• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Задгай төсөв, зангидсан эрсдлээр угтуулсан Г.Занданшатар ба Засаг

-Есөн хувийн цомхотгол хийсэн ажил олгогч Ерөнхий сайд зорилтоо танилцуулж сорилтоо тодорхойллоо-

“Парламентын гаднаас” ирсэн Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ оны төсвийн тодотгол, үүнтэй дагалдах хуулийн төслүүдээ хэлэлцүүлж, гишүүдийн асуултад гүн хүндэтгэлтэйгээр, нэн дэлгэрэнгүй хариулан оролцож байна. Эрхэм гишүүд ч шөнийн 23 цаг өнгөрч байхад дагалдах хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж сонгогч олны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ “биеэ гамнахгүй” зүтгэлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн тодотголыг хэлэлцүүлэхээр эрхэм гишүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Шинээр бүрдсэн Засгийн газар төсвийн сахилга бат, ил тод, нэгдмэл байдлыг чанд сахих, зардлаа танах, төрийн бүтцийг цэгцэлж, цомхон чадварлаг болгон бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоог чангатгахаас ажлаа эхэлж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж эхлээд байна” гэсэн юм.

Түүний Засгийн газрын “шинэ, тулгар” долоо хоногт дэлхийн бөмбөрцөг дээр геополитикийн сөргөлдөөнт байдал Иран-Израилын зэвсэгт мөргөлдөөнөөр өргөжиж, дэлхийн эдийн засгийн төлөвт эрсдэл учруулсан. Мөн нүүрсний үнийн огцом уналтаас голлон шалтгаалж төсвийн орлого 3.2 их наяд төгрөгөөр тасалдах бодит нөхцөл байдал үүссэн бөгөөд цаашид даамжирч болзошгүй байгааг мэдээлж, “Хэрэв төсөвт яаралтай тодотгол хийж, төсвийн үр ашиггүй, тэвчиж болох урсгал зардлаа танаж, импортыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахгүй бол инфляц улам эрчимжиж, төгрөгийн ханш суларч, улмаар ард иргэдийн аж амьдрал, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн хэвийн үйл ажиллагаанд томоохон эрсдэл учирч болзошгүй байна” гэдгийг онцлов.

Хэрэв энэ оны төсвийг тодотгохгүй, тэсээд ирэх онтой золгоход хүрвэл яах вэ? Тэрбээр төсөвт тодотгол хийхгүй, төсвийн алдагдал оны эцэст 3.2 их наяд төгрөгт хүрсэн тохиолдолд импортын хэмжээ нэмэгдэж, төгрөгийн ханш суларч, инфляц үргэлжлэн өсөх эрсдэлтэй байгааг сануулаад “Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улсад өрхийн орлого өсөхгүй тохиолдолд инфляц нэг хувиар нэмэгдвэл 24 мянга орчим хүн ядууралд өртөх эрсдэлтэй гэж тооцсоныг онцолж, иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах нь Засгийн газрын эн тэргүүний, чадавх чансааг шалгасан чухал зорилт болоод байна гэв.

Энэ бол түүний айдсаар удирдах технологи, тактик биш ээ. Орон орны Засгийн газар, ялангуяа түүхий эдийн хамааралтай улс орнууд, өөр өөрийн онцлогт тохирсон яаралтай өөрчлөлтүүдийг хийж буйг тэрбээр мөн дуулгалаа.

Тиймээс зөвхөн Монголын улс төрийн ороо бусгаатай холбоогүйгээр өргөн хүрээнд энэхүү төсвийн өөрчлөлт, тодотголыг авч үзэх нь зүйтэй биз ээ. Гол асуудалдаа ороход, юуны өмнө тэрбээр “ажилчдаа есөн хувиар цомхотгож буй хамгийн том ажил олгогч” билээ. Энэ нь өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд нь ямар үр дагавар авчрах, төрийн үйл ажиллагааг цалгардуулахгүйгээр хэрхэн зохион байгуулах чадварыг нь харуулах том сорилт яах аргагүй мөн. ДНБ-ий маш өндөр тоо ярьсан, 14 мега төсөл төлөвлөсөн романтик Засгийн газраас эрсдлээ тооцоолсон, бодитой хандлага руу шилжиж, ёстой л “хатуухан бэрийн шанага” мэт төсөвтэйгээр шинэ төрийн нүүрийг үзэх нь бололтой.

Олон нийт чуулганы нэгдсэн хуралдааны шууд дамжуулалтыг, төсвийн анхны тодотголыг хэлэлцэх байдлыг анхааралтай үзэж, сэтгэгдлээ бичиж буй байдлаас харвал Ерөнхий сайд Г.Занданшатарын өнгөрсөн хугацаанд төрийн өндөр алба хашсан байдал, туршлага, тулх, мэдлэг боловсрол, удирдан зохион байгуулах арга барил, олон нийттэй харилцах хандлагад нь өндөр найдлага тавьж буй дүр зураг харагдлаа.

Төсвийн тодотголыг хэлэлцэж, асуулт хариулт өрнүүлсэн, санал шүүмжлэл хэлсэн эрхэм гишүүдийн хувьд ч танхимд эвдрэлцэх бус эвлэлдэх, улс орны эдийн засгийг хамтдаа өсгөн дээшлүүлж, хүн ардаа сайн сайхан амьдруулах зорилгодоо нэгдэн гарц олж шийдэлд хүрэх эрмэлзэл дүүрэн байгаа нь чуулганы нэгдсэн хуралдааны уур амьсгалаас мэдрэгдсэн юм. Энэ нь шинэ Ерөнхий сайд хувь хүнийхээ хувьд хэн билээ, ардчиллын талаарх ямар үзэл баримтлалтай, хувийн хэвшлийнхний төлөө гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд ямар бодлого дэвшүүлж байгаад нь өгч буй үнэлгээ гэж хэлж болно.

Ерөнхий сайд Г.Занданшатар бол эрх мэдлээ зоригтойгоор бүрэн хэрэгжүүлж, нэгэнт өөрийн зөв гэж шийдсэн бол сошиал сүлжээнээс “зөвшөөрөл авалгүйгээр” бодлогоо хэрэгжүүлэх “Зөв муйхар” улстөрч аж. Үүнийгээ “Дэд сайдтай болно”, “Мэргэжлийн хяналтын газрыг дахин байгуулна” гэсэн шийдмэг мэдэгдлүүд, тас нясхийсэн төсвийн хэмнэлтүүд, хариуцлагаа хүлээхээ бүрэн ухамсарласан туршлагатай улстөрчийн хувиар бардам харууллаа. Олон жилийн дунджаас харахад тооцоолол сайтай, зоригтой Ерөнхий сайдтай хамтарч ажиллах, шийдэл олох нь УИХ-д тун таатай, зорилтууд урамтай урагшилдаг тал бий.

Г.Занданшатарын хувьд өмнөх Засгийн газрынхаа зорилтыг ч үргэлжлүүлж чаддаг, алдааг ч засаж шахаж чадах “алтан аргамжаагаа” өнгөрсөн хэдхэн хоногт харуулсан. Мөн “минатай” газраар туучиж яваагаа мэдэрч, ажлын гараагаа хамгийн халуун цэгүүдээс эхэлж цурманд оруулаад цаашаа урагшилж цаг хожих тактикийг баримтлах бололтой. Товчхондоо цомхон, чадварлаг багаа ч, “хатуухан бэрийн шанага”-ыг ч өөрийнхөө удирдах танхимаас, ажлын албанаасаа эхэлж олон нийтийг зангарагаараа зоригжуулсан Г.Занданшатарын Засгийн газар романтизмыг үдэж эрсдлийг угтлаа. Түүнд алга ташуулах зав алга. Харин тулгамдсан асуудлуудад гарц шийдэл олох, хамтран зүтгэх итгэлийг хэдийнэ нөөцөлсөн, хатаагдсан болд мэт “бэлтгэгдсэн” Ерөнхий сайд гэдгээ энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар оролцсон байдлаараа харууллаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Үс засуулвал эд, мал арвижна
Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр...

Задгай төсөв, зангидсан эрсдлээр угтуулсан Г.Занданшатар ба Засаг

Kuzmo 2025-06-30

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

3 цагийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

8 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

8 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

8 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

8 цагийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

8 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

8 цагийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

9 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах