• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

Унагасан улстөрчдөө улам “намнах” ажиллагаа Монголын улс төрд үргэлжилсээр л байна. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын тайланг УИХ-аар хэлэлцэж, баталсан. Тэр үеэр нэг ноцтой мэдээлэл гарч, тэр нь улс төр болоод явж өгсөн. Тодруулбал, Улсын ерөнхий аудитор “…Гэмт хэргийн шинжтэй, мөнгө угаасан байж болзошгүй 7.3 тэрбум төгрөг байна” мэдэгдсэн. Тэр талаар чуулган дээр нэлээд яриа болсон юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “…Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн гэмт хэргийн шинжтэй, мөнгө угаасан байж болзошгүй 7.3 тэрбум төгрөг байгаа нь татварын нийт орлогын 26.7 хувьтай тэнцэж байна гэж хэлсэн байна. Энэ одоо гуйвуулчхав уу. Эсвэл үнэхээр мөнгө угаах хэлбэрээр 7.3 их наяд явчхав уу. 26.7 хувь гэдэг бол маш өндөр хувь шүү дээ. Тиймээс энэ дээр Сангийн яам, ТЕГ хариулт өгөөч. Яг ийм зүйл байгаа юм уу. Нотлогдсон юм уу” гэхэд Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн “…Татварын ерөнхий хууль болон Мөнгө угаах, терроризмтой тэмцэх хууль гэхчлэн холбогдох хуулиудад төрийн байгууллагууд мэдээллээ солилцох, мэдээллээр бие биеэ хангах чиг үүрэгтэй байдаг. Татвар хураах болон хяналт шалгалтын үйл ажиллагааны явцад сэжигтэй байж болох гүйлгээг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, мэдээлэх чиг үүрэгтэй.

Энэ хүрээнд НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдсэн байж болох гүйлгээний давхардалтай дүн болон хонжворт тоглоомтой холбоотой гэмт хэргийн шинжтэй болох гүйлгээний мэдээллийг бид хуулийн байгууллагад шилжүүлсэн. Энэ мэдээллийг төсөвт орсон татварын орлоготой холбосон хэлбэрээр дүгнэлт гаргачихсан байна лээ.nТүүнээс биш энэ нь бодитой гарсан зөрчил биш” гэсэн.

Мөн Сангийн сайд Б.Жавхлан “…Өчигдөр С.Магнайсүрэн дарга ажлынхаа дүгнэлтийг хэлсэн. Тэр дүгнэлтэд дурдагдсан 7.3 их наяд төгрөг гэдэг нь татварын байцаагч нар татварын тайлан дээр шалгалт хийгээд илрүүлсэн зөрчлүүд нь мөнгө угаасан байж болзошгүй байна гэсэн дүгнэлттэйгээр хуулийн байгууллагууд руу шилжүүлсэн. Үүнийг аудитын байгууллага дүгнэлтдээ оруулсан байгаа юм. Тэрнээс биш төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн мөнгө угаасан байж болзошгүй зөрчил огт биш шүү” гэж тайлбарласан. Гээд тусыг олоогүй юм.

Уг мэдээллийг нийгмийн сүлжээгээр “…Засгийн газар гэмт хэргийн шинжтэй 7.3 их наяд төгрөгийн зөрчил гаргажээ” гэж байгаад сэвж өгсөн. Тэгвэл, өчигдөр Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн “…Татварын ерөнхий газраас татварын бүрдүүлэлт, ногдуулалттай холбоотой зөрчил, гэрээ, бараа, ажил, үйлчилгээ, мөнгө угаасан байж болзошгүй нийт 7.3 их наяд төгрөгийн асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Тодруулбал, борлуулалтын орлогоо бууруулсан, нуусан, зардлаа нэмж тайлагнасан гэрээ болон үйл ажиллагаатай холбоотой 94 иргэний 3.9 их наяд төгрөг, 56 аж ахуй нэгжийн 2.0 их наяд төгрөг буюу нийт 6.0 орчим их наяд төгрөгийн зөрчлийг татварын байгууллага илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Түүнээс гадна, худалдан авсан бараа, ажил үйлчилгээ нь нотлогдоогүй цахим төлбөрийн баримт шивүүлж, НӨАТ-ыг бууруулсан 17 аж ахуйн нэгжийн 950 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна.

Мөн үйл ажиллагаа явуулаагүй, борлуулалтын орлого нотлогдоогүй ч их хэмжээний цахим төлбөрийн баримт шивж бусдыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон 66 аж ахуйн нэгжийн 855.2 тэрбум төгрөгийн зөрчил, эцэст нь мөнгө угаасан байж болзошгүй цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 43 аж ахуйн нэгжийн 337.8 тэрбум төгрөг, нэг иргэний 600 сая төгрөг гээд нийт 338.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.

Эдгээр дөрвөн зөрчлийн дүн нийлээд 7.3 их наяд төгрөг болж байгаа юм. Дээрх дүн нь төрийн байгууллага, тэр дундаа Засгийн газар, салбарын яамд, төсөвт байгууллага, төрийн өмчит компаниудтай хамаагүй” гэлээ. Өөрөөр хэлбэл, энэ зөрчил нь Засгийн газар бус хувиараа бизнес эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд хийсэн татварын ээлжит шалгалтын хүрээнд илэрсэн зөрчилтэй холбоотой дүн юм байна. Ямартай ч, “улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов. Гэхдээ, аудитын тайланд “татсан” татварынхны дүгнэлтээр энэ хэдхэн хоногт “хөөрхөөн” улс төр хийж амжив.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 128 (7625)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Дундговь аймгийн Дэлгэрцогт...
“...Парламентын дархлаа”-г...

“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

ГАРЬД 2025-07-08
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

Унагасан улстөрчдөө улам “намнах” ажиллагаа Монголын улс төрд үргэлжилсээр л байна. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын тайланг УИХ-аар хэлэлцэж, баталсан. Тэр үеэр нэг ноцтой мэдээлэл гарч, тэр нь улс төр болоод явж өгсөн. Тодруулбал, Улсын ерөнхий аудитор “…Гэмт хэргийн шинжтэй, мөнгө угаасан байж болзошгүй 7.3 тэрбум төгрөг байна” мэдэгдсэн. Тэр талаар чуулган дээр нэлээд яриа болсон юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “…Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн гэмт хэргийн шинжтэй, мөнгө угаасан байж болзошгүй 7.3 тэрбум төгрөг байгаа нь татварын нийт орлогын 26.7 хувьтай тэнцэж байна гэж хэлсэн байна. Энэ одоо гуйвуулчхав уу. Эсвэл үнэхээр мөнгө угаах хэлбэрээр 7.3 их наяд явчхав уу. 26.7 хувь гэдэг бол маш өндөр хувь шүү дээ. Тиймээс энэ дээр Сангийн яам, ТЕГ хариулт өгөөч. Яг ийм зүйл байгаа юм уу. Нотлогдсон юм уу” гэхэд Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн “…Татварын ерөнхий хууль болон Мөнгө угаах, терроризмтой тэмцэх хууль гэхчлэн холбогдох хуулиудад төрийн байгууллагууд мэдээллээ солилцох, мэдээллээр бие биеэ хангах чиг үүрэгтэй байдаг. Татвар хураах болон хяналт шалгалтын үйл ажиллагааны явцад сэжигтэй байж болох гүйлгээг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, мэдээлэх чиг үүрэгтэй.

Энэ хүрээнд НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдсэн байж болох гүйлгээний давхардалтай дүн болон хонжворт тоглоомтой холбоотой гэмт хэргийн шинжтэй болох гүйлгээний мэдээллийг бид хуулийн байгууллагад шилжүүлсэн. Энэ мэдээллийг төсөвт орсон татварын орлоготой холбосон хэлбэрээр дүгнэлт гаргачихсан байна лээ.nТүүнээс биш энэ нь бодитой гарсан зөрчил биш” гэсэн.

Мөн Сангийн сайд Б.Жавхлан “…Өчигдөр С.Магнайсүрэн дарга ажлынхаа дүгнэлтийг хэлсэн. Тэр дүгнэлтэд дурдагдсан 7.3 их наяд төгрөг гэдэг нь татварын байцаагч нар татварын тайлан дээр шалгалт хийгээд илрүүлсэн зөрчлүүд нь мөнгө угаасан байж болзошгүй байна гэсэн дүгнэлттэйгээр хуулийн байгууллагууд руу шилжүүлсэн. Үүнийг аудитын байгууллага дүгнэлтдээ оруулсан байгаа юм. Тэрнээс биш төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн мөнгө угаасан байж болзошгүй зөрчил огт биш шүү” гэж тайлбарласан. Гээд тусыг олоогүй юм.

Уг мэдээллийг нийгмийн сүлжээгээр “…Засгийн газар гэмт хэргийн шинжтэй 7.3 их наяд төгрөгийн зөрчил гаргажээ” гэж байгаад сэвж өгсөн. Тэгвэл, өчигдөр Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн “…Татварын ерөнхий газраас татварын бүрдүүлэлт, ногдуулалттай холбоотой зөрчил, гэрээ, бараа, ажил, үйлчилгээ, мөнгө угаасан байж болзошгүй нийт 7.3 их наяд төгрөгийн асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Тодруулбал, борлуулалтын орлогоо бууруулсан, нуусан, зардлаа нэмж тайлагнасан гэрээ болон үйл ажиллагаатай холбоотой 94 иргэний 3.9 их наяд төгрөг, 56 аж ахуй нэгжийн 2.0 их наяд төгрөг буюу нийт 6.0 орчим их наяд төгрөгийн зөрчлийг татварын байгууллага илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Түүнээс гадна, худалдан авсан бараа, ажил үйлчилгээ нь нотлогдоогүй цахим төлбөрийн баримт шивүүлж, НӨАТ-ыг бууруулсан 17 аж ахуйн нэгжийн 950 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна.

Мөн үйл ажиллагаа явуулаагүй, борлуулалтын орлого нотлогдоогүй ч их хэмжээний цахим төлбөрийн баримт шивж бусдыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон 66 аж ахуйн нэгжийн 855.2 тэрбум төгрөгийн зөрчил, эцэст нь мөнгө угаасан байж болзошгүй цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 43 аж ахуйн нэгжийн 337.8 тэрбум төгрөг, нэг иргэний 600 сая төгрөг гээд нийт 338.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.

Эдгээр дөрвөн зөрчлийн дүн нийлээд 7.3 их наяд төгрөг болж байгаа юм. Дээрх дүн нь төрийн байгууллага, тэр дундаа Засгийн газар, салбарын яамд, төсөвт байгууллага, төрийн өмчит компаниудтай хамаагүй” гэлээ. Өөрөөр хэлбэл, энэ зөрчил нь Засгийн газар бус хувиараа бизнес эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд хийсэн татварын ээлжит шалгалтын хүрээнд илэрсэн зөрчилтэй холбоотой дүн юм байна. Ямартай ч, “улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов. Гэхдээ, аудитын тайланд “татсан” татварынхны дүгнэлтээр энэ хэдхэн хоногт “хөөрхөөн” улс төр хийж амжив.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 128 (7625)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах