• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МАН-ын даргыг Дээд шүүх шийдтэл Монголын төр тэсэх нь үү?!

Эрх баригч МАН-ынхан дотоод хэргээ ханцуйнаасаа гаргаад хаячихлаа. Тэр нь төрд халдаж, өдгөө нэн ойлгомжгүй байдал үүсгээд байна. Үүнтэй холбоотойгоор ойрд болсон явдлыг дор товъёолов.

2025.5.22.  МАН-ын генсек Я.Содбаатар “…МАН-ын Бага хурлын VI хуралдаан өнөөдөр 70 гаруй хувийн ирцтэйгээр хуралдаж, Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт хийгээд “Засгийн газарт хамтран ажиллах гэрээ”-г зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрэлдүүлж, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн” гэж мэдээлэв. Энэ нь, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулах улс төрийн шийдвэр болсон юм.

2025.6.3. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” асуудлыг хэлэлцэж, итгэл үзүүлэхгүй байх шийдвэр гарснаар Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцорч, хамтарсан Засгийн газар тарсан.

2025.6.9. МАН-ын генсек Я.Содбаатар “…МАН-ын Бага хурлын VII хуралдаанаар гишүүд дөрвөн хүнийг нэр дэвшүүлж, хоёр нэр дэвшигч нэрээ татсанаар Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нарын дунд санал хураалт болж, 67.84 хувийн саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо” гэсэн юм.

2025.6.12. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэнээр Г.Занданшатарыг 34 дэх Ерөнхий сайдаар томилсон. Ингэснээр МАН-д 2010 оноос хойш тогтсон “…Эхлээд Ерөнхий сайд болж, дараа нь намын даргаар сонгогддог” жаяг давтагдах нөхцөл үүссэн. Өөрөөр хэлбэл, “…МАН-ын дараагийн Бага хурал, эсвэл Их хурал хуралдаж, Г.Занданшатар намын дарга болно” гэсэн ойлголт олон нийтэд автоматаар суугаад байв.

2025.9.12. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “…Би 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүн бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө 300 мянган гишүүнтэй МАН-ын иргэд сонгогчдынхоо өмнө амласан том амлалтыг биелүүлэхийн төлөө, МАН-ын генсекээр найман жилийн туршид ажиллаж, шинэчлэлт өөрчлөлт, дэвшилтэт үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсныхаа төлөө МАН- ын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэв. Ингээд МАН-ын даргад Ерөнхий сайд Г.Занданшатараас гадна, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэмээх өрсөлдөгч гарч ирсэн юм.

2025.9.14. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цахим хуудастаа “…МАН-ын даргад өрсөлдөх мэдэгдэл зарим нэг хүнийг ихэд уурлуулав бололтой. Д.Амарбаясгаланг Женкотой холбох, нүүрсээр харлуулан будах төлбөрт даалгавартай сошиал армиуд өдөр шөнө, өглөө оройгүй гүтгэж, элдэв эвлүүлэг, зохиолоор дайрч байна. Намайг холбож бичүүлж байгаа нөхөд эсрэгээрээ өөрсдөө түүнтэй хамтарч, юу юу хийж байсныг Монголын ард түмэн мартаагүй. МАН-ын асуудал бол Монголын зовлон биш. Улс төрийн намын асуудал. Намын даргын асуудлыг нам дотроо ярьж болохгүй юу нөхөд өө” гэж бичжээ.

2025.9.15. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цахим хуудастаа “Мэдэгдэл” хэмээж байгаад “…Сүүлийн үед ор үндэсгүй, баримтгүй мэдээллийг “Гранд Экстернал Инвестор” ХХК-ийн www.uul.mn сайт санаатайгаар нийтэлсэн. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “...Д.Амарбаясгалангийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлдээ уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээрээ няцаалт хийхийг хариуцагч ‘Гранд Экстернал Инвестор’ ХХК-д даалгаж, түүний нэр хүндийг сэргээсүгэй” гэсэн шийдвэр гаргасан болохыг үүгээр мэдэгдэж байна. Холбогдох баримтыг хавсаргав” гэжээ.

Эцэст нь, энэ бүхний хөлд төрийн нэр хүнд түймэрдүүлээд дуусах вий. Дээд шүүх МАН-ын даргыг шийдтэл тэсэх нь үү?!

2025.9.24. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “…10 тэрбумын алдагдалтай гэрээг Д.Амарбаясгалан маш сайн мэдэж байсан. Тухайн үед Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байсан. Баримт нь энэ байна…Д.Амарбаясгалантай ижил нэртэй хүн рүү Б.Ганхуяг андуурч мессеж бичсэн. Тэр хүнийг дараа нь цагдаа нар хууль бусаар нэгжиж, айлган сүрдүүлсэн. … “Админерал”-тай холбоотойгоор 35 сая ам.долларын авлига авсан нь баримтаар үлдсэн байдаг. …Орчны бохирдлын Үндэсний хороог Д.Амарбаясгалан даргалж байхдаа Бортээгийн уурхайг “Админерал”-д өгөх протокол гаргасан. Энэ протокол дараа нь алга болсон” гэх зэрэг Д.Амарбаясгалангийн нэрийг дурдсан олон ноцтой зүйлийг ярьсан. 

2025.9.25. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийж, тэр үеэрээ “…“Админерал” гэдэг компанитай мөн хамааралгүй юм байна гэдэг анхны шатны шийдвэр гарсан. Энэ бүгдийн цаана улс төр байгаа гэдгийг би бүрэн ойлгож байгаа. МАН-д хагарал байна, нуухгүй. Энэ хагарал үе үе гарч ирдгийг нуухгүй. 2017 онд МАН хагарч байсан. Өнөөдөр мөн хагарсан. Энэ хагарлын эздийг Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, өчигдөр мэдээлэл хийсэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын хов зөөж амь зогоодог хүмүүсийн хийдэг ажил. Намайг МАН-ын генсекээр найман жил ажиллахад хагарал гараагүй шүү. Я.Содбаатарыг МАН-ын генсекээр ажилласан 10 сарын хугацаанд МАН тэр битгий хэл төрийн өндөрлөгийн түвшинд хагарал бий болсон. Ийм учраас би хагарч бутраад байгаа намыг нэтггэхийн тулд, итгэл алдраад байгаа гишүүдийнхээ итгэлийг сэргээхийн тулд, айдаст автаад байгаа гишүүдийнхээ айдсыг дарахын тулд МАН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ зарласан. Б.Энхбаяр өнөөдөр яагаад өширхөөд байгаагийн нэг шалтгаан нь Н.Өнөрцэцэгийг барьж хорих гээд байхад нь болио, бид ийм замаар явж болохгүй гэдгийг тухайн үед илэрхийлж байсан.  Тухайн үеийн уулзалтад Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Г.Занданшатар, Б.Энхбаяр байсан. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ “Ийм замаар бид явах гэж байгаа бол бүгдээрээ ажил төрлөө өгч зайлцгаая” гэж хэлж байсан шүү. Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудал яриад Ерөнхийлөгчийг холбоод, хуучин Ерөнхий сайдыг холбоод, хоорондох маргаан бүх юм болсон. Үүний эхлэлийг хэн тавьсан гээч Я.Содбаатар, Ж.Энхбаяр тавьсан. Өнгөрсөн жилийн наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулган болж байхад энэ хоёр гишүүнтэй уулзаж, “…Хэдүүлээ Үндсэн хуульд өөрчлөлт хийх замаар Ерөнхийлөгчийн хугацааг сунгая” гэж ярьсан. Ерөнхийлөгч энэ асуудлыг тэр үед мэдээгүй гэж боддог. Боломжгүй зүйлийг энэ хэд араас нь явж худлаа вакумжуулж улс төр болгосон. Сүүлдээ улстөрчид айдаст автаж эхэлсэн. Ийм асуудал болохгүй биз дээ гэдэг яриа гарч эхэлсэн. Энэ нь даамжраад Ерөнхий сайдыг, эрх барьж байгаа намын даргыг шахаж эхэлсэн. “…Эрх баригч нам та нар ийм увайгүй өөрчлөлт хийх замаар увайгүй алхам хийх гээд байна шүү дээ” гээд шахалт ирсэн. Энэ үеэс үл ойлголцол үүсгэж Төрийн тэргүүнийг Ерөнхий сайдтай муудалцуулах ажил явсан. Энэ бүгдийн санаачлагыг хэн гаргасан гээч, гэрчтэй. Би та нарт үнэнийг хэлье, Г.Занданшатар гэдэг хүн гаргасан. Тухайн үеийн Ерөнхий сайдтай орж ирж уулзаад “Энэ Ерөнхийлөгч чинь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар бүрэн эрхээ сунгах гээд байна шүү дээ” гэдэг үгийг хамгийн түрүүнд орж ирж хэлсэн хүн Г.Занданшатар дарга” гэсэн юм. 

2025.9.26. Ерөнхий сайд Г.Занданшатар цахим хуудастаа “…Өнөөдөр Засгийн газрын 100 дахь өдөр. Эдийн засгийн хүндрэл хямрал болж даамжрах аюулыг бид зогсоож, эдийн засгаа сэргээж чадлаа. Төмөртэйн овоо, Төгрөг нуурын ордуудаар Баялгийн санг арвижуулж эхэллээ. Урдах ажилдаа анхаараад удаа дараа мэдэгдэл хийх цаг ч, сонирхол ч байгаагүйг эрхэм журмын нөхөд маань ойлгоно гэдэгт итгэж байна. Худал, хулгай, хуйвалдааны замаар зорилгодоо хүрэх нь миний зарчим биш. Албан тушаалын төлөө журмын нөхдөө гүтгэж, хэлээгүйг хэлсэн мэт, хийгээгүйг хийсэн мэт ярьж, УИХ, Засгийн газар, нийгмээ, намаа талцуулж байгаа нь төрийн хүнд байх ёс зүй, мөн чанар огтхон ч биш ээ. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй очно. Нүүр нүүрээ харж, үнэн худлыг дэнсэлцгээе. Маргааш уулзъя” гэж бичсэн байна.

2025.9.28. МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болсон. Хуралдааныг удирдсан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “…Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөж, өрсөлдөөний явцад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийт гишүүдийн 85.67 хувийн саналаар сонгогдлоо” гэж мэдээлсэн юм.

2025.9.29.  АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “…АН-ын Улс төрийн зөвлөл, бүлгийн өргөтгөсөн хуралдаан боллоо. Улс төрийн зөвлөлөөс УИХ дахь намын бүлэгт чиглэл өгч байна. Оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын бүлэгт улс төрийн үйл ажиллагаа явуулах хоёр заалт бүхий чиглэлийг өглөө. Нэгдүгээрт, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын өндөр албан тушаалтнууд нь авлига албан тушаал, эрүүгийн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, мөн хуулийн байгууллагууд улстөрчдийн захиалгаар ажилладаг тухай эрх баригч намын хариуцлагатай албан тушаал хашиж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнууд мэдэгдсэнийг хууль шүүхийн байгууллага шалгаж тогтоох шаардлагатай. Энэхүү ноцтой мэдээлэл үнэн бол өнөөгийн УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой бөгөөд асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл УИХ-ын хуралдааныг удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэж байна. Харин уг мэдээлэл худал бол гүтгэгч этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, шударга ёсыг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага үүсч байна. Хоёрдугаарт, МАН албан ёсны даргатай болох хүртлээ эрх баригч намын дотоод зөрчил нь УИХ, Засгийн газар хоорондын зөрчил болон даамжирч, үүний улмаас парламентаар хэлэлцэх ёстой ирэх оны төсөв, дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүд хариуцах эзэнгүй болох, улс орны эрх ашиг хохирох бодит аюул тулгарлаа. МАН-ын Бага хурлын шийдвэрийг харахад өнөөгийн Засгийн газрын эрх зүйн чадамжийн асуудал яригдах хэмжээнд хүрчихлээ. УИХ-д өргөн баригдсан 2026 оны улсын төсвийн төслийг хэлэлцүүлэхээс хойшлуулах, төслийг эргүүлэн татахыг Ерөнхий сайд Г.Занданшатараас шаардаж байна” гэв.

2025.9.30. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цахим хуудастаа “…МАН-ын Бага хурлын гаргасан шийдвэртэй холбогдуулан АН-ын дарга мэдээлэл хийжээ. Улс төрийн намууд бие биеийнхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй бөгөөд шүүх тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй Үндсэн хуулийн зарчимтайг Та мэдэх биз ээ. Дашрамд, миний бие өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагад аливаа асуудлаар шалгагдаагүй болно. Харин надтай холбоотой зохион байгуулалттайгаар тараасан гүтгэлгийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад шалгуулахаар хандсаныг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

2025.10.1. Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдэл хийж “…Тавантолгойн таван ордын нэг Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ ордыг ашиглах тухай тогтоолын төслийг өргөн барьмагц намын даргад нэр дэвшихгүй гэж гурван сарын өмнө хэлж байсан УИХ-ын дарга яаран сандарч, нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн. Та бүхэн санаж байгаа. Залуучууд гудамжинд жагсаж, нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж байсан. УИХ, Засгийн газар тухайн үед нээлттэй сонсгол зохион байгуулсан. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр уг сонсголыг зохион байгуулж байсан. Би яг үүнтэй адилхан УИХ-ын даргыг нүүрсний хулгайн тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга энэ асуудлуудад нэр холбогдсон байсан. Өнөөдөр эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна. Эв нэгдэл шударга ёс дээр тулгуурлах ёстой. Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл гэж байх учиргүй. Тийм учраас Ерөнхий сайд би Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилохоор болсноо ард түмэндээ мэдэгдэж байна” гэсэн юм.

Мөн өдрийн орой нь МАН-ын Хяналтын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг гаргажээ.

2025.10.2. Б.Энхбаярыг намаас хасах МАН-ын Хяналтын хорооны шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нар Төрийн ордонд мэдээлэл хийж “…Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөж байгаа нь МАН авлигын эсрэг үйл хэргээсээ ухарч байгаа хэрэг болно. Бидэнтэй санал нэг байгаа олон гишүүн байгаа. Цаашид бидэнтэй нэгдэж санал бодлоо илэрхийлэх болов уу гэж бодож байна. МАН-ын Хяналтын хороо нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Намын дүрмээр намын гишүүнийг түдгэлзүүлэх хэдхэн заалт бий. Гэтэл Б.Энхбаяр гишүүнийг аль заалтаар түдгэлзүүлж байгаа нь тодорхойгүй байна. Бид шударга ёсны төлөө дугарсан гишүүнээ намаас хөөсөөр байвал нам дотор дарангуйлал тогтох нь цаг хугацааны асуудал” гэж мэдэгдэв.

Ийн, анх МАН-ын гал тогооны түмпэн шанаганы хэрүүл гэгдэж байсан зөрчил ганц энэ намын бус төрийн зовлон зүдгүүр, гацаа саад болоодохов. Үнэнийг хэлэхэд, энэ хаана хүрч, хэзээ дуусах нь тодорхойгүй болоод байна. Ямартай ч, улс төрийн хүрээнд яригдаж буйгаар, цаашид УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар үргэлжилж, магадгүй УИХ тарах нөхцөл рүү ч орж мэдэхээр байгаа юм.

Түүнээс гадна, өнгөрсөн долоо хоногийн бямбаас ням гариг дамнаж хуралдсан МАН-ын Бага хурлын шийдвэрийг Дээд шүүх хүлээж авах эсэх нь ихээхэн эргэлзээтэй болж байгаа бололтой.

МАН-ын шинэ даргын бүртгэл Дээд шүүх дээр гацах үндсэн зургаан үндэслэл байгааг хуульчид тайлбарлаж байна.

Нэгдүгээрт, Бага хурлын тооллогын комисс журам гаргах ёсгүй. Тэд зөвхөн тооллого л зохион байгуулах үүрэгтэй атал дахин санал хураах журам гаргасан.

Хоёрдугаарт, Бага хурлын ирцийг анхны байдлаар тогтоох ёстой буюу анх хуралдаан эхлэхэд бүртгүүлсэн 479 төлөөлөгчөөр тогтоох ёстой. Гэвч дахин санал хураалт явуулахдаа Бага хурлын гишүүдийг дахин тоолж 321 хүнээс тоолсон нь дүрмийн алдаа болжээ. Нэг үгээр, тэд Бага хурлыг хоёр удаа хуралдуулсантай адил алхам хийсэн байна.

Гуравдугаарт, хэн нэг нэр дэвшигч нь гуравны хоёрын санал авж байж намын дарга болох дүрэмтэй. Хэн ч тийм санал аваагүй. Журам гаргаж дахин санал хураасан гэх боловч Дүрмээс давсан журам байх ёсгүй.

Дөрөвдүгээрт, намын даргын орон гарсан тохиолдолд албажуулж байж дараагийн даргыг сонгох ёстой. Гэтэл намын өмнөх даргынхаа өгөх өргөдлийг албажуулж, орыг нь суллахгүйгээр дараагийн хүнийг сонгосон.

Тавдугаарт, Бага хурлаас сонгогдсон даргыг намын Их хуралдаа танилцуулж, албажуулах ёстой. Гэвч, Их хурал нь хүлээж авахгүй дахин даргын сунгаа явуулах магадлалтай.

Зургадугаарт, хурлын явц, түүний шийдвэрийг намын хяналтын байгууллага нь хүчингүй болгох, хууль бус гэж мэдэгдсэн. Иймд Дээд шүүх бүртгэх боломжгүй нөхцөл үүсэж мэдэхээр болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 186 (7683)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Найман цагаан мэнгэтэй хөхөгчин...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн...

МАН-ын даргыг Дээд шүүх шийдтэл Монголын төр тэсэх нь үү?!

ДАМДИН-ОЧИР 2025-10-03

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах