• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.10.17) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэлж, Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулжээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өөрөө хүсэлтээ гаргасантай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг асуулт асуух, үг хэлэхгүйгээр явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 79.3 хувь нь дэмжсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлаар ил санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар хүлээж авах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн гаргасан саналын дагуу энэ асуудлыг хэлэлцэх үед нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж удирдсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Түвшин, Д.Жаргалсайхан, Д.Ганбат, Ч.Ундрам, Л.Соронзонболд, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, Г.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, А.Ариунзаяа, Л.Мөнхбаясгалан, Б.Бейсен, Д.Үүрийнтуяа, Ж.Баярмаа нар асуулт асууж, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангаас хариулт авав. Дараа нь санал хураалт явуулсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэснийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 114 гишүүний 102 нь буюу 89.5 хувийн саналаар дэмжсэн. Иймд Улсын Их Хурлын холбогдох тогтоол батлагдсанд тооцож, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж эцсийн найруулгыг танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12.2.1 дэх заалт, 12.3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.4.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхөөр, Монгол Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Монгол Улсын Их Хурлын даргын албан үүргийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хэрэгжүүлж байхаар, тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон байна.

Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгалан үг хэлэв.

Улсын Их Хурлын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “Хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажилласан болохоо тэрбээр онцлоод, цаашид парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулахад байнга анхаарах шаардлага бий гэдгийг цохон тэмдэглэсэн (бүрэн эхийг эндээс).

Дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлэн удирдав. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүлж, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Өнөөдрийн хуралдаанаар тус хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын нэг томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, энэ талаарх Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу нар тус бүр танилцуулсан. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан байсан. Иймд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар тус хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураалт явууллаа. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 114 гишүүний 63.2 хувь нь дэмжсэн.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон тав дахь асуудал нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг байв. Төсвийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа.

Хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 9 дүгээр сарын 15, 18, 19, 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад Байнгын хороонд шилжүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд “Улсын Их Хурал төсвийн төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийн үед олон нийтийн хэлэлцүүлэг хийж болно” гэж заасны дагуу Төсвийн байнгын хорооноос “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл”, “Боловсролын салбарын 2026 оны төсөв”, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүд”, “Төслийн орлого бүрдүүлэлт”, “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсөв”, “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсөв” гэсэн зургаан сэдвийн хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Эдгээр хэлэлцүүлэгт иргэд, иргэний нийгмийн байгууллага, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар, Сангийн яам болон төсвийн ерөнхийлөн захирагч нар, төрийн бус байгууллагуудаас давхардсан тоогоор танхимаар 394, цахимаар 17 төлөөлөл оролцсон бөгөөд хэлэлцүүлгийн зарыг Улсын Их Хурлын албан ёсны вэб хуудас parliament.mn, нийгмийн сүлжээн дэх ParliamentMN хаягуудад нийтэлж, олон нийтийн оролцоог ханган ажилласан болохыг Х.Ганхуяг гишүүн танилцууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос эрүүл мэнд, боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн шинэчлэлийг эрчимжүүлэх, багш, эмчийн цалин, ахмад настны тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг урт хугацааны хөгжлийн бодлогын зорилттой уялдуулах, гадаад зээл, тусламжийн ашиглалт, түүний үр дүнг үнэлж, өрийн тогтвортой байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх, татварын шинэчлэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын дэмжлэгийг оновчтой болгож, өрхийн орлогыг дэмжихэд чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналууд гарчээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрэнд 2025 оны 9 дүгээр сарын 29, 30-ны өдөр, 10 дугаар сарын 01, 07-ны өдрүүдийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, танилцуулгаа боловсруулан Төсвийн байнгын хороонд ирүүлсэн хэмээгээд тус бүрд нь танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасны дагуу санал хураалт явууллаа. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд нь Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэхээр санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 114 гишүүний 72 нь “нийцсэн” хэмээн дэмжсэн юм. Иймд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал төсөл санаачлагчийн илтгэлийг, хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр танилцууллаа.

Төсөл санаачлагч иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, бодит орлогыг хамгаалах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн оновчтой, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, татварын хамрагдалтыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулах чиглэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн процесс ажиллагааг хялбарчлах, түншлэлийн хүрээг тэлж нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээнээс гадна хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилго, зорилтод нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд түншлэлийн төслийг бие даан хэрэгжүүлэх боломжоор тэгш хангах, түншлэлийн төсөлд тавигдах шаардлагыг багасгаж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2026 оны төсвийн жилд арилжаалах гадаад болон дотоод үнэт цаасны дээд хэмжээ, зориулалтыг тусгасан “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиглалтыг сайжруулах зорилгоор “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. 

Засгийн газраас 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа явуулсан байна.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр асуулт асууж, Н.Учрал сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авах үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин гурван өдрийн завсарлага хүсэж буйгаа мэдэгдэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Шийдвэрлэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч завсарлагын хугацааг тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэх боломжтой байхаар тогтооно” хэмээн заасан байдаг бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлгээс гурван өдрийн завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Г.Занданшатар: Би хулгайтай...
Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

Төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Kuzmo 2025-10-17

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
42 минутын өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

43 минутын өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

47 минутын өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

13 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

13 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

13 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

13 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

13 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах