Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

"Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын хүрэл медалийн төлөө ОУХМ Б.Хулан, Беларусийн Ирина Курачкина нар өрсөлдөв.

Үзэгчдийг өндөлзүүлсэн, эцсийн мөчид 12:11-ээр шийдэгдсэн эл барилдааны ялагчаар Ирина Курачкина тодорсон юм. Энэ нь Беларусийн тамирчны дэлхийн аваргаас гардаж буй дөрөв дэх медаль боллоо.

Харин ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулангийн хувьд, энэ удаагийн дэлхийн аваргыг тавдугаар байраар өндөрлүүлж байна.

Дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцож, медалийн төлөө шалгаран хүч сорьсон Б.Хуландаа цаашдын тэмцээнүүдэд нь амжилт хүсье!

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ