• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгажээ

Сүүлийн үед “...Парламентын дархлаа суларч байна” гэх үгс илүү тод яригдах болов. Уг нь, энэ яриа олон жилийн өмнө эхэлсэн ч энэ удаад “...Илүү хүндэрсэн” гэх утгатай болж иржээ. “...Гээндээ ч, гоондоо ч” гэдэг шиг энэ нь УИХ-ын гишүүдээс, мөн гаднах хүчин зүйлээс хамааралтай байна.

УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш Монголын парламент анх удаа 126 гишүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Яг нэг жил болж байна. Энэ хооронд сайнаар, муугаар хангалттай л хэлүүлж авлаа. Хараад байхад, 126 гишүүний муугаасаа сайн тал нь илүү жин дарахаар байгаа юм. Саяхан судалгааны нэгэн байгууллагаас “...Та энэ УИХ-д итгэж байна уу” гэсэн асуултыг иргэдэд тавьж л дээ. Хариулт нь мэдээж “...Үгүй” гэсэн байна.

Араас нь “...Энэ 126 гишүүн урьд өмнөх парламентуудын адил стратегийн ордыг хэн нэгэнд өгөх юм уу, нийтийн эрх ашгийн эсрэг ямар нэг хууль бус шийдвэрийг хуйвалдаад гаргах уу. Юу гэж үзэж байна вэ” гэж асуужээ. Мөн л “...Үгүй” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, судалгаанд орсон иргэд УИХ-ын 126 гишүүнд итгэдэггүй гэх атлаа, тэднийг хуйвалдана гэдэгт бас итгэдэггүй байгаа юм. Энэ судалгааны л дүн, гэхдээ сонирхолтой дүгнэжээ.

Гэхдээ асуудалд няхуур хандаж, саналаа оновчтой өгөх дээр энэ 126 гишүүн онцгой анхаарах хэрэгтэйг судлаачид, туршлагатай парламентчид хэлээд л байх болсон. Сая л гэхэд “Алт-3” аяны хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт алтны олборлолт хийхийг зөвшөөрсөн хуулийг гишүүдийн олонх дэмжсэн. Зарим туршлагатай УИХ-ын гишүүд үүний ард гарах үр дагаврыг бусаддаа анхааруулаад байгаа харагдана лээ.

Ерөнхийдөө, олуулаа мөртлөө эмзэгдүү УИХ үйл ажиллагаа явуулж байна. Тэр хэрээр, зөвхөн үгэндээ ч бус үйлдэлдээ ч хийтэй гишүүд ч цөөнгүй байх шиг байна. Үүнийг “...Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой” гэдэг шиг тайлж болох ч УИХ үүгээр тайвшрал хийж болохгүй юм. Учир нь, улс төрийн цуу ярианууд дунд “...Удахгүй Ерөнхий прокурор зургаан гишүүнийг эгүүлэн татах саналыг УИХ-д оруулна” гэсэн яриа явж байх юм.

Энэ үнэн бол ирэх намраас УИХ бужигнахаад л явчихна. Үүнээс гадна, УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар гэж Дээд шүүхээс ял шийтгүүлсэн гишүүн өнөөдөр УИХ дээр хууль яриад, хүн загнаад сууж байх юм. Ийм эсрэг тэсрэг мөртлөө УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлууд ирэх саруудад цөөнгүй удаа хөндөгдөх шинжтэй. Явж явж энэ нь парламентын дархлаатай холбогдоно. Тиймээс улайм цайм гэмт хэрэгт шийтгүүлсэн нөхдүүдийг “ар тал”-аас нь айгаад, эсвэл УИХ-ын бүрэн бүтэн байдал хэмээх хийсвэр символ бодож толгойг нь илэх шаардлагагүй байгаа юм.

Харин улс төрийн маш тодорхой шалтгаанаар эгүүлэн татуулахаар “шийтгүүлсэн” гишүүдийг бол хамгаалах л ёстой юм. Яг энэ асуудлыг УИХ дээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хариуцдаг. Тэгвэл, тус дэд хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ТББХ-ны даргаар болсон. Өнгөрсөн долоо хоногт түүний оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг сонголоо. Ингэснээр “...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгаж байгаа хэрэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 128 (7625)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа
Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Яам, Агентлаг
  • •Халуун сэдэв
  • •Улсын Онцгой Комисс
  • •Нийслэл
  • •Нийтлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Тэрбум мод
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
“Улс төрийн намнаа” хийгээд...
Цахилгаан хязгаарлах газрууд...

“...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгажээ

Баяр 2025-07-08
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгажээ

Сүүлийн үед “...Парламентын дархлаа суларч байна” гэх үгс илүү тод яригдах болов. Уг нь, энэ яриа олон жилийн өмнө эхэлсэн ч энэ удаад “...Илүү хүндэрсэн” гэх утгатай болж иржээ. “...Гээндээ ч, гоондоо ч” гэдэг шиг энэ нь УИХ-ын гишүүдээс, мөн гаднах хүчин зүйлээс хамааралтай байна.

УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш Монголын парламент анх удаа 126 гишүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Яг нэг жил болж байна. Энэ хооронд сайнаар, муугаар хангалттай л хэлүүлж авлаа. Хараад байхад, 126 гишүүний муугаасаа сайн тал нь илүү жин дарахаар байгаа юм. Саяхан судалгааны нэгэн байгууллагаас “...Та энэ УИХ-д итгэж байна уу” гэсэн асуултыг иргэдэд тавьж л дээ. Хариулт нь мэдээж “...Үгүй” гэсэн байна.

Араас нь “...Энэ 126 гишүүн урьд өмнөх парламентуудын адил стратегийн ордыг хэн нэгэнд өгөх юм уу, нийтийн эрх ашгийн эсрэг ямар нэг хууль бус шийдвэрийг хуйвалдаад гаргах уу. Юу гэж үзэж байна вэ” гэж асуужээ. Мөн л “...Үгүй” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, судалгаанд орсон иргэд УИХ-ын 126 гишүүнд итгэдэггүй гэх атлаа, тэднийг хуйвалдана гэдэгт бас итгэдэггүй байгаа юм. Энэ судалгааны л дүн, гэхдээ сонирхолтой дүгнэжээ.

Гэхдээ асуудалд няхуур хандаж, саналаа оновчтой өгөх дээр энэ 126 гишүүн онцгой анхаарах хэрэгтэйг судлаачид, туршлагатай парламентчид хэлээд л байх болсон. Сая л гэхэд “Алт-3” аяны хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт алтны олборлолт хийхийг зөвшөөрсөн хуулийг гишүүдийн олонх дэмжсэн. Зарим туршлагатай УИХ-ын гишүүд үүний ард гарах үр дагаврыг бусаддаа анхааруулаад байгаа харагдана лээ.

Ерөнхийдөө, олуулаа мөртлөө эмзэгдүү УИХ үйл ажиллагаа явуулж байна. Тэр хэрээр, зөвхөн үгэндээ ч бус үйлдэлдээ ч хийтэй гишүүд ч цөөнгүй байх шиг байна. Үүнийг “...Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой” гэдэг шиг тайлж болох ч УИХ үүгээр тайвшрал хийж болохгүй юм. Учир нь, улс төрийн цуу ярианууд дунд “...Удахгүй Ерөнхий прокурор зургаан гишүүнийг эгүүлэн татах саналыг УИХ-д оруулна” гэсэн яриа явж байх юм.

Энэ үнэн бол ирэх намраас УИХ бужигнахаад л явчихна. Үүнээс гадна, УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар гэж Дээд шүүхээс ял шийтгүүлсэн гишүүн өнөөдөр УИХ дээр хууль яриад, хүн загнаад сууж байх юм. Ийм эсрэг тэсрэг мөртлөө УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлууд ирэх саруудад цөөнгүй удаа хөндөгдөх шинжтэй. Явж явж энэ нь парламентын дархлаатай холбогдоно. Тиймээс улайм цайм гэмт хэрэгт шийтгүүлсэн нөхдүүдийг “ар тал”-аас нь айгаад, эсвэл УИХ-ын бүрэн бүтэн байдал хэмээх хийсвэр символ бодож толгойг нь илэх шаардлагагүй байгаа юм.

Харин улс төрийн маш тодорхой шалтгаанаар эгүүлэн татуулахаар “шийтгүүлсэн” гишүүдийг бол хамгаалах л ёстой юм. Яг энэ асуудлыг УИХ дээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хариуцдаг. Тэгвэл, тус дэд хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ТББХ-ны даргаар болсон. Өнгөрсөн долоо хоногт түүний оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг сонголоо. Ингэснээр “...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгаж байгаа хэрэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 128 (7625)

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа
Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

1 өдрийн өмнө өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2 өдрийн өмнө өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2 өдрийн өмнө өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2 өдрийн өмнө өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2 өдрийн өмнө өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2 өдрийн өмнө өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2 өдрийн өмнө өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2 өдрийн өмнө өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-14 өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

2026-10-14 өмнө

Согтуугаар машин жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

2026-10-14 өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

2026-10-14 өмнө

УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-13 өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

2026-10-10 өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

2026-10-12 өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

2026-10-10 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-10-12 өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

2026-10-10 өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

2026-10-10 өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-12 өмнө

Б.Дашпүрэв: Шатахууны нөөцийн агуулах, шилжүүлэн ачих байгууламжийн төслүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө

2026-10-11 өмнө

Санзайгаас Багабаян амралтын газар хүртэлх автозамыг шинэчилж байна

2 өдрийн өмнө өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-13 өмнө

Намар мод тарьцгаая!

2026-10-13 өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

2026-10-12 өмнө

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

2026-10-12 өмнө

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-12 өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

2026-10-14 өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

2026-10-14 өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-14 өмнө

Согтуугаар машин жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-12 өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-11 өмнө

Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-14 өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

2 өдрийн өмнө өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-12 өмнө

Малын органик тэжээлийн “мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

2026-10-12 өмнө

Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

2 өдрийн өмнө өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2 өдрийн өмнө өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах