• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, сум, дүүргийн Засаг дарга нартай цахим уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд улс эх орны өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Гадаад, дотоод нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хэмнэлтийг төр өөрөөсөө эхлүүлж, бүсээ чангалж давж гарна гэдгийг онцлов.

Нэгэн үе хаягдаад байсан хөдөө, орон нутгийн хөгжлийн асуудал энэ үед шинэ түвшинд гарсан. Засгийн газар орон нутагтайгаа нэгдсэн удирдлагатай, эргэх холбоотой ажиллана гэв. Мөн Засгийн газар орон нутгийн Засаг дарга нарын эрх мэдлийг хязгаарлаад буй дүрэм, журмыг цуцалж, эрх мэдлийг нэмэгдүүлэх багц арга хэмжээ авахаар төлөвлөсөн тухай Ерөнхий сайд онцоллоо.

Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг тодотголоор хасахгүй байх, уул уурхайн ашиглалт, хайгуулын лиценц олголтод онцгой анхаарах, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн царцсан барилгын санхүүжилтийг шийдвэрлэж өгөх, хоршоо хөгжүүлэх сангийн журмыг өөрчлөх, тендерийн тухай хуулийг эргэж харах зэрэг асуудлыг уулзалтад оролцогчид нийтлэг тавилаа. Дорнод аймгийн Цагаан-Уул сумын Засаг дарга “Бүтээн байгуулалт хийхэд төсөв нь 3-4 жил дамжиж төсөвт суудаг байдал өртгийг нэмэгдүүлж, тухайн барилга царцахад хүрч байна.

Тухайлбал, 2019 онд баригдаж эхэлсэн 160 хүүхдийн багтаамжтай дотуур байр царцсан. Хүүхдүүд дотуур байргүй байна. Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга “Өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн ажлын хариуцлага одоо ажиллаж буй хүмүүст тооцогдох нөхцөл байдал үүсээд байна. Хууль, хяналтын байгууллага өнгөрсөн асуудлыг шалгаад шийдвэрлэхдээ одоо ажиллаж байгаа хүмүүст хэргийг халдааж байгаа нь иргэдийг төрийн албанд ажиллах итгэл үнэмшлгүй болгож байна”.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга, “Уул уурхайн хайгуулын зөвшөөрөл нийт газар нутгийн 10 хувийг хамраад байна. Үүнээс шалтгаалж мал бэлчээргүй болж, иргэдийн амьдрах орчиндсөргөөр нөлөөлж буйд анхаарч өгнө үү”. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ-ын дарга “Манай суманд уул уурхайн ашиглалтын 80, хайгуулын 10 нийт 90 зөвшөөрөл байна. Сумын иргэд жагсаал хийсний үр дүнд уул уурхайн зөвшөөрөл дахин олгохгүй гэсэн боловч энэ амлалт хэрэгжихгүй байгаа юм. Дахиад нэг л зөвшөөрөл олгоход иргэдийн тэмцэлтэй нүүр тулахаар байдал үүссэн”.

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга “Хоршоо хөгжүүлэх сангийн журам амьдралд нийцэхгүй, иргэдийн тавьсан шаардлагад нь хүрэхгүй байна. Бодит амьдралаас ялангуяа орон нутгийн иргэдийн нөхцөл байдлаас хол тасарсан шаардлагатай. Үүнд анхаарч өгнө үү”.

Хан-Уул дүүргийн Засаг дарга “ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн ч эргээд ТҮЦ хаа хамаагүй байрлуулж эхлээд байна. Төрийн албан хаагчид тэмцээд ч нэмэргүй, харин гэмтэж бэртсэн тохиолдол гарлаа. Нэгдсэн шийдэл, дэмжлэг хэрэгтэй байна” гэлээ. Оролцогчид санал хүсэлтээ хэлсний дараа Ерөнхий сайд Г.Занданшатар Засаг дарга нар болон Засгийн газрын гишүүдэд үүрэг өглөө. Засаг дарга нарын өгсөн саналыг нэг бүрчлэн судалж, тодорхой чиглэл өгөхийг сайд нарт даалгасан бол Засаг дарга нарт аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлж, зорилтод бүлэг, залууст зориулж сургалт зохион байгуулж, соён гэгээрүүлэх ажилд онцгой ач холбогдол өгөхийг даалгалаа.

Мөн цахим боловсролын системийг хэрэгжүүлэхэд анхаарахыг сануулав. Гантай байгаа аймаг, сумдад ой хээрийн түймэр дэгдэх, хүн малын гоц халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх, улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг идэвхжүүлэх, болзошгүй нөхцөлд сумын эмнэлэг бэлэн байдалд ажиллах, мөн зам тээврийн ослоос сэргийлэх, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр цогц арга хэмжээ авахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг амьдралд нийцүүлэх шаардлагатай. Иймээс Засгийн газраас энэ сард багтааж Засаг дарга нартай хэлэлцүүлэг хийж санал авч, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн заалтуудыг тодорхой болгохоор боллоо.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д...
“Зээлийн хүүг бууруулах...

Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ

Kuzmo 2025-07-09
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, сум, дүүргийн Засаг дарга нартай цахим уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд улс эх орны өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Гадаад, дотоод нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хэмнэлтийг төр өөрөөсөө эхлүүлж, бүсээ чангалж давж гарна гэдгийг онцлов.

Нэгэн үе хаягдаад байсан хөдөө, орон нутгийн хөгжлийн асуудал энэ үед шинэ түвшинд гарсан. Засгийн газар орон нутагтайгаа нэгдсэн удирдлагатай, эргэх холбоотой ажиллана гэв. Мөн Засгийн газар орон нутгийн Засаг дарга нарын эрх мэдлийг хязгаарлаад буй дүрэм, журмыг цуцалж, эрх мэдлийг нэмэгдүүлэх багц арга хэмжээ авахаар төлөвлөсөн тухай Ерөнхий сайд онцоллоо.

Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг тодотголоор хасахгүй байх, уул уурхайн ашиглалт, хайгуулын лиценц олголтод онцгой анхаарах, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн царцсан барилгын санхүүжилтийг шийдвэрлэж өгөх, хоршоо хөгжүүлэх сангийн журмыг өөрчлөх, тендерийн тухай хуулийг эргэж харах зэрэг асуудлыг уулзалтад оролцогчид нийтлэг тавилаа. Дорнод аймгийн Цагаан-Уул сумын Засаг дарга “Бүтээн байгуулалт хийхэд төсөв нь 3-4 жил дамжиж төсөвт суудаг байдал өртгийг нэмэгдүүлж, тухайн барилга царцахад хүрч байна.

Тухайлбал, 2019 онд баригдаж эхэлсэн 160 хүүхдийн багтаамжтай дотуур байр царцсан. Хүүхдүүд дотуур байргүй байна. Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга “Өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн ажлын хариуцлага одоо ажиллаж буй хүмүүст тооцогдох нөхцөл байдал үүсээд байна. Хууль, хяналтын байгууллага өнгөрсөн асуудлыг шалгаад шийдвэрлэхдээ одоо ажиллаж байгаа хүмүүст хэргийг халдааж байгаа нь иргэдийг төрийн албанд ажиллах итгэл үнэмшлгүй болгож байна”.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга, “Уул уурхайн хайгуулын зөвшөөрөл нийт газар нутгийн 10 хувийг хамраад байна. Үүнээс шалтгаалж мал бэлчээргүй болж, иргэдийн амьдрах орчиндсөргөөр нөлөөлж буйд анхаарч өгнө үү”. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ-ын дарга “Манай суманд уул уурхайн ашиглалтын 80, хайгуулын 10 нийт 90 зөвшөөрөл байна. Сумын иргэд жагсаал хийсний үр дүнд уул уурхайн зөвшөөрөл дахин олгохгүй гэсэн боловч энэ амлалт хэрэгжихгүй байгаа юм. Дахиад нэг л зөвшөөрөл олгоход иргэдийн тэмцэлтэй нүүр тулахаар байдал үүссэн”.

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга “Хоршоо хөгжүүлэх сангийн журам амьдралд нийцэхгүй, иргэдийн тавьсан шаардлагад нь хүрэхгүй байна. Бодит амьдралаас ялангуяа орон нутгийн иргэдийн нөхцөл байдлаас хол тасарсан шаардлагатай. Үүнд анхаарч өгнө үү”.

Хан-Уул дүүргийн Засаг дарга “ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн ч эргээд ТҮЦ хаа хамаагүй байрлуулж эхлээд байна. Төрийн албан хаагчид тэмцээд ч нэмэргүй, харин гэмтэж бэртсэн тохиолдол гарлаа. Нэгдсэн шийдэл, дэмжлэг хэрэгтэй байна” гэлээ. Оролцогчид санал хүсэлтээ хэлсний дараа Ерөнхий сайд Г.Занданшатар Засаг дарга нар болон Засгийн газрын гишүүдэд үүрэг өглөө. Засаг дарга нарын өгсөн саналыг нэг бүрчлэн судалж, тодорхой чиглэл өгөхийг сайд нарт даалгасан бол Засаг дарга нарт аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлж, зорилтод бүлэг, залууст зориулж сургалт зохион байгуулж, соён гэгээрүүлэх ажилд онцгой ач холбогдол өгөхийг даалгалаа.

Мөн цахим боловсролын системийг хэрэгжүүлэхэд анхаарахыг сануулав. Гантай байгаа аймаг, сумдад ой хээрийн түймэр дэгдэх, хүн малын гоц халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх, улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг идэвхжүүлэх, болзошгүй нөхцөлд сумын эмнэлэг бэлэн байдалд ажиллах, мөн зам тээврийн ослоос сэргийлэх, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр цогц арга хэмжээ авахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг амьдралд нийцүүлэх шаардлагатай. Иймээс Засгийн газраас энэ сард багтааж Засаг дарга нартай хэлэлцүүлэг хийж санал авч, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн заалтуудыг тодорхой болгохоор боллоо.

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах