Өнөөдөр Монголын таван бөх барилдана

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

"Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий 55 кг-ын жинд Ц.Намуунцэцэг, өмнөх жил Азийн АШТ болон ДАШТ-д дараалан түрүүлсэн Хойд Солонгосын Ох Кён-Рёнтой барилдахаар сугалаа татлаа. Тэд энэ оны "Улаанбаатар опен" тэмцээнд оноолтоор таарч хүч сорьсон билээ.

59 кг-д Х.Болортуяа эхний тойрогт гоц мөргөж, Испани болон Нигерийн бөхчүүдийн ялсныг нь хүлээхээр болов.

Эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Зэнээмэдэр, ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга, Арменийн Вазген Теванянтай барилдана.

97 кг-д Т.Дэмчигдорж, Туркийн Алперен Токгозтой хүч сорино. Ялсныг нь шигшээ 16-д АНУ-ын тамирчин, олимпын наадмын алт, мөнгөн медальт, дэлхийн 4 удаагийн аварга Кайл Снайдер хүлээж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ