эл хязгаарт тааруулж төсвийн төслөө өргөн мэдүүлсэн. Иймд Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын зардал хэсэгт асуудлыг нарийвчлан тооцож тусгасан хэмээн хариулж байлаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан урьдчилан мэдэгдсэний дагуу УИХ дахь АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин санал хэлсэн. Тэрбээр зарчмын хувьд төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд "Энэ жил төсвийн орлого, зарлагын хязгаарыг дээд хэмжээнд нь хийжээ. Төсвийн орлогоо төвлөрүүлж чадахгүй тохиолдолд өндөр зарлагуудаа нөхөж чадахгүйд хүрч, эдийн засагт хүндрэл үүсэх эрсдэл байна" хэмээн анхаарууллаа.

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.9 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.  

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
ХУРААХ
Бөөрөлжүүтийн 600 МВт-ын...
Монгол Улсын 2025 оны төсвийн...

Л.Гантөмөр:Дэлхийн банк, ОУВС-ийн тооцоолол ч зөрүүтэй байдаг.

Kuzmo 2024-10-06

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах