Хятад улсын Бээжин хотноо энэ сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдох "IEM Beijing 2026" тэмцээний тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Нийтдээ 1.250.000 ам.долларын шагналын сан бүхий уг тэмцээнд 16 баг өрсөлдөх бөгөөд тус тэмцээнд Монгол Улсаас "The MongolZ" баг Азийн бүсийг тэргүүлж байгаа гэдгээрээ уригдан оролцож байна.
Манай залуус хоёр хожилтой болж шигшээ шатны эрхийг өчигдөр авсан бол өнөөдөр байрлал тогтоох тэмцээнийг 17:00 цагт Бразилын "FURIA" багтай хийнэ. Хоёр баг өмнө 12 удаа таарч тоглоход зургаад нь хожсон бол сүүлд хоёрдугаар сард болсон "PGL Cluj-Napoca 2026" тэмцээний шөвгийн найман багийн тоглолтод таарч тоглож 2-1 (Mirage 13-3; Dust2 10-13; Nuke 13-10) харьцаагаар хожиж байжээ.
Тэд эхний тоглолтоо Бразилын "Legasy" багтай тоглож 2-1 (Mirage 12-16; Dust2 13-6; Ancient 13-8) харьцаагаар хожиж эхний хожлоо байгуулсан бол шилдэг тоглогчоор "910" буюу Б.Өсөхбаяр (K-D 56-45; Rating 1.30) тэргүүлсэн байна.
Дараагийн тоглолтоо Шведын "HEROIC" багтай 2-0 (Inferno 13-7; Nuke 19-!&; Ancient 0-0) харьцаагаар хожсон байна. Тус тоглолтын шилдгээр "cobrazera" буюу У.Анарбилэг (K-D 44-36; Rating 1.30) тодорсон байна.
The MongolZ баг энэ удаагийн тэмцээнд bLitz /багийн ахлагч/ Б.Гарьдмагнай, Techno4k М.Содбаяр, 910 /AWPer/ Б.Өсөхбаяр, У.Анарбилэг /cobrazera/, nin9 /Г.Есөнтөмөр/ нар тоглох бол maaRaa /coach/ Б.Эрдэнэдалай тэднийг дасгалжуулах юм.
