• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Эдийн засгийн форумд оролцож үг хэллээ. Хэлсэн үгийг нийтэлж байна. Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, эрхэмсэг ноёд, хатагтай та бүхэнд Эдийн засгийн форумын нээлтийн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Нарлаг Монгол Улсад минь тавтай морилно уу. Энэ өдрүүдэд Японы Цог жавхлант эзэн хааны айлчилж буй түүхэн үйл явдал тохиож байна.

Өнөөдрийн форумын нээлтийн үгээ нэгэн түүхээр эхлэх гэсэн юм. Эрдэмт мэргэн сартваахи, цэцэн билэгт гүүш Сэндэнжавын Дулам гуай “Монголын хүчирхэг оюун санаа дахин сэрсэн байхыг мэдэрлээ. Түүнийг дийлэх хүч дэлхийд хараахан үгүй билээ” хэмээн бичсэнийг уншаад сэтгэл ихэд хөдөллөө. Энэ хоёр өгүүлбэрт өчигдрөөс өвлөгдсөн өнөөдөр, өнөөдрөөс залгах маргаашаа бүтээх эрч хүч, итгэл бишрэл, ирээдүй шингэснийг би ч бас мэдэрлээ.

Аливаа улс орны ирээдүйг шинээр урган гарч байгаа ирээдүй хойч үе нь тодорхойлдог. Цаг хугацааны тодорхой үеийн дараа энэ хүч өөрөө сэргэж, буцаж ирдэг юм хэмээсэн юм. Үүгээрээ бид агуу Монголоо ахин “агуутгая” гэж хэлж байна. Монголын хүчирхэг оюун санаа сэргэж байх болон сэрсэн байх үед толгой дээрээ алттай сагс тавьсан эмэгтэй хүн тэр эзэнт гүрэн даяар ямар ч айх аюулгүй, чөлөөтэй зорчиж болдог гэж Жувейни номдоо бичсэн байдаг. МонголZ багийн цахим спорт, 3х3 сагсан бөмбөг, математик, байгалийн ухаан, шатар, оюун ухааны олимпиад, тэмцээнүүдэд манай залуу үеийнхэн дэлхийд цахиур хагалж үндэсний бахархлыг сэрээж байна. Үндэсний сэргэн мандлын шинэ давалгаа эрчтэй хүчтэй эхэллээ гэдэгт би ч бас итгэж байна. Энэ бол Монголын ардчиллын ололт юм. Нээлттэй, хүчирхэг, чөлөөт сэтгэлгээтэй монгол хүн бол монголын үндэсний баялаг билээ. Монгол хүний хөгжил манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно.

Үүнийг бид “Нэг монгол” гэж нэрлэж байна. Хүний хөгжлийн энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд боловсрол, эрүүл мэндийг чиглэсэн цогц шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, манай Засгийн газар төрийн үйл ажиллагааны шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд төсвийн тодотголыг УИХ-д өргөн бариад батлагдах шатандаа явж байна.

Засгийн газар илүү цомхон чадварлаг, хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг тэргүүнд тавьсан үүрэг даалгавруудыг холбогдох сайд нарт өгч ажиллаж байна. Нэгдүгээрт, Монгол Улс ирж яваа цагийн, эрч хүчтэй, ирээдүйн эзэн болсон хүчирхэг залуусын орон, хоёрдугаарт, өвөг дээдсээс өвлөсөн өргөн уудам газар нутаг, эрдэнэс баялагтай, эвийг эрхэмлэсэн улс, гуравдугаарт, эрх чөлөөт иргэдтэй, ил тод, нээлттэй нийгэм, тогтвортой, хариуцлагатай, ардчилсан засаглалтай төрт ёсны түүхтэй орон юм. Энэ гурван өгөгдөл бол Монголоо ахин “Агуутгах” их үйл хэргийн тулгын гурван чулуу юм. Агуу Монголоо ахин агуутгах үйл хэргийг дөрвөн үндсэн зарчмыг ягштал баримталж бүтээнэ.

Эдийн засгийн тогтвортой өсөлт, үндэсний хөгжлийг хангахад хүний хөгжил хамгийн чухал ач холбогдолтой гэсэн итгэл үнэмшилд тулгуурлан хүний хөгжлийн мега төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Төслийн зорилго нь боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын тогтолцоог орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэ шатанд гаргахад оршино. Манай улс газрын ховор элемент, зэс алтны төдийгүй газар дээр асар их баялагтай түүхтэй орон. Энэхүү баялагаа бид нээлттэй, үр ашигтай, харилцан итгэлцэлтэй хөрөнгө оруулалтыг дэмжих замаар байгалийн баялаг зөв ашиглах бодлогыг хэрэгжүүлнэ.

Мөн хөдөө аж ахуйн салбарыг төрөлжүүлэн хөгжүүлж, аялал жуулчлалыг дэмжсэн солонгоруулсан эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийх болно. “Урьчихаад урдаг биш залчихаад заамддаг биш” гадаад, дотоодын бүх хөрөнгө оруулагчид ээлтэй зарчмыг баримтална. Энэ бүх эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн нэг чухал асуудлыг онцолж хэлмээр байна. Энэ бол Энержетик Монголиа буюу “Эрчист монгол” хөтөлбөр юм. Монгол Улс эрчим хүчний маш баян нөөцтэй орон. Зөвхөн нар, салхины эрчим хүчийг ашиглан 2600 гегабайтын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай гэж эрдэмтэд тооцоолдог. Эрчим хүчний салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ажлаа эхлээд явж байна. Тухайлбал, нарны зайн хураагуур болон нарны зайн эрчим хүч экспортлох хэмжээний төсөл хэрэгжиж байна. Энэхүү төсөл ирэх наймдугаар сард нээлтээ хийнэ.

Дараа нь хоёр ч цахилгаан станц ашиглалтад оруулахад бэлэн болж байна. Түүнээс гадна Эгийн голын усан цахилгаан станцны төсөл хэрэгжиж эхэлнэ. Ийм учраас Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлж байна. Мөн эдийн засгийн бүтэц дотор дижитал пост буюу цахим өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Ингэснээр ард иргэддээ түргэн шуурхай, нээлттэй, ил тод үйлчилгээ үзүүлдэг шилжилтийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Дараагийн томоохон төслүүд нийслэл хотын хөгжилд чиглэж байна. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх 10 томоохон төслийг эхлүүллээ. Үүний зэрэгцээ Хархорин хотыг шинээр байгуулах ажлыг бодлогын түвшинд хэрэгжүүлнэ.

Эдгээр төсөл, хөтөлбөрт та бүхнийг чөлөөтэй, нээлттэй оролцохыг уриалж байна. Засгийн газрын хуралдаанаар дээрх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчмыг тогтсон. Тухайлбал, хөрөнгө оруулагчдад хариуцлагатай, таатай орчныг бүрдүүлж, өрсөлдөх чадварыг хангаж, татварын таатай нөхцөлийг бүрдүүлэх болно. Мөн орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж бизнес эрхлэгч, ард иргэддээ ээлтэй төрийн үйлчилгээ бий болгохыг зорино. Бид хөрөнгө оруулагчид, бизнесийнхэндээ гэнэтийн сюрприз барьдаггүй ярилцаж, хэлэлцдэг механизмыг бий болгоно.

Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсгүүд, шуурхай багуудыг томилсон. Ойрын 10 жилд бид эдийн засгаа хоёр дахин өсгөх, ногоон бүсийг хоёр дахин нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, цахим шилжилтийг хоёр дахин хурдасгах зорилт дэвшүүллээ. Ингэснээр үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлнэ гэдгийг мэдэрч байна. Өнөөдрийн эдийн засгийн форум чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн та бүхэндээ мега 14 төслийн хэрэгжилтийн явцыг товч танилцуулья. Эдгээр төсөл, хөтөлбөрүүд бодит ажил хэрэг болж эхэлснийг онцлон тэмдэглье.

Энэхүү 14 мега төслийг хүлээгдэж буй үр нөлөөгөөр нь эрэмбэлсэн. Нэгдүгээрт, тээвэр ложистикийг дэмжихэд чиглэсэн төслийг, хоёрдугаарт, дотоодын үйлдвэрлэл, түлш, эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжсэн төслийг эрэмбэлж байна. Ган, төмөрлөгийн болон зэсийн үйлдвэрлэлийн суурийг ойрын хугацаанд эхлүүлнэ. Мөн нефть, химийн салбарын хөгжих шинэ боломжийг нээж байна. Эрчим хүчний тогтвортой байдлыг хангахын тулд Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэх бол ирэх сард Сэлэнгэ, Тосонцэнгэлийн цахилгаан станцуудыг ашиглалтад оруулна. Эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд Монгол Улс эрчим хүч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй эрчим хүч экспортлогч орон байх зорилтыг ойрын 5 жилд хэрэгжүүлж чадна.

Түүний дараа нүүрс, хийн кокс, химийн цогцолбор үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэхүү 14 мега төслөөс гангийн болон зэсийн үйлдвэрийг хөгжлийн тулгуур багана хэмээн онцгой ач холбогдол өгч байна. Бид Гашуун сухайтын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлээд эхэлсэн. Мөн нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр тохирлоо. Үүний зэрэгцээ Тавантолгойн цахилгаан станцын бас асуудал шийдэгдэнэ. Улаанбаатар хотод V цахилгаан станцыг барих ажлыг энэ жилдээ багтаан шийдвэрлэнэ. Ийнхүү эрчим хүчний төслүүд бодитой хэрэгжиж боломжтой боллоо. Монгол Улсад итгэж хөрөнгө оруулахаар хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бидний хамтын ажиллагаа улам хөгжин цэцэглэж, Монголын ард түмэнд үр өгөөжөө өгөхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
280 хүүхдийн суудалтай бага...
Япон Улсын Цог Жавхлант Эзэн...

Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна

Kuzmo 2025-07-09

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах