• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Учрал:Хувийн хэвшлийг дэмжиж чадвал олон бүтээн байгуулалтын ард гарч чадна

МАН-ын сонгуулийн хөтөлбөрт ДНБ-ий 20 хувь нь улсын төсөв байна гэж зарлаж байсан боловч өнөөдрийн байдлаар 30 хувьтай байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат сануулж, нийгэмд цаг үргэлж хар бараан, болохгүй бүтэхгүй зүйлийн тухай мэдээлэл цацагдаж байгаа энэ үед бидний хэлэлцэж буй төсөв, төлөвлөгөөгөөр гэрэл гэгээтэй зүйл бий болох эсэхийг салбар бүрээр танилцуулахыг Засгийн газрын гишүүдээс асууж, хариулт авсан юм.

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал:

Хувийн хэвшлийг бүрэн дэмжиж чадвал цаашид маш олон бүтээн байгуулалтын ард гарч чадна. Тийм учраас хувийн хэвшлийг дэмжсэн, төрийн оролцоог бууруулсан төсвийн хүрээ, төсвийн төсөөллийг оруулж байна. Мөн төсвийн орлого, зарлагыг аль алийг нь бууруулж байгаа. Үүгээрээ ДНБ болон тэнцвэржүүлсэн орлогын харьцааг 2028 он гэхэд 28 хувь бууруулах татварын шинэчлэлийг хийх орон зайг авч үлдэн  хувийн хэвшилд бизнес хийх бололцоог олгож байгаа юм. Мөн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрлөалт оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр аймаг ,орон нутаг нутгийн өөрөө удирдах байгууллагаараа дамжуулаад, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр нийтийн үйлчилгээний зориулалттай дэд бүтцийн 100 тэрбум төгрөгөөс доош өртөг бүхий төслүүдийг заавал Засгийн газрын зөвшөөрөл шаардуулахгүйгээр бие дааж хэрэгжүүлэх гарцыг нээж байна. Удахгүй Татварын багц хуулийн шинэчлэлийг хэлэлцүүлж эхэлнэ. Мөн Эдийн засгийн эрх чөлөөний хуулийн төслийг хувийн хэвшлийг дэмжих бодлогын хүрээнд оруулж ирнэ. Энэ хуулиар үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй бол хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцох, нэмэлт зохицуулалт, давхар хяналт шалгалт хийхийг бүрэн хориглохоор тусгаж байгаа. Мөн хувийн хэвшлийнхний эрх зүйн байдлыг дордуулсан ямар нэгэн өөрчлөлт, тогтворгүй байдлыг төрөөс бий болгохгүй байх буюу гэнэтийн шийдвэр гаргахгүй байхаар хуулийн төсдийг боловсруулсан. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг батална. Хөрөнгө оруулагчдаа хамгаалахгүйгээр эдийн засгаа 5.7 хувиар өсгөх зорилтоо хангахгүй, төлбөрийн тэнцлийг эерэг болгож чадахгүй. Олон дүрэм журам, хүнд суртал, техникийг арилгах чиглэлээр өнгөрсөн хугацаанд Засгийн газар 56 журмыг цэгцэлсэн. Засгийн газар байгуулагдаад 20 компанийг нэгтгэж, нийлүүлж, өөрчлөн зохион байгуулж, 2.0 их наяд төгрөгийн хэмнэлт хийсэн. Үүнийг цааш үргэлжлүүлж, компаниуд тусгай зөвшөөрөлд заагаагүй л бол  бусад төрлийн үйл ажиллагааг төрөөс заавал асуухгүйгээр хийх эрх зүйн боломжийг бүрдүүлэх 90 хуулийн өөрчлөлтийг оруулж ирнэ. Төр илүү дэмжлэг туслалцаа үзүүлдэг болнго.

Боловсролын сайд П.Наранбаяр:

Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн бүлэг дүүргэлт нийслэл, аймгийн төвүүдэд их байна. Энэ бол олон жилийн хуримтлагдсан асуудал. Шууд нэг жилийн дотор шийдэхэд бас хүнд. Гэхдээ бид хөрөнгө оруулалтыг ноднин жилтэйгээ харьцуулахад 2.3 дахин нэмж цэцэрлэг, сургууль барьж хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Нэг ангид бүлэг дүүргэлтийн стандартыг 35 суралцагч байхаар 2007 онд гурван сайд хамтарч баталсан тушаал байдаг. Үүнийг шууд баримтлахад ялангуяа нийслэлд боломжгүй байна. Бүлэг дүүргэлтийг 44 хүүхдээр тооцоход 18792 бүлэг шаардлагатай. Үүнийг бууруулахаар ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

Эрүүл мэндийн салбарын 2026 оны төсөвт гэрэл гэгээтэй зүйл байна. Ялангуяа хөрөнгө оруулалт 5.5 дахин нэмэгдсэн. Үүний дотор Зүрх судасны тусгайлсан төв барих ажил эхэлнэ. Ирэх хоёр жилийн хугацаанд 800 гаруй тэрбум төгрөгөөр түргэн тусламж, харвалт, шигдээс, гэмтэл, осол аваар, яаралтай тусламжийг Улаанбаатар луу зөөдөггүй болох тогтолцоог хийнэ. 21 аймагт жигд хүртээхээр ажиллаж байна. Энэ тогтолцоог хийх хүрээнд энэ тогтолцоогоо хэрэгжүүлэх төсвийг дахин өргөн барина. Та бүхэн соёрхон батлавал энэ зээлээр Монгол Улс даяараа түргэн тусламж түргэн хүрдэг тогтолцоотой болно.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

Манай зам тээврийн салбарт гэрэл гэгээтэй юм юу вэ гэхлээр нэгдүгээрт хил холболтын асуудал байна. Хил холболтын төмөр замын ажил нь зургадугаар сарын 15-ны өдөр эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 2341 баганан суурь босгохоос 140-ийг босгоод байна. Бусад газар шорооны ажлууд зогсолтгүй явж байна. Хурдан, богино хугацаанд хил холболтуудаа хийх асуудлыг ярилцаж байна. Эхний ээлжид Гашуун сухайт, Ганц модны хил холболтын барилгын ажил эхэлсний дараа хоёр, гурав дахь хил холболтыг ярина. Сэхэ-Шивээ хүрэн боомтыг Ерөнхийлөгчийн айлчлалаар урд хөрштэй ярьж, эхлүүлэхээр болсон гэдгийг хэлье.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням :

Манай салбарт эрэл судалгааны ажилд зайлшгүй зардал гарах ёстой байдаг. Энэ зардал ирэх оны төсөвт хоёр дахин нэмэгдэж байгаа. Ингэснээр эрэл судалгааны ажил хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг юм. Ирээдүйд үр хүүхдүүдийнхээ идэх хоол, эдийн засгаа тогтвортой байлгах орд газрууд, газар тариалангийн газрууд, барилга байгууламжийн одоо суурь байх ёстой газрууд, онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн төлөвлөлтийг гаргахад зайлшгүй шаардлагатай энэ ажлууд хийгдэнэ. Мөн металлургийн салбарт том мэдээ дуулгаж байгаа. Энэ бол Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ хийгдэж дууссан, энэ ондоо багтаад тендерийг нь зарлаж, сонгон шалгаруулаад гүйцэтгэл нь эхэлнэ.

Хот байгуулалт, барига, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан:

Барилгын салбарын тусгай зөвшөөрлүүдийг энэ сарын 5-наас E-Mongolia цахим сайтаас гурван хоногийн дотор авах, хурдан шуурхай, хүндрэлгүй үйлчилгээг нэвтрүүлээд эхэлж байна. Цаашдаа салбарын олон норм, дүрэм, стандартыг цэгцлэх зохицуулалтыг Барилгын тухай хуульд оруулж батлуулахаар ажиллаж байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар:

Мэдээлэл, технологийн салбар бол XXI зуунд бидний салшгүй нэг хэсэг болсон. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс энэ салбараа дэмжих ёстой. Засгийн газраас Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд анхаарал тавьж, хоёр журам баталсан. Журмуудаар виртуал бүсэд бүртгүүлсэн компаниуд татварын болон татварын бус хөнгөлөлт эдлэх бололцоо нээгдэж байгаа юм. Ингэснээр старт апуудаа, залуучуудаа дэмжих бүрэн бололцоо бүрдэж байна. Мөн Монгол Улс анх удаа хиймэл оюуны үндсэн чип буюу GPU авч байна.  Өнөөдөр Монгол Улсад 2023 оны дөрөвхөн GPU байгаа. Үүнийг салбарын компаниуд бүгдээрээ түрээсэлдэг. Хамгийн сүүлийн үеийн GPU авснаар салбарын компаниудаа дэмжих, дээр нь эрдэм шинжилгээний ажил, сургалтыг сайжруулах боломжтой.

Эрчим хүчний. Сайд Б.Чойжилсүрэн:

Эрчим хүчний салбар 2026 онд хөгжил урагшаа явдгаараа явна, хөгждөгөөрөө хөгжих ёстой гэсэн ийм найдлагатай байгаа. Хэд хэдэн төслүүд маань 2026 онд үргэлжлээд явна. Эхний ээлжид Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн хоёр дахь блокыг ашиглалтад оруулна. 2026-2028 онд 3, 4 дүгээр блокоо ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Баян-Өлгийн цахилгаан станцын барилга угсралтын ажил мөн 2026 онд үргэлжлээд, 2027 оны эхний хагаст нэгдүгээр блок, 2028 оны эхний хагаст хоёрдугаар блок ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Гуравдугаарт Шивээ-Овоо дээр 660 мВт-ын станц барих ажил эхлэх гэж байна, мөн 2026 онд үргэлжлээд, 2028 онд ашиглалтад орно. Эдгээр нь эх үүсвэр нэмэгдүүлэх ажлууд юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатын Гашуун сухайт-Ганц модны хил холболтын зээлийн хэлэлцээрийн талаарх асуултад сайд Б.Дэлгэрсайхан дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. Тэрбээр, хил холболтын төмөр замын тендерийг Монгол Улсын Төрийн худалдан авалтын газар зарлаж, үүнд Хятадын компаниудыг оролцуулсан. Өмнөд хөршийн хоёр компани тендерт оролцсон. Манай улсад одоохондоо ийм төвөгшил ихтэй байгууламжийг барих компани байхгүй. Учир нь энэ хил холболтын төмөр зам хамгийн өндөр нь 30 метр, хамгийн нам хэсэгтээ 20 метрийн өндөршилтэй, 18.3 км урт дан гүүрэн байгууламж дээгүүр явах, нарийн болон өргөн царигийн зам явах байгууламж. Тендерт Хятадын Си Ар Си Си буюу Зам гүүрийн компани 848 тэрбум төгрөг буюу 235 сая ам.долларын үнийн саналаар шалгарсан. Гэрээг баталж байх үед 290  сая ам.долларын санал өгч байсан. Улсын Их Хурал гэрээг хэлэлцэж байх үед гишүүд хамгийн бага үнээр хийхийг бодоорой гэсэн захиа, даалгавар өгснийг биелүүлсэн. Энд ямар нэгэн оффтэйк байхгүй. Монголын тал өөрийн тендерийн зардлыг Тавантолгойгоос шууд бэлэн мөнгөөр төлөх юм. Энэ байгууламжийн Монгол талын хэсгийн өртгийг бид өөрсдөө төлнө. Хятад тал өөрсдийнхөө байгууламжийн өртгийг гаргана. Тийм учраас бид урьдчилгаа мөнгөө төлөөд барилга байгууламжийн ажил эхэлсэн гэлээ.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдорж үг хэлэв. Тэрбээр өнгөрсөн онд батлагдсан Малчны тухай хууль, түүнд тусгагдсан малчны тэтгэврийн даатгалын шимтгэлтэй холбоотой зохицуулалтыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг зөвлөв.

Ийнхүү ажлын цаг дууссан тул Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийн Улсын Их Хурлын чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Уул уурхай
ХУРААХ
Эхнэрээ онц хэрцгийгээр...
Бөөрөлжүүтийн цахилгаан...

Н.Учрал:Хувийн хэвшлийг дэмжиж чадвал олон бүтээн байгуулалтын ард гарч чадна

Kuzmo 2025-09-18

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

10 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

10 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах