• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өчигдөр (2025.10.24)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ үг хэлж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 08 тоот дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурал цааш цаашдаа Үндсэн хуулийг зөрчихгүйн тулд, уг дүгнэлтийг хүлээн авахын тулд өнөөдрийн нэгдсэн хуралдааныг түр завсарлуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас Л.Мөнхбаатарыг чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярыг томилох тухай танилцуулгадаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу уг шийдвэрийг гаргаж, олон нийтэд мэдээлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид албан ёсоор танилцуулсан тухай дурдаад, нэр дэвшигчийн намтарыг товч танилцуулав. Тэрбээр, баялгийн хулгайг таслан зогсоож, учирсан хохирлыг арилгах, гэм буруутанд хуулийн хүрээнд хариуцлага тооцож, далд эдийн засгийг бууруулах нь Монгол Улс, ард түмний нийтлэг эрх ашиг юм гээд, тиймээс далд эдийн засгийг бууруулах, хулгай луйвар, шударга бустай тэмцэхэд хууль, эрх зүйн салбарын тогтолцоо, бодлогын өөрчлөлт, шинэчлэл хийх нь чухал гэж үзэж, энэхүү шийдвэрийг гаргаснаа онцолсон юм.

Өнгөрсөн хугацаанд өрнөсөн улстөржилт нь улс орон, ард түмэн, төр алба, хувийн хэвшлийн хэвийн үйл ажиллагаанд тодорхой бус байдлыг бий болгож, өвөлжилтийн бэлтгэл, бензин шатахуун, цалин хөлс зэрэг хойшлуулж боломгүй нийгэм, эдийн засгийн олон чухал асуудлыг гацаасан гэдгийг тэрбээр дурдан, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг биелүүлэхэд Улсын Их Хурал дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн танилцуулгадаа Ерөнхий сайд Г.Занданшатар Тавантолгойн бүлэг ордын нэг Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлснийг өгүүлж, энэ тогтоол батлагдсанаар эмч, багш нарын цалин хөлс, ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг шаардлагатай түвшинд хүртэл нэмэгдүүлэх, мөн бусад тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг чухалчлан тэмдэглэв.

Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Бум-Очир, Ж.Батсуурь, Д.Энхтүвшин, А.Ариунзаяа, Дав.Цогтбаатар, С.Бямбацогт, Ц.Баатархүү, Л.Энхнасан, Ц.Сандаг-Очир, Б.Хэрлэн, С.Эрдэнэболд, Г.Уянгахишиг, С.Одонтуяа, Д.Ганбат, А.Ганбаатар, Р.Эрдэнэбүрэн, Б.Бейсен, Д.Батлут нар асуулт асууж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нараас хариулт авч, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцээс шийдвэрлэсэн Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолыг хүчингүй болгох, парламентын үйл ажиллагааг хууль дээдлэх зарчимд нийцүүлэх, Улсын Их Хурлын дарга асан Д.Амарбаясгаланг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр гүтгэсэн, эсэх, энэ асуудлыг хууль, шүүхийн байгууллагаар шалгуулж, шийдвэрлүүлэх, ард олныг талцуулж байгаа төрийн хямралыг эцэс болгох, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, эрчим хүч, бензин шатахууны хүрэлцээ хангамжийг сайжруулах зэрэг амин чухал ажил, асуудлууд хүлээгдэж буйг онцолж байлаа. Мөн төрийн өмчийн бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, төрийн нууцын харилцаа, ил тод байдлыг хангах, баялгийн хулгай, тендер худалдан авалт, авлига хээл хахууль, ашиг сонирхлын зөрчлийг цэглэх, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн нэгдмэл байдлыг хангах, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцэх эсэх, төрийн өмч, ард түмний баялгийг завших явдалтай тэмцэх Засгийн газрын тэмцэл чухам хэзээ ялах, сайд нарын бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт оруулах, эсэх, парламент болон Засгийн газрын хяналт, тэнцвэрийг хангаж ажиллах, Улсын Их Хурлыг үл хүндэтгэж буй Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох зэрэг зарчмын асуудлуудыг хөндөж, Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяраас тодорхой хариулт авсан юм.

Засгийн газарт бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж олгох явдал чухал байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа онцолж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хэн нэгний талд гэхээсээ илүү Үндсэн хуулийн талд гарсныг тэмдэглэн, Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх бөгөөд түүнийг хянан хэлэлцэхгүй гэдгийг тайлбарлалаа. Мөн тэрбээр Авлигатай тэмцэх газрын даргыг зургаан жилийн хугацаагаар томилж буй нь томилгооны хариуцлага, тогтвортой байдлыг хангасан, хэн нэгнээс хамаарахгүй, бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн гэдгийг хэлж, иймд Ерөнхий сайдын юм уу, Хууль зүй, дотоод хэргийн сайдын өнгө үзэмжээр хэрэг нээдэг, хаадаг, шалгадаг, үздэг, хардаг зүйл байхгүй гэв. Түүний мэдээлснээр “нүүрсний” гэх тодотголтой хэргүүд нь төмөр зам, олборлолт, экспорт, борлуулалт, худалдан авалттай холбоотой системийн зөрчлүүдийг хамарч байгаа бөгөөд хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаанаас одоогоор 124 хэрэг үүсгэн шалгасны 88 нь шийдвэрлэгдсэн, 20 нь шүүхээр хэлэлцэгдээгүй, 40 хэрэг мөрдөн байцаалтын шатанд байна. Хулгайг таслан зогсоох ёстой, тэмцэх ёстой, мухарлаж нэг талд нь гаргах ёстой гэж Ерөнхий сайд өгүүлээд, тэгэхдээ хүн хэлмэгдүүлж болохгүй, бас ял завшуулж болохгүй, энэ бол хууль сахиулах, хэрэгжүүлэх ажлын үндсэн зарчим гэсэн юм. Өнөөдөр иргэдийн улс төр төрд итгэх итгэл буурч бухимдал өсөж буйн гол шалтгаан ерөөсөө л энэ гэж тэрбээр онцлоод, дарга нарын авлига, хулгай хэтэрлээ гэдэг энэ шүүмжлэл дээр бид бодитой арга хэмжээ авч тэмцэхгүй бол ард түмнийхээ итгэлийг бүрмөсөн алдаж, ардчиллаа үгүй хийх аюулын өмнө байна гэв.

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын дарга болох гэж зүтгээд байгаа юм биш гэдгээ илэрхийлж, тус намын даргын сонгууль шударга бус болж, тооллогын комиссын журмаар шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй байгаагаа хэлэв. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан Засгийн эрхийн тогтвортой байдлыг хэврэгшүүлж, улс төрийн намын даргыг 50%+1 саналаар халж, сольдог жишиг тогтвол Үндсэн хуулийн үзэл санаа үгүй болно гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Б.Энхбаяр өмнөх Улсын Их Хурлын үед 2023 оны 12 дугаар сард зохион байгуулсан “Нүүрсний сонсгол”-оор маш их цар хүрээтэй схемээр эрх мэдэл бүхий хүмүүс улс орныг тонон дээрэмдэж байсныг илчилснээр Монголын ард түмэн, Монгол Улс ялсан хэмээн онцлон дурдаж, сайдаар томилогдсоныхоо маргааш Төрийн ордноос хэн нэгнийг бариад явчих байх гэж хүмүүс бодож байх шиг байна, энэ бол гэмт хэрэг мөрдөн шалгах байгууллагын ажил, би улс төрийн манлайллаа илэрхийлнэ гэсэн юм. Тэрбээр Засгийн газрын гишүүний хувиар Гэр бүлийн тухай хуулийн төслийг нэн тэргүүнд санаачлахаа мэдэгдэж, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг боловсруулан, төрийн нууцад юуг оруулах вэ гэдгийг Засгийн газар бус Улсын Их Хурал шийддэг байх зохицуулалтыг хуульчилна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүд Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудлаар асуулт асууж, үг хэлж дууссаны дараа энэ талаарх захирамжийг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар уншиж танилцууллаа. Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо.

Үүний дараа Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн, “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”,  “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн дараа нь үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах талаар санал хураалт явуулав. Тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөнхүү дэмжсэн тул батлагдсанд тооцлоо.

Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг дараа нь хэлэлцэв. Уг саналын талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараас өнгөрөгч есдүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг саналд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэх тохиолдлуудын тухай 45.2.2, 45.2.3 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн эсэх асуудлыг тусгасан тухай дурдлаа. Байнгын хорооны хуралдаанаар саналыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Х.Баасанжаргал нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энхбаяр нар үг хэлжээ. Үндсэн хуулийн цэцэд Улсын Их Хурлаас хүсэлт гаргах тухай саналыг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Д.Ганбат, О.Цогтгэрэл нар асуулт асууж, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, тогтоолын төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нараас дэлгэрэнгүй, тодорхой хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд парламентын гишүүний халдашгүй байдал, дархан эрх, энэ талаарх олон улсын парламентын эрх зүйн хэм хэмжээ, төлөөллийн чадавх, сонгогчдын төлөөлүүлэх эрх, мөн ардчилал, парламентат ёсны үнэ цэн, нэр хүнд, дархлааг хадгалах, эрх зүйн чадамж, иргэд, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх байдлыг сайжруулах зэрэг олон асуудлыг хөндөн ярьсан юм.

Хүний эрх, эрх чөлөө болон тэгш байдал, хуулийн ялгаваргүй, хэлбэрэлтгүй үйлчлэхтэй холбоотой чухал асуудлыг хөндөж буй тул Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын хэлэлцүүлгээс Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг ажлын гурван хоногийн завсарлага авлаа.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”, “Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 4 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонсгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •E-Sport
  • •Эрүүл мэнд
  • •Азийн АШТ
  • •Степпе Арена
  • •Ерөнхийлөгч
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Үс засуулвал бие эрхтний хүч...
ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт...

Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

Kuzmo 2025-10-25

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

15 цагийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

15 цагийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

15 цагийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

16 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

17 цагийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

17 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

18 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

18 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

18 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

1 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2026-09-28 өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

2026-09-25 өмнө

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

2026-09-25 өмнө

С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-28 өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2026-09-25 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2026-09-28 өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2026-09-26 өмнө

Бага зэргийн бороо орно

2026-09-28 өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2026-09-28 өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах