• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Учрал: Монголчуудад оюуны экспорт хийх боломж байна

УИХ-ын гишүүн Н.Учралтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 
 
-УИХ-ын намрын чуулганы завсарлага өндөрлөж, ги­шүүд ажилдаа орлоо. Та бүх­ний өмнө нэн тэргүүнд ирэх оны төсвийн тодотголыг хэлэл­цэн батлах чухал ажил хү­лээгдэж байна. Ер нь ирэх оны төсвийн төсөл хэр бодитой болсон гэж харж байна вэ?
-Шинжлэх ухаан технологийн хөгжлийн өнөө үед төсвийн зарлагыг хэмнэхдээ ганц нэг зардлыг хасах замаар шийдэхэд хүндрэлтэй. Нэгэнт тогтоогоод мөрдөөд эхэлсэн нэмэлт зардал, хангамж, халамжийг бууруулахад заавал эсэргүүцэлтэй тулгарна. Төсвийн зарлагын хэмнэлт гаргах гэвэл үр ашиггүй зардлыг хасахаас гадна бүтцийн чанартай арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Татвар төлөгчдийн мөнгийг дураар зарцуулах бус норм, хэм хэмжээтэй байх ёстой.
 
Ямар ч бүтээгдэхүүн өөрийн гэсэн норм стандарттай байдгийн адил төсвийн зарлага норм норматив дээр тогтдог гэдийг анхаарах ёстой. Миний бодлоор энэ удаагийн төсөв зарим зүйл дээр үнэхээр хэцүүхэн байгаа. Маш жижигхэн жишээ дурдахад бие тамир уралдаан, тэмцээний зардалд 62 хүны орон тоотой байгууллага 10 сая төгрөг тусгасан байхад 526 хүний орон тоотой байгууллага 7.7 сая төгрөг тусгасан байсан. Тиймээс цаашдаа төрийн албан хаагчдыг ажлаар нь ялгаварлахгүй байх, нормативыг зайлшгүй тогтоож өгөх нь нэн шаардлагатай юм байна гэдэг зүйл ажиглагдаж байгаа юм.
 
Эдийн засгийн нөхцөл байдал ийм амаргүй байгаа үед бид төсвийн захилга батыг сахих ёстой. Гэтэл зарим яам, агентлагууд дээр төсөв нь өсчихсөн байгаа. Мэдээж байгууллага болгон өөр өөрийн шалтгаанаар нэмэгдсэн байж болно. Гэхдээ ямар ч байсан бид төсвийн сахилга батыг баримтлахын тулд норм, нормативыг баримтлах шаардлагатай. 
 
-Тэвчиж болох зардлуудын тухай их ярьж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Төсвийн тэнцлийг алдаг­дуу­лах­гүй хэмнэлтийг хийж, шаард­лагатай зүйл рүүгээ гүйлгэж болох олон асуудал байгаа. Тухайлбал, таван сая төгрөгөөс дээш сургалтын төлбөр авдаг ерөнхий боловсролын сургуулиуд манайд байдаг. Гэтэл эдгээр сургуулиуд яагаад улсаас хувьсах зардал аваад байгааг ойлгохгүй байгаа. Хувьсах зардлын 60 хувийг олгоно гэсэн Засгийн газрын тогтоол байдаг.
 
Гэхдээ манай улсад таван сая төгрөгөөс дээш сургалтын төлбөр авдаг найман дунд сургууль бий. Эдгээр сургуулиудад суралцаж байгаа хүүхдүүдэд олгох хувьсах зардалд 1.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа юм. 1.2 тэрбум төгрөг гэдэг чинь их мөнгө биз дээ. Гэтэл нөгөө сургуулиуд таван сая төгрөгийн төлбөр аваад, орлого олоод, үйл ажиллагаагаа хангалттай явуулчихдаг хэрнээ улсаас хувьсах зардал аваад байна. Энэ бол илүү зардал гэж харж байна. Тиймээс би Засгийн газарт албан ёсоор хүсэлтээ хүргүүлнэ. Орлоготой сургуульд өгөх хувьсах зардлын 1.2 тэрбум төрөгийг багасгаад, өөр шаардлагатай зүйлд хөрөнгө оруулалт хийгээч гэдэг хүсэлтээ өгнө. Мөн төрийн өмчийн их, дээд сургуулийн асуудал байна.
 
Өнөөдөр төрийн өмчийн их, дээд сургуулиуд сургалтын төлбөр авдаг. Түүгээрээ үйл ажиллагаагаа санхүүжүүлээд явдаг. Тэгсэн хэрнээ 2017 оны төсвийн төсөлд тогтмол зардалд зориулан 6.7 тэрбум туссан байна. Яах вэ, Боловсролын тухай хуулиар төрийн өмчийн бүх шатны сургуулиудын тогтмол зардлыг улсаас санхүүжүүлнэ гээд заачихсан байдаг. Гэхдээ энэ хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулж, 6.7 тэрбум төгрөгийг авах шаардлагатай. Учир нь бусад сургуулиуд өөрийнхөө төлбөрөөр санхүүжиж болоод байхад, яагаад төрийн сургуулиуд тогтмол зардлаа улсаас аваад төсөвт ачаалал үүсгээд байгаа юм бэ. Үүнийг болих ёстой гэдэг байр суурьтай байна. Энэ мэтээр үр ашиггүй зарцуулалтуудыг хасч, төсвийн хэмнэлтийг хийх хэрэгтэй байна.
 
Энэ удаагийн төсвийн зарлагыг нэмэгдүүлж огт болохгүй. Тиймээс төсвийн тэнцлийг алдагдуулахгүй нэгээс нөгөөд шилжүүлэх боломж бий. Ер нь энэ Засгийн газрын хийсэн нэг том дэвшилтэт ажил бол төсөв дөрвөн урсгалаар гарч байсныг нэг болгож чадсан явдал. Одоо Монгол Улсын төсөв нэг урсгалаар гардаг нэг төсөвтэй болсон.  
 
-МАН-ын мөрийн хөтөл­бөрийн нэг гол зүйл нь гурван ээлжээр хичээллэдэг сур­гуулиудын асуудлыг шийд­вэрлэж, хүрэлцээг сайж­руу­лахаар тусгаж өгсөн бай­сан. Гэтэл энэ удаа­гийн тө­сөвт сургууль, цэцэр­лэг­ийн хөрөнгө оруулалт тусгагдаагүй байсан?
-Төсөвт нэмэлт хөрөнгө оруулалт тусаагүй. Гэхдээ концессоор нэлээд олон сургууль, цэцэрлэгийн асуудал шийднэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн болон улсын хэм­жээнд гурван ээлжээр хичээл­лэдэг сургуулийг бүгдийг нь хоёр ээлжтэй болгоно гэдгийг тусгаад өгчихсөн. Тиймээс цаашдаа гурван ээлжтэй сургууль байхгүй болно гэсэн үг. Тухайлбал, миний сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд гурван ээлжээр хичээллэж байгаа арван сургууль байна. Тэгвэл бид хоёр жилийн дотор эдгээр сургуулийг хоёр ээлжтэй болгоно.
Тиймээс шинэ сургууль, цэцэрлэгүүдийг барина. Засгийн газрын хурлаар нэлээд олон сургууль, цэцэрлэгийг концессоор барихаар жагсаалт батлагдчихсан байгаа. Манай дүүрэгт гурав, бүр дөрвөн ээлжээр хичээллэж байгаа ч сургууль бий. Тухайлбал, 62 дугаар сургууль дөрвөн ээлжээр хичээллэж байгаа юм билээ. Учир нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд сургууль, цэцэрлэг огт байхгүй. Тиймээс энэ хорооны хүүхдүүд 62 дугаар сургуульд суралцаад ачааллыг нь өсгөчихдөг юм. Тэгэхээр тус сургуулийн 450 хүүхэд суралцах боломжтой өргөтгөлийн байрыг энэ жил концессоор барина. Уг нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд концес­соор сургууль, цэцэрлэгийн цог­цол­бор барихаар шийдвэрлэгдсэн юм билээ. Гэхдээ асуудал нь шүүх дээр маргаантай байгаа гэсэн.
 
Тиймээс би энэ асуудлын зангилааг нь тайлж, тус хороонд цогцолборын байрыг барихаар ажиллаж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд 120 ортой хүүхдийн цэцэрлэг барих асуудлыг судалж үзээд, концесст оруулахаар ажиллаж байна. Ганцхан газрын асуудал нь шийдэгдээгүй. Тиймээс газар чөлөөлөлтийн асуудлыг дүүрэгтэй ярьж байгаад шийднэ.
 
Энэ мэт асуудал шийдэгдчихвэл сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ боломжийн болно гэж харж байгаа. Үүнээс гадна Монгол Улсын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа нийт хүүхдүүдийн 60 хувь нь манай дүүрэгт байдаг. Тэгвэл дүүргийн асуудлыг шийдчихвэл улсын хэмжээний асуудал шийдэгдэнэ гэж хэлж болно. Ер нь хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаагаас ээжүүд хүүхдүүдээ хараад, ажилгүй болдог. Тиймээс тухайн өрхийн орлого буурдаг. Монгол Улс түүхэндээ 2016 онд өрхийн орлого хоёр дахь удаагаа буурсан. Үүнд хамгийн том нөлөөлж байгаа зүйл нь цэцэрлэгийн асуудал болдог. Тиймээс ч энэ мэт асуудлыг яаралтай шийдэхээр ажиллаж байна. 
 
-Монгол Улсын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа нийт хүүхдүүдийн 60 хувь гэхээр нэлээд том тоо байна. Уг нь сургууль цэцэрлэг баригдтал эцэг, эхчүүд хүүхдээ “Хүүхэд харах үйлчилгээ”-нд хамруулж эхэлсэн. Гэтэл энэхүү үйлчилгээг он гараад зогсооно гээд байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Хүүхэд харах үйлчилгээний хувьд дутагдалтай зүйл олон бий. Тухайлбал, байрны стандартыг нь тавьж өгөөгүйгээс болоод “Хүүхэд харах үйлчилгээ” нэрийн дор шаардлага хангахгүй хүйтэн, эрүүл ахуйн стандарт хангахгүй бохир орчинд хүүхэд харах үйлчилгээ явагдаад байсан. Тиймээс үүнийг “Цалинтай ээж” хөтөлбөр болгон үргэлжлүүлэхээр болж байгаа. Өөрөөр хэлбэл, ээжүүд гэртээ урамшуулал аваад, хүүхдээ харах болж байна.
 
Хүүхэд харах үйлчилгээ хэлбэр нь өөрчлөгдөөд ээжүүд өөрсдөө хүүхдээ хардаг болж байгаа гэсэн үг. Түүнээс хүүхэд харах үйлчилгээ бүрэн цуцлагдаад, бид эхчүүдийг ажилгүй, орлогогүй орхиод байгаа зүйл огт биш. Засгийн газрын хөтөлбөрт “Цалинтай ээж” хөтөлбөр суучихсан. Одоогийн байдлаар хэлэлцэгдээд явж байна. Тиймээс тун удахгүй хэрэгжээд эхэлнэ. 
 
-Эдийн засгийг сэргээхийн тулд эрх баригчид янз бүрээр л ажиллаж байх шиг байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар АНУ-д айлчилж, олон улсын “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх асуудлыг хөндсөн. Энэ гарц мөн үү?
-Одоо 6.6 их наяд төгрөгийг бид зээлийн үйлчилгээний төлбөрт төлөх гэж байна. Энэ нь манай улсын төсвийн орлогыг давчихсан үзүүлэлт. Тэгэхээр ийм нөхцөл байдлыг шийднэ гэдэг бол бэрхшээлтэй л байна. Тиймээс ч Засгийн газар бүх л боломжит хувилбарыг судалж байгаа. Түүний нэг нь “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх асуудал юм.
 
“Стэнд бай” хөтөлбөрийн хувьд шалгуур их өндөр. Шалгуур өндөр байх тусам халамжийн бодлогоо аль болох цуцлах шаардлага тулгарна. Төсвийн сахилга бат хэт өндөр болж эхэлнэ. Энэ ч утгаараа ард иргэдийн нуруун дээр хэт их ачаалал ирэх магадлал байгаа. Гэхдээ давуу тал бас бий. Тухайлбал, төсвийн сахилга баттай болно. Хариуцлагатай болж төсөв хэмнэгдэнэ, бага хүүтэй зээл олгох учир эдийн засаг богино хугацаанд сэргэчих боломжтой.
 
Өмнө нь “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаад манай улс эдийн засгийн өсөлтийг хурдан хугацаанд хийж чадаж байсан. Цаанаас нь боломжийн шалгуур тавьчихвал “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад буруудах зүйл байхгүй. Харин шаардлага хэт өндөр байвал цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэхгүй байгаа энэ цаг үед ард иргэд хэрхэн амьдрах билээ гэдэг асуудал яригдах болно. Тиймээс Засгийн газрын зүгээс шаардлагаа уян хатан тавих юм бол “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Өөр нэг арга нь өөрсдөө бонд босгох боломж байна. Энэ бол бас нэг хувилбар юм.
 
Өөрөөр хэлбэл, бондын мөнгийг бондоор нь төлөх асуудал. Тэгэхгүй бол төсвийн орлогоор зээлийн үйлчилгээний төлбөрийг төлнө гэж байхгүй. Тиймээс бондыг бондоор нь төлж байж, төсвийн орлогоо зөв зүйлд зарцуулах болно. Одоохондоо өөр арга зам байхгүй байна. Харин Монгол Улс төвийг захисан бодлоготой байх ёстой. Тиймээс нэг улс хэт их хэмжээний зээл, тусламж авах нь зохимжгүй. 
 
-Засгийн газрын 100 хоног болох гэж байна. Энэ хугацаанд Засгийн газрыг хэр ажилласан гэж  харж байгаа вэ?
-Ард түмэн МАН-д яагаад итгэл хүлээлгэсэн бэ гэхээр намын мөрийн хөтөлбөрт итгэсэн. Тэгвэл намын мөрийн хөтөлбөрийн 97-98 хувь нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаж чадсан. Тиймээс УИХ-ын гишүүд хэрэгжилтэд хяналт тавиад явах хэрэгтэй. Засгийн газар өнгөрсөн хугацаанд мөрийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд эхэлсэн. Тухайлбал, “Цалинтай ээж”, “Насны хишиг”, “Боловс­ролын зээлийн сан”, аж ахуйн нэгжүүдийн татварыг багасгах асуудал гээд олон зүйлийг хэрэгжүүлээд эхэлчихлээ. Гуравхан сарын хугацаа гэхэд Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэг­жүүлээд эхэлнэ гэдэг бол маш том давуу тал юм. 
 
-Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор дөрвөн салбарт ААНОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Дөрвөн салбарыг онцлоод байгаа нь хэр зөв шийдвэр юм бэ?
-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэл эрхлэгч­дийг дэмжих зорилгоор дөрвөн салбарт ААНОАТ-ыг нэг хувь болгох хуулийг оруулж ирс­нээ­рээ ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж үзээд байгаа. Гэтэл ажлын байр яг хэдээр нэмэгдэх вэ гэдэг тооцоолол алга. Хоёр дахин нэмэгдэнэ гэж яриад байгаа ч нэг аюултай зүйл нь компаниуд жижиг болох асуудал хөндөгдөж байгаа. Барилгын материалын үйлдвэрлэлийг би хувьдаа дэмжихгүй байгаа. Учир нь Монгол Улсад арай гэж өсч байсан томоохон үйлдвэрүүд 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой болохын тулд компаниудаа жижиглэх магадлалтай. Тэгээд ч үйлдвэрүүд жижигрэх тусмаа чанаргүй болдог шүү дээ.
 
Түүнчлэн газар тариалангийн хувьд улсаас маш их хэмжээний тусламж авдаг салбар. Тиймээс хөнгөлөлт эдлэж байгаа бол урамшуулал авдаггүй байх хэрэгтэй. Түүнээс хөнгөлөлт ч эдлээд, урамшуулал ч авдаг байж болохгүй. Эдгээр салбарын оронд оюуны экспорт хийж байгаа салбаруудыг дэмжих хэрэгтэй. Шинэ бүтээгдэхүүн болон ашигтай загвар гаргаж байгаа мэдээлэл технологийн салбарыг дэмжиж чадвал монголчууд оюуны экспортыг хийж чадна. Тиймээс мэдээлэл технологийн салбарыг ААНОАТ-ыг хөнгөлөлтөд оруулах хэрэгтэй. 
 
-Орон нутгийн сонгуулийн өмнө сонгогчидтойгоо явж уулзсан байх. Иргэд “Насны хишиг” хөтөлбөрийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-“Насны хишиг” хөтөлбөрийг сая бид бүлэг дээр ярьсан. Энэхүү хөтөлбөрийн насыг наашлуулж 65 болгохоор яригдаж байна. Тиймээс насыг наашлуулахын зэрэгцээ ахмадуудыг ялгаварлаж, 300, 600 мянган төгрөг гэхгүйгээр нэг төвшинд барих санал гаргаад байна. Би Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүний хувьд гишүүдтэйгээ нийлээд зарчмын зөрүүтэй санал гаргаад, дэмжигдээд байгаа. Цаашдаа бусад гишүүд ч дэмжих байх гэж найдаж байна.
 
Тиймээс 65-аас дээш настай ахмадуудад жилд хоёр удаа 100 мянган төгрөг өгч байхаар яригдаж байна. Насыг 65 гэж тогтоох гээд байгаагийн учир нь төрийн албанд ажиллах дээд нас 65 байдаг. Тиймээс 65 наснаас эхлээд ахмадуудад цагаан сараар, наадмаар хоёр удаа 100 мянган төгрөг өгчихвөл ахмадуудад нэлээд нэмэр болоод явна. Гэхдээ нэг зүйлийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. “Насны хишиг” бол тэтгэвэр биш. Харин ахмадуудын тэтгэмж юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Төсөв дээр жаахан ачаалал үүсэх байх.
 
Гэхдээ төсвийн тэнцлээ алдагдахгүйгээр дотор нь гүйлгээд шийдэж болно гэж харж байгаа. Тойргийн сонгогчидтойгоо уулзаад явж байхад “Насны хишиг” хөтөлбөрийн насыг 65 болгож өгөөч гэдэг саналыг хамгийн их тавьж байсан. Тиймээс ч ажил хэрэг болгохоор ажиллаж байна. Байнгын хороон дээр уг асуудал дэмжигдсэн.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө
Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Гэмт хэрэг
  • •Яам, Агентлаг
  • •Видео мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
ХУРААХ
Сонгуулийн хуулиа чангалаад юу...
Пак Гын Хе ард түмнээсээ уучлалт...

Н.Учрал: Монголчуудад оюуны экспорт хийх боломж байна

Отгонмягмар 2016-10-27

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө
Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

9 цагийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

9 цагийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

10 цагийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

10 цагийн өмнө өмнө

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

10 цагийн өмнө өмнө

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

10 цагийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

10 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

20 цагийн өмнө өмнө

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо

20 цагийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

20 цагийн өмнө өмнө

Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна

20 цагийн өмнө өмнө

Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

1 өдрийн өмнө өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

1 өдрийн өмнө өмнө

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэн, ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийт нутгийн 78 хувь цастай байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2 өдрийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-17 өмнө

"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-18 өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах