• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АҮББХ:“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баяжуулах үйлдвэрийн мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2024.11.13)-ийн хуралдаанаас Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа нарын санаачилснаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц болон “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн  үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулж, Байнгын хорооны тогтоол гаргахаар боллоо. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцыг шалган судалж, холбогдох санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах хяналт шалгалтын Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Х.Жангабыл, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, П.Мөнхтулга, Г.Очирбат, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, П.Ганзориг, Д.Батбаяр, Д.Энхтүвшин нар ажиллахаар болов. Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн  үйл ажиллагааг шалгаж судалж, холбогдох санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах хяналт шалгалтын Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа ахалж, бүрэлдэхүүнд Б.Пунсалмаа, Д.Пүрэвдаваа, Г.Лувсанжамц, Д.Үүрийнтуяа, Б.Уянга, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, П.Мөнхтулга, М.Энхцэцэг, Г.Очирбат, Д.Батбаяр нар ажиллахаар боллоо.

Байнгын хорооны хуралдаанаар мөн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо. Тус компанийн Стратеги төлөвлөлт, төслийн газрын дарга Ч.Анх-Од танилцуулгадаа, нүүрс баяжуулах үйлдвэрийн хэрэгцээ шаардлага, зорилт нь Тавантолгой ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашиглаж, экспортын орлогыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж “Эрдэс Монгол” нэгдлийн аж үйлдвэрийн гинжин хэлхээний үндэс болсон нүүрсийг гүн боловсруулах суурийг тавих явдал гэдгийг онцлоод, үйлдвэр жилд 10.0 сая тонн түүхий нүүрс хүлээн авч, 5.6 сая баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 95.5 хувьтай байгааг дурдав. Нийт 1 088 тэрбум төгрөг буюу 320.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий уг үйлдвэр үндсэн болон туслах 67 барилга байгууламжаас бүрдэх бөгөөд 133 га талбайд байгуулагдаад байгаа юм. Нойтон баяжуулах технологиор ажиллах тус үйлдвэр секундэд 56.7 литр ус ашиглан нүүрс угаан баяжуулах бөгөөд Загийн хоолой гүний усны ордоос үйлдвэрлэлдээ ашиглах юм. Загийн хоолой гүний усны орд үйлдвэрийг 25 жил хангах нөөцтэй аж. Мөн 110, 35, 10 кВт-ын 2*25мВт чадал бүхий дамжуулах дэд станцыг барьж үйлдвэрийн эрчим хүчнй хэрэглээг хангаж байгаа бөгөөд нийт 457 хүн ажиллахаас өнөөдрийн байдлаар 198 хүн ажиллаж байна. Тэдний 30 хувийг орон нутгаас бүрдүүлсэн ажээ.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ 2021 онд батлагдаж, барилга угстарлын ажил 2022 оны долдугаар сард эхэлсэн байна. Өнгөрөгч 10 дугаар сард үйлдвэрийн туршилт тохируулгын ажил дууссан бөгөөд энэ сард улсын комиссыг ажиллуулах, ирэх оны гуравдугаар сард байнгын ашиглалтанд хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Ч.Анх-Од танилцууллаа. Туршилт тохируулгын хугацаанд 45.5 мянган тонн нүүрс хүлээн авч баяжуулаад 20.0 мянган тонн баяжмал, 17.8 мянган тонн завсрын бүтээгдэхүүн буюу митлинг үйлдвэрлээд байгаа аж. Тавантолгойн нүүрсний ордод нийтдээ 13 нэр төрлийн, салаа давхаргуудыг тооцвол 35 төрлийн өөр хоорондоо адилгүй шинж чанар бүхий нүүрс байдгийг тэрбээр дурдаад, баяжуулах үйлдвэр тааруу нүүрсийг угааж баяжуулах замаар экспортын шаардлага хангасан бүтээгдэхүүн болгох зорилготойг танилцуулав. Мөн 2.2 сая тонн завсрын дайвар бүтээгдэхүүн буюу эрчим хүчний нүүрс үйлдвэрлэж, экспорлох төлөвлөгөөтэй юм байна. Туршилт тохируулгын хүрээнд баяжуулсан бүтээгдэхүүнийг өнгөрөгч аравдугаар сарын 25-ны өдөр хоёр багц болгож нийт 12.8 мянган тонн нүүрсийг биржээр тонн тутмыг 163.5 ам.доллараар арилжаалснаар 2.1 сая долларын орлого олсон байна. Дараачийн арилжааг ирэх 12 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ.

ТЭЗҮ-ээр үйлдвэр жилд 754.8 сая ам.долларын орлого олох бөгөөд нийт зардал 644.9 сая ам.доллар, татварын дараа 67.7 хувийн ашигтай ажиллана гэж тооцоолсон байна. Коксжих нүүрсний үнэ сүүлийн үед нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ тооцооллыг шинэчилэхэд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад 1.1 тэрбум ам.долларын орлоготой, 620.0 сая ам.долларын зардалтай, татварын дараах ашиг 366.6 сая ам.доллар байх тооцоо гарчээ.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Л.Мөнхбаясгалан, Г.Лувсанжамц, Х.Жангабыл, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, П.Ганзориг, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Д.Батбаяр, Ж.Золжаргал, Байнгын хорооны дарга С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд баяжуулах үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн удирдлага, хамт олонд баяр хүргээд, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, борлуулалт, биржийн арилжааг үр дүнтэй зохион байгуулж, зундын зуучлагчаар дамжуулахгүй эцсийн хэрэглэгчид хүргэх буюу олборлолт үйлдвэрлэлээс өөр боломжоор орлогоо нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөв. Мөн Улсын Их Хурлын гишүүд байгаль орчинд ээлтэй байдлаар ажиллах, ялангуяа усны дахин ашиглалтыг сайжруулах, гидрогеологийн хайгуул судалгааг эрчимжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг сайжруулж орон нутгийн захиргаа, иргэдтэй нягт хамтран ажиллах, дайвар бүтээгдэхүүний борлуулалт болон хаягдлын ашиглалтыг урт хугацаанд тогтвортой байдлаар шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хөндөж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар болон “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн холбогдох хүмүүсээс хариулт авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо
Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Б.Уянга: Дахин боловсруулсан ус...
Алдагдалтай ажилладаг...

АҮББХ:“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баяжуулах үйлдвэрийн мэдээллийг сонслоо

Kuzmo 2024-11-14

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо
Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

5 цагийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

9 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

10 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

10 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

10 цагийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

10 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

10 цагийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

10 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах