• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Золжаргал:Худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахад анхаарч ажиллаж байна

УИХ-ын  Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр /2025.01.30/  2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Тус байнгын хорооны дарга Ж.Золжаргал мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд инновац, цахим бодлогын салбарын хууль эрх зүйн орчин харьцангуй сайжирч, төрийн үйлчилгээний цахимжилт тодорхой төвшинд хүрсэн байна. Гэхдээ хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах талаар анхаарч ажиллах нь чухал хэмээн дүгнэсэн.

Манай байнгын хороо намрын чуулганы хугацаанд 7 удаа хуралдаж, нийт 14 асуудлын хүрээнд 3 хуулийн төсөл, байнгын хорооны 3 тогтоолын төсөл, хуулийн хэрэгжилтийн талаарх 8 мэдээллийг хэлэлцэж, Инновац, цахим бодлогын байнгын хорооны тогтоолоор санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий нэг ажлын хэсэг байгуулан, нэг удаа  хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Тухайлбал, Хиймэл дагуулын төслийн талаарх Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг тус тус сонссон. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29 дүгээр заалтад төрийн үйлчилгээнд зориулан худалдан авсан цахим системүүд давхардаагүй байх, үр ашигтай байх тухай заалтын хэрэгжилт хангалтгүй байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 2 их наяд төгрөгийн цахим системийн худалдан авалт хийсэн талаар  урьдчилсан мэдээлэл байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох яаманд үүрэг өгсөн. Энэ оны нэгдүгээр улиралд хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар хийсэн ажлын тайлангаа байнгын хорооны хуралдаанд танилцуулах ёстой. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Сангийн сайдын мэдээллийг сонссон. Энэхүү мэдээлэлд үндэслэн Монгол Улсын төсвийн гүйцэтгэлийг сараар, улирлаар ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар олон нийтэд мэдээлэх хуулийн заалт хэрэгжихгүй байна гэж үзсэн. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох байгууллагад чиглэл өгч ажилласан байна. Түүнээс гадна Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны даргын, УИХ-ын 2024 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын, Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллүүдийг тус тус сонсч, зохих арга хэмжээ авч ажиллаж байна. Хилийн чанад дахь монгол иргэдийн төрийн цахим үйлчилгээний И-Монгол системийг ашиглах боломж, цахимаар сонгууль өгөх эрхийг хангах талаар Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, Үндэсний дата төв болон И-Монгол академийн захирлын мэдээллийг тус тус сонссон.

Үүний үр дүнд ажлын хэсэг байгуулж, гадаад улс оронд ажиллаж, амьдарч буй иргэд төдийгүй албан ёсны оршин суугаа газраасаа хол ажиллаж буй иргэдийг цахим болон бусад хэлбэрээр сонгуульд оролцох боломжийг хангах талаар бодлого, шийдэл гаргахаар ажиллаж байна гээд цаашид боловсруулах хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, Мэдээллийн технологи, үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд зохих журмуудыг боловсруулж байгаа ажээ. Мөн Криптовалютын талаар баримтлах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд ахалж байна. Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, дэмжлэг үзүүлэн уялдуулах талаар санал, дүгнэлт боловсруулах болон Хиймэл оюун ухааныг ашиглан хуулийн давхардлыг арилгах шийдэл боловсруулж нэвтрүүлэх асуудлаар санал, дүгнэлт гаргах хоёр ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Анар ахлан ажиллаж байна. Эдгээр ажлын хэсэгтэй Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтран ажиллаж байгаа талаараа онцлоод Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг мөн боловсруулж байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо
Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Д.Трампын зарим шийдвэрүүд...
Д.Сайханчулуун:Орон сууц...

Ж.Золжаргал:Худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахад анхаарч ажиллаж байна

Kuzmo 2025-01-31
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ж.Золжаргал:Худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахад анхаарч ажиллаж байна

УИХ-ын  Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр /2025.01.30/  2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Тус байнгын хорооны дарга Ж.Золжаргал мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд инновац, цахим бодлогын салбарын хууль эрх зүйн орчин харьцангуй сайжирч, төрийн үйлчилгээний цахимжилт тодорхой төвшинд хүрсэн байна. Гэхдээ хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах талаар анхаарч ажиллах нь чухал хэмээн дүгнэсэн.

Манай байнгын хороо намрын чуулганы хугацаанд 7 удаа хуралдаж, нийт 14 асуудлын хүрээнд 3 хуулийн төсөл, байнгын хорооны 3 тогтоолын төсөл, хуулийн хэрэгжилтийн талаарх 8 мэдээллийг хэлэлцэж, Инновац, цахим бодлогын байнгын хорооны тогтоолоор санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий нэг ажлын хэсэг байгуулан, нэг удаа  хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Тухайлбал, Хиймэл дагуулын төслийн талаарх Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг тус тус сонссон. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29 дүгээр заалтад төрийн үйлчилгээнд зориулан худалдан авсан цахим системүүд давхардаагүй байх, үр ашигтай байх тухай заалтын хэрэгжилт хангалтгүй байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 2 их наяд төгрөгийн цахим системийн худалдан авалт хийсэн талаар  урьдчилсан мэдээлэл байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох яаманд үүрэг өгсөн. Энэ оны нэгдүгээр улиралд хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар хийсэн ажлын тайлангаа байнгын хорооны хуралдаанд танилцуулах ёстой. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Сангийн сайдын мэдээллийг сонссон. Энэхүү мэдээлэлд үндэслэн Монгол Улсын төсвийн гүйцэтгэлийг сараар, улирлаар ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар олон нийтэд мэдээлэх хуулийн заалт хэрэгжихгүй байна гэж үзсэн. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох байгууллагад чиглэл өгч ажилласан байна. Түүнээс гадна Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны даргын, УИХ-ын 2024 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын, Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллүүдийг тус тус сонсч, зохих арга хэмжээ авч ажиллаж байна. Хилийн чанад дахь монгол иргэдийн төрийн цахим үйлчилгээний И-Монгол системийг ашиглах боломж, цахимаар сонгууль өгөх эрхийг хангах талаар Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, Үндэсний дата төв болон И-Монгол академийн захирлын мэдээллийг тус тус сонссон.

Үүний үр дүнд ажлын хэсэг байгуулж, гадаад улс оронд ажиллаж, амьдарч буй иргэд төдийгүй албан ёсны оршин суугаа газраасаа хол ажиллаж буй иргэдийг цахим болон бусад хэлбэрээр сонгуульд оролцох боломжийг хангах талаар бодлого, шийдэл гаргахаар ажиллаж байна гээд цаашид боловсруулах хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, Мэдээллийн технологи, үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд зохих журмуудыг боловсруулж байгаа ажээ. Мөн Криптовалютын талаар баримтлах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд ахалж байна. Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, дэмжлэг үзүүлэн уялдуулах талаар санал, дүгнэлт боловсруулах болон Хиймэл оюун ухааныг ашиглан хуулийн давхардлыг арилгах шийдэл боловсруулж нэвтрүүлэх асуудлаар санал, дүгнэлт гаргах хоёр ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Анар ахлан ажиллаж байна. Эдгээр ажлын хэсэгтэй Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтран ажиллаж байгаа талаараа онцлоод Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг мөн боловсруулж байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ФОТО:

Сэдвүүд : #Мэдээ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо
Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

4 цагийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

9 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

10 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

10 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

10 цагийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

10 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

10 цагийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

10 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах