• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Цөмийн энергийн тухай хуулийн төсөл: Хэн юу хэлэв?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт 51.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.  Хуралдааны эхэнд Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ. Энэ хуулийн төсөлтэй хамт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг мөн шинэчилнэ.   Хууль батлагдсанаар Францын Орано групптэй хийх ураны Хөрөнгө оруулалтын гэрээ “хөдлөх” боломжтой болох юм.  Цөмийн энергийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Ураны салбарт гуравдагч орны хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа асуудлыг зарчмын хувьд дэмжиж байна. Энэ төсөл дээр Оюутолгойн гэрээнээс үүдсэн алдаа сургамжаасаа сургамж авч, цаашид өөр олон хөрөнгө оруулалт татах зүйл заалтуудыг тусгах нь зүйтэй.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Цөмийн энергийн тухай хууль батлагдснаар 14 мега төсөлд багтсан “Орано”-гийн хөрөнгө оруулалтаас гадна ураны салбарт хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдэнэ. Энэ хуулиар ганцхан хөрөнгө оруулалтын асуудлыг зохицуулахгүй. Өнгөрсөнд гаргасан алдааг давтахгүйн тулд Хөрөнгө оруулалтын гэрээг дагалдуулж, хууль өөрчилдөг байдлаасаа салах зорилгоор Цөмийн энергийн тухай хуулийг эхэлж оруулж ирж УИХ-аар хэлэлцэн батлаад, үүний дараа УИХ-аас баталсан хуульдаа нийцүүлсэн Хөрөнгө оруулалтын хуулиа дагаж мөрддөг зөв жишиг рүүгээ явъя гэж зорьж байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Гадаад харилцаа, гуравдагч хөршийн эрх ашгийг монголд оруулж ирэх, тэр дундаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван орны нэгтэй Монгол Улс хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гэдэг бол хөрөнгө оруулалт, тусгаар тогтнолын хамгийн том баталгаа болж өгнө. Эхний ээлжид шар нунтаг олборлож экспортод гаргаж байж дараагийн ээлжид атомын цахилгаан станц барих асуудал нэг шат урагшилна. Нийт дэлхийн эрчим хүчний 10 хувийг атомын цахилгаан эрчим хүчээр үйлдвэрлэж байна. Цаашид цэвэр эрчим хүчний салбарт дийлэнх хөрөнгө оруулалт оруулахаа Дэлхийн банк болоод холбогдох байгууллагууд мэдэгдсэн дээр  бид шийдвэр гаргаж урагшлахгүй бол Монгол Улс хоцорно. Төв азийн улс орнууд биднийг орхиод гүйлээ.

УИХ-ын гишүүн Ч.Анар:

-Энэ хуулийн 34.5 дугаар хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар үйлчилгээнд зарцуулах мөнгөн хөрөнгийг энэ хуулийн 34.6-д заасан журмын дагуу тооцож төрийн дансанд байршуулахаар заасан. Миний хувьд гадны хөрөнгө оруулалтын олон гэрээ хариуцан ажиллаж байсан. Монголд хөрөнгө оруулахад хамгийн том эрсдэл нь улс төрийн эрсдэл гэдгийг бүх хөрөнгө оруулагч хэлдэг. Энэ бол өндөр эрсдэл үүсгэсэн заалт байна. Хэрэв хуулиа уг зүйл заалтаар нь баталчих юм бол Орано байна уу дараагийн компани байна уу энэ хууль жишиг хууль болоод явна. Энд хуулиасаа давсан журам батлагдах эрсдэлтэй шүү.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Хуулийн төслийг зармын хувьд дэмжиж байна.Шалтгаан нь гадаад харилцааны таатай цонх үе тохиогоод байна. Энэ үед ийм чухал гадаад харилцаа, эдийн засаг, эдийн засгийн аюулгүй байдал хангагдах нөхцөл үүсч байгаад талархаж байна. Монгол Улс нүүрс, зэс экспортлохоос өөр илүүцгүй ядруухан эдийн засагтай. Эдийн засгийн бодлогын хүрээнд олон жил дуншиж гацсан ажил урагшлах эхлэл болж байна. Гэхдээ анхаарах хэд хэдэн зүйл байна. Хууль эрх зүйн орчин нь хэлэлцээр хийх таатай нөхцөлийг бүрдүүллээ гээд хэлэлцээр хийхдээ өмнөх алдааг давтахгүйгээр, улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалсан, эдийн засаг, гадаад харилцааны бодлогыг чухалчилж үзсэн байр сууринаас хандах хэрэгтэй. Үүний хажуугаар элдэв авлига, далд тохироо хэрхэвч байж болохгүй. Хэлэлцээрийн үе шат эхлэхэд ил,тод нээлттэй явах ёстой.

 УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Уг хуулийг дагалдуулж хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “татварын орчныг тогтвортой байлгах гэдэг заалтыг тогтворжуулах татварын орчныг тогтоох” гэж өөрчилнө.  Улмаар татварын ерөнхий хуульд тогтворжуулах татварын орчин гэж татварын хувь хэмжээ, элэгдэл хорогдол тооцох хугацаа, татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг хэлнэ гэсэн шинэ заалт нэмэхээр оруулж байгаа. Татварын хууль тогтоомж нь ганцхан цөмийн энергиэс гадна Монгол Улсын стратегийн орд газруудтай байгуулсан бусад Хөрөнгө оруулалтын гэрээнд хэрэв давуу байдал олговол шууд үйлчилдэг онцлогтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 212 (7456)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
ХУРААХ
Зайсангийн хуучин гүүрийг...
“Чайна энержи”:Тохиролцвол...

Цөмийн энергийн тухай хуулийн төсөл: Хэн юу хэлэв?

БАТСАЙХАН 2024-11-01
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Цөмийн энергийн тухай хуулийн төсөл: Хэн юу хэлэв?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт 51.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.  Хуралдааны эхэнд Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ. Энэ хуулийн төсөлтэй хамт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг мөн шинэчилнэ.   Хууль батлагдсанаар Францын Орано групптэй хийх ураны Хөрөнгө оруулалтын гэрээ “хөдлөх” боломжтой болох юм.  Цөмийн энергийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Ураны салбарт гуравдагч орны хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа асуудлыг зарчмын хувьд дэмжиж байна. Энэ төсөл дээр Оюутолгойн гэрээнээс үүдсэн алдаа сургамжаасаа сургамж авч, цаашид өөр олон хөрөнгө оруулалт татах зүйл заалтуудыг тусгах нь зүйтэй.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Цөмийн энергийн тухай хууль батлагдснаар 14 мега төсөлд багтсан “Орано”-гийн хөрөнгө оруулалтаас гадна ураны салбарт хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдэнэ. Энэ хуулиар ганцхан хөрөнгө оруулалтын асуудлыг зохицуулахгүй. Өнгөрсөнд гаргасан алдааг давтахгүйн тулд Хөрөнгө оруулалтын гэрээг дагалдуулж, хууль өөрчилдөг байдлаасаа салах зорилгоор Цөмийн энергийн тухай хуулийг эхэлж оруулж ирж УИХ-аар хэлэлцэн батлаад, үүний дараа УИХ-аас баталсан хуульдаа нийцүүлсэн Хөрөнгө оруулалтын хуулиа дагаж мөрддөг зөв жишиг рүүгээ явъя гэж зорьж байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Гадаад харилцаа, гуравдагч хөршийн эрх ашгийг монголд оруулж ирэх, тэр дундаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван орны нэгтэй Монгол Улс хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гэдэг бол хөрөнгө оруулалт, тусгаар тогтнолын хамгийн том баталгаа болж өгнө. Эхний ээлжид шар нунтаг олборлож экспортод гаргаж байж дараагийн ээлжид атомын цахилгаан станц барих асуудал нэг шат урагшилна. Нийт дэлхийн эрчим хүчний 10 хувийг атомын цахилгаан эрчим хүчээр үйлдвэрлэж байна. Цаашид цэвэр эрчим хүчний салбарт дийлэнх хөрөнгө оруулалт оруулахаа Дэлхийн банк болоод холбогдох байгууллагууд мэдэгдсэн дээр  бид шийдвэр гаргаж урагшлахгүй бол Монгол Улс хоцорно. Төв азийн улс орнууд биднийг орхиод гүйлээ.

УИХ-ын гишүүн Ч.Анар:

-Энэ хуулийн 34.5 дугаар хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар үйлчилгээнд зарцуулах мөнгөн хөрөнгийг энэ хуулийн 34.6-д заасан журмын дагуу тооцож төрийн дансанд байршуулахаар заасан. Миний хувьд гадны хөрөнгө оруулалтын олон гэрээ хариуцан ажиллаж байсан. Монголд хөрөнгө оруулахад хамгийн том эрсдэл нь улс төрийн эрсдэл гэдгийг бүх хөрөнгө оруулагч хэлдэг. Энэ бол өндөр эрсдэл үүсгэсэн заалт байна. Хэрэв хуулиа уг зүйл заалтаар нь баталчих юм бол Орано байна уу дараагийн компани байна уу энэ хууль жишиг хууль болоод явна. Энд хуулиасаа давсан журам батлагдах эрсдэлтэй шүү.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Хуулийн төслийг зармын хувьд дэмжиж байна.Шалтгаан нь гадаад харилцааны таатай цонх үе тохиогоод байна. Энэ үед ийм чухал гадаад харилцаа, эдийн засаг, эдийн засгийн аюулгүй байдал хангагдах нөхцөл үүсч байгаад талархаж байна. Монгол Улс нүүрс, зэс экспортлохоос өөр илүүцгүй ядруухан эдийн засагтай. Эдийн засгийн бодлогын хүрээнд олон жил дуншиж гацсан ажил урагшлах эхлэл болж байна. Гэхдээ анхаарах хэд хэдэн зүйл байна. Хууль эрх зүйн орчин нь хэлэлцээр хийх таатай нөхцөлийг бүрдүүллээ гээд хэлэлцээр хийхдээ өмнөх алдааг давтахгүйгээр, улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалсан, эдийн засаг, гадаад харилцааны бодлогыг чухалчилж үзсэн байр сууринаас хандах хэрэгтэй. Үүний хажуугаар элдэв авлига, далд тохироо хэрхэвч байж болохгүй. Хэлэлцээрийн үе шат эхлэхэд ил,тод нээлттэй явах ёстой.

 УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Уг хуулийг дагалдуулж хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “татварын орчныг тогтвортой байлгах гэдэг заалтыг тогтворжуулах татварын орчныг тогтоох” гэж өөрчилнө.  Улмаар татварын ерөнхий хуульд тогтворжуулах татварын орчин гэж татварын хувь хэмжээ, элэгдэл хорогдол тооцох хугацаа, татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг хэлнэ гэсэн шинэ заалт нэмэхээр оруулж байгаа. Татварын хууль тогтоомж нь ганцхан цөмийн энергиэс гадна Монгол Улсын стратегийн орд газруудтай байгуулсан бусад Хөрөнгө оруулалтын гэрээнд хэрэв давуу байдал олговол шууд үйлчилдэг онцлогтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 212 (7456)

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах