• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Батсайхан: Тавантолгойг авч үлдсэнд талархдаггүй юм гэхэд гүтгэмээргүй юм

“Mine info” компанийн хувьцаа эзэмшигч Данзанванчигийн Батсайхантай ярилцлаа.

-Австралийн “BHP Billiton” гэж акул компаниТаван толгойн ордыг ашиггүй гээд орхин гарч, танай “Майн инфо” энэ том ордын лицензийг авчихсан түүх бий. Яг одоо өрнөж буй шуугианыг анзаарахаар тухайн үед та танил талаа ашиглаад лиценз авчихсан ч юм шиг, баахан олигархиудтай нийлж энэ ордыг ашиглах гэж улайрсан ч юм шиг дүр зураг анзаарагдаад байх юм. УИХ-ын гишүүн Ө.Шижирийн Ерөнхий сайдад тавьсан асуулгаас тэгж харагдаад байна л даа?

-УИХ-ын гишүүн Ө.Шижирийн асуулгыг харсан. Миний болоод манай компанийн нэр хүндэд халдсан гүтгэсэн, мушгисан үг өгүүлбэрүүд олонбайна лээ.Тийм учраас би иргэний шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэнэ гэж бодож байна. Таван толгой гэдэг том ордыг Монголдоо авч үлдсэнд минь талархдаггүй юм гэхэд гүтгэж хэлмэгдүүлмээргүй байна. Нэгэнт тоглоомоос гарчихсан над мэтийг нялзааж улстөржүүлээд эхэлсэнд үнэхээр гайхаж байна. Өөрийнхөө зүгээс бодит тайлбар өгөх ёстой юм байна.За би бүр эхнээс нь ярьж өгье.

-Тавантолгой чинь их алдартай орд. Өнгөрсөн зууны дөчөөд оноос л хувь хүмүүс артел маягаар ухаж эхэлсэн. Тэнд тийм нүүрс бий гэдгийг тээр эрт цагт  бултаараа мэддэг байсан гэсэн үг. Сайд нарын зөвлөлийн 1966 оны 125 дугаар  тогтоолоор Монгол  улс Таван толгойн ордыг төр Аж үйлдвэрийн яаманд шилжүүлсэн.Ордын хайгуул ч 1974 оноос эхэлсэн түүхтэй. Олон орны геологчид оролцож, үе шаттай хайгуулын ажил хийсний эцэст 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөс 1.8 нь  коксжих нүүрстэй 6 бүлэг орд гэж тогтоосон.1997 онд Ашигт малтмалын хуульбатлагдсанаас хойш Таван толгойн ордыг хөдөлгөөнд оруулахаар нэлээд явсан байдаг л даа, манай төрийнхөн.

-Бүр ОХУ-д хүртэл Таван толгой дээр хамтрах санал тавьсан гэдэг билүү?

-Тэгсэн. Монгол улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат 1993 онд Орост айлчлахдаа Ельцинд “Таван толгой дээр хамтраач” гэсэн хүсэлт тавьж байсан юм. Тэгэхэд нь Ельцин олигтой хариу өгөөгүй гэдэг.  1994 онд Хятадын Төрийн зөвлөлийн даргад хүсэлт тавьсан удаа бас бий. Хойд Солонгос  гээд олон газарт бас хүсэлт тавьсан  юм билээ. Гэвч хэн нь ч  нааштай хариу өгөөгүй  гэдэг. Сүүлд нь Австралийн хамгийн том компани “BHP Billiton”-д хүсэлт гаргаж, өнөө компани нь Таван толгойн лицензийг авсан түүхтэй.

-“BHP”-д Оюу толгойн лиценз хүртэл байсан байх аа?

-Тийм. Оюу толгойн лиценз ч байсан. Тухайн үед BHPТЭЗҮ хийгээд тооцоод үзтэл Таван толгойн орд ашиггүй гарчихсан гэдэг юм. Нүүрсний үнэ шалдаа буучихсан, дэд бүтцийн хөгжил “тэг”, худалдан авах газар байхгүй болчихсон цаг шүү дээ. Тийм дүгнэлт гарахаас аргагүй.

-Нүүрсний үнэ тонн нь хэд байсан билээ, тэр үед?

-Хятадын зах зээл дээр 8-10 ам.доллар л байх.Одоогийн ханшаар бол 20 гаруйхан мянга.

-Өө бараг үнэгүй шахуу болчихсон байж. 

-Харин тийм. Тэр үед BHP-гийн толгой компани хүнд байдалд орсон учраас экспертүүд хөлсөлж үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийлгэсэн гэсэн,гэтэл өнөөдүүл нь “Монголд хэрэгжүүлж байгаа ашиггүй төслүүдээсээ сал” гэсэн зөвлөгөө өгчихөж. Таван толгойн лицензийг буцааж өгсөн түүх ердөө л энэ. Оюу толгойн хувьд тодорхой хэмжээнд судлагдсан байсан учраас Фрийдланд авчихсан.

-Тэр үед улсаараа ядуу, төсвийн орлогын хувьд өнөөдрийнх шиг их наяд энэ тэр сураг ч үгүй жижигхэн байсан. Тийм цагт лиценз авч, баахан төлбөр төлөх амаргүй нь ойлгомжтой. Гэхдээ таныг Таван толгойн ордыг танил талаараа авсан гэж шуугиад эхэллээ шүү дээ. “BHP”-г лицензээ өгөнгүүт нь дуун дээр нь авчихсан энэ тэр гээд?

-Манай компаниТавантолгойн лицензийн хувьд “BHP”-г лицензээ өгснөөс арван сарын дараа авсан шүү дээ. Тэр үеийн АМГ-ын Кадастрын алба лицензийн хөдөлгөөнийг хэвлэл мэдээллээр мэдээллэх хуультай байсан. “BHP” лицензээ буцааж өгсөн тухай мэдээллийг  би 1999 оны нэгдүгээр сарын 15-нд “Үндэсний эрх” гэдэг сониноос харж байлаа. Тухайн үед манайх геологи , хайгуулаар үйл ажиллагаа нь жигдэрчихсэн компани байсан юм.Мэдээллийн бааз сайтай. Тэр үед бидний дунд “Таван толгойг буцаагаад өгчихлөө шүү дээ, юу болж байна аа. Авчихвал зүгээр дээ” гэх мэт яриа өрнөсөн юм. Яг авах гээд судалтал чамгүй үнэтэй байсан. Хоёр лиценз нийлээд 70 мянган га газар гэхээр аргагүй л дээ. Өглөө бүр ажилдаа ирэх тоолондоо “Таван толгой”-н лиценз байгаа эсэхийг шалгана. Тэгж шалгах тоолонд байж л байна. Ингэж явсаар арван сарын дараа мөнгө олоод Таван толгойн лицензийг авсан түүхтэй. Манай компани тухайн үед нүүрсний геологи талдаа сайн байлаа. Нүүрсээр дагнасан геологчидтой, өнөөдүүл маань “Лицензийг нь авч чаддаг бол юмтай орд шүү дээ” гэдэг байсан юм.

-За одоо хэвлэлийн шуугиад байгаа нэг мэдээллийг тодруулаатхая. Тухайн үед АМГ-ын дарга байсан Д.Жаргалсайхан гэж хүн танилдаа Таван толгойн ордын лицензийг өгчихсөн гэцгээгээд уналаа. Танд ийм давуу тал байсан уу. Та хоёр яг ямар харилцаатай хүмүүс вэ?

-Бид хотын төвийн хүүхдүүд. Нэгдүгээр сургуульд нэг үед суралцаж байсан. Тэр үеийн хотын төвийнхөн бие биенээ маш сайн таньдаг, мэддэг байлаа шүү дээ. Тэр жишгээр биенээ сайн мэдэх танилууд. Лиценз авахад тэр хүний нөлөө огт байгаагүй. Тухайн үед Ашигт малтмалын хууль нь либерал, хүсэлтээ өгсөн бүхэнд лиценз авах нь нээлттэй байсан. Иргэн ч тэр, аж ахуйн нэгж ч тэр хүсэлтээ өгөөд лиценз авах боломжтой байсан цаг.

-“Таван толгойн хувьд нөөц нь хэдийнэ тодорхой болчихсон, ийм бэлэн зэхээний орд дээр орчихсон” гэх хардлага бас байна. Ер нь ямаршуу орд хүлээж авч байсан юм бэ?

-Далаад оноос хойшх хайгуулын материал гэж нэг жижгэвтэр өрөө дүүрэн цаас угтсан. Эх хувь нь байхгүй. Хаана байгаа юм бүү мэд. Зарим тоо бичиг нь баларчихсан, хуучирч шарласан цаастай хуулбар хувиуд. Гадныханд үзүүлэхээс ичмээр материалууд байсан. Хүлээж авсан даруйдаа файл хэлбэрт оруулж, олон улсын стандартын дагуу янзалж эхэлсэн.

-Тэгээд л хөрөнгө оруулагчдын эрэлд гарсан уу?

-Өө зөндөө явсан. Сонирхдог хүн олддоггүй. Солонгосчуудтай хамтрахаа шахсан түүх ч бий. Цаг явах тусам лицензийн төлбөр асуудал болж эхэлсэн л дээ.

-Тухайн үед 70 мянган га талбайн төлбөр хэд орчим төгрөг байсан бэ?

-10 гаруй мянган ам.доллар байсан байх аа. Энэ их мөнгийг төлөөд явахад хэцүү болсон. Олон хүнд хүсэлт тавьсан. Эцэст нь “Алтай трейдинг”-ийн Сү.Батболдтой уулзаж  “Энерго ресурс” ХХК -ийг байгуулж лицензүүдийг шилжүүлж,  80 хувь нь “Алтай Трейдинг”, 20 хувь нь”Майн Инфо” гэсэн тохироотойгоор тэдний тал менежментийг нь авч явахаар тохирсон.

-Тэр үед та Сү.Батболдоос мөнгө авч байсан уу?

-Яг наад асуултыг чинь надаас хүмүүс асуугаад байдаг юм. Би Сү.Батболдоос нэг ч төгрөг аваагүй. Тэгээд Шунхлай , МCS, Петровис, Моннис тэргүүтэй үндэсний том компаниуд  орж ирэнгүүт өөр компани  байгуулах шаардлага гарч  “Энержи ресурс”ХХК ийг байгуулсан юм. Энэ бүгд Улсын Бүртгэлийн Газрын мэдээлэл дээр хэн ч ороод харсан байгаа.

-Сү.Батболд Таван толгой дээр нэгдсэн үндэсний компаниудад өөрийнхөө 80 хувиас өгөөд явсан гэсэн үг үү?

-Тэгсэн. Тэгээд л арав гаруй компани Таван толгой дээр орж ирсэн түүхтэй.

-Үндэсний томчууд нэгдэнгүүтээ юу хийж эхэлсэн бэ, Тавантолгойн орд дээр?

-Хуучны геологийн үр дүнг баталгаажуулах шаардлага гарч ирсэн учраас өрөм тавьсан. Тайланг нь орчин үеийн стандартын дагуу янзалсан.

-Баахан компаниуд Таван толгойн орд дээр нэгдэхэд таарч тохирохгүй, зөрчилдөх гэх мэт асуудал байсан уу?

-Тухайн үед үндэсний том компаниуд Таван толгойн орд дээр нэгдэхэд харин ч сайхан үр бүтээлч уур амьсгал мэдрэгдэж байсан шүү.Одоо ч гэсэн Монголын эдийн засгийг тэр компаниуд маань л авч явж байна.

-“Энержи ресурс” тухайн үед гадны хөрөнгө оруулагчидтай холбогдож хамтрах санал тавьж байсан уу?

-Хятадын талтай, тодруулж хэлбэл “Шинхуа”-тай яриа хөөрөө өрнүүлж байсан ч тодорхой шийдэлд хүрээгүй юм.Тэгж байтал 2007 онд Ерөнхий сайд С.Баяр дуудаад “Улсын хөрөнгөөр хийсэн учраас улс юмаа авна” гэчихсэн.

-Хувийн хэвшлүүд нь нэгдэж баахан мөнгө зарцуулж, гадны хөрөнгө оруулагчид алдчихгүйгээр авч үлдсэн ордыг төр нь гэнэтхэн буцааж авлаа гэчихэж. Тэр үед үндэсний компанийн захирлууд дуу нэгтэйгээр “шууд буцаагаад өгье” гээд шийдэцгээсэн хэрэг үү?

-Төрийн шийдвэрийг бид буруу, зөв гэж шүүх эрхгүй шүү дээ.

-С.Баяр “Таван толгойн ордыг төрд  буцааж авна” гэхэд танд жишээ нь ямар бодол төрж байсан бэ?

-Яаж ч бодсон таатай санагдахгүй шүү дээ.

-Тухайн үеийн танай компанийн томчууд хувьцаа эзэмшигчдээ алгасаад төртэй тохироо хийчихэж дээ тээ?

-Шуудхан хэлэхэд тэгсэн. Тухайн үед том хувьцаа эзэмшигчид  маань “Энэ ордыг хадгалж, хамгаалж ирсний төлбөрт Ухаа худагийг бидэнд үлдээе гэж байна.  Бүгдээрээ энэ хэсэг дээр л хамтраад явж таарах нь. Цаашаа явах, гарах эсэхээ шийд” гэсэн юм. Надад эргэлзэх зүйл байгаагүй, цаашаа аваад явах хүсэл зоригтой, боломжтой компаниуд нь үлдэнэ биз гээд  шийдээд гарсан. Тэгээд үйл явдал цааш хэрхэн яаж үргэлжилснийг бултаараа мэдэх учраас ярилцлагаа ингэсгээд дуусгах уу.

-Энэ хүрээд дуусахаар олон асуулт хариултгүй үлдэх гээд байна. Одоо Таван толгой ба улстөр гэсэн сэдэв та бид хоёрын өмнө байна. Энержи ресурс-ээс Ухаа худагийн хувийг авахаар улайрсан улстөр дээр та ямар бодолтой байна вэ?

-“Энержи ресурс”-ийн тухайд  олон улсын хөрөнгийн бирж дээр гарчихсан, дан ганц Монголын биш гаднын хөрөнгө оруулалттай компани болчихсон. Хувийг нь авах яриа үүсвэл гадны хувьцаа эзэмшигч нарын эрх ашиг хөндөгдөнө.Бүр хурцадвал арбитрт дуудагдана. Мардай шиг юм болоод татвар төлөгчдийн мөнгөнөөс торгууль төлөх асуудал гарвал яах уу? Аль 2007 онд Төрд өгөх естой хувийг нь  өгчихсөн шүү дээ, “Энержи ресурс”. Эцэст нь нэг л зүйл хэлье. “Ухаа худаг” бол хувийн компани уул уурхайн төсөл хэрэгжүүлбэл хэрхэн амжилттай явуулдгийг харуулсан төсөл гэж би боддог.

-Таны хувьд, танай “Майн инфо” компанийн тухайд яг одоо “Энержи ресурс”-тэй ямар нэгэн холбоотой юу?

-Миний болоод манай компанийн хувьд “Энержи ресурс”-тэй ямар ч холбоо байхгүй.

-Түрүүн та Хятадын “Шинхуа” анхнаасаа Таван толгой дээр сонирхолтой байсан гэж ярилаа. ОХУ-ын сонирхол ямар байсан бол?

-Нүүрсний зах зээл дээр ОХУ манай өрсөлдөгч. Өнгөрсөн түүхийг харахаар манай Таван толгойг хөдөлгөхгүйн төлөө бүхнийг хийсэн улс. Наад захын жишээ гэхэд төмөр зам тойрсон улстөр байна. Төмөр зам дээр цаанаасаа даалгавартай зүйл их явсныг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ.

-“Таван толгой дээр нэгдсэн хувийн хэвшлийн том компанийн захирлууд бүгдээрээ “дээрэмчин”-ээрээ цоллуулаад дууссан л даа?

-Тэгсэн шүү дээ, нэг нэгээр нь онцолж байгаад харлуулах ажиллагаа явагдсан. Таван толгойг яаж боомилох вэ, хэрхэн зогсоох вэ гэдэг том компанит ажил тэр үед эхэлсэн.Одоо ч гайхдаг нэг өнцөг байдаг юм. Тэр хэцүү үед дэлхийн акул компани хүртэл “ашиггүй” гээд лицензийг нь төрд буцаагаад өгчихсөн Таван толгойн ордын лицензийг аваад үлдсэн хувийн хэвшлийнхэнд ямар буруу байгаа юм бэ? Яагаад өдийг хүртэл чичлээд байдаг юм бол? Өөрсдөөсөө хөрөнгө гаргаж төлбөр мөнгийг нь төлсөөр яваад эцэст нь өөрсдөө ганц хүрз ч нүүрс заралгүйгээр улсдаа өгсөн орд шүү дээ. Гэтэл өнөөдөр  Таван толгойн орд Монгол улсыг тэжээж байна шүү дээ. Монгол улсын иргэн бүр Таван толгойн ордоос хувьцааны ашиг хүртэж байна. Өнгөрсөн жилүүдэд Монгол улсын уул уурхайн салбараас олсон 100 гаад миллиард долларын ихэнх хэсэг нь Таван Толгойгоос орсон байх.

-Зүй нь Хятадын ч юм уу аль нэг улсын хөрөнгө оруулагч авахаас өмнө Тавантолгойн ордоо үндэсний компаниуд маань аваад үлдчихэж гэж талархалмаар юм?

-Ахиад хэлье. Талархахаа байг ээ, ядаж улстөржүүлж, хэлмэгдүүлэхээ болиосой гэж бодох юм.

-УИХ-ын гишүүн Ө.Шижирийн асуулгаас нэг хэсгийг ньби танд уншиж өгье. Мань эр Ерөнхий сайдад тавьсан асуулгадаа “Таван толгойн лицензийг төрөөс авсан анхны компани Майн инфо нь бүхий л зорилгоо биелүүлж, лицензийг Энержи ресурс компанид шилжүүлснийхээ дараа 2007 онд Эм Ай Эйч ХХК-д шилжсэн байдаг. Энэ компанийн 50 хувийг АМХЭГ-ын дарга асан Д.Жаргалсайхан эзэмшдэг. Тэгэхээр энэ нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл үү, эсвэл санаандгүй тохиолдол уу” гэсэн  байх юм. Таныг MIH-ийнхаа 50 хувийг Таван толгойн лиценз авсныхаа төлбөрт өгчихсөн юм биш үү гэсэн хардлага төрөхөөр үг өгүүлбэр байна л даа?

-“Эм Ай Эйч” буюу “MIH”гэдэг чинь “Mine Info Holding” гэсэн үг. Миний байгуулсан компани. Энэ малгайдоор  олон бизнес эхлүүлсэн юм. Энэ бүх бизнесийг ганцаараа явуулж хүчрэхгүй учраас танил түнш хүмүүсдээ санал тавьсны нэг Д.Жаргалсайхан.Дахин онцолъё. Мань эр тухайн үед төрийн ажлаас аль хэдийнэ хөндийрсөн байсан. Би Таван толгойн хувиа өгөөд, Таван толгойтой ямар ч холбоогүй болчихсон байсан.

-Тэгэхээр “Эм Ай Эйч” компани анхнаасаа таны санаачлагаар байгуулагдсан, та гурван танилдаа санал тавьж хамтарсан байх нь…?

-Би санал тавиад зогсоогүй, тэдэнд хувиа зарсан юм. Хувиа зарж олсон мөнгөө бизнесээ өргөжүүлэхэд зарцуулсан. Үнэн нь л энэ. Олон юм руу зэрэг орж бизнес хийхээр хөл, толгойгоо алддаг юм билээ. Нэг нь сайн явж байхад нөгөө нь уначих жишээний. Энэ мэт хүндрэлээс болж бид 2016 оноос тус тусынхаа замыг хөөсөн.  Би өнөөг хүртэл “Майн инфо”-доо ажиллаж байна.

-Сүүлд бизнест хамтарч байсан гэхээр та хоёрыг Таван толгойн лиценз дээр хардах нь аргагүй ч юм шиг. Таныг Таван толгойн лицензийг авахад АМГ-ын дарга үнэхээр мэдээгүй гэж үү?

-Огт мэдээгүй. Кадастрын албаны дарга гарын үсэг зурдаг байсан санагдаж байна. Тэр үед хууль нь либерал байсан учраас лиценз хүссэн хэн ч өргөдлөө өгөөд хорь хоногийн дотор лиценз авчихдаг байсан юм.Ямар ч арын хаалга хэрэггүй байсан. Багаасаа нэг хороололд өссөн, нэг сургуульд сурсан, занг нь сайн мэдэх хүндээ бизнесийн санал тавих, бизнес хийж байгаад салж зам замаа хөөх чинь байх л зүйл биз дээ.

-“Майн инфо” хөрөнгө оруулагчидтай ойр ажилладаг компани. Хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй ямархуу байна?

-Өрнийн хөрөнгө оруулагчид таг чиг шахуу болчихсон. Хятад зүгээс хөрөнгө мөнгө оруулах сонирхолтой хүн олноороо орж ирж байна. Гэхдээ айхавтар их мөнгө Хятадаас Монгол руу орж ирэхгүй юм билээ. Цаанаасаа тийм бодлого хэрэгжиж байна л даа.

-Тэгэхээр хөрөнгө оруулалтын орчин хэцүүдчихжээ…?

-Бас тэгж хэлж болохгүй. Уул уурхайн дэлхийн хөрөнгө оруулагчдын тухайд Монгол “моод”-ноос гараагүй. Алт, зэсийн үнэ өндөр, цаашдаа  улам өсөх таамагтай байгаа. Ийм үед алтны салбарт хөрөнгө оруулах сонирхол өндөр байна. Засгийн газраас алтны салбараа дэмжих тал дээр тодорхой алхмууд хийгээд эхэлсэн дуулдсан. Одоо биднээс бүх зүйл шалтгаална. Улстөрчдийн элдэв мэдэгдэл, хууль эрх зүйн орчинтой холбоотой асуудалдаа анхаарах хэрэгтэй. Наад захын жишээ гэхэд Хууль зүйн сайд нь хөрөнгийн бирж дээр гарсан паблик компанийн хөрөнгийг хураана гэсэн мэдэгдэл хийж байна шүү дээ. Гол салбарын сайд нь иймэрхүү хариуцлагагүй мэдэгдэл хийгээд байгаа нь гадныханд яаж нөлөөлөх билээ?Хөрөнгө оруулалтад ямар цохилт өгөх вэ? Одоо бирж дээр гарах гэж байгаа компаниуд яах билээ?Бодох л асуудлууд.

-Танай компани хөрөнгө оруулагчидтай ажиллаж байна уу?

-Европын санхүү, хөрөнгө оруулалтын компанитай хамтарсан компани байгуулж Монгол улсын уул уурхайн тодорхой төслүүд дээр геологийн хамтарсан баг олон улсын стандартын дагуу хайгуул судалгааны ажлыг явуулж хөрөнгө оруулалтыг татаж ажиллахаар бэлтгэлээ хангаад явж байна, тухайн үед нь зарлах болно.

-Хайгуул хийе гэхээр эсэргүүцэж тэмцдэг нь бараг жишиг болчихлоо шүү?

-Яг үнэн. Энэ их том асуудал болчихоод байна. Манай уул уурхайнхан гэж аливаа газарт хөөгдсөн туугдсан, доромжлуулсан, гадуурхагдсан л хүмүүс явдаг болсон. Тэгсэн мөртлөө энэ улс орныг тэжээдэг гэж байгаа.

-Иргэний холбоо, хөдөлгөөнөөс сумын дарга хүртэл эрэг шурагтай, ганхахааргүй систем угсарчихсан байна л даа…?

-Харин тэгчихлээ. Урд нь орон нутагт хайгуул хийхээр очиход цай, идээгээ бариад угтдаг байсан юм, монголчууд маань. Гэтэл өнөөдөр чулуу бариад хөөдөг болсон.

-Чулуу бариад хөөдөг нь яг нутгийн иргэд мөн үү гэдэг ч эргэлзээтэй дээ?

-Эргэлзээтэй. Зохион байгуулалттайгаар, том бодлого, том санхүүжилт, том турхиралттайгаар эсэргүүцдэг болсон нь тов тодорхой байгаа шүү дээ.

Ц.БААСАНСҮРЭН

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Ачит-Ихт" ХХК нь Химийн иж бүрэн тоноглол, хэрэгсэл бүхий кабинет байгуулж хүлээлгэж өглөө
2026 онд Монгол Улсад тулгарч болзошгүй 5 сорилт
Орхон аймгийн хангалын гол дагуу мод тарьж ургуулж байна
“Талын Метал Нунтаг” компани Монгол, Японы бизнес, их сургуулиудтай дөрвөн талт иж бүрэн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Ярилцлага
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
ХУРААХ
Э.Бат-Үүл:Оросын олигархиудтай...
Улсын дугаар, гэрчилгээтэй...

Д.Батсайхан: Тавантолгойг авч үлдсэнд талархдаггүй юм гэхэд гүтгэмээргүй юм

Kuzmo 2025-05-13

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага   #Уул уурхай  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Ачит-Ихт" ХХК нь Химийн иж бүрэн тоноглол, хэрэгсэл бүхий кабинет байгуулж хүлээлгэж өглөө
2026 онд Монгол Улсад тулгарч болзошгүй 5 сорилт
Орхон аймгийн хангалын гол дагуу мод тарьж ургуулж байна
“Талын Метал Нунтаг” компани Монгол, Японы бизнес, их сургуулиудтай дөрвөн талт иж бүрэн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо

2 цагийн өмнө өмнө

С.Бямбацогт: Ард иргэдийнхээ бодит шүүмжлэлийг хүлээн авч, бодож тунгааж, болохгүй бүтэхгүйг засаж залруулж ажиллах учиртай

2 цагийн өмнө өмнө

Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа

2 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги мүнтэй уулзлаа

2 цагийн өмнө өмнө

Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, шинэ орон сууцыг ашиглалтад орууллаа

2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Хотын хөгжлийг өндөр барилга, өргөн замаар бус хүүхдүүд нь эрүүл, аюулгүй хотод амьдарч байгаагаар хэмжинэ

2 цагийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

2 цагийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Тоглоомын талбайн шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

"Ачит-Ихт" ХХК нь Химийн иж бүрэн тоноглол, хэрэгсэл бүхий кабинет байгуулж хүлээлгэж өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

2 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

2 өдрийн өмнө өмнө

Аукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-01 өмнө

Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна

2026-07-01 өмнө

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа

2026-07-01 өмнө

Засгийн газар "Рио Тинто" групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

2026-07-01 өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр

2026-07-01 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм дулаан байна

2026-06-30 өмнө

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

2026-06-30 өмнө

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

САНАЛ БОЛГОХ
2026-06-27 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэнд ээлтэй хот төлөвлөлтийг хэрэгжүүлж байна

2026-06-27 өмнө

Нийслэл 2024 онд босгосон дотоод бондын 100 тэрбум төгрөгийг хугацаанд нь эргэн төллөө

2026-06-27 өмнө

Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

2026-06-27 өмнө

ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна

2026-06-27 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-27 өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2026-06-29 өмнө

Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа

2026-06-29 өмнө

Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-06-29 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-06-30 өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

2026-06-30 өмнө

Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-06-30 өмнө

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

2026-06-27 өмнө

"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” нээгдлээ

2026-07-01 өмнө

Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна

2026-07-01 өмнө

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа

2026-06-29 өмнө

Уул уурхайн салбарт хийж буй шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна

2026-06-29 өмнө

Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна

2026-06-30 өмнө

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

2 өдрийн өмнө өмнө

18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-30 өмнө

“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав

2026-07-01 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм дулаан байна

2026-07-01 өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 22-24 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

"Ачит-Ихт" ХХК нь Химийн иж бүрэн тоноглол, хэрэгсэл бүхий кабинет байгуулж хүлээлгэж өглөө

2 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Тоглоомын талбайн шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах