• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Алтсүх: Дөрвөн уурхай нэг замаар нүүрсээ экспортолж байгаа нь үнэ унах шалтгаан болсон

АМГТГ-ын нүүрсний хэлтсийн  дарга асан Б.Алтсүхтэй ярилцлаа. Нүүрсний салбарын  бодлого, чиг хандлагыг сүүлийн 20 гаруй жил  тодорхойлж яваа түүнтэй ярилцаж суухад  олон зүйлийг мэдэж авснаа нуух юун.

-Тантай уулзахаар ирж явах замд “Монгол Улс ингэхэд нүүрсний нөөцөө бүрэн тогтоож чадсан юм болов уу” гэх бодол төрсөн. Тиймээс асуултаа үүнээс эхлэе?   

-Монгол Улс  газрын хэвлийн баялгаа бүрэн судалж, нөөцийг нь тогтоож чадаагүй байгаа шүү дээ.  Нүүрс ч ялгаагүй. Тиймээс  хайгуулын тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгож, тэр хэрээр  нөөцөө тогтоож авахыг чухалчилдаг.  Гэхдээ  ашигт малтмалын нөөцөө төрийн тусгайлсан бодлогоор тогтоох ёстой  гэж энэ салбарт олон ажил ажиллаж байгаа хүний хувьд  боддог. Нөгөөтэйгүүр, газрын доорхи баялгийн нөөцийг бүгдийг нь илрүүлэн тогтоож,  хөрөнгө оруулагчдыг татах нь зөв гэж ярьдаг хүмүүс байдаг ч  улсын эдийн засаг, хүн амынхаа хэрэгцээндээ тохируулан  ашиглах нь чухал болов уу. Монгол Улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Таамаг байдлаар гэдгийг ойлгох хэрэгтэй.  Үүнээс энэ оны  эхний есөн сарын байдлаар 38.4 орчим тэрбум тонн нүүрсний нөөцийг нарийвчилсан хайгуулаар хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн жилдээ 20 орчим тонн  сая нүүрс олборлодгоос дотоодын хэрэгцээ болох эрчим хүчний салбарт найм орчим сая тонныг  зарцуулдаг. 2016 оны тухайд  эхний есөн сарын байдлаар 16.2 сая тонн нүүрс экспортолж,  21.3 сая тонн нүүрс борлуулсан гэх дүн мэдээ ширээн дээр минь байна. Тэгэхээр жилд 20 гаруй сая тонн нүүрс олборлодог  гээд төсөөлөхөөр   өнөөдрийн хэрэглээний түвшингээр манай улс 1500 жилийн нөөцтэй байна гэсэн үг.  Ер нь бол бидэнд  хайгуул хийгдэж буй талбай олон бий. Төгсгөлд нь  нэг зүйлийг онцолж хэлэхэд,  бид нөөцөө хангалттай тогтоочихсон. Тиймээс тогтоосон нөөцөө  ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах явдал чухал байна шүү дээ.

-Тантай санал нэг байна. АМГТГ 2016 оны эхний есөн сарын байдлаар хэчнээн аж ахуйн нэгжид хайгуулын болон орд ашиглах зөвшөөрлийг олгосон бэ?

-Нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 220 гаруй уурхай  байдаг бөгөөд улсын комисс хүлээн авч уурхай ажиллуулж болно гэсэн зөвшөөрөлтэй нь  110.   Үүнээс  49 уурхай  жилд 25- 30 сая тонн нүүрс олборлодог.  Хэрэв ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 220 гаруй уурхайг бүрэн хүчин чадлаараа ажиллаж  чадвал жилдээ 100 гаруй сая тонн нүүрс олборлох  боломжтой.  Тэгэхээр  Монгол Улс  жилд  нийт нөөцийнхөө дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээг л ашиглаж байна гэсэн үг.

-Манай улс  ямар аргачлалаар нүүрснийхээ нөөцийг тогтоодог юм бэ. Миний олж мэдсэнээр орос аргачлалыг   олон улсад  хүлээн зөвшөөрөх тухайд маргаантай байдаг юм биш үү?

-Манай улс Орос аргачлалаар явж ирсэн.  Сүүлийн жилүүдэд гадны хөрөнгө оруулагчдын тавьж буй шаардлагын дагуу  Австралийн жорк  аргачлалаар нөөцөө боддог болсон. Нүүрсний салбарт дээрх хоёр аргачлалын хооронд зөрүү гарах нь харьцангуй бага байдаг. Учир нь нүүрс бусад ашигт малтмалыг бодвол сая тонноор яригддагийн дээр бусад ашигт малтмалтай харьцуулахад хэд хэдэн онцлог чанартай. Жишээ нь,  Монгол Улсын  хувьд нүүрс бол  үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддаг стратегийн түүхий эдийн нэг  бөгөөд бид  нүүрснээс хамааралтай эрчим хүчийг ашигладаг. Алт болоод бусад ашигт малмалыг дэд бүтцийг нь хөгжүүлэхгүйгээр олборлож болдог бол  нүүрсийг  их хэмжээгээр удаан хугацаатай олборлохын тулд заавал  дэд бүтэц бүхий  уурхай байгуулах шаардлага тулгардаг. Мөн овор хэмжээ ихтэй учир уулын томоохон техникийг ашигладаг, зардал ихтэй бизнес. Тиймээс социализмын үед нүүрсний салбарт төр, засаг  анхаарлаа хандуулан  агентлаг байгуулж,  уул уурхайн инженерийг өнгөтийн инженер хэмээн тусгайлан  бэлтгэдэг байлаа.  2010 оноос  нүүрсний салбарын нэр хүнд өсч,  олон улсын эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл ч  нэмэгдсэн. Харамсалтай нь  тэр  үед манай улсад нүүрсний талаар баримтлах хатуу бодлого байгаагүйн улмаас  үе үеийн Засгийн газар   тус салбараар “тоглож”  нэгдсэн бодлогогүй болгосон.  Ганц баримт дурьдахад,  АМГТГ-т нүүрсний хэлтэс харьяалагдах мөртөө Эрчим хүчний яам  нүүрсний газрыг байгуулж,  төрийн өмчит нүүрсний  уурхайнуудыг харьяалалдаа авсан байх жишээтэй.  Энэ байдал  нүүрс олборлогч уурхайнуудад хүнд туссан. Нэг ёсондоо манай улсын нүүрсний салбар олон удирдлагатай болж, тав хуваагдчихаад байгаа.  Шулуухан хэлэхэд, нүүрсний салбар  улстөрчдийн лобби болж хувирсан.

-Нүүрсний салбар  нэгдсэн бодлогогүй  гэж та хэллээ?  

-Тийм. Манай улсад нүүрсний салбарыг хөгжүүлэх нэгдсэн, зангидсан бодлого гэж алга.  Нүүрс хөтөлбөр гэж яригдаж байсан ч тэр нь  батлагдаагүй. Дээр дурьдсан нэгэн цул байсан салбарыг тал тал тийш нь тараахаар чинь  яаж нэгдсэн хөтөлбөртэй байх юм.  Уг нь 2005 оноос “Нүүрс” хөтөлбөрийг дөрөв, таван удаа боловсруулахад  миний бие тэр бүхэнд    оролцож, санаа бодлоо тусгаж явсан. Анх  нүүрсийг боловсруулах чиглэлээр  хөтөлбөр боловсруулсан ч тэр нь  хэрэгжээгүй. Тэгтэл  2008 оноос БНХАУ руу их хэмжээгээр нүүрс экспортолж, экспортын хэмжээг  нэмэгдүүлэх саналыг дахин тавьж,  “Нүүрс” хөтөлбөрийн төслийг  УИХ-аар  хэлэлцүүлж  байсан.  Тэр үед  ажлын хэсэгт багтсан  сайд, дарга нар нь туршлага судлаж байна гээд гадны улс орнуудаар өчнөөн явсан ч  үр дүнд хүрээгүй. Ингэж байтал нүүрсний салбар уналтын байдалд шилжсэн тул  хөтөлбөр хэрэгжих боломжгүй болсон.  Харин өнгөрсөн зуны дунд сараас хойш нүүрсний экспорт  сэргэх байдал ажиглагдаж эхэлсэн.  Гэхдээ нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэхийг хэлж  мэдэхгүй байна.

-Нүүрсний  салбарт зориулсан хууль байдаггүйн улмаас эдийн засгийн хямралд хамгийн түрүүнд өртсөн байж мэднэ.  Та  санал нийлэх үү?

-Нүүрсний салбарт зориулсан тусгай хууль гэж байхгүйн улмаас  эрдэс баялгийн салбарын  хуулиар л зохицуулагдаж ирсэн.  Үүнийг   өмнөх  УИХ-ын гишүүд  улстөржүүлэн   “Гадаадын хөрөнгө оруулагчид  манай улсаас гарч байгаагийн учир шалтгаан нь энэ” гээд л  өөрийн хуулийг тэдний хүсэлд нийцүүлж  батлах гэж хэсэг бужигнуулсан. Би хувьдаа үүнийг шалтаг гэж харж байгаа.  Миний бодлоор,  гадаадын хөрөнгө оруулагчид дэлхийн зах зээлээс хамаарч орж, гарч байгаа хэрэг. Үнэндээ  дэлхийн зах зээлд  нүүрс үнэтэй л байх юм бол тэд  нүүрсний орд  бүхий орнуудын баялгийн хууль, эрх зүйн орчинд  нь  зохицоод л үйл ажиллагаагаа явуулна шүү дээ.

-Баяжуулсан нүүрсний стандартыг ямар байгууллага тогтоодог юм бэ?

-Баяжуулсан нүүрсний стандартыг Стандартчилал хэмжилзүйн газар баталдаг.   Бид дан ганц нүүрс гэлтгүй үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүнээ борлуулахдаа хэрэглэгчийг хаан гэж үзэн тэдэнд  зориулж үйлдвэрлэх ёстой. Тиймээс  монгол  нүүрсийг худалдаж авах гэж байгаа улс орныг судлах ёстой. Өөрөөр хэлбэл, тэдэнд баяжуулсан нүүрс үү, түүхий нүүрс  үү, эсвэл  эрчим хүч гаргах нүүрс үү  гэдгийг  тодорхойлох ёстой байхгүй юу.   Жишээ нь, манайхан  нүүрсээ түүхийгээр нь гаргалаа,  нэмүү өртөг шингээх байсан юм гэдэг.  Гэтэл бодит байдал дээр  манай нүүрсийг авдаг ганц улс нь Хятад.  Хил гараад  нүүрс баяжуулдаг  маш олон үйлдвэр  бий. Тиймээс  баяжуулсан нүүрс гэхээсээ илүүтэй түүхий нүүрсийг авч өөрсдөө баяжуулах сонирхол тэдэнд  ашигтай бус уу.  Түүнчлэн  гангийн үйлдвэртээ дан ганц баяжуулсан нүүрсийг хэрэглэдэггүй бөгөөд өөрсдийнхөө  нүүрстэй хольж чанарын түвшинг нь тэнцэтгэж үйлдвэрлэлээ явуулдаг юм билээ.  

-Чалкогийн өрөөс болж,  монгол нүүрс австрали нүүрсний өмнө бөхийх болсон  гэж би хувьдаа  ойлгоод байгаа?

-Нүүрсний чанар болон нүүрс хаанаас ирж байгаагаас шалтгаалан үнэ нь  олон янз.  Жишээ нь, монгол нүүрс  Хятадын хил хүртэл нэг үнэтэй, түүнээс цаашхийг нь хятадууд тогтоодог.  Тодруулж хэлбэл, шат дамжлагаасаа хамаардаг.   Үүнд  тээврийн  зардал, ажиллах хүч ч хамааралтай. Гэтэл манайхан   уурхайн амнаас гарч байгаа нүүрсний үнээ австрали нүүрсний үнэтэй харьцуулж  байгаа нь буруу. Австрали улс  Хятадын зах зээл рүү өөрсдийн  тавьсан замаар, өөрийн хөрөнгө техник хэрэгслээрээ нүүрсээ экспортолдог.  Манайд нөхцөл байдал тэс өөр. Бид  урд хөршийнхөө тавьсан замаар, тэдний  тээврийн хэрэгслээр  нүүрсээ экспортолдог гэдгээ мартаж болохгүй. Тиймээс бид  Хятадын зах зээл дээр байр сууриа олж чадахгүй байгаа юм. Тэр утгаараа Австрали улсыг өөрсөдтэйгөө   харьцуулах нь тэнэг хэрэг. Манай улсын эрдэс баялгийн салбар төрийн   нэг цонхны  нэгдсэн бодлоготой байж гэмээнэ  байр сууриа эзлэх нь зүйн хэрэг. Харамсалтай нь бодлого байхгүй,  биржгүйн улмаас  өнөөдөр өмнөх жилүүдийн  адил л нүүрсээ Чалкогоос зээлсэн өрөндөө өгөөд сууж байгаа.   Аж ахуйн нэгжүүдийн тухайд өөр хоорондоо  өрсөлдөөд л  үнээ буулгаад  байгаа юм билээ.  

-Ингэхэд та урд хөршийнхөө нүүрсний нөөцийг сонирхсон л байлгүй?

-Хятад улсын одоо байгаа нөөц нь 40 жил. Үүнийгээ ч  олон улсын хурал дээр онцолсон. Цаашдаа  нөөцөө нэмэгдүүүлэх сонирхолтой гэж байсан.  Хятад нүүрсний  уурхайнууддаа бусадтай  өрсөлдөж, нүүрсээ борлуулах шаардлага тавьдаг учраас  олон уурхай  хаалгаа барьсан.  Энэ мэтчилэн нүүрсний салбартаа нэгдсэн бодлогыг барьж чаддаг улс шүү дээ.  

-Том, жижиг Таван толгой, баруун, зүүн Цанхийн нүүрс олборлолт, экспортын нөхцөл байдал  ямар байгаа вэ?

-Жижиг Таван толгой бол  Өмнөговь аймгийн орон нутгийн 51 хувийн өмчтэй компани юм.   Монголын нүүрсийг анх Хятад руу гаргасан аж ахуйн нэгж.   Уурхайн нэг хэсгийг  MCS-ийн  “Энержи ресурс” компани авч баяжуулах үйлдвэр, хот тосгон байгуулсан. Үүнтэй зэрэгцээд  төрийн өмчит  “Эрдэнэс Тавантолгой” компани Зүүн цанхийг ашиглаж байсан. Энэ үед Монгол Улс  Хятадын Чалко компанитай гэрээ байгуулж,  тус ордоос гарсан нүүрсийг гэрээний дагуу өр төлөх шугмаар экспортлохоор болсныг та бүхэн мэдэж байгаа. Иймээс монголчууд  баруун цанхийн нүүрсний уурхайг нээж,  “Монголын олборлогч” компани нүүрс олборлох  болсноор дөрвөн уурхай нэг хавтгай дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй.  Гэтэл эдгээр дөрвөн уурхай  нэг замаар Хятад  руу  нүүрсээ экспортлох болсноор  тэдний хооронд өрсөлдөөн бий болж улмаар  Монголын нүүрсний үнэ буурах шалтгаан болсон.  

-Нүүрс тээврийн асуудлыг ерөнхийдөө хувийн хэвшлийнхэн л зохицуулсаар ирсэн. Энэ бодлого зөв үү?

-Нэгдсэн бодлоготой тээврийн үйлчилгээ төр, хувийн хэвшлийн аль алинд нь ч байхгүй.  Монголын аж ахуйн нэгжүүдэд хувьдаа  машинтай нь цөөхөн. Дийлэнх нь  Монголын нүүрсийг тээвэрлэх үүрэг хүлээсэн  Хятадын компани.  Тэд л  нүүрс  тээврийн асуудлыг хариуцаж ажилласаар ирсэн.  

-Хэдхэн жилийн өмнө Монгол Улс занараа эдийн засгийн эргэлтэд оруулна хэмээн холбоо байгуулж,  ерөнхийлөгчөөр нь  Да.Ганболд, Хашчулуун нар ажиллаж байсан санагдана?

-Дэлхийн улс  орнууд  нүүрсийг шингэрүүлж шингэн түлш гаргаж  тэр  нь онол, туршилтын хувьд батлагдсан. Гэсэн ч үйлдвэрлэлд нэвтрүүлж шингэн түлш гаргасан улс орон  байхгүй л байна. Нүүрсийг хийжүүлж цахилгаан эрчим хүч гаргах нь боломжтой ч өртөг өндөр, мэргэжилтэй боловсон хүчин  дутмаг учраас тэгсхийгээд зогссон.   Занар ч ийм л замаар яваа.  Занарыг нүүрс шиг шууд шатааж ашиглах боломжгүй илчлэг муутай бүтээгдэхүүн тул  заавал нэрж ашигладаг, нарийн технологи бүхий  өндөр өртөгтэй түүхий эд.  Манай улсын тухайд занараар  шоу хийж, нэр төр хөөснөөс цаашгүй.  Үнэнийг хэлэхэд,  хийж чадах энгийн зүйлийг хийхгүй атлаа  дэлхий хийгээгүй зүйлийг хийнэ хэмээн харайлгах  нь бүтэшгүй асуудал. Жишээ нь  газрын тостой улс бүхэн  түүхий нефтээ нэрж,  экспортолж байна. Гэтэл манайх  түүхий эдтэй атал чадахгүй л байгаа биз дээ.  Мөн бусад орон  цахилгаан станц бариад эрчим хүч үйлдвэрлэж байхад бид  тавдугаар цахилгаан станцаа барьж  чадахгүй мөртлөө нүүрс химийн үйлдвэр барина гээд дэвхцээд байгааг би хувьдаа ойлгодоггүй.  Нүүрс химийн  үйлдвэрийг барих нь зөв ч цаг нь болоогүйгээс гадна хөрөнгө мөнгө нь алга байна.   

-Эрчим хүчний нүүрсийг дэлхийн зах зээл дээр гаргах тухай яриа чих дэлсэж байсан ч тэгэсхийгээд нам жим боллоо. Ер нь энэ талын  судалгаа байна уу?

-Коксжих нүүрс үнэ өндөр. Харин эрчим хүчний нүүрс хямд. Манай улсын нүүрсний илэрсэн нөөцийн 80 гаруй хувь нь эрчим хүчний нүүрс байгаагаас гадна Тавантолгойн нүүрсний 60-аад хувь нь эрчим хүчнийх юм билээ.  Тиймээс эрчим хүчний нүүрсийг дэлхийн зах зээл дээр гаргах асуудал яригдах нь зүйн хэрэг. Гэвч тээвэрлэх зам гарц байхгүй нь хүндрэл болж байна. Эрчим хүчний нүүрсийг эргэлтэд оруулах хамгийн зөв хувилбар бол цахилгаан станц барьж, эрчим хүч үйлдвэрлэх  явдал.

-Багануурын уурхай нүүрс боловсруулах  төсөл хэрэгжүүлэхээр болж байсан.  Түүнийг нь мэргэжлийн Засгийн газар дэмжиж байгаа юу?  

-Багануурын уурхайд Герман, Японы зэрэг олон төсөл яригддаг. Ер нь уурхайнуудад  менежментээ сайжруулах, бүтээгдэхүүнээ чанартай болгох, шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах зэргээр шийдвэл зохих олон асуудал бий.  Гэхдээ энэ нь  тухайн уурхайг үндсээр нь өөрчлөх томоохон стратегийн төслүүд биш юм.

-Нүүрсний салбарын томоохон төсөл гэвэл ?

-Хүрэн нүүрсний уурхайнуудыг түшиглэн цахилгаан станц барих явдал гэж үзэн өнгөрсөн  дөрвөн жилд нэлээд хэдэн тусгай зөвшөөрлийг олгосон. Шивээ-Овоо, Багануур, Чандгана, Тэвшийн говь, Бөөрөлжүүт, Цайдам нуурыг түшиглэсэн цахилгаан станц барих төслүүдийг нэрлэж болно.  Гэвч гарын үсэг зурж, ТЭЗҮ-ээ хийх зэрэг шат дамжлагын ажлууд хийгдэж байсан ч хөрөнгө оруулалт хийгээд бодитоор барих ажлууд  нь хэрэгжихгүй л байгаа.   Одоо хэрэгжиж байгаа томоохон төсөл гэвэл эрчим хүчний Багануур, Шивээ-Овоогийн төслийн станц, Нарийн сухайт, Тавантолгойн экспортлогч цахилгаан станцын төсөл л байх шив дээ.  

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
  • •Байнгын хороо
  • •Эрүүл мэнд
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
ХУРААХ
Танайд хоноё: Дуучин Б.Сарантуяа...
Эмч, эмнэлгийн ажилтнуудын...

Б.Алтсүх: Дөрвөн уурхай нэг замаар нүүрсээ экспортолж байгаа нь үнэ унах шалтгаан болсон

Чулуунцэцэг 2016-10-24

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

3 цагийн өмнө өмнө

Боловсролын дэмжигч

3 цагийн өмнө өмнө

Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

3 цагийн өмнө өмнө

COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа

3 цагийн өмнө өмнө

Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв

3 цагийн өмнө өмнө

Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ

3 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

3 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 17-19 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав

2 өдрийн өмнө өмнө

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн байгаль орчны өдөр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина

2026-06-05 өмнө

Нью-Иорк Никс аваргын төлөөх эхний тоглолтод ялалт байгууллаа

2026-06-05 өмнө

Он гарсаар орон сууцанд гарсан галын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн түлэгджээ

2026-06-05 өмнө

Эрэгтэй, эмэгтэй багууд хэсгээсээ гарч чадсангүй

2026-06-05 өмнө

Шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ

2026-06-05 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-06-05 өмнө

1024 бөх барилдуулах асуудлыг Ерөнхийлөгч шийдвэрлэж байхаар хуулийн төсөлд тусгажээ

2026-06-05 өмнө

Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл

2026-06-05 өмнө

“Хар тамхины хэрэгт 22 төрийн албан хаагч холбогдсон”

2026-06-05 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр

2026-06-05 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-06-04 өмнө

Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

2026-06-04 өмнө

280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна

2026-06-04 өмнө

Цаг уур, орчны шинжилгээний газрын техник тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шийдвэрлэхээр боллоо

2026-06-04 өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

2026-06-04 өмнө

Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо

2026-06-04 өмнө

АТГ: Хориглосон байршилд олгосон зөвшөөрлийг ХҮЧИНГҮЙ болгов

2026-06-04 өмнө

Эрэгтэй, эмэгтэй багууд өнөөдөр шөнө тоглоно

2026-06-04 өмнө

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална

САНАЛ БОЛГОХ
2026-06-01 өмнө

Нэг цагаан мэнгэтэй улаан морь өдөр

2026-06-02 өмнө

Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд боллоо

2026-06-01 өмнө

Н.Учрал: Дрон инженерчлэл, хиймэл оюун зэрэг шинэ ур чадвар монгол залууст дэлхийд өрсөлдөх боломж нээж байна

2026-06-01 өмнө

Бороо орно, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-06-01 өмнө

Өнөөдөр дараах авто замыг хаана

2026-06-01 өмнө

Хүүхдийн баяраар ХААНА, ЮУ болох вэ?

2026-06-02 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр

2026-06-02 өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

2026-06-02 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.05.02/

2026-06-03 өмнө

"Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулна

2026-06-03 өмнө

Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа

2026-06-03 өмнө

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна

2026-06-03 өмнө

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

2026-06-03 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2026-06-03 өмнө

Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр

2026-06-04 өмнө

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

2026-06-03 өмнө

Хонжворт сугалаа нэрээр хамаарал бүхий хүнийхээ автомашиныг өндөр үнээр борлуулжээ

2026-06-04 өмнө

280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна

2026-06-05 өмнө

Он гарсаар орон сууцанд гарсан галын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн түлэгджээ

2026-06-04 өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

2026-06-04 өмнө

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална

2026-06-04 өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина

2026-06-04 өмнө

Барилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ

2026-06-04 өмнө

Нийслэлийн Онцгой комиссын 2026 оны анхдугаар хуралдаан боллоо

2026-06-04 өмнө

АТГ: Хориглосон байршилд олгосон зөвшөөрлийг ХҮЧИНГҮЙ болгов

2026-06-05 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-06-05 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр

2026-06-05 өмнө

Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл

2026-06-05 өмнө

Шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах