• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Дэлгэрсайхан: Улаанбаатар хотыг дайруулж Хятад-Оросыг холбосон цахилгаан төмөр замын сүлжээ байгуулах хүсэлтэй байна

"Дэлхийн өндөр хурдны төмөр замын 12 дугаар их хурал”-д Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Эрхэм хүндэт Олон Улсын төмөр замын холбооны дарга ноён Алан Бэроуд, Эрхэм хүндэт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жан Гуочин, “Хятадын төмөр замууд” корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Гуо Жусюе, Эрхэм хүндэт Олон улсын төмөр замын холбооны гишүүн орны төлөөлөгчид өө, Юуны өмнө энэхүү чухал арга хэмжээнд үг хэлэх боломжийг олгосон Олон улсын төмөр замын холбоо болон зохион байгуулагч “Хятадын төмөр замууд” корпорацид Монгол Улсын Зам, тээврийн яамны нэрийн өмнөөс болон өөрийн зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэхүү чуулга уулзалт нь өндөр хурдны төмөр замын дэвшилтэт технологи, инноваци, шинэ шийдлүүдийг нэвтрүүлсэн олон улсын туршлагаас хуваалцаж, суралцах, мөн олон талт хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтойгоос гадна гишүүн орнуудын хооронд эрх тэгш, харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай байх үндсэн дээр найрсаг харилцааг улам бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой гэж харж байна.

Далайд гарцгүй, хүн ам цөөн, өргөн уудам газар нутагтай Монгол орны хувьд Ази-Европыг холбосон дамжин өнгөрөх стратегийн давуу байршлаа ашиглан тээврийн олон талт сүлжээг хөгжүүлэх нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой юм. Монгол Улсын Засгийн газраас худалдаа, тээврийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого барьж, тэр дундаа шинэ төмөр зам барих, төмөр замын хилийн гарцуудыг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээвэр, логистикийн төв шинээр байгуулах зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлсээр байна.

2016 онд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт Москва-Бээжин чиглэлийн өндөр хурдны төмөр замын шугамыг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хэтийн боломжийг судлахаар санаачилга гарсан байдаг. Монгол Улсын Зам, тээврийн яамны зүгээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Зүүн Өмнөд Азид хэрэгжүүлсэн төслүүдийг сайтар судалж үзсэн бөгөөд ийм жишгээр манай улсын нийслэл Улаанбаатар хотыг дайруулж Хятад-Оросыг холбосон 160-200км/цагийн хурдтай цахилгаан төмөр замын сүлжээ байгуулах төслийг хөрш орнуудтайгаа хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна.

Ингэхдээ дэд бүтцийн сүлжээнд холбогдох зайг харгалзаж эхний ээлжинд манай улсын хилийн цаана 300 гаруй киломерт байгуулагдсан хятадын хурдны төмөр замын сүлжээтэй холбож, дараа нь Оросын талтай залгах сонирхолтой байна. Үүнд Хятад, Оросын талыг дэмжин хамтран оролцоно гэж найдаж байна. Хурдны төмөр зам нь дэлхий даяар тулгамдаж буй хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг бий болгох, алслагдсан бүс нутгуудыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой нийгэм-эдийн засгийн хөгжлийн хурдасгуур гэж үзэж байна.

Та бүхний хамтын ажиллагаанд гүнээ талархал илэрхийлж, энэ удаагийн хуралд өндөр амжилт хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа".

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв
Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
16 настнууд монгол улсын иргэний андгай өргөлөө
Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Гэмт хэрэг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Байнгын хороо
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
ХУРААХ
Шинэ төв цэвэрлэх байгууламжийг...
Нийслэлийн хэмжээнд 10 байршилд...

Б.Дэлгэрсайхан: Улаанбаатар хотыг дайруулж Хятад-Оросыг холбосон цахилгаан төмөр замын сүлжээ байгуулах хүсэлтэй байна

Kuzmo 2025-07-08
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Б.Дэлгэрсайхан: Улаанбаатар хотыг дайруулж Хятад-Оросыг холбосон цахилгаан төмөр замын сүлжээ байгуулах хүсэлтэй байна

"Дэлхийн өндөр хурдны төмөр замын 12 дугаар их хурал”-д Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Эрхэм хүндэт Олон Улсын төмөр замын холбооны дарга ноён Алан Бэроуд, Эрхэм хүндэт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жан Гуочин, “Хятадын төмөр замууд” корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Гуо Жусюе, Эрхэм хүндэт Олон улсын төмөр замын холбооны гишүүн орны төлөөлөгчид өө, Юуны өмнө энэхүү чухал арга хэмжээнд үг хэлэх боломжийг олгосон Олон улсын төмөр замын холбоо болон зохион байгуулагч “Хятадын төмөр замууд” корпорацид Монгол Улсын Зам, тээврийн яамны нэрийн өмнөөс болон өөрийн зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэхүү чуулга уулзалт нь өндөр хурдны төмөр замын дэвшилтэт технологи, инноваци, шинэ шийдлүүдийг нэвтрүүлсэн олон улсын туршлагаас хуваалцаж, суралцах, мөн олон талт хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтойгоос гадна гишүүн орнуудын хооронд эрх тэгш, харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай байх үндсэн дээр найрсаг харилцааг улам бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой гэж харж байна.

Далайд гарцгүй, хүн ам цөөн, өргөн уудам газар нутагтай Монгол орны хувьд Ази-Европыг холбосон дамжин өнгөрөх стратегийн давуу байршлаа ашиглан тээврийн олон талт сүлжээг хөгжүүлэх нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой юм. Монгол Улсын Засгийн газраас худалдаа, тээврийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого барьж, тэр дундаа шинэ төмөр зам барих, төмөр замын хилийн гарцуудыг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээвэр, логистикийн төв шинээр байгуулах зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлсээр байна.

2016 онд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт Москва-Бээжин чиглэлийн өндөр хурдны төмөр замын шугамыг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хэтийн боломжийг судлахаар санаачилга гарсан байдаг. Монгол Улсын Зам, тээврийн яамны зүгээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Зүүн Өмнөд Азид хэрэгжүүлсэн төслүүдийг сайтар судалж үзсэн бөгөөд ийм жишгээр манай улсын нийслэл Улаанбаатар хотыг дайруулж Хятад-Оросыг холбосон 160-200км/цагийн хурдтай цахилгаан төмөр замын сүлжээ байгуулах төслийг хөрш орнуудтайгаа хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна.

Ингэхдээ дэд бүтцийн сүлжээнд холбогдох зайг харгалзаж эхний ээлжинд манай улсын хилийн цаана 300 гаруй киломерт байгуулагдсан хятадын хурдны төмөр замын сүлжээтэй холбож, дараа нь Оросын талтай залгах сонирхолтой байна. Үүнд Хятад, Оросын талыг дэмжин хамтран оролцоно гэж найдаж байна. Хурдны төмөр зам нь дэлхий даяар тулгамдаж буй хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг бий болгох, алслагдсан бүс нутгуудыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой нийгэм-эдийн засгийн хөгжлийн хурдасгуур гэж үзэж байна.

Та бүхний хамтын ажиллагаанд гүнээ талархал илэрхийлж, энэ удаагийн хуралд өндөр амжилт хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа".

ФОТО:

Сэдвүүд : #Гадаад харилцаа   #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв
Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
16 настнууд монгол улсын иргэний андгай өргөлөө
Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал
ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 зөрчил бүртгэгдлээ

17 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК-ийн нэрэмжит Химийн масс олимпиад боллоо

17 цагийн өмнө өмнө

Монголын шигшээ Индонезийн багийг хожлоо

17 цагийн өмнө өмнө

Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ

17 цагийн өмнө өмнө

Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв

17 цагийн өмнө өмнө

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

17 цагийн өмнө өмнө

16 настнууд монгол улсын иргэний андгай өргөлөө

17 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр

17 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"GOSH" хасагдаж, "Chinggis Warriors" баг тэмцээний цааш үргэлжлүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

1 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

1 өдрийн өмнө өмнө

opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

1 өдрийн өмнө өмнө

Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

1 өдрийн өмнө өмнө

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

2 өдрийн өмнө өмнө

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

2 өдрийн өмнө өмнө

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

2 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Мөнхбат: Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлнө

САНАЛ БОЛГОХ
2026-11-23 өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2026-11-22 өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2026-11-24 өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-24 өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-11-24 өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

2026-11-23 өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

2026-11-22 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2026-11-24 өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

2026-11-22 өмнө

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2026-11-22 өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

2026-11-22 өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-24 өмнө

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

2026-11-24 өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

2026-11-23 өмнө

Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

2026-11-22 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-11-23 өмнө

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэн, ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгдлээ

2026-11-23 өмнө

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо

2026-11-23 өмнө

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

2026-11-23 өмнө

Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна

2026-11-23 өмнө

Нийт нутгийн 78 хувь цастай байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

2026-11-24 өмнө

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

2 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

2026-11-24 өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

2026-11-24 өмнө

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах