• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2025.04.15) Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг явууллаа. Нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат даргалав. Тэрбээр хуулийн дагуу Байнгын хорооны гишүүдийн ирц, хэлэлцэх асуудал, сонсголд оролцогчид болон сонсголын дэгийг танилцуулаад, НДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн тухай мэдээлэл хийлээ.

Тус зөвлөлийн гишүүн Ц.Сүхбаатарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учир Монголын үйлдвэрчний эвлэл (МҮЭ)-ээс Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (БШУҮЭХ)-ны гишүүн, Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг хариуцсан мэргэжилтэн Ж.Батзоригийн нэрийг дэвшүүлээд байгаа юм. Тэрбээр 1997 оноос үйлдвэрчний эвлэлийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 2011-2019 онд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байжээ.

Нэр дэвшигч Ж.Батзориг НДҮЗ-ийн гишүүнд нэр дэвших болсон үндэслэл, томилогдсон тохиолдолд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар болон өөрийн тухай танилцууллаа. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд хамтран өөрсдийн эрх ашгийг хамгаалж ажилладаг өвөрмөц онцлог бүхий байгууллага болох үйлдвэрчний эвлэлийн бүх шатанд, мөн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо, Боловсрол шинжлэх ухааны сайдын зөвлөлд ажиллаж, багш нар, боловсролын салбарын ажилчдын төлөө үндэсний хэмжээнд томоохон хөдөлгөөн өрнүүлэх талаар 1997 оноос хойш явуулсан бүх үйл ажиллагаанд оролцсон төдийгүй заримыг нь тэрбээр өөрөө удирдан зохион байгуулж, үр дүнд хүрч байсан тухайгаа ярив. НДҮЗ-д томилогдох тохиолдолд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, даатгуулагчдын эрх ашиг, нийгмийн хамгааллыг сайжруулах, сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх талаар идэвх санаачилга гаргаж ажиллахаа тэрбээр илэрхийлээд, зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал бөгөөд талууд ижил тэгш байр суурьтай оролцож, санал хураалтаар шийдвэр гаргадаг учир даатгуулагчдыг төлөөлсөн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ байх нь чухал болохыг онцоллоо. Мөн тэрбээр нийгмийн даатгалын хууль тогтоомж харьцангуй сайжирч, боловсронгуй болсны үр дүнд НДҮЗ-өөс гарах шийдвэрүүд мэргэжлийн хороо, хяналтын зөвлөлөөр хянагддаг болсныг сайшааж, хуулийн хүрээнд нийгмийн хамгааллын асуудлаар тодорхой санал, зөвлөмж боловсруулах, сангийн үр ашгийг сайжруулах, даатгуулагчдын эрх ашгийг хангах чиглэлээр үр дүнтэй ажиллах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Дараа нь Нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 04 дүгээр тогтоолоор томилогдсон хараат бус шинжээч, МУИС-ийн профессор С.Энхбаяр нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ танилцуулав. Хараат бус шинжээч нэр дэвшигчийн Байнгын хороонд ирүүлсэн материалтай танилцаж, түүний мэдлэг, мэргэшил, ур чадвар, туршлагын талаарх суурь дүгнэлтийг гаргах, мэдлэгийг асуулт, хариулт болон ярилцлагын аргаар тодорхойлох, ёс зүйн талаарх дүгнэлтийг эдүгээ хамгийн түгээмэл хэрэглэж байгаа 360 хэмийн үнэлгээний арга ашиглан хийх гэсэн гурван үндсэн чиглэлээр шахуу хугацаанд ажилласан байна.

Нэр дэвшигчийн өөрийнх нь ирүүлсэн материалтай танилцахад НДҮЗ-ийн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах журамд заасан зургаан шаардлагыг хангасан байна. Хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлийг 1997 онд эзэмшсэнээсээ хойш үйлдвэрчний эвлэлийн байгууллагад тасралтгүй ажиллаж, хангалттай туршлага хуримтлуулсны дээр 2011-2012 онд НДҮЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан нь давуу тал болж буйг шинжээч онцоллоо. Харин НДҮЗ-д даатгуулагчдыг төлөөлж ажиллах гишүүний нийгмийн даатгалын тогтолцоо, нийгмийн хамгааллын талаарх ерөнхий мэдлэг хангалттай бус буюу учир дутагдалтай гэж үзсэн байна. Ёс зүйн асуулгыг нарийвчлан боловсруулж, 360 хэмийн аргаар буюу нэр дэвшигчийн хүрээллийн таван өөр салбар, байгууллагыг төлөөлсөн таван хүнээс асуух аргаар явуулж, таван онооны системээр дүгнэхэд 3.8 оноо авчээ.

Нэр дэвшигчийн танилцуулга болон хараат бус шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун НДҮЗ-ийн үйл ажиллагааны ил тод байдалд ямар үнэлэлт дүгнэлт өгч буйг нь болон хэрхэн сайжруулах, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг асран халамжилж буй эцэг, эх, асран хамгаалагчдад үзүүлж буй нийгмийн халамж, хамгааллыг хэрхэн оновчтой, хүртээмжтэй болгох, мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрлэлийн ослийн улмаас хөгжийн бэрхшээлтэй болж буй иргэдийн алдагдсан боломжийг хэрхэн нөхөх талаар асуулт асууж, хариулт авсан юм. Мөн сонсголд оролцогч Монголын Ахмадын холбооны төлөөлөгч П.Бямбацэрэн, иргэн Д.Алтангэрэл, Г.Хонгор нар нэр дэвшигч Ж.Батзоригоос НДҮЗ-ийн үүрэг, зорилго, тус зөвлөлийн үйл ажиллагаанд оруулах хувь нэмэр, урьд өмнө зөвлөлд ажиллаж байхдаа гаргаж байсан шийдвэр, нийгмийн даатгал, түүний эв санааны зарчмын талаарх байр суурь, нийгмийн даатгалын сангийн нөхцөл байдал, түүний удирдлагыг хэрхэн сайжруулах, хуримтлагдсан болон тулгамдсан асуудлын талаар асуулт тавив.

Улсын Их Хурлын гишүүн болон оролцогчдын асуултад хариулахдаа нэр дэвшигч Ж.Батзориг хууль тогтоомжид орсон дэвшилттэй зохицуулалтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, ил тод байдал, цахимжилтыг үргэлжлүүлж, нийгмийн халамж, хамгааллын төрөл зүйлийг оновчтой байдлаар нэмэгдүүлэх, даатгуулагчдын нийгмийн хамгааллын талаарх мэдлэг, мэдээллийг сайжруулах, хууль тогтоомж, бодлого шийдвэрийг сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа өгүүлэв. Мөн нийгмийн даатгалын тогтолцоо хөдөлмөрийн харилцаатай уялдаатай байх ёстойг онцолж, тэгэврийн хэмжээг тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, уг шимтгэлийн хэмжээг харгалзан үзэх нь зайлшгүй боловч хэт их зөрүүтэйгээр тогтоож болохгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн орлог, зарлагын тооцооллыг нарийвчлан сайжруулах, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжийг удирдлага болгож ажиллах, улс төрийн болон бусад нөлөөллөөр хууль тогтоомжид гэнэтийн өөрчлөлт оруулах, зардлын зүйлүүдийг тооцоо судалгаагүйгээр бий болгохоос зайлсхийж ажиллах шаардлагатайг дурдлаа.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, С.Зулпхар нар үг хэлж, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдээр сангийн удирдлага, зохицуулалтыг илүү нарийвчилж, “системийн хулгай” гарах нөхцлийг хаасан болон хагас хуримтлалын тогтолцоонд шилжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг дурдаад, хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой менежментээр удирдах, орлогыг тогтвортой бүрдүүлэх, чөлөөт мөнгөн үлдэгдлийг эрсдэлгүй санхүүгийн хэрэгсэлд оруулах, ажил олгогч, даатгуулагчдад чиглэсэн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, мэргэжлийн болон хяналтын бүтцүүдийг үр дүнтэй ажиллуулж, эрдэмтэн судлаачдын онол, тооцоололд үндэслэн шийдвэр гаргаж ажиллахыг зөвлөв.

Мөн сонсголд оролцогчид үг хэллээ. Монголын Ахмадын холбооны төлөөлөгч П.Бямбацэрэн НДҮЗ-д тэтгэвэр авагч даатгуулагчдыг төлөөлсөн гишүүн байхгүй болж байгааг шүүмжлээд, үүнд ахмад настнууд ихээхэн эмзэглэж байгааг анхааруулав. Иргэн Д.Алтангэрэл тэтгэвэр тогтоохдоо итгэлцүүрийн дээд хязгаарыг бий болгож, ахмад настнуудыг хохироож байгааг зогсоох ёстой гэж үзэж байгаагаа дурдан, үүнийг нийгмийн хамгаалалд хэт их зөрүү үүсгэж болохгүй гэх үндэслэлээр өмгөөлж байгаа нь нэр дэвшигч Ж.Батзоригийг НДҮЗ-ийн гишүүнээр ажиллах шаардлагыг хангахгүй байна гэж үзэхэд хүргэж байна гэлээ. Мөн иргэн Г.Хонгор нэр дэвшигчийг шаардлага хангахгүй гэж дүгнэж буйгаа хэлээд, НДҮЗ-ийн даргаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ажиллаж байгаа нь хууль тогтоох эрх зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдана гэсэн Үнсэн хуулийг заалтыг зөрчиж байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүд болон сонсголд оролцогчид ийнхүү үг хэлж, саналаа илэрхийлснээр НДҮЗ-ийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Фото мэдээ
  • •Тэрбум мод
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Нээлттэй сонсгол
  • •Сурвалжлага
ХУРААХ
Япон Улсын иргэн Асахифүжи...
Ж.Хатанбаатар нарыг...

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо

Kuzmo 2025-04-16

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо   #Нээлттэй сонсгол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

7 цагийн өмнө өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

7 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

7 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

1 өдрийн өмнө өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

1 өдрийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

1 өдрийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

1 өдрийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

1 өдрийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

САНАЛ БОЛГОХ
2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-06 өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-10-04 өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

2026-10-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2026-10-04 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах