• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцаалаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.10.24/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байлаа.

Хуулийн төслийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж эхлэх үеэр УИХ дахь АН-ын бүлгээс завсарлага авснаар хэлэлцүүлэг хойшилсон юм.

Энэ өдрийн хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлэг үргэлжилж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Түвшин, Багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавиад ажил хаясан, ахмадууд тэтгэврээ нэмэх шаардлага тавьж байна. Улсын төсөвт багш, эмч нарын цалинг нэмэх ямар орон зай байна вэ гээд, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгал, халамж, цалингийн нэгдсэн бодлогын асуудлаар ямар бодлого барьж буйг тодруулав.

Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Бид өмнө нь 33.5 их наяд төгрөгийн орлого олно гэж төсөвтөө тусган баталчихсан байсан. Тэгэхдээ нөхцөл байдалтайгаа тохируулаад энэ удаа орлогоо бууруулж тооцсон. Орлого бууруулж тооцсон нь бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн өсөлт, бууралттай холбоотой. Тийм ч учраас энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдэл бодитой болсон гэж үзэж байгаа. Орлого бүрдүүлэх тал дээр богино хугацааны стратегиудыг хэрэглэж байна. Энэ утгаараа экспорт, орлого нэмэгдүүлэх чиглэлээр яам бүрт хийх ажлуудыг эрэмбэлж, хэрэгжүүлэх төслүүдээ төлөвлөж дууссан. Төсвийн орлого эдийн засагтайгаа харьцуулахад зохистой түвшинд байх ёстой учраас хэт өндөр орлого төлөвлөх нь эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлээд байдаг сул талтай. Тийм учраас энэ удаагийн төсвийн бодлого төрийн оролцоог бууруулахад чиглэнэ. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого ДНБ-ий харьцаа 37 хувь байсныг 30.6 хувь болгон бууруулсан гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд оруулах өөрчлөлтийн талаар тодруулав.

Сайд Н.Учрал, Эдийн засгийн байнгын хорооны даргын хувиар Засгийн газрын олон төслүүдийг манлайлж дэмжсэн УИХ-ын гишүүн Р.Сэддоржид талархал илэрхийлээд, говийн бүс нутагт хэрэгжүүлэх Орхон-Онгийн, Хэрлэнтоонот зэрэг усны төслүүдийг урагшлуулахгүй бол цаашид уул уурхайн салбарт төсөл хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй болно хэмээсэн. Хэдийгээр зураг төсвийн зардал Эдийн засаг, хөгжлийн яаманд тавигддаг ч хангалттай биш хэмээгээд, эдгээр усны төслүүдийг хэрэгжүүлэхээр тэргүүн ээлжид эрэмбэлсэн гэлээ. Улсын жилийн төлөвлөгөөнд 126 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 76 нь улсын төсвөөс ямар нэгэн байдлаар санхүүжилт авахаар бол 50 төслийг хэн санхүүжүүлэх нь тодорхойгүй учир Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулиа амь оруулахаар зорьсон гэсэн хариулт өглөө.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр хэлэлцүүлэг дуусч хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар явуулах санал хураалтыг дараагийн хуралдаанаар явуулахаар хойшлуулав.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг УИХ-ын гишүүн П.Батчимэг танилцуулав.

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Уянга 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдсөн байгааг тодруулж, хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 7.0 хувь байсныг 7.5 хувь болж өөрчлөгдсөн талаар болон ахмад настны тэтгэвэр, эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор төсвийн урсгал зардал өөрчлөгдсөн тохиолдолд төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүд дахин өөрчлөгдөх эсэх, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нэгдсэн төсвийн орлого, зарлагыг тус тус 490.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх нь Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хангасан эсэх, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй танилцаж, энэ асуудлаар эргэн хэлэлцэх боломжтой эсэх талаар, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа инфляци 7.5 хувь болж өссөнтэй холбоотойгоор Монголбанкнаас инфляцийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар, мөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит хуулийн этгээдүүдийн улсын төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хороодын хамтарсан хуралдаанаас гарсан санал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Н.Энхбаяр танилцуулав.

Төсвийн хүрээний мэдэгдлийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулахад Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарсан санал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэгтэй гэж Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64.1.5-д заасан.

“Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад УИX-ын нэгдсэн чуулганы 2025 оны 10 сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд 31,600.0 тэрбум төгрөг гэснийг 490.0 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2026 онд 32,980.0 тэрбум төгрөг гэснийг 490.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, үүнтэй уялдуулан холбогдох эдийн засгийн үндсэн үзүүлэлт болон харгалзах ДНБ-д эзлэх хувьд өөрчлөлт оруулах” тухай зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбоотой дүгнэлт гаргалаа хэмээв.

Тэрбээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зүгээс УИX-ын нэгдсэн чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал нь:

·      Төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд: ДНБ болон суурь тэнцлийн нэрлэсэн дүнд нөлөө үзүүлэхгүй боловч Төсвийн хүрээний мэдэгдэл дэх суурь тэнцэл ДНБ-ий 2% буюу түүнээс дээш хувийн ашигтай байх төсвийн тусгай шаардлагыг зөрчиx;

·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн төслийн хувьд: ДНБ, төсвийн орлогод болон зарлагын бүтцэд үзүүлэх нөлөөнөөс үүдэн төсвийн төсөлд тусгагдсан суурь тэнцэл ДНБ-ий 2% буюу түүнээс дээш хувийн ашигтай байх төсвийн тусгай шаардлагыг мөн зөрчиx;

·      Төсвийн хүрээний мэдэгдлийг дагуулан төсвийн зарлагыг өөрчилж болзошгүй байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан заалттай зөрчилдөх нөхцөлүүдийг үүсгэхээр байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64.1.5-д заасны дагуу “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-28 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар холбогдох Байнгын хороодод буцаах нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64.1.5-д “Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарсан санал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Төсвийн тусгай шаардлага хангагдаагүй нөхцөл үүссэн тохиолдолд тодорхой асуудлаар чиглэл өгч, хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод төслийг буцааж болно” хэмээн заасныг хуралдаан даргалагч Б.Пүрэвдорж дурдаад, төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод буцаалаа.

Мөн хуралдаанаар Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс хасаж, Өргөдлийн байнгын хорооны гишүүнээр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдаан даргалагч танилцуулснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ярилцлага
  • •Гэмт хэрэг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Фото мэдээ
ХУРААХ
Туулын хурдны зам ашиглалтад...
Хууль зүй, дотоод хэргийн сайд...

2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцаалаа

Kuzmo 2025-10-24

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв
ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

16 цагийн өмнө өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

16 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

16 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

1 өдрийн өмнө өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

1 өдрийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

1 өдрийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

1 өдрийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

1 өдрийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

САНАЛ БОЛГОХ
2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-06 өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-10-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-04 өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах